niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 21:03 UTC Эх: https://news.mn/r/2889710/ 409ef3164ccf165f… ← niitlelch.mn руу буцах

Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн

LiveБ.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн

Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн
Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
16 : 50
2026-9-25

Б.Жаргалан: Монгол Улсын өр 144 их наяд төгрөгт хүрсэн

Асуулгын цаг үргэлжилж байна.


УИХ-ын гишүүн Б.Жаргалан:

-Та нарын байж байгаа байдал, улс орныг удирдаж байгаа байдал ямар ч итгэл найдвар төрүүлэхгүй байна. Төрийг хямралд оруулсан байсан нэг нөхрийг огцруултал дараачийн нэг нөхөр гарч ирээд нэгхэн жилийн дотор улсын төсвийг 10 их наяд төгрөгөөр тэлж, төсвийн тодотгол, ирэх жилийн төсвийг өргөн мэдүүлэхдээ нийлбэр дүнгээрээ Монгол Улсын өрийг дөрөв их наяд төгрөгөөр нэмэгдүүлчихээд ахмадуудынхаа нэрийг бариад зогсож байгаа. Монгол Улсын өр өнөөдөр 40.2 тэрбум ам.доллар буюу төгрөгт шиллжүүлэхэд 144 их наяд хүрсэн.  2016 онд та бүхэн  “Ардчилсан нам Монгол Улсыг өрөнд оруулчихлаа, нэг хүнд 15 сая төгрөгийн өр ногдож байна” гэж ярьсаар Засгийн эрхийг авсан.  

Гэтэл улсын өр нэмэгдсээр өнөөдөр Монгол Улсын нэг иргэнд 40 сая төгрөгийн өр ногдож байна. Нүдэнд үзэгдээд, гарт баригдаад хөгжчихсөн зүйл хаана байгаа юм.

Ахмадын нэр барина, хүүхдийн нэр барина. Ахмадуудын тэтгэврийг 196 тэрбум төгрөгөөр нэмэх нэрээр ард нь 1.1 их наяд төгрөгөөр урсгал зардлаа нэмэгдүүлээд ороод ирсэн.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Асуудлыг шийдэх гээд явж байгаа. Төрийн өмчит компанийн /ТӨК/ цэвэр ашиг, Оюутолгойн ногдол ашгийг төсөв дээр авахгүй, та нарын нүдэн дээр төсвийн зарлагыг 36 их наядаар харуулаад  43 их наяд хүргэхгүйгээр өргөн барьж болох байсан.

Нэгэнт батлаад өгсөн УИХ-ын хуулийг хэрэгжүүлье гэж байгаа юм. ТӨК 30 хувиас доошгүй ашиг өгөх ёстой шүү гэхээр нэгбүрчлэн бичээд оруулж ирсэн.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Ерөнхий сайд аа та Б.Жаргалан гишүүнийг худлаа ярилаа гэж гүтгэж болохгүй. Инфляц хэдэн хувьд хүрсэн билээ, махны үнэ хэд болсон байгаа билээ. Энийг л яриад байна шүү дээ. Иргэд өөрсдөө хүлээн зөвшөөрч байгаа асуудал юм.

Шинэ ажил эхлүүлж байна гэж та яриад байгаа, Оюутолгойн ногдол ашгаар 10 аймгийн ДЦС ыг үргэлжлүүлнэ гэж байгаа.  Гэтэл энэ станцад 150 сая ам.доллар зарцуулчихсан. Ашиглалтад орсон нэг ч станц байхгүй. Станцыг барьж ашиглалтад оруулах ёстой Солонгосын компани нь дампуурчихсан. Хуулийнхан энэ оны хоёрдугаар сард Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэх зөвлөхөөрөө дамжуулаад 7 тэрбум төгрөгийг тус төсөлтэй холбоотойгоор шамшигдуулсан байна гэсэн. Гэтэл Оюутолгойн ногдол ашгаар бүтэлгүй төслийг үргэжлүүлнэ гэж байна. Ингээд яваад байж болохгүй, авлигачидтайгаа хэзээ хариуцлага тооцох юм бэ?.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Эрчим хүчний салбар болохгүй болсон байсан нь үнэн.  Нийт 10 аймагт баригдахаар төлөвлөсөн дулааны цахилгаан  станцтай хэд, хэдтэй нь  танилцлаа.  Ажил 45-50 хувийн гүйцэтгэлтэй  санхүүжилт зогссон. Жил ирэх тусам станцууд ашиглалтгүй болж байна. Цаашид энэ зээлийг төлмөөргүй байна, тэгээд 50 хувиа дуусгах шаардлага байна. Шүүх л шийдэх ёстой асуудал.

14 : 58
2026-9-25

О.Цогтгэрэл: 900 мянган иргэн ядуу байна, тэр их мөнгө хаачив

Асуулгын цаг үргэлжилж байна.


УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Түмэн олон ядуурлаас гарсан уу. 2016 онд 900 мянган иргэн ядуу байсан, одоо бас л 900 мянган иргэн ядуу хэвээрээ байна. Гадаад эдийн засгийн таатай үед том мега төсөл хэрэгжүүлж байгаа хэр нь ядуурал буурсангүй.

Энэ оны хагас жилийн байдлаар эдийн засаг 7.7 хувиар өссөн байтал иргэд 5 хувиар ядуурсан.

Эдийн засаг томорч байхад иргэд нь ядуураад байдаг. Энэ мөнгө хаачив. Таны өргөн барьсан төсөвт цалин, тэтгэврийг энэ онд 200 тэрбумаар нэмнэ гэчихээд төсвөө 1 их наядаар нэмчихсэн. Яах гэж байгаа юм тэр 4, 5 их мөнгөөр. Ирэх жил цалин, тэтгэлрийн нэмэгдэл 2 их наяд, гэтэл төсвөө 10 их наядаар тэлж байгаа.

Ерөнхий сайд Н.Учрал:

-Улсын эдийн засгийн өсөлт 7.6 хувьтай байна. Үүнийгээ тогтвортой хадгалж байгаа. Маш сайн мэдээ бол экспортын хэмжээ нэмэгдсэн. Нүүрсний экспортын хэмжээ 85 сая тоннд хүрсэн. Экспорт өмнөх оны мөн үеэс 58 хувиар нэмэгдсэн. Зэсийн баяжмал 23.2 хувь, төмрийн хүдэр 7 хувь, валютын нөөц ажил авахад 7.2 тэрбум ам.доллар байсан өнөөдөр 8.4 тэрбум ам.долларт хүрсэн.

Экспортын хувь хэмжээ өсч байгаа учраас ашгийг ард иргэдэд зориулах нь зүйтэй юм аа гэж Монгол Улсын 2027 оны төсвийг өргөн мэдүүлсэн.

Ядуурлын түвшин 2010 онд 38.1 хувь байсан. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр ядуурал 27.1 хувьтай гэж мэдээлсэн. Ядуурлын түвшин буурч байгаа. 2026 оны арваннэгдүгээр сард ядуурлын түвшин гарна. Экспорт нэмэгдэж байгаа үед өрхийн бодит орлогыг хамгаалахгүйгээр эдийн засгийн өсөлтийг айл өрх рүү оруулж чадахгүй. Хоёр зам бий. Татварыг бууруулсан ачааллыг төсөв дээр авах ёстой. Тэтгэвэр, цалингаа нэмэгдүүлнэ. Тэгж байж өрхийн орлогыг нэмэгдүүлнэ. Ядуурлын түвшинг аваад үзэхээр нийт хүн амын 40 хувь бага орлоготой. Ахмадуудын 30 хувь бага орлоготой.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл:  

-Ардын нам ард түмэндээ хайртай. Цалин,  тэтгэвэр нэмэх гэсэн чинь Ардчилсан нам  эсэргүүцээд байна гэдэг үлгэрээ энэ мөчөөс татах хэрэгтэй. Ардчилсан нам цалин, тэтгэвэр бодитойгоор нэмэгдээсэй гэж хүсэж байгаа.  Энэнээс илүү нэмэгдээсэй гэж хүсэж байгаа. Бодит орлого гэж та хэллээ.  

Өнгөрсөн жил 100 мянган төгрөгөөр 4 кг мах авдаг байсан бол энэ жил 100 мянган төгрөгөөр 3 кг мах авдаг боллоо.

Малчдын зардал 30 хувиар нэмэгдлээ. Бодит орлого гэдэг чинь худалдан авч чадаж байгаа бодит эд зүйлийн хэмжээг хэлдэг. Бодит орлого нэмэгдэнэ гэдэг чинь 4 кг мах авдаг байсныгаа 5 кг мах худалдан авдаг болсныг хэлдэг.

Цалин, тэтгэвэр нэг төгрөгөөр нэмнэ гэж хэлэхийнхээ нөгөө талд та бүхэн 5 дахин их мөнгийг төсвийн тодотголд нэмж байгаа. 200 тэрбуумыг цалин, тэтгэвэрт зарцуулах бол дагуулаад 1 их наяд төгрөгийн зардлыг дагалдуулаад нэмэгдүүлж байгаа. Ирэх жилийнх ч адил. 2 их наяд төгрөгийн цалин, тэтгэврийн нэмэгдлийг дагуулаад 10 их наядыг төгрөгийг худал төслүүд дээрээ тавьчихаж байгаа.

 

 

14 : 26
2026-9-25

Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу сэдвээр мэтгэлцэж байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойших хуралдаан асуулгын цагаар үргэлжилж байна. УИХ-ын асуулгын цаг сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гаригт болдог. Энэ удаагийн асуулгын цагаар "Төрөө хямралаас гаргасан уу, түмнээ ядуурлаас аварсан уу” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэж байгаа юм. 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-09-25 103.145.234.36

АН-ын гишүүдийн хийж байгаа ажил бол улс болон төрийн ажлыг гацаах, зогсоох, хорлох л байдаг. Дүр эсгэгч улсаа хорлогч Б.Жаргалан гуай!!! Эцэг чинь Монгол улсыг үр ашиггүй асар их өрөнд оруулсан хүний нэг гэдгийг мартсан уу???

Avatar

Gan 2026-09-25 203.23.199.2

Улс төрчид ард түмний өрхийн орлого буурлаа гэж халаглачихаад цалин, тэтгэвэр нэмэхгүй, инфляци өснө гэж айлгаад суух юм. Шударгаар ажиллаж байгаа хүмүүс нэмэлт орлого байхгүй. Цалин нэмээгүй байхад инфляци яаж өссөнийг харж л байгаа байх. Цалин нэмвэл улам өснө гээд сууж байгаа хүмүүсийг ойлгохгүй байна. Тэднийхээр инфляци бага бол цалин нэмэх сонирхолтой юм шиг байна. Гадны улсуудад инфляци өндөр үед цалингаа нэмж, иргэдээ орлогын хомсдолд орохоос хамгаалж болоод байна. Цалингаа нэмээч

Avatar

ЗОЧИН 2026-09-25 203.91.115.54

МАН ЫГ ТАРАА. БҮХ ХӨРӨНГИЙГ НЬ ХУУ ХУРАА. 10–20 ЖИЛИЙН ЯЛ БҮГДЭД НЬ ӨГ. ХУРААГДСАН ХЭДЭН АТЬАН ИХ НАЯДЫН ТАЛЫГ НЬ АРД ТҮМЭНД ТАЛЫГ НЬ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАНД. ХУЛГАЙЧУУД ХЭЗЭЭ Ч МӨРӨӨРӨӨ ЗАЙЛДАГГҮЫ ЗААВАЛ ОГЦОМ ЭРГЭЛТЭЭР ЗАЙЛДАГ ЖАМТАЙ.

Avatar

Нэргүй 2026-09-25 202.126.89.38

Одоо бүгдээрээ эх орноо бодохгүй бол хорвоогийн адаг боллоо шүү. хичнээн шуналтай байсан ч жаахан ч гэсэн эх орноо гэсэн сэтгэл би монгол хүн шүү гэсэн бодол байдаг байлгүйдээ. бүс нутагтаа хамгийн ядуу дорой гялтайх ганц ч үзүүлэлт байхгүй гэж наад зах нь казак, киргизүүд хүртэл дээрэлхэж эхэлж байна. сүүлдээ монгол нэрээ ч алдах нь. монгол гэхээсээ ч ичмээр болж байна шүүдээ.

Avatar

Нэргүй 2026-09-25 66.181.160.45

та нар хулгайлаа биз худлаа үлээж бүлтэрсэн эргүү зданууд

Avatar

Нэргүй 2026-09-25 64.119.22.14

Ямарч гэсэн АН лугаа төр улсын дансыг хоослоод хорь гучин жилээр өрд унагадаг зэрлэгүүд биш МАН

Avatar

сонгогч 2026-09-25 202.9.46.235

Морь унасан "толгойгүй, эзэнгүй" монголын бодит дүр зураг…………

Avatar

Zochin 2026-09-25 66.181.161.68

bi l lava orgui shu,orsdo ger bul ,ur huhded etseg eh,ysvaldsnguudaa,ulzslt show hiij idej uusnguudaa tejeesn btl yagad yuch medehgui ard tumen medeh yistoi yum,orsfok oroo tol tol

Avatar

зочин 2026-09-25 66.181.184.180

Засгийн газрийн гадаад өр 8 тэрбум гаруй л доллар байгаа, Харин АН 1995-2000 онд төрийн эрхэнд байхдаа 2 гаруйхан тэрбум доллар байсан энэ өрийг 7 тэрбум болтол өсгөсөн гэдэг биздээ,Үүнээс хойш МАН төрд гараад зээл аль болохоор бага авах,Авсан зээлийг хүү багатай зээлээр солих зэргээр,өрийн дарамтыг багасгах талаар онцгой анхаарч ирсэн, Нефтний үйлдвэр барих, болон бусад бүтээн байгуулалтад зайлшгүй зээлийн асуудлыг зөвхөн УИХ-аар л оруулж шийдвэрлүүлж ирсэн,Ийм ч хуультай,

Avatar

зочин 2026-09-25 66.181.184.180

Компаниудын нийт өрийн бараг тал нь Оюутолгойд ногддог гэсэн биз дээ,Тэд үйлдвэрлэл орьектоо бариад, ашиг орлогоороо авсан зээлээ графикийн дагуу өөрсдөө төлөх учиртай,Энэ талаар иргэдийн мэдлэг дутуугг ашиглан бусдыг хуурч мэхэлж гүтгэж болохгүй,

Avatar

зочин 2026-09-25 66.181.184.180

Статистик мэдээгээр, Засгийн өр 2011 онд ердөө 1,75 тэрбум доллар байжээ,Гэтэл 2012-2017 оны хооронд Алтанхуяаг,Сайханбилэгийн засаглалын үед энэ өр 7,35 тэрбум болж өсчээ,Үүнээс хойш МАН-ынхан засаглалын 10-аад жилд энэ өр бараг өсөөгүй, 2025 оны эцсийн байдлаар 8,8 тэрбум л болсон байна ,2020-2024 онд огт зээл аваагүй байна, Харин 2025-2026 онд ЗГ-ын зээл 1,5 тэрбум доллароор нэмэгдсэн нь Нефт боловсруулах үйлдвэрийн зээл л холбоотой юм шиг байна

Avatar

зочин 2026-09-25 66.181.184.180

ЗХУ-аас авсан бараг10-аад тэрбум долларын өрийг Энхбаяр тэргүүтэй МАН-ын хэсэг нөхөд санаачилж оросын талтай эв зүйгээ ололцож байж,өчүүхэн хэсгийг нь төлж бусдыг нь хүчингүй болгуулж байсныг санах юм,АН-ынхны үед бид сульдан доройтож, харин МАН-ынхны үед өндийж босдог л түүх бий,Монголчууд үүнийг мартаж болохгүй, Ялангуяа залуус анхааралтай баймаар байна,Улс орноо сүйрлийн замд оруулж болохгүй

1 0
Avatar

Болоогүй 2026-09-25 202.9.46.18

3600 их наядын өр болтол нь нэмж өр тавина.

Avatar

зочин 2026-09-25 66.181.184.180

Хувийн компаниуд хэнээсээ ямар өр тавьж юу хийх нь тэдний өөрсдийн нь хувийн хэрэг ,Үүнд төр оролцох эрхгүй биз дээ

Avatar

зочин 2026-09-25 66.181.184.180

Анхны их өрийг АН төрийн эрхэнд байхдаа тавьсан ,Гол рольд Элбэгдорж Батүүл Фортуны ,,, г м нар байсан нь үнэн

Avatar

Нэргүй 2026-09-25 183.177.98.90

Аав охин гээд үе дамжин уламжилж улсад гай болох юм. Яасан хэцүү юм бэ дээ.

Avatar

Нэргүй 2026-09-25 64.119.20.44

ард түмнийг ч ядуу байна гэж хэлдэг моод гараа юу

Avatar

sdf 2026-09-25 122.201.31.32

Чиний .эцэг Фортуна эхлүүлсэн өр

Avatar

Иргэн И. Норовжав 2026-09-25 59.153.114.47

Төсөл хэрэгжүүлхэд авсан зээл , түүний хүүг төлөх үүргийн дүн юм уу, эсвэл зээлээр хэрэгжүүлсэн төсөл нь дампуураад төлөх эс үүсвэр нь бүрдэх боломжгүй болсоноос үүссэн өр юм уу?
Үүнийгээ заагтай ялгаатай ярих хэрэгтэй юм. Хэрэгжүүлсэн төсөл нь үр ашгаа өгч эх үүсвэрээ бүрдүүлж байгаа бол түүнийг өр гэж ярьж болохгүй шүүдээ.

Avatar

гүнбалайн язарсан гэдэс ярагч. 2026-09-25 103.168.34.210

Энэ нэг мал хүүхэн юу гэж худлаа хуцаад байна аа. Ичихгүй МУИС-н хуулийн сургуульд байхдаа хичээлээ хийж чадахгүй албан тушаалтнаар дүнгээ тавиулж явсан гэж бодохоор л ичээсэй.

Avatar

отгоо 2026-09-25 202.9.47.91

одоо манайх хоолгүй бна.

Avatar

Зочин 2026-09-25 103.145.234.36

Зөндөө ажлын байрны зар байна. Ажил олж хий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж