УИХ дахь МАН-ын бүлэг 68 гишүүнтэй ч талцал хуваагдлаас болж, Засгийн газрын танхим дотроо ойлголцохгүйд хүрч, парламентын үйл ажиллагааг ч гацаах болсон. Үүнээс үндэслэн сөрөг хүчний гишүүн болох Ө.Шижир парламентыг тараах анхны санаачлага гаргасан бол араас нь УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүн Х.Ганхуяг D-Parliament дээр УИХ-ыг тараах өргөдөл гарган олон нийтээс санал авахаа мэдэгдсэн юм. Гэхдээ хуульд зааснаар УИХ-ын гишүүн нь өргөдөл гаргаад парламентыг тараах саналыг олон нийтээс авах зохицуулалт байхгүй.
Учир нь, хоёр үндэслэлээр УИХ-ыг тараахаар хуульчилсан. Хэрвээ УИХ тарвал МАН давхар татан буугдаж, хамгийн том эрсдэл үүрэх болж байгааг УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан мэдэгдлээ.
Энэ талаар тэрбээр “Монгол Улсын парламентыг тараахад хоёр арга зам байдаг. Нэгдэх нь парламентын нийт гишүүдийн гуравны хоёр буюу 84 гишүүн гарын үсэг зурснаар энэхүү асуудлыг хэлэлцэх нөхцөл үүснэ. Хоёр дахь нь Засгийн газар огцроод шинэ Ерөнхий сайдыг томилж чадахгүй 30 хоног болсон тохиолдод Ерөнийлөгч УИХ-ыг тараах зарлиг гаргадаг. Эхний боломж парламентад байхгүй гэж харж байгаа. Парламентын дийлэнх олонх гишүүн УИХ-ын үйл ажиллагааг шударга хэвийн, Засгийн газрынхаа үйл ажиллагаанд хариуцлага хяналт тавих, хариуцлага тооцох эрхээ эдлэх энэ боломж нөхцөлийг бүрдүүлээд ажиллах нь зүйтэй гэж үзэж байгаа.
Хоёр дахь асуудлыг нам талаас нь харж байгаа. МАН Засгийн эрхийг барьж байгаа нам, 2024 оны УИХ-ын сонгуульд сонгогчдоос 54 хувийн санал авсан. Бусад гишүүдийн ярьж байгаачлан Засгийн газрыг дахин бүрдүүлэх нөхцөл бүрдэхгүй 30 хоногийн хугацааг аваад Ерөнхийлөгч зарлиг гаргах түвшинд хүргэнэ гэвэл МАН Улс төрийн намын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуулиа зөрчөөд тарах нөхцөл рүүгээ орох аюултай. Яагаад гэвэл Улс төрийн намын тухай хуулиараа төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан аливаа улс төрийн нам татан буугдана гэсэн заалт байдаг. Тэгэхээр Засгийн газрыг бүрдүүлэхгүй 30 хонох нөхцөл үүссэн тохиолдолд эрсдэл нь МАН дээр ирэх аюул байгаа. Намын удирдлагууд нам, төр засгийн эрхийг хангахын төлөө зорьж ажиллана гэдэг нь ойлгомжтой асуудал.
Парламентыг тараах асуудал нь өнөөдөртөө сошиалын сэтгэлзүйд тааруулсан парламентын зарим гишүүний дутуу судалгаатай ярьж байгаа зүйл юм” гэж байр сууриа илэрхийлэв.
Эцсийн дүндээ Ардын намынхны талцал хуваагдал ардчилсан парламентаа тараах маш муу хувилбар руу гулсаж мэдэхээр байна.
Улс төр судлаачдын хувьд төрийн эрх барих дээд байгууллага хугацаанаасаа өмнө тарвал засаглалын хямрал нүүрлэж, төрийн бодлогын залгамж халаа алдагдах эрсдэлтэй. Парламентын засаглалын тогтвортой байдал ганхаж, төрийн институцийн ард түмний өмнө хүлээх хариуцлага, нэр хүнд буурна” гэж үздэг.
Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулан, УИХ-ыг 126 гишүүнтэй болгосон нь үндэсний аюулгүй байдлын дархлааг бэхжүүлэх, хууль тогтоох дээд байгууллагад ард түмний төлөөллийн оролцоог нэмэгдүүлэх, Засгийн газарт тавих хяналтыг сайжруулах, хууль тогтоох үйл ажиллагаа илүү сайжирна гэж үзсэн. Гэвч эрх баригч МАН –ын гишүүдийн хууль зөрчсөн үйлдэл, хулгай, луйвартай холбоотой дуулиант мэдээллүүд цацагдахын хэрээр парламентын дархлааг сулруулсаар байгаа юм.
Улс төрийн нам авлига, хулгайн хэрэгт холбогдсон гишүүддээ улс төрийн хариуцлага тооцдог, хуулийн байгууллага нь дуулиант хэргүүдийг шалгаж мухарлан, шүүх засаглал нь зохих ял шийтгэлийг оноодог байж гэмээнэ Монгол Улс парламентын ардчиллаа хамгаалж, нэг хүний засаглал тогтохоос сэргийлж чадах юм.
Харамсалтай нь, УИХ-д сонгогдсон гишүүд нь парламентаа тараах санаачлага гаргаж эхэлсэн нь маш том аюул. Товчхондоо нэг хүний засаглал хүсэж байна гэж хардах үндэслэл бий.
Хэдийгээр 126 гишүүнтэй анхны парламентад алдаа, зөрчил олон байгаа ч нэг хүний дарангуйлалт дэглэм тогтохоос зайлсхийх хамгийн том суурь нь ардчилсан парламентын тогтолцоо юм.
Г.ХОРОЛ
3,605.46















































Нэргүй 2026-09-25 77.7.160.235
ямар ч нам эвсэл хүн мөнгөө л дагана
Нэргүй 2026-09-25 66.181.180.58
ингэж нэг юм ман аас салах юм биш биз дэ
Зочин 2026-09-25 202.179.18.232
Чадваргүй намууд татан буугдаасай.
Нэргүй 2026-09-25 66.181.178.93
Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол УИХ-ыг монгол төр, түмний дайсан болгож хулгай, луйварын үүр болгож байгаа нөхцөлийг эн тэргүүнээ арилгах хэрэгтэй. УИХ бол бүхнийг мэддэг төрийн дээд байгууллага биш. Гагцхүү хууль тогтоох эрх мэдлийн дээд байгууллага байх ёстой. Гүйцэтгэх эрх мэдэл, шүүх эрх мэдэлтэй тэнцүү байх нь зүйтэй.
Нэргүй 2026-09-25 103.229.123.137
манан татагдвал монголд ашигтай
Нэргүй 2026-09-25 64.119.20.44
тараад буугаад хэзээ ч өөрчлөгдөхгүй олигтой хүн нэг ч байхгүй нам
Нэргүй 2026-09-25 202.126.89.104
УИХ тарна марна гэж Солиорохгүй шүү !!! Харин БУРУУ АЖИЛЛААД байгаа ЗГ Огцор !!!! Буруу Ажиллад бгаа НЗДТГ огцор !!!!
Тарцгаа 2026-09-25 202.9.46.18
МАН тарвал цээжээрээ хамгаалдаг улаа хамгаалагч троллууд нь яанаа, Хойд солонгос руу гарч зугтацгаах уу? Орос руу дүрвэх үү?
irgen 2026-09-25 103.229.123.195
Том аюулсаад байх юу байдгийн ердийн л үзэгдэл ш дээ. Ардчилсан орон мөн бол.
Нэргүй 2026-09-25 66.181.184.54
МАН – ч даргаа буудаж булж байж л цэгцэндээ ордог нам шүү дээ !
Сүүлийн үедээ Миеэ, Баяр, Сү,Данх нтр амьд яваад байхаар яаж цэгцэндээ орохов дээ.
Намаа цэгцлэе гэвэл одоо эд нараасаа л эхлэх хэрэгтэй дээ, өөр яахав ?!
Del 2026-09-25 202.133.76.48
энэ гөлөг намын хувь заяагаар тоглодог хэн юм вэ мөрөөрөө ажлаа өгөөд шалгуулах хэрэгтэй шүү хулгайчаа
Нэргүй 2026-09-25 64.119.25.7
Энэ сэтгүүлчийн оронцогийн мөрөадөл байна.Энэ маш харгис бүдүүлэг этгээп гэдэг.Туйлшрагчдын бүлэглэл хэмээх АН-ын гишүүн юм байх
отгоо 2026-09-25 202.9.47.91
тар
Нэргүй 2026-09-25 202.133.76.101
монголд ямар ч тус болохгүй уих болсон нь аль эрт харагдсан ядаж байхад 126 болоод бүүр дордуулсан
Нэргүй 2026-09-25 103.242.47.254
Данхын талын хулгайч гахай нар хуулийн хамгаалалтгүй болчих гээд их сандарч байгаа юм байна, энэ УИХ нэг өдрийн өмнөч болов тарах хэрэгтэй
- pacy; ylcuun 2026-09-25 202.126.90.123
zdrabo oxpaneniya
Аюул? 2026-09-25 202.9.46.18
Юун аюул вэ? Хулгайчдын намыг тараах боломж гээч!
Нэргүй 2026-09-25 59.153.114.40
УИХ тарах нь зөв!
Нэргүй 2026-09-25 178.174.229.45
BODOO DANZAN 2 OOS EHLEED OLON ERUNHII SAIDAA ULAAN OROSIIN ZAAVRAAR BUUDAJ ALSAN NAM , YAMARCH GEMGUI 30000 MYANGAN MONGOL HUNIIG TAGNUUL GJ BUUDAJ ALSAN NAM