УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
-УИХ-ын тараах асуудлыг зарим гишүүд яриад эхэллээ. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ?
-УИХ-ыг тараахын тулд парламентын нийт гишүүдийн 82 гишүүн гарын үсэг зурж, тардаг. Мөн парламент Ерөнхий сайдаа томилж чадахгүй 30 хоновол Ерөнхийлөгч зарлиг гаргаж, УИХ-ыг тараах хуулийн зохицуулалттай. Тэгэхээр УИХ-ын гишүүд өөрсдийгөө тараана гэж байхгүй гэж харж байна. МАН засгийн эрхийг барьж байгаа нам. 2024 оны сонгуулийн үр дүнд 54 хувийн санал авч олонх болсон нам. Тэгэхээр МАН-ын Ерөнхий сайдаа томилж чадахгүй, Ерөнхийлөгч зарлиг гаргаж УИХ-ыг тараах нөхцөл рүү явна гэвэл МАН өөрөө тарах нөхцөл рүү явна. Төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан нам тарах зохицуулалт Улс төрийн намын тухай хуульд бий. Намын удирдлагууд олон талаас нам, төрийн эрхийг хамгаалахын төлөө ажиллах байх. Түүнээс парламентыг тараах нөхцөл сошиалын сэтгэл зүйд тааруулсан, УИХ-ын гишүүдийн судалгаагүй мэдээлэл гэж харж байна. Монголчууд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эдийн засгийн эрх чөлөөгөө парламентаар дамжуулж эдэлдэг үндсэн эрх юм.
-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар намын бодлого сөрсөн хүмүүсийг намаас хөөнө гэдэг асуудлыг хэлсэн. Та энэ тал дээр ямар байр суурьтай байгаа вэ
-Өнгөрсөн хугацаанд юу болж буй талаар эхлээд харах ёстой. УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд төсвийн тодотголтой холбоотой асуудал хөндөгдсөн. УИХ-ын гишүүд цалин, тэтгэвэр нэмэхийг байнга шаардаж, дэмжиж ирсэн. Өнгөрсөн өвөл Г.Занданшатарын Засгийн газрын багш, эмч нарын цалинг нэмэх асуудлыг салгаж, бусад төрийн албан хаагчдын цалинг нэмэх асуудлыг дутуу оруулж ирснээс өнөөдрийг тодотгол орж ирсэн. Гэхдээ багш, эмч нарын цалин нэмэх асуудлыг УИХ-ын гишүүд бүгд дэмжиж байгаа. Харамсалтай нь, энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг далимдуулж Боловсролын сайд Л.Энх-Амгалан 50 тэрбум төгрөгийн сургуулийн тоног төхөөрөмжийн зардал оруулж ирсэн.
Ингээд задаргаа ил болоход Л.Энх-Амгалан сайд УИХ-ын гишүүдийг ажлаа хийснийх нь төлөө доромжиж, дарамталсан.
УИХ-ын гишүүдийг ажлаа хийх боломжийг хумьсан. Цалин, тэтгэвэр нэмэх сайн амлалтын араар 50 тэрбумын хулгай хийх гэж оруулж ирээд, баригдангуут улс төр болгож байна. Л.Энх-Амгалан сайдтай холбоотой 50 тэрбумын задаргааг УИХ-д хуурамчаар өгсөн бол УИХ-ыг хуурах гэж оролдсон, эсвэл хулгай хийх гэж байсан гэдэг нөхцөл л харагдаж байгаа учраас аль ч утгаараа Л.Энх-Амгаланд хуулийн хариуцлага тооцох нөхцөл үүссэн. Бид Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, Л.Энх-Амгалан сайдыг уучлал гуйх ёстой, хариуцлага тооцох ёстой гэдгийг ч Ерөнхий сайд хэлсэн. Гэтэл Л.Энх-Амгалан өөрөө бол уучлал гуйхгүй гэдэг байр суурьтай байгаа юм билээ. Аль ч утгаараа Л.Энх-Амгалан сайд хууль зөрчсөн, гэхдээ улс төрийн албан тушаалтан өөрөө хариуцлага хүлээх ёстой гэдэг шаардлага тавьж байна. Бид өнөөдөр чуулганы ирцээ бүрдүүлээд ажиллана, ирэх долоо хоногоос Л.Энх-Амгалан сайдыг огцруулах асуудлыг хөндөж, үүний төлөө ажиллана. Ерөнхий сайд Н.Учралтай уулзахад албан тушаал, хувийн эрх ашиг яриагүй. Парламент нь өөрөө хэвийн тогтвортой үйл ажиллагаа явуулах юм уу гэдэг зарчмын асуудал л тавьсан.
-Ерөнхий сайд нь өөрөө хувийн ашиг сонирхолтой сургуульдаа төсвөөс мөнгө авахыг завдсан гэдэг асуудал үүсч байгаа учраас Н.Учралд хариуцлага хүлээлгэх асуудлыг та бүхэн хөндөх үү?
-Эхлээд Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Л.Энх-Амгалан сайд болон зарим хүмүүс Засгийн газрын тогтворгүй байдлыг бий болгохын тулд нам доторх цөөнх рүүгээ асуудлыг чихэх замаар яваад байна уу гэж хардаж байгаа учраас энэ асуудлыг Өргөдлийн байнгын хороогоор тодорхой болгох ёстой. Л.Энх-Амгалан сайдыг улс төрийн соёл гаргаад, УИХ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд огцрох ёстой гэдэг шаардлага тавьсан ч өнөөдрийг хүртэл огцрохгүй байгаа учраас бид цаашид энэ асуудлыг Өргөдлийн байнгын хороогоор хэлэлцэнэ.
3,605.46




















































Нэргүй 2026-09-25 64.119.16.62
Монголчууд казакуудыг, эрлийзүүдийг, Монгол улс дахь Оросуудыг ба Хятадуудыг хорлож улмаар АНУ-аас АНУ-д амьдрах ногоон картыг авдаг юм. АНУ нь бусад улсад үймээн самуун дэгдээж, зэр зэвсгийн наймаагаа хийдэг юм
Zochin 2026-09-25 202.179.3.135
Энэ хүн Амарсайхан сайд огцроход өөрийнх нь нэр холбогдоод байгаа нүүрсний хулгайн хэрэг нь сөхөгдөнө гээд сандраад байна уу. Ард түмний амьдрал хүнд байгаа энэ нөхцөлд энэ хүн ч буруутай. Энэ хүмүүсийн эх орноо удирдсан он жилүүд гаргасан шийдвэрүүд нь хэний төлөө байсийн болоо
Нэргүй 2026-09-25 64.119.20.44
огцруулаа
Нэргүй 2026-09-25 103.168.34.226
ЭБИ-тэй адилхан цэцрэгч шорондоо ор
Зочин 2026-09-25 192.82.92.42
Боловсролын салбар дампуурсан. Бодлогогуй, яам нь мэргэжлийн бус, хууль дурэм нь бугд гажиг!!! Ийм байдлыг бий болгосон мулгуу сайдыг яаралтай солих нь зев. Яамдыг цеелж, терийг ч цомхотгох нь чухал бна!
Зайл 2026-09-25 202.9.46.18
Нүүрсний хулгайн загалмайлсан эцэг, Өвөр монгол хулгайн түншээ алсан а******н! Үхэгтүн!!!
Нэргүй 2026-09-25 202.126.91.74
энэ нов.ш өөрөө огцрох хэрэгтэй. Балиар амьтан
Зүйтэй 2026-09-25 202.9.46.18
Зөв. зүй ёсны шаардлага тавьж биелүүлж сурцгаа. Эв нэгдэл нэрийн дор найзан дундаа найран намжил болж гүйцээд 10 жилийг удлаа.
Нэргүй 2026-09-25 66.181.190.15
Поп Энх-Амгалан огцрох нь зөв өө.
Нэргүй 2026-09-25 178.174.229.45
ENE BUZAR HULGAICH
Del 2026-09-25 202.133.76.51
тараад зайлцгаа
Нэргүй 2026-09-25 122.201.21.73
Энэ үлгэрийн далай одоо болиоч
ghghghhgh 2026-09-25 66.181.165.89
Ингэж дээрээсээ цэгцрэх, хариуцлага хүлээх, хүлээлгэх ёстой. Тэгвэл нийгэм цэвэршинэ,