“Төсвийн зарлага ДНБ-ий 25 хувиас хэтрэхгүй бол инфляцыг нэмэгдүүлэхгүй”
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Л.Отгонтуяа:
– Жил бүрийн Төсвийн хүрээний мэдэгдэлд байнга гарч байгаа нэг үзүүлэлт бий. ДНБ-д эзлэх төсвийн нийт зарлага нь төрийн оролцоог харуулж байгаа. Сүүлийн жилүүдэд төрийн оролцоог бууруулах бодлого хэрэгжүүлж байсан боловч 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд нэмэлт, өөрчлөлт орсноор ДНБ-д эзлэх төсвийн нийт зарлага 37.8 хувь болсон. Гэтэл бид таван жилийн үндсэн чиглэлдээ үүнийг 30 хувь байлгана гэж тусгасан. ДНБ-д эзлэх төсвийн нийт зарлага 27 хувиас хэтрэхгүй байвал эдийн засгийн өсөлтийг дэмжих боломжтой гэсэн тооцооллыг гаргасан. 30 хувь хүртэл байхад боломжийн боловч үүнээс 7 хувиар өндөр байна.
Нөгөө талдаа инфляцтай холбон тайлбарлахад төсвийн зарлага ДНБ-ий 25 хувиас хэтрэхгүй байхад инфляцыг нэмэгдүүлэхгүй байх тооцоолол хийсэн.
Дунд хугацаанд ДНБ-д эзлэх төсвийн зарлагыг олж чадах орлого, түүн дээр нэмэх нь алдагдлын тэнцлийн хасах байгаа бол түүнийг санхүүжүүлэх нийлбэр нь болж өгвөл 27–30 хувь байх боломжтой гэж манай зөвлөлөөс үзэж байгаа.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
– Төсвийн нэгдсэн суурь тэнцэл гэсэн үзүүлэлт яагаад байхгүй байна вэ? Яагаад энэ үзүүлэлтийг хассан бэ?
Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ:
– Өргөн барьсан төсвийн тооцооллоор суурь тэнцэл +2 хувийн ашгийг хангахааргүй байгаа. 1.2 их наяд төгрөгийн ашигтай байхаар байгаа.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:
– 2027 оны төсвийн суурь есөн үзүүлэлтийн хоёрыг өөрчлөх хуулийн төслийг тодотгол дээр хийсэн. УИХ-аас барьж ирсэн жишиг зүйл байгаа. Ямар нэгэн хуулийн өөрчлөлт хийгээгүй. Өмнөх жишгийн дагуу явж байгаа. Хуулийн зөрчил үүсээгүй.
УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:
– Төсвийн төслийг боловсруулахдаа хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуульд үндэслэх ёстой. Хуульд заасан байгаа. Төсвийн зарчмын хувьд хүртэл хариуцлагатай байх гэсэн зарчим байгаа. Тиймээс хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийг дагах ёстой.
Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаярын тайлбар бол маш хангалтгүй, хариуцлагагүй тайлбар байна. “Хууль батлах юм чинь” гээд УИХ батална гэдгийг мэдээд энэ заалтыг боловсруулсан байна. Зөв зүйлийг хийж болно. Зөв замаар хийх ёстой. Энэ бол хориг тавих үндэслэл болно.
Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр:
– Төсөв хэлэлцэх хугацаатай холбоотой. Хэт шахуу, давчуу байсан. 2026 онд макро эдийн засгийн хувьд савалгаатай, ердийн бус үнийн өсөлтүүд нь эдийн засагт нөлөөлж байна. Тиймээс аль болох Засгийн газар хариу арга хэмжээг хурдан авч, хууль эрх зүйн орчныг боловсруулж байна. Хэрэв хууль зөрчсөн гэж үзвэл УИХ буцаах ёстой.
“Эдийн засаг дахь төрийн оролцоо 37.8 хувь байхаар төлөвлөсөн нь оновчтой түвшнээс 10.8 нэгжээр өндөр байна”
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дарга Ж.Дэлгэрсайхан Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн дүгнэлтийг танилцуулав.
Тэрбээр “Засгийн газраас Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулах шаардлагыг тус хууль батлагдсанаас хойш татварын багц хуулийн шинэчилсэн зохицуулалт болон нийгмийн даатгал, нийгмийн салбарын холбогдох хууль тогтоомжид оруулсан нэмэлт, өөрчлөлтүүд 2027 оны төсвийн жилээс хэрэгжихтэй холбогдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогын доод хэмжээ батлагдсан түвшнээс нэг их наяд төгрөгөөр дутахаар байгаа нь төсвийн орлого, зарлага болон төсвийн хүрээний мэдэгдэлд тусгагдсан үндсэн үзүүлэлтүүдийг шинэчлэн тооцох шаардлагатай гэж үзсэн. Мөн төсвийн орлогын баазыг нэмэгдүүлэх, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах, тэдгээрээс төсөвт төвлөрүүлэх ногдол ашгийг нэмэгдүүлэх, “Оюу толгой” төслөөс 2025 онд төрийн эзэмшилд холбогдох ногдол ашиг орж ирэх, түүнийг нийгмийн тулгамдсан асуудал болон хөрөнгө оруулалтад зарцуулах талаар дурдсан байна. Эдгээр бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор төсвийн зарлагыг огцом өсгөх, алдагдлыг нэмэгдүүлэх, Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах зэрэг арга хэмжээг төлөвлөсөн нь төсвийн төлөвлөлт, хууль эрх зүйн орчинд хүчтэй нөлөөлөл үзүүлэхээр байгааг анхааруулж байна. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсөвтэй холбогдуулан гаргасан гол дүгнэлтүүдийг танилцуулъя. Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн танилцуулгад макро эдийн засгийн нөхцөл байдлаас илүүтэйгээр татвар, нийгмийн даатгалын хуульд орсон өөрчлөлт нь Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийг өөрчлөх үндэслэл болсон гэж үзэхээр байна. Эдийн засаг дахь төрийн оролцоог 37.8 хувь байхаар төлөвлөсөн нь Монгол Улсыг 2026–2030 онд хөгжүүлэх үндсэн чиглэлтэй нийцэхгүй байгаагаас гадна дунд орлоготой орнуудын түвшнээс давж, өндөр орлоготой орнуудын түвшинд хүрсэн байна.
Энэ нь эдийн засгийн өсөлтийг дэмжих оновчтой түвшнээс 10.8 нэгжээр өндөр байгаа нь эдийн засгийн өсөлт өндөр үед анхаарах хэмжээ юм.
Дунд хугацааны инфляцын эрсдэл өндөр байна. Газрын тос болон бусад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний импортын үнийн өсөлт, төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр өдөөгдөн 2027 оны эхний хагаст инфляц өсөх магадлал өндөр байна. Төсвийн үзүүлэлтийн таамаглал нь Төсвийн тогтвортой байдлын суурь таамаглал болон валютын сангийн таамаглалаас зөрж эхэллээ.
УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл:
-Макро эдийн засгийн тооцоолол дээр анхаармаар байна. Татварын бус орлогыг 188.9 хувиар өсгөсөн бол татварын орлогыг 13.6 хувиар өсгөсөн байна. Гол найдаж байгаа орлого нь төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн орлого байна. Гэтэл 2026 оны тооцооллоор орж ирэх ногдол ашгийн хэмжээ багасах магадлалтай байгаа. Жишээлбэл, олборлох үйлдвэрлэлийн орлого БНХАУ-ын эрэлтээс хамаардаг. Хөрш орны зах зээлд орон сууцны үйлдвэрлэл буурах, гангийн үйлдвэрлэл багасах гэсэн тооцоо байна. Тэгэхээр дахиад л орлогоо хэт өөдрөг тооцоолж байгаад, дахин тодотгол хийхдээ төрийн алба хаагчдын цалинг нэмэгдүүлэх, тэтгэврийн хэмжээг өсгөх гэх мэт шийдвэрийг багтаасан байна. Гэвч энэ нь үнийн хөөрөгдөл үүсгэх, худалдан авах чадварыг бууруулах үзэгдэлд хүргэхээр байна. Тиймээс тооцоолол дээрээ нягт ажилламаар байна. Мөн чуулганаар хэлэлцүүлэхээс өмнө олон шатны хэлэлцүүлгийг явуулдаг байя. Мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжийг шингээдэг баймаар байна. Төсвийг ямар нэгэн хэмжээгээр баталж болно. Гэвч орлого нь орж ирдэггүй бол хөрөнгө оруулалтаа багасгадаг. Ингэснээр төлөвлөсөн сургууль, цэцэрлэг, зам барилгаа барьж чадахгүй нөхцөл байдал үүсэхээр байна гэлээ.
УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:
– Төсвийн хүрээний мэдэгдэл, төсвийг дэмжиж байгаа. Цалин, тэтгэвэр нэмэх нөхцөл байдал тулгарсан байгаа нь үнэн. Төсвийн хэмжээ ДНБ-тэй харьцуулахад хэдэн хувь байвал зохистой вэ? Хэрэв цаашдаа хугацаа зарцуулж, төсвийн зарлагаа бууруулж чадвал инфляцын түвшин хэдэн хувиар буурах боломжтой вэ? Урсгал зардлуудаас хэрхэн хасах ёстой вэ?
Ерөнхий сайд Н.Учрал:
– 2027 оны Төсвийн хүрээний мэдэгдэл дээр хавар баталсан орлогыг нэмэгдүүлээгүй. Зөвхөн төрийн өмчит компанийн ногдол ашиг буюу УИХ-аас баталсан Засаглалын тухай хуульд төрийн өмчит компаниуд 30-аас доошгүй хувийн ашигтай ажиллаж, түүнийгээ төсөвт төвлөрүүлэх үүргийг хүлээсэн. Энэ хүрээнд ТӨК-ийн цэвэр ашгаас 3.5 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлж, үүнийг тэтгэвэр, тэтгэмж болон татварын хуульд өөрчлөлт оруулах зохицуулалтад зарцуулахаар төлөвлөсөн.
Засгийн газар хууль хэрэгжүүлэх үүрэгтэй. Татварын хууль батлагдсанаар 15 мянган ажлын байр нэмэгдүүлнэ. Татварын хууль хэрэгжиж эхэлснээр 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс 2.6 орчим их наяд төгрөгийн орлого тасарна. Үүнийг нөхөхдөө ТӨК-ийн ногдол ашгийг төсөвт цэвэр ашгаас нь төвлөрүүлэх нь орлого нөхөх шийдэл юм.
“Оюу толгой”-н ногдол ашгаас нэг их наяд төгрөгийг хуримтлалын санд үлдээж, олон жил шийдэж чадаагүй зам, эрчим хүч зэрэг суурь асуудлыг шийдэхээр төлөвлөсөн.
Чуулган: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулиудыг хэлэлцэж байна. Төслүүдийн танилцуулгыг Ерөнхий сайд Н.Учрал танилцууллаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүдийн асуулт, тодруулга үргэлжилж байна.
Чуулган: Төсвийн хүрээ, тэнцэл хэлэлцэж байна
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хам төргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр танилцуулав. Тэрбээр "Манай Улс өнгөрсөн хугацаанд гадаад зээлийн эх үүсвэрийг төсвийн тухайн зээлийн хүрээ хязгаараас шалтгаалан бүрэн ашиглаж чадахгүй. Зарим эх үүсвэрийг дараагийн жилүүдэд шилжүүлэн ашиглах нөхцөл байдалд хүрч ирсэн билээ. Үүний улмаас 2023 оны эцсийн байдлаар ашиглагдаагүй гадаад зээлийн үлдэгдэл 17.1 их наяд төгрөгт хүрсэн. Засгийн газар 2024 онд гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэрх, хөрөнгө оруулалтын төслүүдийг эрчимжүүлэх зорилгоор Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, суурь зарлага, суурь тэнцэл гэсэн хоёр үзүүлэлтийг шинээр тусган батлуулсан. Уг зохицуулалтын үр дүнд сүүлийн гурван жилийн хугацаанд гадаад зээлийн ашиглалт нэмэгдэж хөрөнгө оруулалтын төслүүдийн санхүүжилтийг эрчимжүүлэх боломж бүрдсэн юм. Өөрөөр хэлбэл, Төслийн тогтвортой байдлыг хадгалах шаардлага болон гадаад зээлийн эх үүсвэрийг тодорхой хэмжээнд уялдуулах боломж бүрдсэн. Үүний зэрэгцээ хаврын чуулганаар гадаад зээлийн үр ашгийг нэмэгдүүлэх тухай хууль батлагдсан. Ингэснээр томоохон төслүүдийн гадаад зээлийн ашиглалтыг нэмэгдүүлэх эрх зүйн болон эдийн засгийн боломж бүрдсэн. Иймд Төслийн тогтвортой байдлын тухай хуульд дараах үндсэн өөрчлөлтүүдийг тусгах шаардлагата гэж үзэж байна. Тухайлбал, Гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн үнийг олон улсын санхүүгийн мэдээллийн байгууллагуудаас гаргасан үнийн төсөөлөлд үндэслэхээс гадна макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдтэй уялдуулан төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг тооцсон. Мөн Нэгдсэн төсвийн суурь тэнцлийг ДНБ-ий хоёр буюу түүнээс дээш хувийн ашигтай байна гэж заасан. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн суурь тэнцэл нь 2027-2029 онуудад дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувьтай тус тус тэнцэж байгаа нь хуулийн шаардлагыг хангаж байна. Нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ тухайн жилийн дотоодын нийт бүтээгдэхүүний 30 хувиас хэтрэхгүй байна гэж заасан. Энэ хүрээнд нэгдсэн төсвийн урсгал зарлагын хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүн /ДНБ-/ний 30 хувиас хэтрэхгүй байх тусгай шаардлагыг хангаж байна. Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлсэн үлдэгдлийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээг 2027-2028 онд 50.0 хувь, 2029 онд 45.0 хувь байхаар тооцсон нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.4-д заасны дагуу Засгийн газрын өрийн нэрлэсэн дүнгээр илэрхийлэгдсэн үлдэгдэл нь тухайн жилийн оны үнээр тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 60 хувиас хэтрэхгүй байх гэсэн хуулийн шаардлагыг хангаж байгаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны Төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хам төргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү" гэв.
УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:
-Энэ хуулийн төслөөс тодруулах хэдэн асуулт байна. Өмнөх зохицуулалтаар суурь тэнцлийн ашгийг Засгийн газрын өрийн үндсэн төлбөрийг төлж барагдуулахад зарцуулах гэсэн заалт байсан. Үүний зорилго нь болохоор өмнөх хугацаанд авсан зээл болон ирээдүйд авах зээлийн төлбөрийг өнөдөр гарахтай холбогдуулж, уг заалтыг хүчингүй болгож байна уу?, Хоёрдугаарт ашиг дээр хязгаарлалт хийх заалт хэрэгтэй юу?
–Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр:
-Хуулийн зорилго бол Монгол Улсын эдийн засаг төсвийн орлого, эрдэс баялагийн салбараас хамааралтай. Экспортын орлого, зарлага, төлөлтөд тодорхой хэмжээний эрсдэл үүсч байгаа. Төсвийн орлого богино хугацаанд тэлдэг. Урсгал зардлууд нэмэгддэг. Түүхийн эдийн үнэ буурах, экспортын орлого буурах үедз төсвийн орлого буурч өмнөх хугацаанд буурсан зардлаа бууруулж чаддаггүй. Эрдэс баялагийн орлого байга хэлбэлзэж байгаа. Иймд салбарын орлогын өсөлт төсвийн зардал огцом нэмэгдэхээс сэргийлж төсвийн зарлага огцом нэмэгдэхээс сэргийлж, төсвийн зарлагын өсөлтийг эдийн засгийн суурь өсөлттэй уялдуулж тогтвортой хариуцлагатай төлөвлөх шаардлага үүсэн. Төсвийн тусгай шаардлагатай холбоотой гадаад зээлийн ашиглалт 17 их наяд төгрөг хүрч байсан. Тухайн үед төсвийн хязгаараас хамааргч зээлийг ашиглаж чаддаггүй байсан. Үүнийг хаврын чуулганаар Газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын зээлийн ашиглалтыг төслийн хязгаараас гаргасантай холбогдуулж 2024 оноос өмнөх зохицуулатаар хэрэгжиж байсан төсвийн тусгай үзүүлэлтийн хоёр үзүүлэлтийг өөрчилсөн.
Ингээд гишүүдийн олонх дэмжсэн учраас хуулийн төслүүдийг байнгын хороонд шилжүүлэв.
3,605.46




















































Иргэн 2026-09-25 103.212.162.123
Ерөнхийлөгчийн оролцоог оруулахгүй болохгүй нь ээ. Энэ УИХ-д ямар ч хариуцлага алга?!!!
Тарцгаа 2026-09-25 202.9.46.18
Тарцгаа хулгайчууд аа!
И 2026-09-25 66.181.177.91
9 цагтаа ганц нэг л гишүүн л ирдэг юм байна. Ийм замбараагүй хүмүүс яаж ч төр удирдахв дээ ? аргагүй юм бна. Хулгайч нэр нь зөв юм бна.
Нэргүй 2026-09-25 202.126.88.200
чөтгөрийн хятд манжууд яг чөтгөр шиг адтай адгйин ад
Нэргүй 2026-09-25 202.126.88.200
гэхдээ тэрбум гаруй хятд манжуудыг боловсрол олгох ямар ч боломж бхгүй боловсрхчгүйн бн лээ бас хүндээ бгаа бхгүй юу хятд манж хүндээ бгаа бүгдийг эзлн гээд дайраад бгаа энэтхэг 1 тэрбум гаруй хүнтэй гэхдээ хятд манжууд шиг дэлхийг эзн гж гай болоод дайраад бхгүй бгаа биз дээ хятдманжууд эдлхийг эзлн гээд гажигтаж дайраад бгг бхгүй юу.. энэтхэг хүн хүнрүүгээ боловсрлтой өгөгдөлн нь тийм
Нэргүй 2026-09-25 202.21.108.56
ЭНЭ ИХ ХУРЛЫГ ИЙМ БОЛГОСОН ХҮН БОЛ НААД ИХ ХУРЛЫН ДАРГА ГЭЖ БАЙГАА ХОР ХУТГАГЧ БЯМБАЦОГТ ГЭГЧ НӨХӨР. БЯМБАЦОГТ . ҮҮНИЙГ ХЭНД Ч НЯЛЗААХ ЧАДАХГҮЙ. ХОРОНДОО ӨӨР ХОРДОЖ БАЙГААГИЙН БОДИТ БАРИМТ. БУЛГАН ТУЯА ИХ ХУРЛЫГ УДИРДАЖ ХУРАЛДАЖ ГАРСАН ШИЙДВЭРИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭЭР ХУУЛЬ ЗӨРЧСӨН ШЭМЭН_ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХ ГЭЭД ТҮҮНИЙ ХУУЛЬ БУС АСУУДЛЫГ ЯРИХАД ТООЧООД БАРШГҮЙ
ЗОЧИН 2026-09-25 202.21.108.56
ЭНЭ ИХ ХУРЛЫГ ИЙМ БОЛГОСОН ХҮН БОЛ НААД ИХ ХУРЛЫН ДАРГА ГЭЖ БАЙГАА ХОР ХУТГАГЧ БЯМБАЦОГТ ГЭГЧ НӨХӨР. БЯМБАЦОГТ . ҮҮНИЙГ ХЭНД Ч НЯЛЗААХ ЧАДАХГҮЙ. ХОРОНДОО ӨӨР ХОРДОЖ БАЙГААГИЙН БОДИТ БАРИМТ. БУЛГАН ТУЯА ИХ ХУРЛЫГ УДИРДАЖ ХУРАЛДАЖ ГАРСАН ШИЙДВЭРИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦЭЭР ХУУЛЬ ЗӨРЧСӨН ШЭМЭН_ ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХ ГЭЭД ТҮҮНИЙ ХУУЛЬ БУС АСУУДЛЫГ ЯРИХАД ТООЧООД БАРШГҮЙ
Нэргүй 2026-09-25 66.181.168.82
ард түмэн босож, жагсан үтэр түргэн тараацгаая
зочин 2026-09-25 66.181.184.180
Иргэдийг босгож улс оронд самуун дэгдээх юм гэнэ Ийм этгээдүүд бусдын хөлсний нохойнууд л улс орныг сүйрүүлж,иргэдийн амьдралыг тартагт нь тулгадаг,
Зочин 2026-09-25 103.57.94.170
Нэн даруй тараах цаг болжээ.
зочин 2026-09-25 66.181.184.180
Бие биенээ үзэн ядсан олон толгой юуг ч урагш нь хөдөлгөхгүй,Үүний тод жишээ бол энэ, Орос-д ч хятадад ч бусад зарим оронд ийм байдал алга , Оросыг Нэгдсэн орос нам-д иргэдийн олонх иргэж байна Барууны түрэмгийллийн эсрэг нягтарч байна,Улс оронд хамгаас чухал нь тусгаар тогтнол гэдгийг үзүүлж байна Гэтэл бид олон толгой буй болгоод, худалдааны гол түнш,хөрш орнууддаа бараг дайсагнаад урагш ахисан юм бараг үгүй, Бурууг бусад рүү чихээд, төрийн эрхэнд гарахын тулд үхэн хатан тэмцэлдэж байна
зочин 2026-09-25 66.181.184.180
Яг бага хаадын үе шиг бие биендээ дайсагнаж байна, Улс орноо,ард иргэдээ бодох хүмүүс цөөрч, Барууны үл бүтэх этгээдүүдтэй хуйвалдаж нийгмийн баялагийг идэх уух сонирхолтой этгээлүүд л олон байна, Хамгийн гол нь иргэд зөв хүмүүсийг олж харж сонгож чадахгүй,тийм хүмүүсийг төрд ажиллуулж чадахгүйд л хамаг учир байна, Үл бүтэх этгээдүүдийн үгэнд хялбар хууртана, УИХ-ыг тараагаад хэнийг төрд гаргах гээд байнаа юм, Тийм улс төрийн хүч манайд байна уу,
Нэргүй 2026-09-25 64.119.16.108
Улсын Их Хулгайнарыг тараа.