niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 21:04 UTC Эх: https://news.mn/r/2889538/ e1049912ad47434c… ← niitlelch.mn руу буцах

Намрын чуулганаар хэлэлцэх анхаарал татсан хуулиуд

Намрын чуулганаар хэлэлцэх анхаарал татсан хуулиуд

Намрын чуулганаар хэлэлцэх анхаарал татсан хуулиуд
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган /2026.09.15/ нээлтээ хийсэн. Гэвч УИХ-ын үйл ажиллагаа эрх баригч намын хагарлаас үүдэн гацаж, ирц нь бүрдэхгүй байна. Энэ нь төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах, төрийн олон ажлыг гацааж байгааг иргэд болон судлаачдын зүгээс хэлж, байр сууриа илэрхийлж байгаа юм. Чуулганы хуралдаанаар батлахаар хүлээгдэж буй олон хуулийн төсөл бий.
УИХ-ын 2026 оны долдугаар сарын 03-ны өдрийн 58 дугаар тогтоолоор батлагдсан нийт 35 асуудлыг намрын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөжээ.
Намрын ээлжит чуулганаар улс орны нийгэм, эдийн засгийн хөгжил, төрийн үйл ажиллагаа, эрх зүйн орчныг боловсронгуй болгохтой холбоотой чухал асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх ёстой ч өнөөдрийн байдлаар парламентын үйл ажиллагаа "гацаа"-нд орсон нь иргэд, сонгогчдын шүүмжлэлийг дагуулж байна. Ингээд намрын чуулганаар хэлэлцэх онцдох хуулийн төслүүдийг танилцуулъя.
"ХӨРӨНГӨ ХУРААХ ХУУЛИЙГ ШУУРХАЙ ОРУУЛЖ, БАТАЛНА"

ХЗДХ-ийн сайд асан О.Алтангэрэл 2025 онд Хөрөнгө  хураах буюу Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн барьсан. Гэвч энэ хуулийн төслийг Засгийн газар буцааж татсан гэдэг шалтгаанаар УИХ-аар хэлэлцэхгүй байгаа талаар хууль санаачлагч удаа дараа мэдээлэл хийсэн байдаг. Шинээр томилогдсон ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн "Засгийн газар 2025 оны тавдугаар сарын 26-нд өргөн барьсан Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг буцааж татаад, 2026 оны наймдугаар сарын 14-нд Засгийн газрын хуралдаанаар оруулж, холбогдох байгууллагуудаас санал авч байгаа юм байна. Энэ хуулийн төслийг Засгийн газар шуурхай өргөн барих ёстой. Би ирэх хоёр сарын дотор энэ асуудлыг шуурхай оруулж ирж, шийдэх ёстой гэж харж байна" гэсэн юм.

Үе үеийн Засгийн газар авлигатай тэмцэнэ гэж ярьдаг ч удаа дараагийн Өршөөлийн хуулиар авлигачдыг өршөөж байв. Тиймээс хууль санаачлагчийн зүгээс "Дахиж авлигын гэмт хэрэг гарахад юуны түрүүнд хөрөнгийг хураадаг энэ нөхцөл рүү аваачъя. Хураасан хөрөнгөө боловсрол, эрүүл мэднийн салбарт зарцуулъя, Тусгай сан байгуулъя" гэдэг байр суурийг илэрхийлж байв.

МАРГААН ДАГУУЛСАН ТАМХИНЫ ХЯНАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТЛАХ УУ?

Өнгөрсөн хаврын чуулганаар хамгийн их талцал хуваагдал үүсгэж, маргаан дагуулсан хуулийн төсөл бол Тамхины хяналтын тухай хууль. УИХ-ын гишүүн О.Номинчимэг нарын санаачилсан Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 2026 оны хаврын чуулганаар эцэслэн батлалгүй, намрын чуулган руу шилжүүлэн хойшлуулсан юм. Тухайн үед УИХ-ын гишүүн О.Номинчимэг ярихдаа "Ирэх намрын чуулганаар Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн эцэслэн батлах санал хураалтыг явуулж, заавал ард нь гарна" гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Уг нь дээрх хуулийн төсөл нь зөвхөн янжуур тамхи бус электрон тамхи, халаадаг тамхи зэрэг никотин агуулсан бүтээгдэхүүний зохицуулалтыг чангатгах, хүүхэд, өсвөр үеийнхнийг тамхины хэрэглээнээс хамгаалах, худалдаа, сурталчилгаа, хэрэглээний хяналтыг сайжруулах зорилготой, нийгмийн тэр дундаа эрүүл мэндийн томоохон хуулийн төсөл. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагуудын мэдээллээр Монголд жил бүр ойролцоогоор 4300 иргэн тамхины шалтгаант өвчин, эрсдэлээс үүдэн нас бардаг бөгөөд энэ нь тамхины хяналтын бодлогыг чангатгах шаардлагатайг харуулж буй гол үзүүлэлтүүдийн нэг гэж хууль санаачлагчид үзэж байгаа юм.

"Энэ намрын чуулганаар Орон сууцны залилангаас иргэдээ хамгаалах,  Төрийн худалдан авах ажиллагааны тухай, Нийтийн өмчийн тухай, Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах, Эдийн засгийн тусгай бүсийн тухай, Ашигт малтмалын тухай, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай, Тамхины хяналтын тухай, Дулаан хангамжийн тухай, Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай, Төрийн албаны тухай хуулийн өөрчлөлт гэх мэт төслүүдийг хэлэлцэхээр тооцож эрэмбэлсэн. Бидний өмнө хийх ажил их, цаг хугацаа харин хязгаартай байна" гэдгийг УИХ-ын дарга С.Бямбацогт үгэндээ онцолсон юм. Тодруулбал,
  • Монгол Улсын 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай төсөл, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай холбогдох хуулийн төсөл
  •  Эрдэнэсийн сангийн үндсэн болон гүйлгээ сангийн орлого, зарлагын 2026 оны гүйцэтгэл, 2027 оны төсвийн тухай" УИХ-ын тогтоолын төсөл
  • "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл
  • Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг иргэний журмаар нэхэмжлэх, нөхөн төлүүлэх тухай хуулийн төсөл
  • НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • "Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого"-ын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл
  • Боловсролын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд
  • Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  • Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • УИХ-ын хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл
  • УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Банкны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн тогтоолын төсөл
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл
  • Конвенц соёрхон батлах тухай хуулийн төсөл
  • Статистикийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  • Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  • Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Нийгмийн халамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Дулаан хангамжийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • Төрийн худалдан авах ажиллагааны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд
  • "УИХ-ын 2027 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл
  • "УИХ-ын 2027 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай" УИХ-ын тогтоолын төсөл хэлэлцэх юм байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

Avatar

FU 2026-09-25 103.57.92.115

үхсэний чинь чуулган хулгайгаа хувааж чадахгүй байгаа хэдэн хулгайчууд

Avatar

Нэргүй 2026-09-25 66.181.184.54

МАН мөхөөгүй цагт Хөрөнгө хураах л болно, тэр бол МАН-ын мөн чанар !
30 – 70 жил тутамд хийдэг ээлжит ажил нь мөн болой !!!
Харин АН-ын хүн тийм санал гаргаж, хууль санаачилж бгаа бол тэр хүн баг өмссөн жинхэнэ коммунист эрлэгийн элч !!!

Avatar

Зочин 2026-09-25 64.119.29.46

Энэ хулгайч нар бүх хөрөнгөө зохицуулсан шүү дээ одоо энэ хууль гаргаад сүүлийн үеийн цээж баянуудыг харин намнах байх даа хэрэгтэй дээ ер нь ард түмэний амьдрал ахуйг сайжруулах ямарч хууль гаргаагүй хулгай луйвар хийж өөрсдөө баяжих хуулийг бол гаргаж бна шүү дээ ингэж 126 хүн байх шаардлагагүй 70 болгосон ч бно доо баяжаад л данх нямба 2 шиг чимээгүй болох юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж