niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 21:04 UTC Эх: https://news.mn/r/2889571/ 1f490707f19af992… ← niitlelch.mn руу буцах

“Эрдэнэс Тавантолгой” ХК хамааралгүй төсөлд 7.2 их наядыг зарцуулжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК хамааралгүй төсөлд 7.2 их наядыг зарцуулжээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК хамааралгүй төсөлд 7.2 их наядыг зарцуулжээ

Ирэх онд Оюу толгойн ногдол ашгаас хоёр их наяд төгрөгийг зарим томоохон төсөл, тэр дундаа дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтад зарцуулахаар ярьж буй асуудлыг Ардчилсан намын зүгээс шүүмжилсэн. Тодруулбал, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан зохицуулалтыг зөрчиж, иргэдийн хүртэх ёстой хөрөнгийг өөр зориулалтаар зарцуулах оролдлого гэж үзэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Г.Ганбаатарын хэлснээр, 2024 оны дөрөвдүгээр сарын 19-нд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд төрийн өмчит компаниудын ногдол ашгийг хуримтлалын данс буюу иргэдийн нэрийн дансанд бүртгэхээр заасан. Тиймээс иргэдэд хуваарилагдах ёстой ногдол ашгийн хөрөнгийг станц болон бусад томоохон төсөлд зарцуулах нь хуульд нийцэхгүй гэж АН-ын зүгээс үзэж байгаа аж.

Тэрбээр дээрх хоёр их наяд төгрөгийг иргэдийн нэрийн дансанд хуваарилсан тохиолдолд нэг иргэнд ойролцоогоор 835 мянган төгрөг ногдох боломжтой гэдгийг мэдээлсэн.

Тэгвэл үүнтэй адил “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгийг компанийн үндсэн үйл ажиллагаанд хамааралгүй төсөлд зарцуулсан гэх дүгнэлт аудитын тайланд тусгагджээ.

Тухайлбал, тус компани 2019-2025 онд томоохон төсөл, хөрөнгө оруулалтад нийт 13.5 их наяд төгрөг төсөвлөснөөс 8.9 их наяд төгрөгийг санхүүжүүлсэн бөгөөд үүний 7.2 их наяд төгрөгийг томоохон төслүүдэд зарцуулсан байна.

Иймд аудитын дүгнэлтэд УИХ-ын 2024 оны 09 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийг цаашид төсвийн шинжтэй, компанийн үйл ажиллагаанд хамааралгүй хөрөнгө оруулалт, төсөл санхүүжүүлэхгүй байх арга хэмжээ авахыг тусгасан байна.

Гэвч тус компани 2025 онд “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтад 240.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон байна.

Уг санхүүжилттэй холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК болон БНХАУ-ын талын компанийн хооронд 2025 оны наймдугаар сард санхүүжилтийн гэрээ байгуулсан байна.

Аудитын байгууллагаас цаашид “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй байх, мөн 2025 онд олгосон 240.5 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааны ногдол ашгийн өглөгөөс суутган тооцох нь зүйтэй гэж үзжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-09-25 49.97.23.80

Толгойгүй эзэнгүй монголын дүр зураг….

Avatar

Зочин 2026-09-25 202.131.225.242

Аудитын зарим дүгнэлтүүд худлаа байна шүү ,Эргэж хараарай

Avatar

Би 2026-09-25 211.221.51.238

Харбин болон дачин тамсагийн ашиггүй гэрээг шинэчилчилж 5 толгойн ашгаас станц барьж өрөө төл

Avatar

Нэргүй 2026-09-25 103.80.210.7

Одоо тэгээд нүүрсээ зөөх төмөр замаа Эрдэнэс тавантолгой санхүүжүүлэхгүй өөр хэн санхүүжүүлэх юм бэ? Хятадууд уу?

Avatar

Нэргүй 2026-09-25 64.119.19.18

Женко!!!

Avatar

Цул хулгай 2026-09-25 202.9.46.18

Нэвт хулгайн үүр уурхай.

Avatar

Нэргүй 2026-09-25 66.181.160.57

Эзэнгүй өмч юм чинь аргагүй шдээ??? Наад чинь юу ч биш цаана нь өөр аймаар юм байгаа!!!!

Avatar

Зочин 2026-09-25 66.181.184.111

Хил дамнасан төмөрмзамын асуудлыг УИХ шиыдсээн Бодлогын асуудлыг аудит шийдэхгүй ээ

Avatar

Нэргүй 2026-09-25 66.181.184.54

Чи нам засгаа өмөөрөх яах вэ, цаана чнь том төсөл санхүүжүүлэх нэрээр хэдэн тэрбумаар нь идэж бна, чамд юу ч ногдох гүй бна, мэдүү……

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж