УИХ-д 126 гишүүнтэй, Ардын нам эрх барьж байгаа бөгөөд парламентад МАН-ын 68 гишүүн бий. Угтаа бол МАН-ын дарга, Ерөнхий сайдын хувьд 68 гишүүнийхээ ирцээ бүрдүүлээд, УИХ-ын үйл ажиллагааг явуулаад 2026 оны төсвийн тодотголоо батлуулаад сууж байх учиртай ч УИХ дахь бүдүүн бүлгээ “базаж” чадахгүй, бүлгээ хоёр хувааж, талцуулчихсан сууна.
Эсрэгээрээ намынхаа эв нэгдлийг хангах учиртай Н.Учрал иргэд, ахмадуудтай уулзаж, “Би та нарын цалин, тэтгэврийг нэмэх гэсэн боловч УИХ-ын гишүүд нэмүүлэхгүй байна" хэмээн гомдоллож явна.
30/38-аараа хуваагдчихсан МАН-ын 30-ын бүлгээс Н.Учралд “Л.Энх-Амгалан сайдыг чөлөөлөөд, цаашаа ойлголцоод явья” гэсэн санал тавьсан ч тэрбээр ямар нэг хариу тайлбар хэлээгүй, ямар нэг шийдэл хийхгүй байгаа аж. Өөрөөр хэлбэл, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг чөлөөлөөд, намынхаа эв нэгдлийг хангаад урагшлах боломж бий ч 30-ын талынхантай хэлэлцээрийн ширээнд суух сонголтыг хийхгүй байгаа нь УИХ-ын байнгын хороо, чуулганы хуралдаан гацсанаас харж болно. МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учралд танхимынхаа нэг сайдыг чөлөөлөөд, дараагийн хүнийг нь томилоод явах боломж бий бөгөөд эрх нь ч бий. Яг л Хууль зүй, дотоод хэргийн сайд асан С.Амарсайханыг чөлөөлсөн шиг.
Тэгэхээр намын дарга, Ерөнхий сайдын хувиар УИХ дахь “бүдүүн” бүлгээ “базаж” чадахгүй байгаа нь өөрөө түүнийг “хүч”-гүй намын дарга гэж улс төрийн хүрээнд “тодорхойлж” буй. Үнэндээ 30-ын тал Л.Энх-Амгалан сайдыг чөлөөлөх шаардлага тавьж, 38-ын тал Л.Энх-Амгаланг явуулахгүй гэдэг бол өнгөц шалтаг л гэсэн үг.
Цаанаа Н.Учралын Засгийн газар үлдэх үү, дараагийн шинэ Засгийн газар байгуулагдах эсэх л асуудал өнөөдрийн энэ төрийн ажлын гацааны шалтгаан гэхэд буруудахгүй. Тиймээс цаашид МАН-ын 30/38-ын талынхан ойлголцохгүй л бол улс төрийн "бойкот" үргэлжлэхээр байна.
Нөгөө талд Ардчилсан намын зүгээс Ерөнхий сайд Н.Учралыг өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ирэх шаардлага тавиад байгаа. Хэрэв Ерөнхий сайд өөртөө итгэл үзүүлэх асуудлыг оруулж ирэхгүй бол УИХ-ын гишүүдийн гарын үсэгтэй огцруулах бичиг өргөн барина гэдгээ илэрхийлээд буй. Н.Учралд УИХ, намын гишүүд нь, бүр танхимын сайд нар нь ч итгэхгүй төсвийн тодотголоо ч баталж чадахгүй байгаа учраас өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлаа оруулж ир гэж шаардаж буй. Гэхдээ Ерөнхий сайд Н.Учралын зүгээс өөртөө итгэл үзүүлэх эсэхийг оруулж ирэхгүй л болов уу. Тиймээс ирэх долоо хоногт Ардчилсан намын бланктай Засгийн газрыг огцруулах бичиг УИХ-ын босго давах уу гэдэг асуудал үүснэ. Яг тийм үед Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр маргааш эх орноосоо мордоно.
Тэгэхээр УИХ-ын үйл ажиллагааг хэвийн болгох, намын дотоод эв нэгдлээ хангахгүй бол Н.Учралын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнчигнэсээр л байх нь. Эзгүй хойгуур нь огцруулах санаархал дан ганц АН-д ч биш, нам дотор нь илүү их байгааг хэлэх гишүүд ч байгааг МАН-ын дарга, Ерөнхий сайд Н.Учрал тооцоолж, харж байгаа гэж найдъя.
Ш.ЧИМЭГ
3,605.46





















































irgen 2026-09-25 103.229.123.195
Учралд намын даргын зангараг алга. Бяд муутай золиг юм. Огцорвол таарна.
Нэргүй 2026-09-25 64.119.21.32
төрийн хямрал монгол н ард түмний сэтгэл зүйд мөнгөнөөс илүү муугаар нөлөөлж байна.Монголын ард түмнийг тархи толгой сэтгэл санааных нь хувьд идэж өвчлүүлж байгаагаа энэ муухай шуналтай бирдүүд мэдэхгүй юм даа.өөр хоорондоо өшиглөлцөж хоолоо булаацалдаж амьдарсаар эд нар хөгшин залуугүй бүгд дараа төрөлдөө тамд морилох болтугай
Нэргүй 2026-09-25 66.181.184.54
Энх – Амгалан сайд гэж хөөрхий…
Үлхий өвчитийн манан толгой
Шүлхий өвчитийн маанан толгой
Зөрүү хараатай шанаган толгой
Мурий нүүртэй моншин толгой
Ардын намын авсан толгой
Хөвсгөл нуурын хөвсөн толгой
ЗОЧИН 2026-09-25 103.212.117.190
ЦААД 30-ЫН ТАЛД ОЮУН-ЭРДЭНЭ, АМАРБАЯСГАЛАН ЗЭРЭГ ЭРХ МЭДЭЛ, АЛБАН ТУШААЛАА АЛДСАНДАА ӨС ЗАНГИДСАН, ӨСТӨН ДАЙСНАА БИБЛИ МЭТ УНШСАН НӨХДҮҮД БАЙХАД УЧРАЛ ЯАЖ ЧАДАХ ВЭ ДЭЭ ХӨӨРХИЙ, ТЭГЭД ДАЛДАГА АРИУНЗАЯА, НОМИН МЭТИЙН ХОРТ МОГОЙНУУДААР ДҮҮРЭН БАЙНА 30-ЫН БҮЛЭГ. ЭНЭ БАЙДЛААРАА МАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД Ч УИХ-ЫН СОНГУУЛЬД ЯЛАГДАНА ДАА. ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ХҮНЭЭ ЗӨВ СОНГОХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ, УГ НЬ БОЛ ЗАНДАНШАТАР ИХ ЗҮГЭЭР БГАА ЮМ, ГЭХДЭЭ 30-ЫН БҮЛЭГ НЬ ГАРГАХГҮЙ Л ДЭЭ, СОНГУУЛЬ БОЛТОЛ ИХ Ч ЮМ ҮЗНЭ
зочин 2026-09-25 66.181.184.180
Өнөө үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчилал энээ тэрээ хайчив, Ямар үед төрийн хуйвалдаан болж хувирдаг байна аа, Хэт баруун хэт зүүний үед л аливаа сөрөг илэрлийг нухачин дардаг биз дээ,Манайд хэт барууны үзэл л давамгайлах хандлагатай байна
Дамдин 2026-09-25 64.119.16.126
Ордны хуйвалдааныг Данх,Амарбаясгалан нарын ялтангууд зохион байгуулж байгаа нь тодорхой болж байна.
Нүүрсчдийг шахан гаргахгүй бол төрийн ажил гацах нь тодорхой болж байна
Нэргүй 2026-09-25 66.181.184.54
Тэр хоёр чнь өөрсдөө бараг хамгийн том нүүрсчид ш дээ !
Нэргүй 2026-09-25 103.141.250.2
балай юм бичихийн kkk
Нэргүй 2026-09-25 103.212.119.49
огцор
Нэргүй 2026-09-25 103.212.119.49
огцороо
Нэргүй 2026-09-25 64.119.21.32
огцроод яахийн дээрдэхгүй улам л дордоод яваа биз дээ үндсээрээ ялзарсан
Шүдгүй арслан 2026-09-25 202.9.46.18
Ёстой "шүдгүй банди". Нэрээ баастсан тэр одоо намын нэр баастаж байна. Нэг хоногийн өмнө ч болов огцорох нь намын үйл хэрэгт өлзийтэй.
Нэргүй 2026-09-25 202.126.88.100
иргэдээ хэлмэгдүүлж болохгүй!!! Амыг нь хааж боож болохгүй!!!!
Нэргүй 2026-09-25 202.70.34.98
хэний захиалгаар ийм юм бичээд бдын
Нэргүй 2026-09-25 103.229.120.241
Чи харин хэний тролл вэ
38 2026-09-25 202.9.46.18
38-ын хулгайчдын тролл байна.
Нэргүй 2026-09-25 103.212.117.190
ДАНХ, АМАРБАЯСГАЛАН НАРЫН ЗАХИАЛГААР БИЧДЭГ Ш ТЭЭ.МЭДДЭГГҮЙ ЮМ УУ?
Нэргүй 2026-09-25 64.119.19.18
Эсрэгээрээ. зөрчил тэмцэлтэй үед энэ том намыг базаад аваад удирдаад явж чадаж буй хамгийн ХҮЧТЭЙ ХАМГИЙН ЛИДЕР ДАРГА.
Нэргүй 2026-09-25 64.119.19.18
ХАРИН Ч ЭСРЭГЭЭРЭЭ. ЭНЭ ИХ ЗӨРЧИЛТЭЙ ХЭЦҮҮ ҮЕД ЭНЭ ТОМ НАМЫГ БАЗААД АВААД УЧРЫГ НЬ ОЛООД ЯВЖ БУЙ ХАМГИЙН ХҮЧТЭЙ ДАРГА, ХҮЧТЭЙ ЛИДЕР.
Зочин 2026-09-25 192.82.92.42
Боловсролын салбарын унэхээр самарлаа!!! Энх-амгаланг явуулахаас гадна хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Тэр хуулиудаас эхлээд естой завхрууллаа!
Нэргүй 2026-09-25 64.119.21.53
Хуураад гоё юм яриад тэр нь өнгөцхөн зөв мэт сонсогдоод биднийг эргүүтүүлэнд байгаа Амгаа сайд.
Болд 2026-09-25 66.181.190.15
ёстой үнэн хэллээ.
Бат 2026-09-25 202.9.46.18
Үнэн.