Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвээс өнөөдөр /2026.09.24/ шатахууны нөхцөл байдалтай холбоотой мэдээллийг тодрууллаа.
-Шатахуун олгохгүй байгаа, ШТС-уудад урт дараалал үүссэн гэх мэдээлэл байна. Ямар асуудал үүсэв?
-Бид есдүгээр сарын захиалгаа ОХУ, БНХАУ, БНСУ гэсэн гурван улсаас хангалттай нийлүүлэхээр гэрээлсэн. Нийлүүлэлт хэвийн, тасралтгүй үргэлжилж байна. Гэхдээ ОХУ-аас хоёр хоногийн хугацаанд тээвэрлэлт багассантай холбоотойгоор түгээлтэд саатал үүссэн. Дунджаар өдөрт 50 вагон шатахуун ачигдан ирж байгаа. Тиймээс энгийн хэрэглээг хангах боломжтой. Харин бид тодорхой хэмжээний нөөц бүрдүүлж чадахгүй байгаа нөхцөл байдалтай байна. Есөн хоногийн нөөцтэй байсан бол тодорхой хэмжээнд өсөж, 10 гаруй хоногийн нөөц бүрдүүлэх боломжтой. Гэвч тээвэрлэлт багасахад нөөц мөн дагаад буурдаг. Ийм нөхцөл байдал үүсээд байна. ОХУ-аас орж ирж байгаа бүтээгдэхүүний хэмжээгээр авч үзвэл 25 мянган тонн бүтээгдэхүүн дутуу байгаа. Тиймээс энэ хэмжээг нөхөж, бүтээгдэхүүнийг бүрэн хэмжээгээр нь ачиж өгөх саналыг ОХУ-ын талд илэрхийлсэн. ОХУ-ын нөхцөл байдал хүнд байгаа. Үүнтэй холбоотойгоор БНСУ болон БНХАУ-аас мөн бүтээгдэхүүн татан авч байна. Үүний үр дүнд БНХАУ-аас АИ-92 төрлийн 8000 тонн автобензин орж ирсэн. Ингэснээр хэвийн үеийн горимыг бий болгоно. Тодорхой хэмжээний нөөц бүрдүүлэх, эсвэл шатахуун хомсдох вий гэсэн болгоомжлолоор их хэмжээний дараалал үүсгэхгүй байхыг иргэдээсээ хүсмээр байна.
Одоогоор цаг агаар хэт хүйтрээгүй байгаа энэ үед нөхцөл байдлыг тал талаасаа ойлгож, хамтарч даван туулах хэмнэлтэй байх чиглэлд анхаарах хэрэгтэй. Зөвхөн Улаанбаатар хотод өдөрт 10 тэрбум төгрөгийн бензин хэрэглэж байна. Өдөр бүр 10 тэрбум төгрөгийн шатахуун хэрэглэж байгаа нь эдийн засгийн хувьд хэр үр ашигтай вэ гэдэг нь анхаарах асуудал. Тиймээс энэ үед аль болох нийтийн тээврээр зорчиж, тодорхой хэмжээний хэмнэлт хийх нь газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, хэт хүйтрэхээс өмнө нөөц бүрдүүлэх боломжийг бий болгоно.
-БНХАУ-аас импортолж байгаа шатахууны үнэ хэр байх вэ? Есдүгээр сард шатахууны үнэ нэмэгдэхгүй гэж салбар яамнаас мэдээлсэн. Ирэх сард үнэ нэмэгдэх үү?
-Энгийн АИ-92 төрлийн бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүй. Харин Евро-5 төрлийн бүтээгдэхүүний хувьд БНХАУ болон ОХУ-аас орж ирж буй бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Орж ирсэн 8000 тонн бүтээгдэхүүний тухайд одоогийн үнээрээ үргэлжилнэ. Аравдугаар сарын шатахууны үнийг есдүгээр сарын 25-нд хуралдаж шийднэ. Тиймээс одоогоор үнийн талаар тодорхой хэлэх боломжгүй байна.
3,605.46


















































Нэргүй 2026-09-24 64.119.16.62
Нийтийн тээврээр зорчиж байгаа хүмүүсээс баас, шээс, цус, хир, хөлс үнэртдэг
Зочин 2026-09-24 64.119.27.100
Нийтийн тэаврээр яваад өгчихөөч та нар. улсынхаа төлөө. дахдаа яр2 хийтэл хэл амаа билүүддэг. 1 зүг харж чаддаггүй малнууд шүү.
Энэ улс....ба МАН 2026-09-24 202.126.89.104
СУУЛГАХ АВТОБУС БАЙХГҮЙ ! БЭНЗИН БАЙХГҮЙ ТОГ ЭРЧИМ ХҮЧ УС ДУЛААН БАЙХГҮЙ !! БҮХ ЮМ ҮНЭТЭЙ !!!! ТӨРӨӨР ДҮҮРЭН ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД !!!! БИД ӨВӨРМОНГОЛЫН ИРГЭД АМАР БАЙХ БАЙЛАА
Нэргүй 2026-09-24 103.212.116.193
НИЙТИЙ ТЭЭВРИЙН АВТОБУС МАШ ХУРЭЛЦЭЭ МУУТАЙ БАЙНА ЭНИЙГ ЭНЭ НОХОР МЭДЭЖ БАЙГАА БОЛОВ УУ ООРИЙН НЬ АВТОБУСАНД СУУЛГААД ЯВУУЛААЧЭЭ ТЭЭВРИЙН ЯАМНЫ САЙДЫГ НЬ АВТОБУСАНД СУУЛГАЖ ЯВУУЛААЧЭЭ
Нэргүй 2026-09-24 103.212.119.49
ta nar zailchuul
Нэргүй 2026-09-24 45.117.34.122
Та хэд дураараа идэж уухаа больчихвол их юмны учир олдоно доо бро.
Зочин 2026-09-24 103.11.195.38
хүний өмч болон хүний эрхэнд битгий халд халтар новшоо. ажлаа хийж чадвал ажлаа хий, хийж чадахгүй бол ажлаа хүлээлгэж өгөөд зайл. хүн машинаараа явна уу, дугуйгаа унаад явна уу чамд хамаагуй шүү.
Нэргүй 2026-09-24 124.158.123.242
Хүг яахыгаа өөрөө шийдэе, дарга нарыг сайн ажилласан гэж дүгнүүлэхэд нь олон түмэн үгэнд нь орж үйлчилэх хэрэггүй…Дарга над дандаа худал ярина…
ШОПРОТОН НИЙТИЙН ТЭЭВЭР 2026-09-24 202.70.38.250
СУУХ АВТОБУС ЧИНЬ ХААНА БНАА ??? ТӨВ ЗАМ ДАГУУХ ДУРЫН НЭГ БУУАЛ ДЭЭРЭЭС СУУХ ГЭХЭЭР Л ДҮҮРЭН ПИГ ШОПРОТЛООД ЯВЖ БНА……………………
Нэргүй 2026-09-24 202.9.40.221
жи ши пэн чад шаасиын биш үү дуураймл чалх сайжраад гаргааад ирсиын бишүү авгаын иинээгээдшаагаад.
Зочин 2026-09-24 91.24.133.229
Энэ нэг харах царайны мэдрэл нөхөр дандаа худлаа ярих юмаа энэ балайг сайдтай нь хамт зайлуулаач шатахууны үнэ,хүрэлцээгээ харчих МАН н малнуудаа хэрүүл,хулгай албан тушаал наймаалцахдаа л гаргуун новшнууд
Нар 2026-09-24 202.179.15.130
Нийтийн тээврээ дахин ре-инженеринг хийж богино эргэлттэй болгон өөрчилмөөр байна. Одоо байгаа чиглэлүүдийг харахад хотын төв дотроо түгжрэлтэй зам руугаа орж ирээд тойроод гацчих юм. Сүхбаатарын талбайгаасаа л буцаад буцаж эргээд явдаг баймаар байна. Нарны цацраг мэт, төв цэг нь талбай.
Нэргүй 2026-09-24 122.201.21.73
Энэ их түгжрэлд машинтай түгжирч байхаар алцайж чаддаг нь автобусаар явах зүгээр юм билээ. Хөл муутай нь машинаараа явах хэрэгтэй