niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 21:31 UTC Эх: https://news.mn/r/2889393/ f6e1e2c9a79d79bb… ← niitlelch.mn руу буцах

АХБ-наас 450 сая долларын зээл авч төсвийн алдагдал нөхөн, зудад зарцуулна

АХБ-наас 450 сая долларын зээл авч төсвийн алдагдал нөхөн, зудад зарцуулна

АХБ-наас 450 сая долларын зээл авч төсвийн алдагдал нөхөн, зудад зарцуулна

Монгол Улсын Засгийн газар Азийн хөгжлийн банк /АХБ/-наас төсвийн алдагдлыг нөхөх зорилгоор 200 сая ам.долларын,мөн  250 сая ам.доллар хүртэлх эх үүсвэртэй Болзошгүй гамшгийн үеийн зээл авахаар болжээ.

Энэ асуудлыг УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар өнөөдөр /2026.09.23/ хэлэлцэн, санхүүжилтийн хөтөлбөрийг дэмжлээ.

Хоёр талын байгуулсан санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт тусгаснаар 200 сая ам.доллартай тэнцэх төсвийн дэмжлэгийн зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил байх ба хүүгийн түвшний хувьд хөвөгч суурь хүү болох баталгаат овейрнат санхүүжилтийн хүү дээр 0.5 хувийн нэмэгдэлтэй, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.15 хувь байна.

Харин Болзошгүй гамшгийн үеийн зээлд хамаарах 250 сая ам доллар нь ердийн зээлээс ялгаатай.  Зээлийн шугамыг байгуулснаар зээлийг шууд авч ашиглахгүй, урьдчилан тохирсон онцгой нөхцөл байдал үүсэж, шаардлага хангасан тохиолдолд анхны санхүүжилт болох 125 сая ам.долларыг татан авч ашиглана.

Харин зээлийн шугамын хүчинтэй хугацаанд анхны санхүүжилтийг бүрэн ашиглаж, дахин санхүүжилт шаардлагатай болсон тохиолдолд 125 сая ам.долларын зээл авч ашиглах нөхцөлтэй.

Энэхүү зээлийн эх үүсвэр нь холимог нөхцөлтэй бөгөөд энгийн нөхцөлтэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 15 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 3 жил байх ба SOFR дээр 0.5 хувийн нэмэгдэлтэй хөвөгч хүүтэй бол хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 25 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, 2 хувийн тогтмол хүүтэй байна.

Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрийн хүрээнд төсвийн алдагдлыг нөхөх болон гамшгийн үеийн зээлийн шугамыг бүрэн авч ашигласнаар Засгийн газрын өрийн хэмжээ 2026 онд ДНБ-ий 44.5 хувь байх төсөөлөлтэй байгаа бөгөөд дунд хугацаанд тус зээлүүд нь ДНБ-ий 1.6 хувиар Засгийн газрын өрд нөлөөлөхөөр байна.

Зээлийн хэлэлцээрийг хэлэлцэх шатанд гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Л.ГАНТӨМӨР:

-Засгийн газрын өрийн хэмжээ өнөөдөр хэд байна вэ. Төрийн өмчит компанийн /ТӨК/өрийг тодорхой хэлмээр байна. Засгийн газрын хамгийн том зээлдэгч бол Нийгмийн даатгалын сан байгаа. Нийгмийн даатгалын санд бид ямар хэмжээний өртэй вэ гэдгийг маш тодорхой хэлмээр байна. Монгол Улсын эдийн засгийн макро түвшнийг харахаар төлбөрийн тэнцлийн алдагдал харагдахгүй байгаа.  Энэ оны эцэст 9 тэрбум ам.долларын нөөцтэй гарна. Маш өндөр дүнтэй төлбөрийн тэнцлийн ашигтай гарна.

Гэтэл бид төсвийн алдагдал буюу цалин, тэтгэврээ олгохын тулд 200 сая долларыг зээлж байна гэдгээ УИХ-д хэлэх хэрэгтэй.  Энэ бол хэлэлцээр биш бодитой зээл.

Хоёр дахь асуудал нь Гамшгийн дараах нөхцөл байдлыг анагаахын тулд бид ямар хэмжэний хүүтэйгээр нөөцлөх гэж байна вэ гэдгээ тодорхой хэл.

Зуд болох нь гэж үзвэл тэр зээлээр юу хийх вэ. Шатахуун нөөцлөх савны тухай олон газар яригдаж байна. 1.2 сая тонн шатахуун багтаах сав  бий. Бүртгэл болоод бичилтийн асуудал хөндөгдөж байгаа. Савтай хүмүүс хэрхэн бичилт хийж хямд эх үүсвэр татах вэ гэдэг асуудал яригдаж байна.

Мөн АИ-92 автобензиний чанарыг ярих цаг болсон.

Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын дарга С.ТУЛГА:

-Засгийн газрын өрийн хэмжээ энэ оны II улирлын байдлаар 36.2 их наяд төгрөг буюу ДНБ -ийн 35.5 хувьтай тэнцэж байна. АХБ-наас авч байгаа зээлийн нөхцлийн хувьд 15 жилийн хугацаатай, эхний гурван жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөнө,  SOFR дээр + 0.5 хувь буюу одоогийн байдлаар 4.1 хувийн хүүтэй зээл. 250 сая ам.долларын зээл авах гэж байгаа гэсэн үг биш зээлийн шугам нээнэ.

Зээлийн шугам нээгээд тодорхой эрсдэл үүссэн нөхцөлд  эхний 125 сая ам.долларын зээл авах эрх үүснэ. 125 сая ам.долларыг бүрэн зарцуулж дууссаны дараа дараагийн 125 сая ам.долларыг авах эрх нээгдэнэ.

Зээлийн хүү болон үндсэн төлбөрийн эргэн төлөлт  хэзээ тооцогдож эхлэх вэ гэвэл зээлийн эхний  125 сая ам.доллар бүрэн ашиглагдсаны дараа тооцогдоно.  Зээлийг авч ашиглахгүй бол 2029 он хүртэл Азийн хөгжлийн банк 125 сая ам.долларыг Монгол Улсад зориулаад паркална.  2029 он хүртэл авч ашиглахгүй бол гэрээгээ дахин сунгах юм уу, ийм арга хэмжээ авна.

ТӨК-ийн өрийн хувьд 2026 оны эхний хагас жилийн байдлаар дотоод өр 4.4 их наяд, гадаад өр 7.6 их наяд, нийт өр 12 их наядтай тэнцүү.

УИХ-ын гишүүн Л.ГАНТӨМӨР:

-Макро эдийн засаг одоогийнх шиг сайн байх тохиолдол ховор. Нүүрс хангалттай зарагдаж байна. Зэсийн үнэ түүхэнд байхгүй өндөр түвшинд очсон, олборлолт бараг хоёр дахин нэмэгдсэн. Алтны ханш цаашид өснө. Манай экспортын гурван гол бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа үед төсвийн алдагдал дээрээ зээл авах гэж байгаад харамсаж байна. Бидний санаа зовоож байгаа зүйл бол 36 их наяд төгрөгийн зээл шүү дээ.

Ийм сайн эдийн засаг дээр 1.5 их наяд төгрөгийн 4.1-5 хувийн хүүтэй зээл авч төсвийн алдагдал нөхөх гэж байгаад харамсаж байна. Сангийн яам тодорхой ярьж байх хэрэгтэй.

Зээлээр төсвийн алдагдлаа нөхөх гэж байгаагаа шууд хэлдэг баймаар байна. Зуд турханы дараа 250 сая ам.доллар хэрэглэхээ хэлэх хэрэгтэй.

Шатахууны нөөц бүрдүүлэх талаар тал талаас ярьж байгаа. АИ-92 цэвэршүүлэх нэг шат дамжлага дутуу. 3000 төгрөгийн зөрүүгээ эрүүл мэндээрээ төлж байгаа бид. Хүхэр маш өндөр. Хүхэрлэг хий хүний биед орохоороо алга болдоггүй, генийн хувьд өөрчлөлтөд ордог. Улаанбаатар хотод амьдарч байгаа 2 сая хүн байнга хүхэр, хар тугалганд хордож байгаа. Чанаргүй бензин хэрэглэснээр эрүүл мэндээрээ хохирч байгаа гэдгээ хэлэх хэрэгтэй.

Улсын хэмжээнд нэг сая гаруй тонн шатахуун агуулах сав байгаа. Худалдаа, ложистик хоёроо нээлттэй , шударга,  дарга нарын лоббигүйгээр хурдтай хийж чадах юм  бол Тяньжин дээрээс ч шатахуун авч болж байгаа гэдгийг харж байгаа.

Яг үнэндээ 450 сая ам.долларын зээл бол бол өнөөдөртөө илүүц шүү.

Манай хандивлагчид ямар араншинтай байгааг бид гадарлана. Азийн хөгжлийн банк төвд нь яаж тоглолт хийж байгааг бид мэдэж байгаа. Асар өндөр хүүтэй мөнгөний хүүлэлт явдгийг бид хүлээн зөвшөөрдөг. Тийм учраас бага хүүтэй мөнгө авч байгаа гэж бодох биш 15 жилийн дараа бидний дараа үе энэ зээлийг хэрхэн төлөх вэ гэдгийг бодож байх ёстой. Уг нь бол АХБ- ны өндөр хүүтэй зээлийг бид өнгөрсөн 30 жилийн хугацаанд ихэнхийг эдийн засгаа тэлэхийн тулд дэд бүтэц рүү гээ чиглүүлж ирсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

18 сэтгэгдэл

Avatar

зочин 2026-09-23 66.181.191.123

Өрхийн тэргүүн торгон дээлтэй, тарган морьтой гэж ханхалзах хэрнээ ажил хийх чадвар, мэдлэг дорой учир ажил хийдэг хүүхдийнхээ цалинг барьцаалаад шил юм авъя гээд хоршооны лангуу түшээд зогсч байхтай төстэй юм уу даа. Тийм аавыгаа хайрлах уу?

Avatar

zochin 2026-09-23 103.168.34.201

MANgaruud AN-n uyed iim tiim oruulj bn geed buun sur yum bolgoj sensantsaldag bsn odoo uursduu utgaar ur zeel tavij bn daa. Gol ni yamar ch ur ashig, uguuj bhgui. Uursdiinhuu halaasiig zuzaatgahad zartsuulaad bdg.

Avatar

Нэргүй 2026-09-23 43.242.242.59

Өр тавиад хэрэггүй

Avatar

Засаг 2026-09-23 66.181.177.148

Монголыг минь цөлмөж, өрөнд оруулсан бүх цаг үеийн хулгайч нараас ял асуух цаг ирнэ.

Avatar

Нэргүй 2026-09-23 66.181.185.182

Засгийн Газар маань Гадаадаас зээл авах ын оронд Нүүрсний 44 их наядаа хулгайч нараас нь төлүүлж аваач ээ !!!

Avatar

Зочин 2026-09-23 202.21.107.4

Өр тавих ч хүсмээр юм ч биш л дээ

Avatar

xzbg & 2026-09-23 202.126.90.75

downyj

Avatar

Зочин 2026-09-23 73.202.96.183

Өрийн тааз, хязгаар гэж байхгүй, байгалийн баялагаас их бага ашиг орж ирэхээс хамааралгүйгээр цалин тэтгэвэр нэмэх гэж зээл авч байгаа нь утаггүй зүйл шүү. Та нар гишүүний эрхээ дуусгаад амиа бодоод явчихна. Хариуцлага хүлээхгүй. Гэтэл энэ их зээлийг хэн хэзээ төлөх вэ.

Avatar

Нэргүй 2026-09-23 66.181.183.182

зээлж өрөнд орж байхаар хулгайчуудын хөрөнгийг хураа

Avatar

Нэргүй 2026-09-23 202.9.46.198

Амиараа хамгаалсан тусгаар тогтнол юу ч биш гэж үү. Сүхбаатар Бодоо Данзан бүгд л хувьсгалын төлөө амиа өргөсөн.6

Avatar

Нэргүй 2026-09-23 202.9.46.198

АХБанк бол зүгээр л шууд өгч байгаа гэсэн үгүү кк. Чойбалсан Цэдэнбал гэсэн хүмүүс юу гэх байсан бол энэ арай бишээ арай юу гэх байсан бизээ кк.

Avatar

Нэргүй 2026-09-23 202.133.76.25

муу мал малчдын саналыг авахын тулд зуданд зориулж зээл авах гэж энэ бол гутамшиг

Avatar

Нэргүй 2026-09-23 64.119.18.120

Terbum baigaa geel shaagaad baisanalnuud cinizdanuudaa ta nariin tuuhen hemjeend baigaagui geed baisan ulsiin valutiin nuuc yaasan umbee,

Avatar

Зээл 2026-09-23 202.9.47.99

Одоо зээл тавьж цалин тэтгэвэр нэмж болохгүй, нүүрс зэс үнэтэй байгаа цонх үеэ ашиглаж дотоод хэмнэлт хийж хямралыг давах ёстой.

Avatar

Нэргүй 2026-09-23 122.201.21.122

МАН 2028 онд унаад эргэж сэргэхгүй гэдгээ нэг муухан мэдээд, улс оронд хэрэггүй байсан ч зээл аваад дундаас нь цууслахаал бодоод байна.

Avatar

Нэргүй 2026-09-23 103.26.195.79

Мангар хулгайчууд цусалж ханахгүй новшнууд юмаа идэж уухгүй ч юм гэж алга. МАН тарвал таарна.

Avatar

Ёооо МАН Зайл-aaaa 2026-09-23 202.126.89.104

Яанааа энэ Ардын Нам тэр Цагаан байртай шатаад Зайл Зайл !!!! Энэ улсыг бүр Сүйрүүлж дууслаа

Avatar

Нэргүй 2026-09-23 64.119.16.108

Намчин хулгайнар монголыг сүйрүүлж бн даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж