Засгийн газрын өнөөдрийн /2026.09.23/ хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар салбар хариуцсан сайд нар мэдээлэл хийлээ.
Шадар сайд Т.Доржханд:
-Нийт хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь уул уурхайн салбарт төвлөрч байна. Хөрөнгө оруулалтын асуудал төрөлжөөгүй байна. Цаашдаа гадаадын хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ гэдгийг тодорхой төлөвлөгөөний дагуу хэлэлцсэн. Цаашдаа Монгол Улсын хувьд нэгдүгээрт сэргээгдэх эрчим хүч, хоёрдугаарт дата төв, хиймэл оюун ухаан болон түүнтэй холбоотой хөрөнгө оруулалт, гуравдугаарт нэмүү өртөг шингээх уул уурхайн салбар, дөрөвдүгээрт хөдөө аж ахуйн салбар, тавдугаарт аялал жуулчлалын салбарт гадаадын хөрөнгө оруулалт татах бодлогод түлхүү анхаарч байгаа. Хаврын чуулганаар Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийг баталсан. Мөн үүнийг дагалдуулж Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хүрээнд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах, үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, урт хугацаанд үр ашигтай ажиллах боломж, нөхцөлийг бүрдүүлэх заалтуудыг баталсан. Энэ хуулийг ажил хэрэг болгох зорилгоор Худалдаа, хөрөнгө оруулалтын агентлаг үйл ажиллагаагаа явуулж байна. Монгол Улсад хөрөнгө оруулсан гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжих чиглэлээр ажлаа хэрэгжүүлж байгаа. Хэрэв ямар нэгэн гомдол, санал гарвал 30 хоногийн дотор шийдвэрлэх чиглэлийг холбогдох яам, аймаг, орон нутагт өгсөн.
Маш олон гадаадын хөрөнгө оруулагчдын гомдол хууль, хяналтын байгууллагад очоод гацдаг. Үүний үр дүнд хөрөнгө оруулагчид дайждаг. Тиймээс энэ асуудлыг дахин давтахгүй байх үүднээс илүү идэвхтэй ажиллах зохицуулалтыг тусгаад явж байна.
Монгол Улс нээлттэй, ардчилсан, хувийн секторыг дэмжихээ зарлаж байгаа. Өнөөдрийг хүртэл уул уурхайн салбарт маш их хэмжээний хөрөнгө оруулалт орж ирсэн. Гэтэл цаашид эрчим хүч, дата төв, технологийн чиглэлээр дэлхий даяар гадаадын хөрөнгө оруулалт татах өрсөлдөөнд орж байна. Сэргээгдэх эрчим хүч, дата төв зэрэг чиглэлд гаалийн тарифгүй. НӨАТ-ыг төсөл хэрэгжиж дууссаны дараа буюу дөрвөн жилийн дараагаас төлөх боломжтой. Энэ чиглэлээр томоохон хэмжээний аж үйлдвэрийн үйл ажиллагаа явуулах тохиолдолд аж үйлдвэрийн паркийн хүрээнд холбогдох хөнгөлөлтүүдэд хамрагдах бүрэн боломжтой.
Хамгийн чухал нь гадаадын хөрөнгө оруулагч 100 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд 20 жилийн хугацаатай тогтворжуулалтын гэрчилгээ олгож байгаа. Ингэснээр томоохон хэмжээний хөрөнгө оруулагчид Засгийн газар солигдохоос үл хамаарч үйл ажиллагаагаа тогтвортой явуулах боломж бүрдэж байгаа.
10 аймгийн дулааны цахилгаан станцын тухайд:
Дулааны цахилгаан станц 10 аймагт барихаар шалгарсан компани ажлаа хийж чадаагүй, дампуурсан. Энэ бол муу түүх, сургамж. Хувийн хэвшлээр хийлгэх гэж байгаа шалтгаан нь энэ. Дулааны үнэ өнөөдөр хямд байгаа. Тийм учраас хувийн компаниуд орж ирэхгүй байна. Хувийнхан орж ирэхгүй болохоор төр өөрөө ордог. Дулааны үнийг чөлөөлбөл хувийн компаниуд энэ ажлыг маш хурдан хийнэ. Өртгөөс нь гурав дахин хямд үнээр зар гэж байгаа тохиолдолд хувийнхан орохгүй. Үнэ нэмэх гэхээр иргэд үнээ хямд байлгахыг шаарддаг. Үнэ өндөр байвал нийлүүлэлт өсдөг. Эргээд үнэ буурдаг. Энэ бол эдийн засгийн онол. Энэ жил Засгийн газар дулааны үнийг нэмэхгүйгээр ачааллыг төсөвт авахаар шийдвэрлэсэн.Энэ жил ЗГ дулааны үнийг нэмэхгүйгээр ачааллыг төсөвт авахаар шийдвэрлэсэн.
БААВГАЙН ХАМГААЛАЛТАД 1.08 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ УЛСЫН НӨӨЦӨӨС ГАРГАНА

БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир:
-12 аймгийн нутаг дэвсгэрт хүрэн баавгай 240 гаруй удаа суурьшлын бүсэд орж ирсэн. Энэ бол эрсдэл дагуулсан, аюулын харанга дэлдсэн үзэгдэл болоод байна. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт, ган, хуурайшилттай холбоотой. 1980 оноос хойш хүрэн баавгайн тооллого явуулаагүй. Түүнээс хойш манай улс баавгайгаа тоолоогүй. Хүрэн баавгай нэн ховор амьтан. Юуны өмнө уул, модонд алхдаг иргэд туйлын болгоомжтой байх хэрэгтэй. Өдийд хадлан бэлтгэж, ургац хурааж байна.
Ууланд самар, жимс түүж байгаа иргэд туйлын сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Манай орон нутгийн байгаль орчны газар, байгаль хамгаалагч нар гар аргаар, мотоциклтой хяналтаа тавьдаг. Орон нутгийн комисс, онцгой байдлынхантай хамтарч, олс дээсээр барьж байгаа бичлэг харсан байх. Энэ нь зориулалтын багаж байхгүйтэй холбоотой. Эхний ээлжинд унтуулдаг буугаар орон нутгийн байгаль орчны газруудыг хангах, үргээх зориулалттай шүршлэг буу гадаадаас оруулж ирэх шаардлагатай. Төсөв хүндрэлтэй байгаа тул байгаль хамгаалагч нар хувийнхаа машинаар явж байна. Шатахуун байхгүй. Орон нутгийн байцаагч нарын шатахууны зардлыг бас шийдвэрлэлээ. Үүнд нийт 1 тэрбум 88 сая төгрөгийг улсын нөөцөөс гаргахаар шийдвэрлэлээ. Ойрын үед буу авна. Тусгай хамгаалалттай газарт амьдаар нь барих тор хийлгэх чиглэл өглөө. Амь тулсан нөхцөлд баавгай буудах чиглэл өгч байгаа. Дарханд гэхэд гурван баавгайн квот өглөө. Баавгайг дуудлага худалдаагаар агнуулах асуудлыг зарим сайд хөндөж байна. Тодорхой тооны баавгайг тусгай зориулалтаар агнуулах асуудлыг ярьж магадгүй. Нэг сарын дараа баавгай ичих ёстой. Задлан шинжилгээгээр баавгайн ходоодонд хоол байхгүй, хорхойтсон байна. Самар муу ургасантай холбоотой байна. Байгалийн жамаар хүчтэй нь, ядмаг, туранхай, эцэнхий, зулзаган голдуу, шарх сорвитой баавгай байна. Тоо толгой нь өссөн, байгалийн жамаар хөөгдөн явж байж магадгүй байна. Нэг буу 32 сая төгрөгөөр орж ирэх юм байна гэсэн судалгаа хийсэн. Нийт 12 буу авна. Баавгайг ирэх жил тоолохоор төлөвлөж байна.
3,605.46





















































болилдоо 2026-09-23 64.119.26.118
ЯПОНЫ иргэнг луйвардахад оролцсон ерөнхий прокурор агсан дорлигжав, Энхамгалан нарт ял өгч байж гадаадын хөрөнгө оруулагч нарт итгэл олно шүү? ОДОО сайхан агуулагтай цаасанд хэн ч итгэхгүй
Нэргүй 2026-09-23 66.181.160.57
Цагдаагийн хурандаа нар+Женко-ийн гар хөлүүд!!!
Нэргүй 2026-09-23 64.119.21.32
МУУ ХҮМҮҮС ИХ АЙХТАР БАЙХ ЮМДАА ХОРВОО ГЭЖ .
Халтар авгай 2026-09-23 202.9.47.99
Халтар Бангладеш авгай гуцалгүй зайлмой!
Нэргүй 2026-09-23 103.26.195.79
Огцор. Учралын ЗГ-т бангаладеш хандаа төмрийн хүдрийн хулгай дэлгэрсайхан далий дамбий нар байгаагийнх нь төлөө огцруулах үндэслэл болно шүү.
Нэргүй 2026-09-23 202.179.26.142
Манай улсад хамгийн тохиромжтой нь цахилгаан, дулаан хоёрыг зэрэг үйлдвэрлэг ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ. Эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтыг бусад элдэв зүйлд тарамдуулах бодлого хэрэггүй.
Нэргүй 2026-09-23 103.212.116.193
ЭНЭ ДОРЖХАНД ХУДЛАА ЯРИЛАА НАРНЫ БОЛОН САХИНЫ ЭРЧИМ ХУЧ ХОРОНГО ОРУУЛАЛТ ИХТЭЙ НЭГЖ ЭРЧИМ ХУЧНИЙ УНЭ НУУРСНИЙ ЭРЧИМ ХУЧНИЙ УНЭНЭЭС ХАМААГУЙ ИЛУУ УНЭТЭЙ БАС ДЭЭР НЬ ЭРЧИМ ХУЧ ХЭРЭГТЭЙ ОВЛИЙН ХАМГИЙН ХУЙТЭН УЕД АЛЬ АЛЬ ЭРЧИМ ХУЧ УЙЛДВЭРЛЭЖ ЧАДАХГУЙ МОНГОЛЫН ХУЙТЭНД ОГТ ТОХИРОХГУЙ БОЛОХ НЬ АШИГЛАЛТААР НЭГЭНТ ТОГТООГДСОН ШУУ ДЭЭ НУУРСНИЙ ЦАХИЛГААН СТАНЦ БОЛОН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ Л МОНГОЛОО АВЧ ЯВНАА ООР ГАРЦ БАЙХГУЙ
сонгогч 2026-09-23 202.9.47.99
Харийнхны аманд монголоо үүрд шидэж өгөх нээ дээ………
Бүгдээрээ Зайл Зайл 2026-09-23 202.126.89.104
Манай улс ч аргагүй л Тэнэгүүдийн орон юм даа….
Ардын Намыхан Сандал суудал булаацалдаж нэг нэгээрээ Дарга Сайд болоод дахин дахин орж ирээл сууцгахын !!! Томилогдсон хэд нь хань хамсаатангуудтайгаа Улсаа Цөлмөж Хорлохоос өөр Шидгүй !!!!
Нэргүй 2026-09-23 66.181.160.57
Энэ ер нь Доржханд толгой муутай хүн байна шүү!!! ЗГ-ын 2 дахь том албан тушаалтан ийм мулгуу юм ярьж байх гэж дээ???
иргэн 2026-09-23 59.153.114.208
Манайд юмны өсчихөөд буурсан тохиолдол ганц ч байхгүй. Дулааны үнэ өсгөх гэж, ард түмнийг туйлдуулан ядууруулах , цаашлааад хятадын мэдэлд өгөх ХҮН намын бодлого л ийм байгаа, луйварчид
Нэргүй 2026-09-23 202.9.40.221
хэрээ мэдж чдвраа мэдж далдайгаараа хужааманжууд.
Нэргүй 2026-09-23 202.9.40.221
эндүрээд бгаарай шөнө нь кгб орж ирээд эргүүлээд устгаад хаячихн шүү.
Нэргүй 2026-09-23 202.9.40.221
за яаахв энэүшхэн энд ингдг л юм бгаа биз гэхдээ хужаөманжууд амжихгүй шүү.
Нэргүй 2026-09-23 202.9.40.221
түрүйний бөөс хужааманжууд толгойд гарч эзлчээд бббүр тооны олноор их далдайхн ээ хужааманжууд тооны олноор эзлчээд шааглдж тооны олноор шааглдж айлгж сүрүлдн гж болж бвл эндүрл шүү хужааманжуудс илүү олн болж бас болн шдэ хужааманжууд нэг тэрбум л гаруй биз дээ монгол гэгчд хоё+ сая гаруй л хужааманжууд бгаа биз дээ энэүүхн эндээ эзлчээд тоогоор сүрдүлнигж бодж бвл эндүрл шүү хаха.