niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 21:32 UTC Эх: https://news.mn/r/2889155/ c2346cf5b377a228… ← niitlelch.mn руу буцах

“Монголын төмөр зам” ТӨХК зүтгүүр, вагоны хүчин чадлаа нэмэгдүүлнэ

“Монголын төмөр зам” ТӨХК зүтгүүр, вагоны хүчин чадлаа нэмэгдүүлнэ

“Монголын төмөр зам” ТӨХК зүтгүүр, вагоны хүчин чадлаа нэмэгдүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун тэргүүтэй төлөөлөгчид өчигдөр /2026.09.22/ БНХАУ-ын CRRC группийн удирдлагатай уулзаж, төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний худалдан авалт, санхүүжилт, парк шинэчлэл, засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Уулзалтаар Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам 2027 онд ашиглалтад орсноор тээврийн хүчин чадал нэмэгдэж, өсөн нэмэгдэх эрэлт хэрэгцээг хангахын тулд зүтгүүр, вагоны паркийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг Монголын талаас танилцуулав.

Энэ хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК-д шаардлагатай зүтгүүр, вагоныг холбогдох хууль, журмын дагуу санхүүгийн түрээсээр худалдан авах, үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хугацааг урьдчилан төлөвлөж хамтран ажиллах саналыг CRRC-ийн удирдлагад тавилаа. Талууд эхний ээлжид 20 зүтгүүр, 500–1000 вагон, 300 цистерн вагон худалдан авах чиглэлээр зарчмын хувьд харилцан тохиролцов.

Худалдан авалтын санхүүжилтийг Монгол Улсын Хөгжлийн банк, “Ди Би Эм Лизинг” ХХК болон БНХАУ-ын Хятадын экспорт, зээлийн даатгалын корпораци /SINOSURE/, бусад банк, санхүүгийн байгууллагын дэмжлэгтэйгээр шийдвэрлэх боломжийг судалж байна.

Мөн ачааны вагоныг технологийн шаардлагад нийцүүлэн шууд хөмөрч буулгах болон дугуй солих боломжтой хийцтэйгээр үйлдвэрлүүлэх саналыг Монголын талаас тавив.

Талууд хөдлөх бүрэлдэхүүний нийлүүлэлт, санхүүжилт, парк шинэчлэл, засвар үйлчилгээний чиглэлээр мэдээлэл солилцож, цаашид хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр санал нэгдлээ.

Эх сурвалж: "Монголын төмөр зам" ТӨХК

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

Avatar

зочин 2026-09-23 202.126.91.223

Монголын төмөр зам жинхэнэ супер хулгайчаар удирдуулахаар яаж өсөж дэвжих вэ дээ. УИХ-н гишүүн Мөнхбаатар хамтрагч нь даа

Avatar

И 2026-09-23 66.181.177.91

60-70 жилийн настай, өмхийрсэн, дүүрэн нөхөөс болсон суудлын вагонууд, тэрэн доторх үйлчилгээгээ сайжруулах вэ? ГАМШИГ !!!

Avatar

И 2026-09-23 66.181.177.91

хүн зөөдөг вагон нь мах зөөхөд ч гологдохоор болчихоод байхад нүүрс зөөх вагоноо л сайжруулж байх шив. Иргэд чинь нүүрснээс үнэгүй болжээ ???

Avatar

Нэргүй 2026-09-23 64.119.16.108

УБТЗ нь хоцрогдоод байхад Монголын төмөр замыг хөгжүүлэх нь зөв.

Avatar

ЗОЧИН 2026-09-23 66.181.183.142

х***а ВАГОНООР ЯАХ ГЭСЭН ЛАЛРУУД ВЭ? ОДОО БҮР ТӨМӨР ЗАМЫГ ХҮРТЭЛ ХЯТАДЖУУЛАХ НЬ ЭЭ?

Avatar

ЗОЧИН 2026-09-23 66.181.183.142

ХУЖЖ ВАГҮНООР ЯАХ ГЭСЭН ЛАРУУД ВЭ? ОДОО БҮР ТӨМӨР ЗАМЫГ ХҮРТЭЛ ХЯТАДЖУУЛАХ НЬ ЭЭ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж