niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 21:33 UTC Эх: https://news.mn/r/2889019/ 4b419600877e9a9b… ← niitlelch.mn руу буцах

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар шиг ажилладаг нэг бүтэц байдаг нь ҮАБЗ

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар шиг ажилладаг нэг бүтэц байдаг нь ҮАБЗ

Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар шиг ажилладаг нэг бүтэц байдаг нь ҮАБЗ

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2026.09.22/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


-Хууль зүйн салбар хүнд байдалд орсныг салбарынх нь сайдаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн УИХ-ын гишүүн С.Амарсайхан мэдэгдсэн.  Г.Тэмүүлэн гишүүн ажлыг нь хүлээн авч байна, хуулийн салбарт бугшсан хууль бус үйлдлүүдтэй энэ хүн тэмцэж, шинэчлэл хийж чадах болов уу? 

-Нэг зүйлийг танхимд хэлэх гээд үг авчихсан ч больчихлоо. С.Молор-Эрдэнийг Хууль зүйн сайд асан С.Амарсайхан хийсэн юм шиг харагдлаа. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Б.Энхбаяр хийгээд байгаа юм шиг харагддаг. “Ноорог” медиагийн О.Уламсайханыг О.Алтангэрэл сайд хийсэн мэт харагддаг. Гэхдээ үүнийг Хууль зүйн сайд хийдэггүй. Хууль зүйн сайд болсон хүмүүс энэ асуудлууд өөрт нь ирнэ гэдгийг мэддэг. С.Амарсайхан хүртэл сая мэдрээд бууж байна. Хэлсэн үгнээс нь хүртэл мэдэгдэж байна лээ. Нэг ийм далд систем байдаг юм байна гэдгийг хэлж байсан.

Хэдэн жилийн өмнө Н.Энхбаярыг баривчлахыг мэдээгүй гэж Ц.Нямдорж хэлээд бөөн инээдэм болж байсан. Үүнийг ч гэсэн би Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга болсныхоо дараа ойлгож байсан. Далд давхар систем яваад байгааг ойлгодог болсон. Үндэсний аюулгүй байдал гэдэг нэрийн дор Хууль зүй, дотоод хэргийн сайд мэдэхгүй байхад ийм систем ажиллаж байдаг. Г.Тэмүүлэнг бол хуулийн хүн биш учраас илүү дүрмийн бусаар харж чадна болов уу гэж бодож байгаа. Хувь хүнийх нь хувьд дэмжиж байна. Ил тод байдал хангагдах систем болон эрх зүйн хувьд шинэчлэл хийгдэх болов уу гэж харж байгаа.

– Ерөнхий сайд бүх шатны агентлагийн даргыг чөлөөлөх чиглэл өгсөн. Салбарын ажил цэгцрэх болов уу?

-Агентлагийн дарга нарын томилгоо бол миний яриад байгаа асуудлын хажууд жижигхэн асуудал. Илүү том тогтолцоо, мөрдөх алба, байгууллагын тухай ярьж байна. Эрх зүйн хувьд мөрдөх байгууллагууд гүйцэтгэх ажиллагаа болон бусад ажиллагааг хийхдээ Хууль зүй, дотоод хэргийн яамтай ямар холбоотой байх вэ гэдэг асуудлыг яриад байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газарт эрх мэдэл байгаа юу, үгүй юу. Үүнийг Г.Тэмүүлэнгээс асуух хэрэгтэй. Мөн үе үеийн Хууль зүйн сайд нараас нэг асуух хэрэгтэй. Энэ бүх эрх мэдлүүд Хууль зүй, дотоод хэргийн сайдад огт байдаггүй. Гэхдээ хүлээлт нь салбарын сайдад очиж байдаг.

Энэ хоёрын дунд авлигатай хийх тэмцэл, Засгийн газрын хүсэл эрмэлзэл өөрөө Засгийн газраас хамааралгүй байдлаар очиж гацдаг. Энэ системүүдийг харж олж засвал тогтолцоо засагдана. Г.Тэмүүлэн хийж чадах байх. Энэ салбарын хүн биш учраас.

– Шууд утгаараа энэ асуудлын ард Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаа гэж ойлгож болох уу?

-Яг Засгийн газар шиг ажилладаг нэг бүтэц байдаг нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөл. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл бүх хэргийг нотолдог. Энэ бол Үндэсний аюулгүй байдлын нэрийн өмнөөс шийддэг. Үүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд огт мэддэггүй. Цагдаагийн дарга, Тагнуулын дарга, АТГ-ын дарга, прокурор, шүүгч бүгд ёслоод гардаг. Энэ бол хонгил болсон зүйл. Тэгэхээр энэ системийг Хууль зүй, дотоод хэргийн сайд сөрж чаддаггүй. Тэгээд Ерөнхий сайдад гомдолдог. Гэвч Ерөнхий сайдад мэдэж байгаа зүйл байдаггүй. Ард нь “Үндэсний аюулгүй байдалд чиглэл өгсөн” гээд явчихдаг. Г.Тэмүүлэнг бага залуугаас нь мэдэхийн хувьд бол зарчимтай, хэн нэгний үгээр даалгавар биелүүлдэггүй. Өөрийнхөөрөө хүн учраас нүдээ олсон зөв томилгоо боллоо гэж бодож байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

19 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-09-22 202.126.92.98

гарал үүсэл нь ч тодорхойгүй, эцэггүй, боловсролгүй, ажилгүй залуус яаж төрд гардаг бна. Энэ Оюун-эрдэнийг яаралтай барьж, хорьж шалгаХ ЁСТОЙ ШҮҮ

Avatar

zochin 2026-09-22 183.177.99.226

данх одоо юу ч гэж хуцаад нэмэргүй дээ. дэндүү тэнэг мал даа.

Avatar

Зочин 2026-09-22 66.181.187.243

МОНГОЛЫН СҮҮЛИЙН 30 ЖИЛИЙН ТҮҮХЭНД ТӨРД ШУРГАЛСАН ОЛИГАРХ АВИЛГАЧИДТАЙ ТЭМЦСЭН ГАНЦ УЛС ТӨРЧ ЯАХ АРГАГҮЙ Л.ОЮУН-ЭРДЭНЭ БАЙСАН… ЮМНЫ УЧИР МЭДЭХГҮЙ, МЭДЭЭЛЛИЙГ ОЛОН ТАЛТ ЭХ ҮҮСВЭРЭЭС АВЧ МЭДЛЭГТ СУУРИЛСАН ДҮГНЭЛТ ХИЙДЭГГҮЙ, АВИЛГАЧ ОЛИГАРХУУДЫН ТРОЛЛУУДЫН СОШИЛААР ТАРХИА УГААЛГАЖ МЭДЭЭЛЭЛ АВДАГ МЭДДЭГГҮЙГЭЭ МЭДДЭГГҮЙ МАХАН ТОЛГОЙЛСОН СДУНУУД МЭДДЭГГҮЙГЭЭ МЭДЭЭД ЧИМЭЭГҮЙ БАЙСАН НЬ ДЭЭР ШҮҮ… ТЭНЭГ ХҮНИЙ ДУУГҮЙ НЬ СҮРТЭЙ ГЭЖ АРДЫН ҮГ БИЙ…

Avatar

Нэргүй 2026-09-22 103.229.122.107

Улс төрчдийн хууль бус хөрөнгө хураах, стртегийн ордуудын тодорхой хувийг төрд авах, Ухаа худаг ордыг MCS яаж авсан тухай ярьсан чинь нөгөө гаднаас манай засаг төрийг залуурддаг гадныхан энэ хүнийг огцоруулсан

Avatar

zochin 2026-09-22 183.177.99.226

данх чинь хоосон толгой шүү дээ. бэрс сургууль төгссөн хүн аргагүй дээ.

Avatar

Төрийн албаны ахмад ажилтан Ш.Раднаа: Хэн ЮУ ХИЙХ ЁСТОЙ, ХИЙХ ЁСГҮЙГ ХУУЛИАР НЬ ЗААГЛААД ӨГ Л ДӨӨ 2026-09-22 103.212.116.154

Төрийн байгууллага, албан тушаалтнуудын эрх, үүрэг, хүлээх хариуцлагыг тодорхой болгох хэрэгтэй. Нүүрсний сонсголтын үеэр ҮАБЗ ямар шийдвэр гарасан юм, Зөвлөлийн дарга, гишүүдийн хэн нь энэ шийдвэр гаргахад оролцсон юм гэдэг асуулт хариултгүй үлдсэн. ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРЭГ байна. Шийдвэр гаргасан, хяналт тавих үүрэгтэй Томчуул нь сугарч үлдэх маягтай. Хүрэлсүх Ерөнхийлөгч ЗГ-тай зэрэгцээд аж ахуй, нийгэм соёлын олон хөтөлбөр гардан хэрэгжүүлээд байгаа. Ерөнхийлөгчийн хуулиа шинэчлэхгүй юм.

Avatar

Нэргүй 2026-09-22 66.181.183.100

өөрөө уг ажилд 5 жил зүтгэсэн хүн шүү, унасан хойноо матрын нулимс гаргаад яах вэ, унаагүй бол улам их ташуур өгөөд л зогсож байхаар этгээд.

Avatar

Нэргүй 2026-09-22 103.229.122.40

Зассс. Хоосон толгойт данх юугаа мэдэх вэ дээ. Шоронгийн хадаас бололгүй салсанаа их юм гэж бод

Avatar

Анхааруулга 2026-09-22 84.233.167.133

Я.С байгаа цагт завхрал, гүтгэлгэ, хэлмэгдүүлэлт дуусахгүй. Улам цэцэглэнэ.

Avatar

Уншигч 2026-09-22 64.119.22.149

Үнэн бол үнэхээр засах ёстой, хууль тогтоомжоо эргэж харах ёстой асуудал байна. Хууль хяналтын байгууллага тэр тусмаа шүүх хууль бариж, мөрдөж ажиллах ёстой болохоос биш хэн нэгэн албан тушаалтан үүрэг өгөөд ажлаа явуулдаг, эсвэл зогсоодог бол Монгол Улсад хууль тэгш шудрага байж чадах уу. Хоёр толгойтой хүн асуудал шийдэж ажиллаж чадах уу

Avatar

Энэ улс 2026-09-22 202.70.38.250

Монголд Улс төрийн Тогтолцоо 2000 оноос Дампуурч Буруу ажилласнаас Бүтэц Дээрээсээ Доош эвдэрч эхэлсэн. Үүнэс үүдэн Улс бүхэлдээ Самууран Монгол нь Ази, Африкийн ядарсан улсуудтай Зиндаа нэг Улс болон "хөгжиж" байна хөөрхий ………….2000 оноос хойшхи үе үеийн тэр дундаа Ардын Намыхан Ийм л Улс Байгууллаа ………………..

Avatar

ХУД-ийн сонгогч Ш.Раднаа:оэ-ийн ярьсан зүйл анхаарч засч калруулах асуудал байх шүү 2026-09-22 103.212.116.154

ОЭ-ийн ярьсан зүйл бол урьд нь хөнөгдөөгүй ёанаа байна. МАГАДГҮЙ ЭНЭ БОЛ ЦААШИД АНХААРАХ, ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ХУВЬДНЬ ЗАСЧ ЗАЛРУУЛАХ АСУУДАЛ БАЙХ ШҮҮ. ҮАБЗ-ИЙН БҮРЭН ЭРХИЙН АСУУДЛЫГ ШИНЭЭР АВЧ ҮЗЭХ АСУУДАЛ БАЙЖ МЭДНЭ.

Avatar

Нэргүй 2026-09-22 122.201.31.14

Яаая… Амаргүй цаг үе шүү

Avatar

Нэргүй 2026-09-22 64.119.21.53

Сэтгэцийн өвчтэй. Чи Өнөрцэцэгт мөнгө өгч Хөгжлийн банкыг дампууруулсан биз дээ. Тэгээд нөнөөтөх нь шантаажлангуут рийчээд.

Avatar

Нэргүй 2026-09-22 202.126.88.178

тэнэг сэгээ хол очиж х** аа

Avatar

Нэргүй 2026-09-22 178.174.229.45

ENE MUUHAI HUDALCH HULGAICH HUN YU YARINA BE? ENE HUN END BH ESGUI HUN HENTIID BERHED SUMIIN KONTORT JIJUUR HIIJ BVAL BUSDAD MONGOLD HOR BOLJ ES CHADAH BH , ENE ETGEED BOL MONGOLIIN DAISAN

Avatar

сонгогч 2026-09-22 202.9.47.99

Монголын төр засгийг буснуулиад байгаа 1 ш хүн байгаа бололтой…………..

Avatar

Нэргүй 2026-09-22 202.126.88.178

илжигдорж

Avatar

Зочин 2026-09-22 202.126.88.150

зайлаарай муу данх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж