niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 21:33 UTC Эх: https://news.mn/r/2888995/ e2ce5d473ef5b0eb… ← niitlelch.mn руу буцах

Д.Амарбаясгалан: МАН тоглоом биш хэмжээнээсээ хэтэрч байна

Д.Амарбаясгалан: МАН тоглоом биш хэмжээнээсээ хэтэрч байна

Д.Амарбаясгалан: МАН тоглоом биш хэмжээнээсээ хэтэрч байна

УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалан өнөөдөр /2026.09.22/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


-УИХ -аар төсөв хэлэлцэх болохоор ирц бүрддэггүй атлаа томилгоо хэлэлцэх болохоор гишүүд орж ирлээ гэдэг шүүмжлэл өрнөж байна? 

-Парламент юуг ч хэлэлцэх ёстой. Бүрэн эрхэнд байгаа бүх асуудлыг бүгдийг нь хэлэлцэх ёстой. Томилгоо байх уу, төсөв байх уу, тодорхой хуулийн төсөл байх уу гэдгээс үл хамаарч бүгдийг л хэлэлцэх хэрэгтэй.

Парламент гэдэг олон намын оролцоотой, маш өндөр түвшний зөвшилцөл хийж байж, урагшлах ийм нөхцөл бүрдсэн. Улс төрийн нам дотроо ч мөн адил. Жишээлбэл, Ардчилсан нам дотроо маш олон фракцтай байдаг. Тухайн фракцууд ойлголцож байж урагшилдаг. МАН-ын хувьд ч мөн адил, дотроо олон санаа бодлыг уралдуулж, цөөнхийн санаанд тулгуурлаж олонхийн шийдвэр гаргадаг. Парламентын түвшинд аливаа санал зөрөлдсөн асуудлаар тодорхой нам, эвсэл, этгээдүүд зөвшилцөл хийх зорилготой бойкот хийх эсвэл тодорхой асуудлыг дэмжихгүй байгаагаа илэрхийлж, улс төрийн бойкот хийх гэдэг бол парламентын засаглалтай оронд байдаг хэвийн үзэгдэл. Энэ зүйл байхгүй болоод ирэх юм бол бидний айгаад байдаг дарангуйллын нийгэм гэдэг зүйл бодитоор бий болдог.

Дарангуйлал үүсэхээрээ хэн нэгэн дуу хоолойгоо илэрхийлэх, хэвлэл мэдээллийн байгууллага мэдээ мэдээллийг ил тод нийтлэх боломж хумигддаг учраас бид парламентын засаглал, нээлттэй ил тод байдал, олонх, цөөнхийн зөвшилцөл ил тод явагдаж байх ёстой гэж үздэг. Энэ бол улс төрийн эрүүл үзэгдэл.

Харин эсрэгээрээ ямар нэгэн албан тушаал, эрх мэдлийн төлөө бойкот хийж байгаа бол үүнийг олон нийтийн зүгээс шүүмжлэх нь зүй ёсны зүйл. Эрүүл үзэгдлийн төлөө улс орны ирээдүйд хохирол үзүүлж болзошгүй зарим зүйлс дээр асуудал тавих нь зүй ёсны зүйл юм.

Энэ утгаараа 2022 оноос эхлүүлээд улс төрийн намуудын дунд зөвшилцөл хийж, Үндсэн хуульд өөрчлөлт хийж, парламентын гишүүдийн тоог нэмж, 126 болгосон. Улмаар улс төрийн таван нам, эвсэл парламентад орж ирсэн байна. Энэ таван нам, эвсэл орж ирсэн парламентын зөв соёл, жишгийг цаашдаа түгээж, нутагшуулах хэрэгтэй.

Үүнийг зөв хийхгүй бол энэ парламентын засаг утгагүй юм аа гэдгийг нийгэмд төрүүлэх этгээдүүд маш их байгаа. Тиймээс үүний эсрэг хатуу зогсох тодорхой улс төрийн байр суурь илэрхийлж байгаа.

Миний хувьд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар найман жил ажилласан. Ардчилсан хувьсгалаас хойш ийм урт хугацаагаар ажилласан генсек байгаагүй. Энэ төр улсыг удирдах гэж байгаа улс төрийн нам институци болж чадахгүй болохоор төр үймээн самуун ихтэй, төрд гарч байгаа хүмүүс улс төрийн намаар зөвхөн дамжиж ажил, албан тушаалд хүрдэг учраас улс төрийн намыг мэргэжлийн институци болгох хэрэгтэй.

УИХ-д нэр дэвшихгүй найман жил генсек хийсэн. Энэ хугацаандаа маш олон намтай зөвлөгөөн, хурал цуглаан хийж байсан.

Өнөөдөр эргээд харахад улс төрийн намын институци болох зорилго, замууд эхнээсээ устаж, балартаж байна. Яагаад гэхээр санаа бодол нийлээгүй нэгнээ хөөнө, дарамтална, зарим тохиолдолд хууль хяналтын байгууллагаар дарамталж байна.

Өнгөрсөн жилийн жишээ гэхэд л Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулахаар албан бланкаа ашиглуулсан УИХ-ын гишүүн П.Сайнзориг дээр хэрэг үүссэн. Зохион байгуулалттай үйл ажиллагаа явагдсан. Г.Занданшатарыг үйл ажиллагааны зарчим баримтал гэж 30 гишүүний гарын үсэгтэй шаардлага хүргүүлсэн УИХ-ын гишүүн Э.Болормаа дээр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байсан, Сонгуулийн болон Зөрчлийн хуулиар шийдэгддэг асуудлыг Эрүүгийн хуулиар ялаар шийтгэхээр хэрэг үүсгэсэн байх жишээтэй.

Г.Занданшатарыг огцруулахаар чуулган удирдсан УИХ-ын гишүүн Э.Булгантуяаг Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар зүйлчилсэн. Намын даргад өрсөлдөөд ялсан намайг Эрүүгийн хуулиар зольж байсан.

Энэ үйлдэл тасрахгүй өнөөдөр ч үргэлжилж байна. УИХ-ын гишүүдийг шинэ, залуу гэхгүй дарамталж байна. УИХ-ын гишүүн С.Амарсайханы гаргаж байгаа мэдэгдэл бол дандаа улс төрийн дарамт, шахалт дундаас хийж байгаа зүйл. Болохгүй байгаа зүйлтэй тэмцэхэд зохион байгуулалттай үйлдэл хийж байна.

Төрийн мөрдөс зүүсэн генерал хүмүүс хэний захиалгаар гарч ирж, хэвлэлийн хурал хийж байна вэ? Энэ бол захиалгатай зүйл. Үүнийг эрүүл саруулаар харж байгаа хүн болгон ойлгоно.

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжинг сайд байх үед нь цагдаагийн нэр бүхий хурандаа нар зохион байгуулалттайгаар огцруулах үйл ажиллагааг одоогоос 13 жилийн өмнө хийж байсныг мартаагүй байхад дөнгөж сая С.Амарсайхан дээр энэ үйлдэл давтагдаж байна. Харамсалтай нь, үүнийг ойлгож, ажиглаж харах ёстой этгээдүүд өөрсдийн хүслээ биелүүлж шийдвэр гаргаж байна.

-Засгийн газар огцруулах асуудлыг оруулж ирсэн гишүүнийг намаас хөөнө гэж МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар мэдэгдсэн. Нөгөө талдаа сөрөг хүчний зүгээс итгэл үзүүлэх асуудлыг оруулна гэж байгаа?

-Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа, өнөөдрийн бидний өдөр тутмын амьдрал, бүх зүйлийг зохицуулдаг Үндсэн хуулиас эхлүүлээд бүх хууль дээр Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зурсан эсвэл кноп дарсан этгээдийг намаас хөөнө гэсэн зүйл заалт хаана ч байхгүй. МАН-ын дүрэмд ч байхгүй. Тэр битгий хэл Я.Содбаатарын ширээний шүүгээнд ч байхгүй.

Зориудаар ийм зүйл хийж, Э.Учралын Засгийн газрын эсрэг дайснууд бэлтгэх агуулга бэлтгэж байгаа нь харагдаж байгааг манай намын жирийн гишүүд ч ойлгож байгаа.

МАН-ын даргын дэргэдэх Улс төрийн бодлогын зөвлөл гэж байдаг. Энэ зөвлөлийг хуралдуулж, энэ асуудлыг ярихгүй бол МАН тоглоом биш, хэмжээнээсээ хэтэрч байгааг намын хуучин удирдлагууд хэлж байгаа.

-МАН-ын хэсэг гишүүд яагаад чуулгандаа суухгүй, УИХ-ын үйл ажиллагааг гацаасан бэ?

-Эрх барьж байгаа улс төрийн намын даргаар ажиллаж байгаа Ерөнхий сайд хүн маш олон даалгавар гүйцэтгэнэ. Энэ мэдээж амаргүй. Н.Учрал сайдын хувьд нас залуу ч зүтгэж байгаа, хичээж байгаа. Миний хувьд намын дарга болохоос нь эхлээд Ерөнхий сайд болох бүх процесс дээр нь дэмжсэн. Улс төрийн янз бүрийн зөрчлүүд гарч байна. С.Амарсайхан сайдыг ямар шалтгаанаар ажлаас нь чөлөөлөв. Энэ үнэхээр өөрийнх нь алдаа юм уу, эсвэл зохион байгуулалттай үйл ажиллагаанд ороод, дээрээс удирдлагатай, командтай зүйлд өртөөд ажлаасаа чөлөөлөгдсөн юм уу? Яагаад С.Амарсайхан сайдын өөрчилье гэж зорьсон, бугшсан байгаа олон зүйлд яагаад өөрчлөлт хийсэнгүй вэ? Зохион байгуулалттайгаар энэ хүний өөрийн болон гэр бүлийн нэр хүндэд ямар муухай, хүний ёсноос гадуур хандаж, ажлаас нь огцруулж байгаа юм бэ? Энэ өөрөө улс төр, шударга ёс, зарчим юм уу гэж асуух ёстой.

Л.Энх-Амгалан гэдэг сайд 3.5 тэрбум төгрөгийг "Их Засаг"-т тавиулсан. Жагсаалтын хэдэн онц сурлагатан нөгөө файлыг гаргаж иртэл зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн болсон. Тэр гэмт хэргийг нь олон нийтийн өмнө биш, намын даргын өмнө хийсэн гэмт хэрэг болгоод Ерөнхий сайдыг огцруулах гэж байна гэж үлгэр зохиосон.

Ийм үлгэр зохиогоод хэдэн бүсгүйчүүдийг дээрэлхэж байгаа үйл явдалтай эвлэрэхгүй. Улстөрчийн хувьд хатуу тэмцэнэ. Яагаад зальтай улстөрчид нь дээшээ яваад, шударга байсан нь хэлмэгдээд, дарамтлуулдаг юм бэ? Тийм зүйл байлгахгүйн тулд энэ асуудлыг нухацтайгаар тавьж байгаа. "Хоёр эмэгтэй гишүүнээс уучлалт гуйвал чуулгандаа орно" гэж байна лээ. Тийм зүйл байхгүй. Энэ хоёр эмэгтэй гишүүнээр дамжуулж, МАН-д байгаа 30 хэмээх бүлэглэлийнхэн Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах оролдлого хийсэн гэдэг зүйлийг нийгэмд үлдээх гэж байгаа. МАН-ын гишүүдэд ингэж ойлгуулах гэж буй улс төр. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Би Ерөнхий сайд Н.Учралтай уулзаж, энэ асуудлыг ярина. Хариуцлагын асуудлыг сайд дээр ярих ёстой. Яагаад өөрөө хариуцлага алдчихаад Ерөнхий сайдынхаа эсрэг турхирах ажлыг зориуд, зохион байгуулалттай хийгээд байгаа юм бэ гэдэг асуудлыг хөндөнө.

Улс төрийн нам нь ч, гишүүн нь ч бойкот хийх эрхтэй. УИХ-ын гишүүнийг жагсаалтаар сонгогдсон, тойргоос сонгогдсон гэж ялгаварлаж болохгүй.

МАН жагсаалтын нэр дэвшигчийг нэр дэвшүүлэхдээ судалгаанд үндэслэн нэг ч улстөрчийг багтаагаагүй. Жагсаалтын гишүүн гэж ялгаварлан гадуурхаж огт болохгүй. Төсвийг арваннэгдүгээр сарын 15-нд баталдаг. Төсвийг хурдан батална гэхээс илүүтэй нухацтай, суурьтай хандаж байгаа. Нэг, хоёр хоногийн өмнө батлаагүй гэж бухимдах хэрэггүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
10
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

30 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-09-22 66.181.187.243

МУНДАГ ЯРЬСАН БАЙНА… МАН-Д ИЙМ УЛС ТӨРЧДӨӨР УС АГААР МЭТ ДУТАГДАЖ БАЙНА… МАН-Д АВИЛГАЧ ОЛИГАРХУУДЫН ТАВИУЛ СУГАНЫ ҮС БОЛСОН ТОЛГОЙГОО ХҮҮРЭНСҮГИЙН ТОЙРОН ХҮРЭЭЛЭГЧДЭД МЭДҮҮЛСЭН СДУНУУД ШИГДСЭН БАЙНА

Avatar

Нэргүй 2026-09-22 103.229.122.40

Чи өөрөө нэг их энхийн цагаан тагтаа ч биш л дээ

Avatar

Нэргүй 2026-09-22 103.242.47.254

Шинэ хоршоо нэрээр татвар төлөгчдийн мөнгөөр сонгогдсон чи ариун уу, нүүрсний хулгайг чинь ярьсан Энхбаяр өстөн үү

Avatar

Нэргүй 2026-09-22 103.229.122.40

Малчид малаа мотоциклээр биш приусээр хариулдаг болсон. Харин тэр хоршоо моршоо гээч юм гарч ирээд алаад байгаа зүйл байхгүй л байгаа л даа. Сонгуульд зориулж олон тэрбум төгрөг хоршшо гэх эзэнгүй зүйлд цацаж мөнгөний ханшийг унагаж иргэдийн худалдан авах чадварыг бууруулсаан нь үнэн шүү дээ.

Avatar

Зочин 2026-09-22 84.233.167.141

Нэг жижигхэн далий Я.С-нд хахаж үхчих гэж байж, юун том улстөр. Я.С-наас давж сэтгэ. Үгүй бол худлаа томорцгоох оо боль

Avatar

Нэргүй 2026-09-22 203.98.76.30

Генсек байхдаа сайд байхдаа 8-10 жил Монголын төрөөр тоглож, томилгоо хийж хахууль авч баяжсан. Бузар булай бүхний эх үндэс болсон нүүрсний хулгайч өнөөдөр гачин гачин юм яриад уйлан дугараад явж байна. Ичдэггүй хар лаалаар шүү. Өөрөө энэ бүгдийг угсарч зохион байгуулж төгөлдөржүүлчээч өнөөдөр нэг л гэмгүй царайлсан сэжиг !!!!!

Avatar

Нэргүй 2026-09-22 64.119.21.53

яг үнэн. гэхдээ тролл ууд нь их зэрлэг болсон эргэн ирэлт байна шүү

Avatar

ХУУЛЬЧ 2026-09-22 202.9.46.249

УЛС ТӨРЧ БОЛЖ АМЖААГҮЙ ДЭГДЭЭХЭЙНҮҮД ӨӨРТӨӨ ИТГЭСЭН ҮЙДЭЛ, ЭС ҮЙЛДЭХҮЙ ХИЙХЭЭР ЯАЖ САНАЛ БОДЛОГО НЭГ БАЙХАВ ДЭЭ.,,,,, НАМЫН ДОТОРХИ САНАЛ ЗӨРҮҮТЭЙ БАЙДЛАА НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ ГЭХ 300 ГАРУЙ ХҮНТЭЙ БАЙГУУЛЛАГААР "АН "шиг ярилцахгүй БИ,, БИ ,,гэдэг ӨВЧИНӨӨР НӨГӨӨ ПАРЛАМЕНТ ДАХ "МАН"-аа ХОЁР ТОЛГОЙТОЙ ТӨР, ЗАСАГТАЙ БОЛГОХООР ТЭР ШҮҮ ДЭЭ.

Avatar

Зочин 2026-09-22 73.202.96.183

Муу дээрээ муу муухай дээрээ улцан гэж. Эдийн засаг дэд бүтэц нь уналтын байдалд орчихсон, улс төрчид нь даацтай эдийн засгийн бодлого боловсруулаж чаддаггүй, авилгалд идэгдээд түүнтэйгээ бүр эвлэрчихсэн, нийгэмд шударга бус байдал гаарсан гээд тоочоод байвал их юм байна. Уг нь хэт улс төржиж попрохын оронд хуралаа хэвийн явуулах эдийн засгаа эрүүлжүүлэхэд цаг хугацаатай уралдаж ажилламаар юм. Өө тэгээд дарга гишүүний ажлыг сайн хийсэн ч муу хийсэн ч хариуцлага гэж юм байхгүй амар ч юм доо

Avatar

Pkxny 2026-09-22 124.158.106.149

Энэний толгой улс төрч гэж юу байсын мөнгө мөнгө эрх мэдэл албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй болчихсон. Байрандаа байж сурмаар юм

Avatar

Нэргүй 2026-09-22 64.119.25.7

Энэ нөхөр толгой улс төрчдийн нэг яах аргагүй мөөн. уг нь Ерөнхийлөгч байвал зохилтой. Дээр нь Амарсайхан…г.м. Ерөнхийлөгчөөр сайн ажиллах төрийн зүтгэлтэн МАН-д олон харагдаж байна

Avatar

Нэргүй 2026-09-22 202.126.88.178

ман энхбаяр шиг дүлзэн түгжилүүдээсээ салахгүй бол наманцар л болно доо

Avatar

Нэргүй 2026-09-22 202.9.41.94

энэ этгээдийг шалган шоронруу нь явуул! Монгол төрийг энэ мэт харанхуйчуудаар тоглуулдаг явдлыг таслан зогсооё оо!

Avatar

Энэ улс.... 2026-09-22 202.126.89.176

УЛС ТӨРЧИДИЙН ААЛЬГҮЙТЭЛ Арай л Хэтэрлээ..
..!!!! Эд нар бүгд ЗАЙЛ ЗАЙЛ !!! Бэнзин Алга !! Хотын Захиргааа Нийтийн Тэээврийн Автобусны Тоогооо НЭМЭЭЭЧЭЭЭ !!!!!

Avatar

сонгогч 2026-09-22 202.9.47.99

Монголын төр засгийг буснуулиад байгаа 1 ш хүн байгаа бололтой…………..

Avatar

Нэргүй 2026-09-22 124.158.106.181

Чааваас, энэ нүүрсний шуналт хулгайч Амарбаясгаланд улс төр хийх нүүр байгаамуу? Үүнийг дахин аль нэг албан тушаалд томилж яагаад ч болохгүй. Энэ нөхөрт олон юм ярих нүүрч байхгүй болсон . Ичих хэрэгтэй, хулгайч хүн хог.

Avatar

иргэн 2026-09-22 64.119.25.141

МАН-ынхан мөнгө идсэн туламнууд

Avatar

Нэргүй 2026-09-22 202.133.76.25

согтуу хоршоогоор их наядаар тоглож махны үнийг өсгөсөн буянтан

Avatar

Гуцөө 2026-09-22 202.9.47.99

Нүүрсний хулгайч, өвөрмонгол түншийгээ алсан а******н! битгий уль nuздаакаа. Хулгайчдын нам чинь тоглоом, хүүхэд нохойн доог тохуу болоод удаж байна.

Avatar

Буд 2026-09-22 64.119.27.139

Данх та 2 л энэ ьом намыг ийм байдалд оруулсан шүү дээ өөрсдийн хэд утасан гишүүдийг удирпаад чуулганд оруулахгүй бойкот шантаач хийгээд л бгаа шүү дээ

Avatar

Нэргүй 2026-09-22 64.119.16.108

МАНы хулгайнар хэнийгээ хэлэхэв дээ.

Avatar

Мөнх 2026-09-22 66.181.184.58

Зөв л ярьсан байна даа. Содбаатарыг зайлуулах цаг аль хэдийн болсон.

Avatar

zochin 2026-09-22 157.15.6.80

yostoi goliig ni olj helj bravo!!

Avatar

Зочин 2026-09-22 192.82.92.42

Боловсролын сайд гэж салбараа ч мэдэхгуй, баг ч байхгуй хегийн этгээдийг хурдан зайлуулаачээ!!!!

Avatar

Зочин 2026-09-22 64.119.24.163

Энэ нөгөө нүүрсний хулгайн хэргээрээ шоронд ороогүй юмуу

Avatar

Нэргүй 2026-09-22 66.181.183.187

songuuli bolohod 30 buleg mandat avch chadahgui bolj uls toroos burmoson archigdah magadlaltai.

Avatar

Zochin 2026-09-22 192.82.65.103

Ene hun MAN-d ajillaj baihdaa anhan shattaigaa ih oir ajillasan yum shig sanagddag. Ene huniig yavsnaas hoish tuv namaas oron nutgiin namaa bur orhison.

Avatar

Нэргүй 2026-09-22 103.26.195.197

Жинхэнэ хатигны гэр чинь энэ гөлгөр шүү дээ. Монголын нийгмийг ДОХ той болгосон ху

Avatar

Нэргүй 2026-09-22 202.126.88.203

Энхамгалаг гэдэг сайд

Avatar

Нэргүй 2026-09-22 178.174.229.45

chi z**l TEGVEL BUH ZUIL OK . CHAM SHIG AVILGACHID NAMAA ULSAA SUID HIIJ BNA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж