Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай асуулыг танилцуулах УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр /2026.09.22/ үдээс хойш 14:00 цагт хуралдахаар товлосон.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг ХЗДХ-ийн сайдаар томиллоо
УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайд Н.Учрал УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухай саналаа танилцууллаа.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, хариулт аван, байр сууриа илэрхийллээ.
Үүний дараа Ерөнхий сайд Н.Учрал Г.Тэмүүлэнг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох тухай захирамж гаргаснаар томилгоо албажлаа.
Ж.Баярмаа: УИХ МАН-ын 30/38-ын бүлэг доторх байлдааны талбар болчихлоо
Томилгоотой холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Монгол Улсын парламент бол хууль тогтоох байгууллага. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын бүхий л салбарын бодлогыг тодорхойлж, хөгжлийг авчрах гол институц. Гэтэл өнөөдөр МАН-ын 30/38-ын бүлэг доторх байлдааны талбар болчихлоо. Хүссэн үедээ орж ирдэг, хүсээгүй үедээ орж ирдэг байдал ажиглагдаж байна. Өчигдөр гэхэд л 30-ын тал нь орж ирэхгүй гэж сууж байсан. Гэтэл өнөөдөр яагаад ороод ирэв?
Би өмнө нь Засгийн газар бүрдэх үед Ерөнхий сайдаас энэ талаар асууж байсан. “Та хуулийн хүрээнд явагдах ёстой процессыг зогсоодог юм уу. Ямар нэгэн байдлаар дотоодынхоо авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүстэй ял наймаалцаад байгаа юм биш үү?” гэж асууж байсан.
Энэ асуултыг дахин асуумаар байна. Өчигдөрхөн орохгүй гэж байсан 30-ын тал өнөөдөр яагаад ороод ирэв? Та нар дахиад ял наймаалцчихсан юм бишүү?
Ерөнхий сайд Н.Учрал:
-Би хэн нэгэнтэй уулзаж, яриа хэлцэл хийж, ямар нэгэн зүйл ярилцаагүй. Өнөөдөр ирц бүрдсэн байна. Өмнө нь орж ирээгүй хүмүүс орж ирсэн байна. Тэр хүмүүс өөрсдөө үүнд хариулах нь зүйтэй.
Миний хувьд Ерөнхий сайдын албыг нэр төртэй хашихын төлөө хичээж ажиллаж байгаа. Улстөрчид бид маскаа тайлах нь зүйтэй. Ил тод байх ёстой.
АН-ын дарга О.Цогтгэрэл:
-Нэг улс төрийн хүчин “Төрөө хямралаас гаргая, түмнээ ядуурлаас аваръя” гэж хэлсний 26 жилийн ой болж байна. Үүнээс хойш тухайн улс төрийн хүчин дийлэнх хугацаанд засаглаж ирсэн. Өнөөдөр засаглаж байгаа энэ улс төрийн хүчин сүүлийн хоёр жилд гурав дахь Засгийн газраа байгуулж, тав дахь Хууль зүйн сайдынхаа томилгоог ярьж байна. Энэ томилгоо, огцролт, албан тушаалтай холбоотой асуудлаа дандаа олонх нь буруугаа цөөнхөөс хайсан байдлаар шийдэж ирсэн он жил, сар, өдрүүд үргэлжилж байна.
Яагаад улс орон, төр засаг чинь ийм болчихов оо? Энэ суурь асуулт та бидний өмнө тавигдаж байна.
Үүний цаана “хэн нь илүү ард түмэнд хайртай вэ” гэдэг урианд хөтлөгдөж, түүнийг оройлон манлайлж ирсэн улс төр, тэр улс төрийн хүчний үйл лай ийм л болж байна. Тийм бодлогыг баримталж ирсэн улс төрийн хүчний үр дүн өнөөдөр ийм байдалд хүргэжээ.
Энэ жилийн төсөв яг л үүнийг улам өдөөсөн. Энэ улс оронд баялаг бүтээж, бизнес хийж, орлого олж, татвараа төлж явдаг нийгмийн хэсгээ шахан хавчиж, харин ухдаг, зөөдөг хэсэгтээ ач холбогдол өгч байна.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Бид МАН-ын доторх хуваагдал, дотоод тэмцлээс болоод УИХ дээр хэлэлцэх ёстой илүү гүнзгий, чухал асуудлуудаа бүдэгрүүлж байх шиг байна.
Төсвийн тодотголыг саяхан өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан зарим хуулийн төслийг дагалдуулан өргөн барьсан. Хууль зүйн логикоор авч үзвэл, шүүх “энэ хууль өөрчлөгдөх гэж байгаа юм” гээд хэрэг шийдэхдээ, жишээлбэл, Эрүүгийн хуульд цаазаар авах ял байхгүй байхад цаазаар авах ял оноож эхэлбэл хуулийн засаглал бүхэлдээ нуран унаж байна гэсэн үг.
Үндсэн хуульд заасан хууль тогтоох эрх мэдэл гагцхүү УИХ-д хадгалагдана гэсэн зарчмыг үгүй хийж, хууль тогтоох эрх мэдлийг төлөөлөн хэрэгжүүлэх гэсэн гажиг үүсэж байгаа юм.
Яг үүнтэй адил дэс дараалал алдагдсанаас болоод Засгийн газар төсвийн тодотгол өргөн барихдаа “хуулийг нь өөрчилж байгаа учраас” гэдэг үндэслэлээр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг дагаж биш, харин батлагдаагүй байгаа хуулийг үндэслэн хуулийн төслөө өргөн барьж байна.
Өөрөөр хэлбэл, хууль тогтоох эрх мэдлийг гүйцэтгэх эрх мэдэл Үндсэн хуулийн бус арга замаар хэрэгжүүлэх гэж оролдож байгаа юм. Ийм үйл явдал болж байгаа нь төрийн эрх мэдлийн дэс дараалал алдагдсаны илрэл биш гэж үү?
Зөв нь бол төсвийн тодотголтой дагалдуулан өргөн барьсан хуулиудаа эхэлж хэлэлцүүлээд, УИХ үүнийг хэрхэн шийдэх вэ гэдэг хариуг нь сонсох ёстой. Тэр шийдвэрийнх нь дагуу төсвийн тодотголын төслөө өргөн барих ёстой байсан. Түүнээс биш “бид үүнийг өөрчилж байгаа” гэсэн өөрсдийн хувийн бодлоор хууль тогтоох эрх мэдлийг эдэлж болохгүй.
Г.Тэмүүлэн: Хорт хавдар мэт болсон асуудлуудад бид хариулт өгөх ёстой
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайдад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилох тухай асуудлыг танилцуулж байна.
Ерөнхий сайд Н.Учрал:
–Монгол Улсын Үндсэн хуулийн 39 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 5 дах хэсэг 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалтад заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд миний бие Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу С.Амарсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлж УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилох шийдвэр гаргаж байна.
Томилгоотой холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Хууль зүйн салбарт олон үйл явдал болж байна. Заримыг нь сонсохоор сэтгэл сэртхиймээр, санаа зовмоор байна. Улс төрийн хэрэгсэл болж, янз бүрийн донсолгоо явагдахын цаана энэ салбарт, өөрөөр хэлбэл хуульт ёсонд иргэдийн итгэх итгэл улам муудаж байна. Энэ бол сайн зүйл авчрахгүй.
Ийм үед та сайдаар томилогдох гэж байна. Тиймээс та элдэв янзын бамбай, сэлэм болох гээд огт хэрэггүй. Анхнаасаа бамбай, сэлэм болно гэсэн хүмүүс энэ салбарыг сонин байдалд оруулчихлаа шүү дээ.
Иргэдийн хуульт ёсонд итгэх итгэлийг сэргээж, энэ нийгмийн зөрчилдөөнт байдлыг дэг журмын хүрээнд, хуульт ёсоор сахиулж хамгаалах л асуудал байдаг. Үүн рүүгээ анхаармаар байна гэдэг зүйлийг хэлмээр байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Энэ салбарт хорт хавдар мэт болсон асуудлуудад бид хариулт өгөх ёстой. Хамгийн гол асуудал бол хар тамхитай холбоотой асуудал байгаа. Энэ талаар холбогдох байгууллагуудаас мэдээлэл авсан.
Үндсэндээ манай Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд ХЗДХ-ийн яамнаас ирүүлсэн асуудлуудыг үе шаттайгаар шийдээд явж байгаа. Бид 2025 оны намар яг энэ хар тамхитай холбоотой асуудлаар хэд хэдэн удаа хаалттай болон ил хуралдаж, холбогдох үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгсөн.
Тэгэхээр энэ ажлынхаа биелэлтийг шахаж шаардах, газар дээр нь хэрэгжүүлэх ажлыг үндсэн үүргээ гэж харж байна.
Энэ асуудалд нэг мөр хатуу гараар тэмцэж, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй манай хуулийн байгууллагууд хатуу тэмцэх ёстой үзэж байна. Яагаад гэвэл хар тамхитай холбоотой гэмт хэрэг зөрчил жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн жилтэй харьцуулахад гэмт хэрэг 25 хувиар нэмэгдсэн байна. Зөрчил 20 хувиар нэмэгдсэн байна. Үндсэндээ найман жилийн хугацаанд 2100 гэмт хэрэг 2000 гаруй зөрчил гарсан байна. Үүний 90 хувь нь 35 хүртэлх насны залуучууд байгаа нь хамгийн харамсалтай.
Өнгөрсөн хугацаанд хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс 76 хүн амь насаа алдсан байна.
Энэ бол Монгол Улсын аюулгүй байдалтай холбоотой, хүн амын эрүүл мэндтэй хамааралтай асуудал юм.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-Та сая гэмт хэрэг, зөрчлийн тоо өсөж байгаа талаар, тэр дундаа 20 хувийн өсөлт гээд нэлээд өндөр тоо хэллээ. Гэмт хэргийн өсөлтөд нөлөөлж байгаа нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсийг эдийн засагч хүний хувьд та юу гэж харж байна вэ? Ямар нөхцөл байдал үүнд нөлөөлж байгааг цаашид судалж, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх бодлогыг хэрхэн боловсруулах шаардлагатай гэж үзэж байна вэ?
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Төрийн бодлогын эцсийн шалгуур нь хүний эрхийг хэр хамгаалж байгаагаар хэмжигдэх ёстой. Аливаа төрийн бодлого хүртээмжтэй, тэр дундаа хүртээмжтэй эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглэдэг.
Өнөөдөр авлигал, ядуурал гэдэг зүйл ах дүү шиг хамтдаа явдаг. Тэгэхээр бид эдгээр асуудлыг бодлогын түвшинд анхаарч үзэх зайлшгүй шаардлагатай.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь Хууль зүй, дотоод хэргийн яамны үндсэн гол асуудал. Урьдчилан сэргийлэх талаас нь авч үзвэл, бүхний суурь асуудал яг хаана байна вэ гэдгийг тодорхойлох хэрэгтэй.
УИХ-ын гишүүн Б.Хэрлэн:
-Хэдхэн хоногийн өмнө ХЗДХ-ийн сайд болон ШШГЕГ-ын удирдлагын хооронд гарсан зөрчлийг бид сошиалаар улс орон даяараа харсан. Энэ бол энэ салбарт байгаа хариуцлагын тогтолцооны гажуудлыг өнөө болтол засаж чадаагүй байгааг харуулж байна. Тиймээс аль алинд нь хариуцлага тооцож, шийдвэр гаргасныг бид бүхэн харж байна.
Тэгэхээр Хууль зүй, дотоод хэргийн салбарт, нэгдүгээрт, яам болон харьяа агентлагийн хоорондын харилцааны тухайд, хоёрдугаарт, удирдах болон гүйцэтгэх албан тушаалтны эрх, үүрэг, хариуцлагын тухайд, ялангуяа эрх, үүргээ биелүүлээгүй тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг дээр анхаарах шаардлагатай.
Гуравдугаарт, үйл ажиллагааны явцад ямар нэгэн зөрчил гарвал үүнийг дотроо шийдээд, зохицуулаад явдаг хариуцлагын тогтолцоонд алдаа байгаа учраас саяны тэр зөрчил гарсан болов уу гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Хууль сахиулах байгууллагууд өөрсдөө хараат бус, бие даасан байх нөхцөлийг төрөөс зайлшгүй анхаарах шаардлагатай. Энэ өөрөө улстөрждөг салбар биш. Тэр дундаа тусгай чиг үүрэг гүйцэтгэдэг, дотоод аюулгүй байдлыг хангадаг салбар учраас энэ салбарт ямар нэгэн байдлаар улстөржилт байх ёсгүй.
Нөгөө талдаа хараат бус, бие даасан гэдэг нь хяналтгүй гэсэн үг биш. Бүхий л хууль сахиулах байгууллагын түвшинд дотоод хяналтыг бэхжүүлэх нь үндсэн суурь асуудал болжээ.
Сая үүссэн асуудалтай холбогдуулан яамнаас ажлын хэсэг гаргаж, буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх, буруугүй бол нэр төрийг нь хамгаалж, сэргээх шаардлагатай. Нөгөө талдаа энэ салбарт мэргэжлийн томилгоо зайлшгүй байх ёстой.
УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:
-Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах, нөхөн төлүүлэх тухай хуулийн төслийг өргөн бариад 500 хонож байна. Хууль зүйн сайд солигдох болгонд үүнийг захидаг. Энэ хууль огт явдаггүй ээ.
Энэ хуулийн төслийг ХЗДХ-ийн яам, Улсын дээд шүүх, АТГ, прокурор гээд олон байгууллагын төлөөлөл бодож, боловсруулсан төсөл. Авлигатай гоё уриа, лоозонгоор тэмцэхгүй, бодлогоор тэмцэнэ.
Ганцхан хуулийн төсөл яриад байгаа мэт боловч энэ дотроо олон чухал нэмэлт, өөрчлөлтүүд байгаа. Тэгэхээр үүн дээр онцгой анхаарч ажиллаарай гэж хэлье.
УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар:
-Та намынхаа нүүрсчид,, авлигачидтай тэмцэж чадах уу?
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Авлигатай тэмцэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх асуудал бол үндсэндээ Хууль зүй, дотоод хэргийн яамны чиг үүргийн нэг. Тиймээс хууль дээдлэх ёсыг бэхжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах асуудалд онцгой анхаарч ажиллана.
ХЗДХ-ийн яам бол бодлогын яам. Сайд гэм буруутай эсэхийг шийддэггүй. Хууль, шүүхийн байгууллагууд нотлох баримтад тулгуурлан хараат бусаар ажлаа хийх ёстой. Миний хувьд эдгээр үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй, харин хариуцлагыг шаардаж ажиллана гэдгийг хэлье.
УИХ-ын гишүүн Г.Очирбат:
-МАН-тай холбоотойгоор нэг нэгнээ алсан, булсан, мөнгө идсэн, уул уурхайн бүх баялгийг хувааж идсэн, төрийн өндөр дээд албан тушаалыг наймаалцдаг, хэн нэгэнтэй тохиролцож дарга томилдог гэх асуудлууд яригддаг. Энэ бүхнийг хуулийн салбарынхан хэрхэн цэгцлэх вэ?
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:
-Хуулийн засаглалыг бэхжүүлэхэд Засгийн газар онцгой анхаарч ажиллах ёстой. Ялангуяа энэ чиглэлээр холбогдох хуулийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай.
Түүнээс биш хүний нэр төрд халдах, хууль бус мэдээлэл тараах, хэн нэгнийг яллах, гутаан доромжлох явдал байж болохгүй. Шүүх эцэслэн шийдээгүй байхад хэнийг ч гэм буруутай мэтээр яллаж болохгүй. ХЗДХ-ийн сайдын хувьд эдгээр үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцохгүй.
-Ерөнхий сайд Н.Учрал:
-УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ашиг сонирхлын зөрчилгүй хулгайчийг ч танихгүй, хурандааг ч танихгүй ийм л нэр дэвшигч.
УИХ-ын нэгдсэн чуулган эхэллээ

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2026.09.22/ хуралдаан УИХ-ын 75 гишүүн буюу 59.5 хувийн эхэллээ. Хуралдаанаар дараах хоёр асуудлыг хэлэлцэнэ.
- Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудал танилцуулах
- Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөх
3,605.46





















































ИРГЭН 2026-09-22 103.168.34.166
ХЗС АМАРСАЙХАН ӨМНӨХ ЕС БОЛОН ХЗС УГСАРСАН ЦЕГ ДАРГА, ДЦ-Н ШТАБЫН ДАРГА. ШШГЕГ ДАРГА НАРЫН АЛДАА ЗАВХАРЛЫГ ЗАС ГЭЖ АРД ТҮМЭН ХЭЛСЭН ҮЛ ТООЖ АЛДААНД ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛӨГҮЙ. ДОТООДЫН ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ НАР ДҮРМИЙН БУС ХАРЬЦАА ГАРГАРГАСАН ГЭЖ ДОТООДЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ДАРГЫГ АЖИЛЛААС ЧӨЛӨӨЛЖ ХАРИУЦЛАГА ТООЦОН ЧӨЛӨӨЛЖ ОРОНД ТОМИЛОГДСОН ШТАБЫН ДАРГЫН ҮЕД ЦАХ-Н ЭРҮҮГИЙН ХУГАЛСАН ХЭРЭГ ГАРСАН ГЭДЭГ ХАРИУЦЛАГ ТООЦОЖ ЧӨЛӨӨЛГҮЙ ДЦШ ДАРГЫГ БРИГАДЫН ГЕНЕРАЛЬ ЦЕГ ДАРЫГ ГАВЬЯАТ ХУУЛЬ Ч БОЛГОЖ ТЭД НЬ НУХА
Нэргүй 2026-09-22 202.9.46.178
Эцэг нь Эрдэнэтийг тоносон хулгайч байсан. Хүү нь ялгаагүй биз ээ. 2012 онд Эцэг Ч.Ганзориг нь Жаст-ын Батхүүтэй хамтран Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавиад Өмнөд Африкийн банкнаас 109 сая ам.доллар зээлсэн. Дараа нь зээлээ төлж дийлэхгүй, Лондонгийн арбитртын шүүхэд дуудагдаад Ганзориг, Батхүү нарын тавьсан өрийг Монголын ард түмэн төлж барагдуулсан түүхтэй… Эцэг нь эрх мэдлээ урвуулан ашигласан гэж шүүхээс ял авч байсан хүн шүү дээ…
Нэргүй 2026-09-22 122.201.31.235
юмны үнэ өсөөд хүмүүс их бухимдалтай бнаа
Нэргүй 2026-09-22 103.57.95.111
ноён нуруутай шударга байвал болно
зочин 2026-09-22 103.229.120.20
Сайн боловсролтой, попроод байдаггүй, элдэв муу юманд хутгалдаагүй залуу хүн хуулийн салбарын бодлогыг зөв аваад явах бизээ.
Амжилт хүсье.
Нэргүй 2026-09-22 66.181.185.182
Удмаараа улсын хөрөнгө идсэн гарыг МАН зориуд гаргаж ирж бүх хулгай луйвраа хаацайлуулах нь дээ !
Иргэн 2026-09-22 202.126.91.34
Шүүх,,цагдаагаа ажлаа үнэнч хийдэг болгооч! Авилгалын уурхай ш дээ
Нэргүй 2026-09-22 103.57.95.111
энэ улс чинь буцаад шорон улс боллоо! Үг дуугарах эрхгүй боллоо! Авлигачид зайл!
сонгогч 2026-09-22 202.9.47.99
Ёс зүйтэй боломжийн залуу сайд болох шиг боллоо. Хуулийнханд их НО байна шүү…үүнийг анхаарна биз
Нэргүй 2026-09-22 103.57.95.111
үхсэн хойноо
Нэргүй 2026-09-22 64.119.20.112
Болосролтой залуу даа, ядаж л чөлөөтэй англиар ярина,
Cokol 2026-09-22 202.126.88.183
Учрал одоо пид хийтэл унаачээ заваарсан шижгийн балиар хог байжээ тэр
Хулгай 2026-09-22 202.9.47.99
Нэг хулгайчаа өөр хулгайчаар солих гэж аль аа алдаж гүйцдэг хулгайчдын нам юм. 30ын фракцад ямар сандал суудал өгөхөөр тохиролцов?
Нэргүй 2026-09-22 202.126.91.89
амгаланбаатар п***а Алтангэрэлийн асуултыг үймүүлж дүйвүүлсэн байна. Тэмүүлэн п***а нь худлаа бөөрөнхийлөөд гол асуултад хариулаагүй байна.
Нэргүй 2026-09-22 66.181.171.98
Hetsuu dee Erdenet uidveriin hergees etsgiigee multalsan hun shudarga ysoiig togtooj chadah uu?
Нэргүй 2026-09-22 66.181.185.219
МАН их зөв байна хурлаа хийх л ажилтай хүмүүс шүү АН ыг битгий сонгоорой ард түмэн минь их муухай хүмүүс юмаа настай хүмүүсээ ч бодохгүй
Иргэн 2026-09-22 202.55.186.137
Тэмүүлэн боловсрол, мэдлэг, ажлын туршлагаараа Амарсайханаас хэдэн толгой илүү. АБ, АС болон түүний хамсаатнууд угаасаа мафийн зохион байгуулалтаар ажилладаг. Одоо ийм нөхдүүдийг төрөөс холдуулж төрийг цэвэршүүлэх ёстой юм. Учрал болон МАН-ын шинэ үеийн удирдлагууд одоо л намаа цэвэрлэж, гэмт хэрэг, мафийн сүлжээнээс гаргахгүй бол МАН цаашид УТ-ын хүстэй институц байхаа болино. Ард түмэн таануусын хулгай, худлыг мэддэг болсон. Залхаж байна. Одоо л нам нь цэвэршихгүй бол шансгүй.
Нэргүй 2026-09-22 202.9.40.109
энэ худла жүжг бсн хэдн хэдн өдр жүжглж тлцж гүйж бгаад 2 өдрн ингж шаана шүү гэдгээ тооцлоод гаргуг бсн ёстой үнн маллуулхиймаа.
Нэргүй 2026-09-22 202.9.40.109
хан үндснтнхалхгэгч хятд манжууд нүүдэлчдын нутгт орж ирээд нүүдэлдчыг устгаад эзлж эзлж авх бодлго барьж яваа.
Нэргүй 2026-09-22 66.181.185.175
Уих тар доо энэ янзаар ингэж Заваарсаар үлдсэн 2 жил нь дуусах бололтой хайран 2 жил улс орон ард түмэн аж амьдрал улам доройтсоор байх төлөвтэй юун хөгжил
Нэргүй 2026-09-22 202.9.40.109
хан үндснтнхалхгэгч хятд манжууд нүүдэлчдын нутгт орж ирээд нүүдэлдчыг устгаад эзлж эзлх бодлго барьж яваа.
Нэргүй 2026-09-22 202.9.40.109
хулгайчиыэ хүүхдиыг толгоыд шаадлгүымаа.
Нэргүй 2026-09-22 202.9.40.109
манжхяттдууын нүүдэлчдын утгийг эзлх үлгр зохиол увруулж шаас6 санаан ийм бгаа.
Нэргүй 2026-09-22 202.9.40.109
наад халх гэсн хятд манжууд чин нэг өдр дөрвөдүүдиыг устгн гэсн бодл тээж яваа шүү ххлх гэсн хятд манжууд тэгж шааж яваа гёрмн еврэй нтрмгж шаагаад бдг чн хятд манж санаагаа бнга хэлж бгаа тэгээд халх гэсн хятл манжуууд нүүдэлчдын нутгиыг эзлн гэсн бодлтой явдг нэг манжхятд гарлтай давгдорж манжхужаа гарлтаы п**а тнгж хэлэж шаасн биздээ халхгэсн манжхятд гарлтай манж хятд үндстн устгх ёстой тэгхгүй бол хятд манжууд ингээд эзлээд бн.