УИХ-ын чуулган гурав хоног хуралдаж чадахгүй, УИХ-ын ирц бүрдэхгүй байсан бол өнөөдөр 14.00 цагт чуулганы хуралдааныг товложээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнөөдөр чуулганы ирц бүрдэж, хуралдах нь тодорхой болжээ.
Засгийн газраас 2026 оны төсвийн тодотголыг өргөн барьж, яаралтай баталж, цалин тэтгэвэр нэмэх, эрчим хүчний засвар үйлчилгээг хийнэ гэсэн. Гэвч төсвийн тодотгол хэлэлцэх байсан ээлжит бус чуулган ирц хүрэхгүй явсаар намрын чуулганыг нээчихсэн. Намрын чуулганаар Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Г.Тэмүүлэнг томилж, тангараг өргүүлэх асуудал, 2026 оны төсвийн тодотгол зэргийг хэлэлцэхээр товлосон ч гурав хоног ирц бүрдэхгүй байсаар өнөөдөртэй золгож байна. УИХ-ын өчигдрийн чуулганд гэхэд МАН-ын 38-ын бүлэг нэмээд Ардчилсан намын бүлгээс таван гишүүн, ИЗНН, ХҮН намын гишүүд ороод 62 гишүүний ирцтэй байсан. Угтаа бол чуулганы хуралдаан 126 гишүүний 50+ хувь буюу 64 гишүүнтэйгээр ирц бүрдэж байж чуулган хуралдах учиртай.
Тэгвэл өнөөдөр МАН-ын 30/38-ын бүлгийн уулзалдаж, хоорондоо тодорхой ойлголцол хүрсэн байна. Тиймээс эхний ээлжинд өнөөдөр чуулганы хуралдааныг хуралдуулж, зөвхөн Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэнг тангараг өргүүлэх асуудлыг хэлэлцэхээр болсон байна.
Өөрөөр хэлбэл, 2026 оны төсвийн тодотгол болон бусад асуудлыг хэлэлцэхгүй, зөвхөн Г.Тэмүүлэнг томилж, тангараг өргүүлэхээр болсон гэсэн үг. Ардчилсан намын зүгээс олонх ирцээ бүрдүүлтэл чуулганы хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд байгаа ч өчигдрийн чуулганы хуралдаанд АН-аас УИХ-ын гишүүн Д.Ганбат, Р.Эрдэнэбүрэн, Д.Энхтуяа, А.Ганбаатар, Р.Сэддорж нарын гишүүд чуулгандаа ирцээ бүртгүүлээд байсан бол өнөөдөр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нарын гишүүд ч хуралд оролцохоор болсон гэх мэдээлэл байна.
Ш.ЧИМЭГ
3,605.46





















































Иргэн 2026-09-22 202.55.186.137
Төр тогтвортой байх нь энэ цаг үеийн хамгийн чухал асуудал. Утга учиргүй улстөр хийхээ больж төсвөө хэлэлц гэж АН-ынханд хэлье. Ард түмэн, улс оронд шийдүүлэх олон асуудал байна. Та нарыг асуудал шийд гэж явуулсан болохоос ашиг сонирхлоороо хэрэлдэж хэмхэлд гэж явуулаагүй. МАН-ын 30 бол угаасаа шившиг. Гэмт хэрэг наймаалцаж арьсаа хамгаалах гэж зүтгэж байгаа хэдэн хөгийн н**ш гэдгийг нь ард түмэн харж байгаа. Ард түмнийг өмнөх шигээ хуурч хулхиддаг үе өнгөрсөн шүү!!!!
Нэргүй 2026-09-22 103.229.122.63
Уих тар доо энэ янзаар ингэж Заваарсаар үлдсэн 2 жил нь дуусах бололтой хайран 2 жил улс орон ард түмэн аж амьдрал улам доройтсоор байх төлөвтэй юун хөгжил
Нэргүй 2026-09-22 124.158.108.19
Ео оо. 1 хулгайчийг хулгайчийн хуугээр орлуулаад л … Монголд тер гэж алга даа. Ер нь Монголчууд 1640-оод оноос тергуй болсон шуу дээ. Уунийгээ мэддэг туухчид байдаг болов уу
Яг үнэн 2026-09-22 202.9.47.99
1639. Өндөр гэгээн Занабазар гэж нэг бурханч ламаас хойш төргүй болсон. Соц-байгуулж байна гэж буруу замаар 70 жил будаа төөрөхөд засаглалыг Кремль удирдаж ирсэн.