niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 21:34 UTC Эх: https://news.mn/r/2888864/ bfc5a28f8b77cc2b… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж эхэллээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хуралдаж эхэллээ

НЭМЭЛТ: 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан товлосон хугацаанаасаа 1:30 цагийн дараа эхэллээ. Тус Байнгын хорооны хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байгаа юм. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж санаачилжээ.

 

Ирц хүрэхгүйгээс Байнгын хороод хуралдаж чадахгүй байна

НЭМЭЛТ: 

УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо өнөөдөр 09:00 цагт, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо 10:30 цагт, УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 11:00 цагт тус бүр хуралдахаар товлосон ч одоогоор нэг ч байнгын хорооы хуралдаан эхлээгүй байна. Энэ нь Байнгын хорооны хуралдаанд оролцох ёстой гишүүдийн ирц бүрдэхгүй байгаатай холбоотой юм. МАН доторх талцал хуваагдал нэг талдаа гарахгүй байгаагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнгөрсөн өдрүүдэд хоёр дахь удаагаа цуцлагдсан бол өнөөдөр араас нь Байнгын хороод шилээ даран ирц нь бүрдэхгүй хүлээлтэд шилжив.

УИХ дахь МАН-ын бүлэг нь 68 гишүүнтэй, дангаараа ирц бүрдүүлэх боломжтой ч Ардчилсан намын бүлгийн гишүүдийг чуулган гацаалаа хэмээн буруутгасан. Харин Ардчилсан намын бүлгээс "Эрх баригч хүчин өөрсдөө дангаараа ирцээ бүрдүүлээд УИХ-ын үйл ажиллагааг тасралтгүй үргэлжлүүлэх бүрэн боломжтой. Хулгай, худал нь хэтэрсэн эрх баригчид бусдаас бурууг эрэх биш өөрсдөөсөө асуудлаа эр" гэдэг шаардлага тавьж байгаа юм. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг 38, 30-ын талцлаасаа болж Засгийн газар нь ч дотооддоо асуудалтай, УИХ нь ч ирц бүрдэхгүй хүндхэн өдрүүдийг туулж байна.

 

Оршуулгын газрыг эмх цэгцэнд оруулах шаардлагатай тухай иргэдийн өргөдлийг хэлэлцэнэ

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдааныг өнөөдөр 10:30 цагт товлоод байна. Уг хуралдаанаар Нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийг хэлэлцэх  юм. Энэ нь Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийх талаар хуулийн төсөл санаачлах тухай асуудал яригдах нь ээ. Мөн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF

Мөн өнөөдөр УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хороо 09:00 цагт хуралдах юм. Тус хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ / хэлэлцэнэ.

УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 11:00 цагт хуралдаж дараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

  1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2026.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх /📄 Төслийн PDF
  2. 2.Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайлан
  3. 3.Байнгын хорооны тогтоолын төсөл / Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголын тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай /
  4. 4.Байнгын хорооны тогтоолын төсөл / Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүнд нэр дэвшигчийн сонгон шалгаруулалтыг зарлах тухай /
  5. 5.Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хоёр дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ. /📄 Төслийн PDF
  6. 6.Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд / Засгийн газар 2026.08.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг , санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд хүргүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг 14:00 цагт товлосон байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-09-22 64.119.21.32

хасагууд бунхан барьж болно Монголын хилийн гадна гаргаж барь

Avatar

Нэргүй 2026-09-22 64.119.21.32

хоёрын хооронд өөх ч биш булчирхай ч биш хөгийн хуулинцар гаргав даа.Зүгээр л шууд хоригло.Ямар үндэстэн байх нь хамаагүй.Хасаг бн уу монгол бэ уу Орос Хятад Солонгос хэн ч байсан Монгол улсын нутаг дэвсгэр дээр бунхан босгохгүй.Чулуун ба цемент шавар шохой элдэв хашаа босгохгүй нэг хүний шарил тавих гэж гэр бүлийн газар гэж олгохгүй шууд хоригло

Avatar

Нэргүй 2026-09-22 66.181.168.8

Энэ муусайн юмнууд ажилаа хийхгүй улсын хөгжил царцаасан хуралдаа ирэхгүй хар малнуудыг шууд татаачээ зүгээр эд нарт цалин өгнө гэж юу байсын

Avatar

И 2026-09-22 66.181.177.91

МАН – нхан энэ улсыг авилгал, хүнд суртал, худал хуурмагаар сүйрүүлж, өөрсдөө дампуурлаа !

Avatar

Нэргүй 2026-09-22 103.229.122.63

Уих тар доо энэ янзаар ингэж Заваарсаар үлдсэн 2 жил нь дуусах бололтой хайран 2 жил улс орон ард түмэн аж амьдрал улам доройтсоор байх төлөвтэй юун хөгжил

Avatar

ЗОЧИН 2026-09-22 203.91.115.37

ХАСАГУУДЫН ТЭР ИХ ЧУЛУУН ХОРООГ ӨӨРСДӨӨР НЬ НУРААЛГА. ЖИРИЙН ХАСАГ УУД ХҮНЭЭ ТЭГЖ ИХ ЧУЛУУН БУНХАН БАРЬДАГГҮЙ Л ЮМ БАЙНА ЛЭЭ. ХУДЛАА ЗИНДААРХАХ ГЭСЭН ЧИНЭЭЛЭГЭЭ ГАЙХУУЛАХ ГЭСЭН БАЯН ХАСАГУУД БУНХАН БАРИАД БАЙГАА ГЭСЭН БҮГДИЙГ НЬ БУУЛГААД ШАТААХ ХЭРЭГТЭЙ.

Avatar

Нэргүй 2026-09-22 124.158.108.19

Одоо больж уз. "Оршуулгын газрын эмх цэгц, эрх зүйн шинэчлэлийг хийх талаар хуулийн төсөл санаачлах тухай асуудал". Энийг чинь тер биш, оршуулгын ажлыг эрхэлж байгаа компаниуд шийдчихэж болно доо. Европын улсууд шиг Мод бутаар баяжуулаад зохион байгуулж болно. Солонгос шиг хорго хийж болно. Заавал тер нэртэй хулгайчуудыг оруулж идэх хэрэг байгаа юм уу!!! Тэгэхээр терийн нэррэр хэсэг хулгайчууд л менге хийх аргаа хайж байна гэж ойлгохоор байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж