niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 21:34 UTC Эх: https://news.mn/r/2888859/ f0ffa0bc00251d6e… ← niitlelch.mn руу буцах

Цаг алдах тусам Ерөнхий сайдын нэр хүнд унаж байна

Цаг алдах тусам Ерөнхий сайдын нэр хүнд унаж байна

Цаг алдах тусам Ерөнхий сайдын нэр хүнд унаж байна

Засгийн газрын тэргүүн нь танхимын сайдаа томилж чадахгүй, хүнд байдалд орсон түүх үгүй. Том ахын дэмжлэгтэйгээр  УИХ-ын даргаас Ерөнхий сайд болж, гэрлийн хурдаар карьер ахисан Н.Учрал парламентдаа ч, танхимдаа ч дэмжлэггүй болсныг Хууль зүй, дотоод хэргийн сайдаа томилж чадахгүй байгаа үйл явдал харуулж буй.

Учир нь, Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог сонсох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хоёр ч удаа зарлагдаад гишүүдийн ирц бүрдэхгүйгээс цуцлагдаад байна. Өнөөдөр 14:00 цагт дахин УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг зарласан. Энэхүү чуулганы ирц бүрдэж, асуудлаа хэлэлцэхгүй бол Ерөнхий сайд Н.Учрал Ардчилсан намын бүлгээс тавьсан итгэл үзүүлэх эсэх асуудлаа нэн тэргүүнд УИХ-аар хэлэлцүүлэх шаардлага тулгарч байна. Цаг алдах тусам албан тушаалтайгаа зууралдсан анхиагүй дүрээр хоногших болж буй.

Ардчилсан намаас дэлгэж тавьсан бас нэг баримтаар Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий сургуулиуд төсвөөс 8 тэрбум төгрөгийн дэмжлэг авсан нь илэрсэн. Ийм үед Засгийн газрын тэргүүн “Миний хамаарал бүхий сургуулиуд төсвөөс нэг ч төгрөгийн дэмжлэг аваагүй” гэж гүрийх нь утга учиргүй.

Дээр нь Засгийн газарт хамтарсан Үндэсний эвлийн тэргүүн Н.Номтойбаяр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийнхээ хамт оролцохгүй Хууль зүй, дотоод хэргийн томилгоонд тээг тавьж байгаа нь том асуудал юм.  Ийм үед Ардчилсан намаас тавьж байгаа Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудлаа УИХ-д оруулах нь туйлын  зөв алхам.

Ер нь бол Ерөнхий сайдын хувьд гагцхүү Хууль зүй дотоод хэргийн сайдаа томилж чадахгүй хүнд байдалд орчихоод буй асуудал биш. Ерөнхий сайдын хувиар анх удаа өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсвийн хуулиа ч парламентаар хэлэлцүүлж чадахгүй сууна.

Угтаа нам талаас Ерөнхий сайдад ирэх галыг нь хаах ёстой МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нь УИХ дахь МАН-ын бүлгийн 30 -ын талын гишүүдээ батлахаар нь барьцаалсан ч бүтэлтэй зүйл болоогүй. Харин ч МАН-ын дарга Н.Учрал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар “намаа булшлах нь” гэдэг шүүмжлэлийн бай болов. Үүнийг дагаад МАН-ыг удирдаж байгаа Н.Учрал, Я.Содбаатар нар хэр гар нийлж ажиллаж байгаа вэ, нам дотроо эв нэгдлийг хангах, дотооддоо ардчиллаа бэхжүүлэх ажил хийсэн юм уу гэдэг гишүүдийнхээ хурц асуулттай тулж эхлэх нь тэр.

УИХ дахь МАН-ын бүлэг нь 38, 30-аараа талцаад жилийн нүүр үзэж байхад өнөөдрийг хүртэл асуудлаа шийдэж чадаагүй, “барьцаанд” орчихсон сууна гэдэг бол намаа удирдаж чадахгүй байна л гэсэн үг.

Намаа ийм байдалд хүргэсний хариуцлагыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар нь хүлээдэг үү, намын дарга Н.Учрал нь хүлээдэг үү, нэг өөрчлөлт хийхгүй бол ийм байдалтайгаар 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг угтвал ч нам нь жинхэнээрээ булшлагдахаар байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-09-22 103.212.162.144

үнэхээр барахгүй байна, энэ хооронд нь улс сүйрч байна даа.

Avatar

Ард 2026-09-22 49.0.139.73

Ард биднээр тоглодог, ямар ч завсарлагагүй ЗГ–аар тогтож суудаг УИХ. Уул нь нэг тангараг бий дээ. Ой гутах. Сайн болтухай.

Avatar

Зочин 2026-09-22 66.181.188.243

Н.Учрал эрх мэдэлд хорхойтой нэгэн учраас У.Хүрэлсүхийн өвөрт өөрөө гүйж орсон. Үнэндээ 2025 оноос хойш У.Хүрэлсүх утсан хүүхэлдэй Занданшатар, утсан хүүхэлдэй Учрал, Ж.Энхбаяр, Содбаатар нараараа дамжуулан Засгийн эрхийг барьж, дураараа авирлаж байна. үүнд л МАН-ын 30, АН гэх мэт УИХ-ын гишүүд дургүйцэж байна…

Avatar

Нэргүй 2026-09-22 203.98.76.30

Учрал шиг нэр цэвэр хүн байхгүй, АБ, ОЭ, Женко, Херо бүлэглэл амь тавьж байна. Учрал та нар шиг өлөн хулгайч улсаа хорлох хүн биш тэгээл болоо за

Avatar

Нэргүй 2026-09-22 103.229.122.196

УИХыг тар, өөрсдөө тарцгаа. Та нар шиг хог н**ш монголд лав алга. ажлаа хийхгүй муусайн гуйлгачдын бөөлжсүүд. хуулийн ямар гарц гаргалгаа байдгын бүх аргаа ашиглаад тарцгаа. хойноос нь өргөн хэмжээний дайчлан баривчлах үйл ажиллагаанууд л явагдана биз. МАН ч гэсэн тарцгаа.

Avatar

зочин 2026-09-22 66.181.183.174

Юу гэж тарах юм, Ямар буруу зүйл хийсэн юм, Нүүрсний үнэ унаж, бензин шатахууны хангамж муудан манай эдийн засагт хүнд үе тохиолдож байна, Хажуугаар нь хэсэг бүлэг анархист этгээд байнга мэрээд,засгийн газрыг огт ажиллуулахгүй,самуун үүсгээд, татан буулгахыг оролдоод, Төрийн эрхийг луйврын аргаар авах гэж хичээгээд, Ийм түрэмгий,дур зоргын этгээдүүдэд бууж өгч иргэдийн итгэлийг алдаж хэрхэвч болохгүй,Монголчууд байдлыг ойлгож байгаа,Сонгосон төр засгаа дэмжсэн хэвээр байна

Avatar

Нэргүй 2026-09-22 103.229.122.63

Уих тар доо энэ янзаар ингэж Заваарсаар үлдсэн 2 жил нь дуусах бололтой хайран 2 жил улс орон ард түмэн аж амьдрал улам доройтсоор байх төлөвтэй юун хөгжил

Avatar

зочин 2026-09-22 66.181.183.174

Барууныг дагавал балардгийн жишээ бол Украин,,Барууны гар хөл болж оросын эсрэг хуйвалдаанд оролцоод сүйрч байна Иргэдийн талаас бага буюу 20-иод сая нь үлдэж,Үүний тал нь өндөр настан,Нутгийнхаа 20 хувийг алдсан,Хүн ам зүйн сүйрэл, Нас баралт төрөлтөөс 4 дахин их гэнэ Үйлдвэрлэл үйлчилгээ эрчим хүч дэд бүтцээ ниргүүлсэн, Одоо барааны агуулах,бензин шатахуун түгээх цэг, төмөр замын зүтгүүр вагоныхоо ихэнхийг алджээ,Барууны тавиул ,хөршүүдийг үзэн ядагч АН-ын сурталчилгаанд бүү авт, Сургамж ав

Avatar

Нэргүй 2026-09-22 64.119.25.141

АН нэр зүүсэн үймээн самууны улс төрөөр амь зогоогчид үндсэн ажилдаа оржээ. Энэ Засгийн газар боломжийн ажиллаж байна. Засгийг хэд солиод үр дүн гарсан түүх ховорыг АН дэндүү.сайн. мэднэ, хорлох л ….

Avatar

Нэргүй 2026-09-22 64.119.19.18

энэ бол чиний л хүсэл. харин ч эсрэгээрээ ус, тос нь ялгарч Учрал сайдын нэр төр ард олны дунд өсөж сайн байгаа шүү.

Avatar

зочин 2026-09-22 202.131.227.179

Тэр Их төсөвийг идсэн уусан нөхдийг шоронд хийгээгүй толгой илж хувилдсаны үр дүнд Учрал сайд, УИХ дарга, Ерөнхийлөгч та бүгдийг унагаах санаа байгаа учир зарим нөхөд хувилдаж байгаа байх, Төр шиг байгаач, Хятад, оросын удирдагч нарыг хараач, Учирал сайд эрх мэдэлээ хэрэгжүүлээч, Олон хөрөнгө идсэн уусныг зарлаад байсан хэрэг эрхлэх сайд Энхбаяр ажилаа хийж хэрэгжүүлэх болоогүй юу

Avatar

зочин 2026-09-22 66.181.183.174

Улсын төсөв бол хэн нэгэн этгээдийн дураараа иддэг хоол биш, Зөвхөн зориулалтын дагуу ашиглах хуультай Зөрчвөл хатуу хариуцлага хүлээнэ, Хянадаг шалгадага байгууллагууд ч бий,Төсөв идэж уулаа гэх бол гүтгэлэг, Сөрөг хүчний түгээмэл хийдэг хэвшил болсон гүтгэлэг Зорилго нь төр засгийн нэр төрийг унагаж, өөрсдөө эх оронч дүр эсгэн ,иргэдийг хуурч, луйврын аргаар төрийн эрхэнд гарах АН-ын оролдлого

Avatar

Нэргүй 2026-09-22 103.242.47.254

МАНгаруудыг бултаар нь төрөөс зайлуулах цаг болжээ 38 байна уу 30 байна уу эд нар монголын хамаг муу юмны шалтгаан идээ бээр бузар булай бүхний ард эд нар байгаа.

Avatar

Нэргүй 2026-09-22 122.201.21.150

огцор зайл

Avatar

Зочин 2026-09-22 202.9.46.155

38-нь тэгээд энхийн цагаан тагтаа юү х****а. Намаа ийм байдалд оруулсан цаад эзэн нь хэн бэ.

Avatar

Учрал 2026-09-22 183.177.100.4

Ямар том эрүүгийн элементийг танхимаасаа хөөснийг Амарсайхан тэргүүтэй гэмт хэрэгтнүүд Монгол төрийг шантаачилж гацааж байгаагаар нь харахад болно

Avatar

T1t 2026-09-22 202.9.47.99

Хулгайч хүнд нэр хүнд гэж юу байдаг юм? Тэнэгтэцгээгээд тэмбүүрцгээгээд байгаарай малуудаа!

Avatar

Нэргүй 2026-09-22 202.126.91.159

Аптет гэж юү вэ?

Avatar

Нэргүй 2026-09-22 66.181.161.19

update гэж байгаа юм байлгүй дээ зайлуул…

Avatar

Нэргүй 2026-09-22 64.119.19.18

хэлний мэдлэг бол өрөвдмөөр юм. update байх

Avatar

зочин 2026-09-22 66.181.164.157

Угаасаа МАН булшлагдах бүх болзол оо хангасан одоо татан буугд. өөр гарц байхгүй.

Avatar

Нэргүй 2026-09-22 223.118.50.72

Paliament iin demjleggui bolloo. 50+1 demjleg ugui baina. Uur hen ch PM bolood demuleg avj chadahgui. Ene udaagiin parliamnet chadamjgui, shantaajchidaar duurchee. Tarah tsag ni boljee.

Avatar

Зөнч 2026-09-22 66.181.191.173

Хууль батлагчид хуулиа дагаж мөрдөхгүй байж болно гэдгийг харуулж байна!. Намын хэрэг байхгүй болж байгаа юм уу даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж