Монгол Улсад зохион байгуулсан Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар бага хурал буюу COP17-д хэчнээн төгрөг зарцуулсан, тэр хөрөнгийг хэрхэн төлөвлөж, зарцуулсан нь хуульд нийцсэн эсэхийг Үндэсний аудитын газар шалгаж эхэллээ.
Үндэсний аудитын газраас COP17-ын санхүүжилтийн зарцуулалт болон үр дүнд санхүү, нийцлийн аудит хийхээр болсон бөгөөд аудитын нээлтийг есдүгээр сарын 8-нд хийжээ.
Аудитаар хурлыг зохион байгуулахад зарцуулсан хөрөнгийн эх үүсвэр хаанаас бүрдсэн, төсөвт хэрхэн тусгасан, хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан эсэхийг шалгахаас гадна санхүүжилт нь ямар үр дүнтэй байсныг үнэлэх юм.
Шалгалтад COP17-ыг зохион байгуулах Үндэсний хорооноос гадна Сангийн яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Гадаад харилцааны яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар зэрэг байгууллагыг хамруулахаар төлөвлөжээ.
Аудитын баг 2023-2026 онд дээрх байгууллагуудаас гаргасан шийдвэр, бодлогын баримт бичиг, үйл ажиллагааны тайлан, санхүүгийн баримт, худалдан авах ажиллагааны гэрээ болон бусад материалыг шалгана.
Өөрөөр хэлбэл, COP17-ыг зохион байгуулахад мөнгө хаанаас гарсан, юунд зарцуулсан, зарцуулалт нь хуульд нийцсэн эсэх, эцэст нь ямар үр дүнд хүрсэн бэ гэдгийг аудитын байгууллага нэг бүрчлэн нягтлах нь.
COP17 эхлэхийн өмнө Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир хурлыг зохион байгуулахад улсын төсвөөс ойролцоогоор 250 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байгааг мэдээлж байсан. Үүн дээр хувийн хэвшлээс 20 орчим тэрбум төгрөгийн дэмжлэг төвлөрөхөөр тооцсон. Анхны тооцоогоор COP17-ын зохион байгуулалтын нийт төсөв 2025-2027 онд 301 тэрбум төгрөг байхаар төлөвлөгдөж байсан ч зардлыг танаж, хэмнэлт хийснээр энэ дүн буурсан байна.
Зардлын хамгийн нүдэнд харагдах хэсэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан түр байгууламж юм.
Францын GL events компани Улаанбаатарын захиргаатай байгуулсан гэрээний хүрээнд ойролцоогоор 44,500 ам метр талбай бүхий түр байгууламж барьж, хурлын орчныг бүрдүүлжээ. Цэнхэр бүсэд албан ёсны хэлэлцээ, хуралдаан, өндөр түвшний уулзалтууд болж, Ногоон бүсэд бизнес, иргэний нийгэм, олон нийт болон бусад байгууллагын арга хэмжээ зохион байгуулагдсан билээ.
COP17-ын бэлтгэл ажлыг дөрвөн сар гаруйн хугацаанд эрчимтэй хийсэн байна. Монгол Улсын зохион байгуулагч орны павильон болох “Цомцог гэр”-ийг Монголын компани 50 гаруй хоногт хийжээ. Мөн Ногоон бүсийн улс орнуудын павильонуудыг тухайн улсын захиалга, дизайны дагуу Монголын 10 орчим компани үйлдвэрлэн угсарсан байна.
Эдгээр ажлын нийт хөрөнгө оруулалт 6 тэрбум гаруй төгрөг болсон гэх урьдчилсан тоо бий.
3,605.46





















































Нэргүй 2026-09-22 202.9.46.178
АСЕМ-аас болж Ц.Элбэгдоржийн нэр хүнд унасан юм шүү. Одоо орох оронгүй, оочих аягагүй АНУ-д цагаачлан амьдарч байна. АСЕМ-аар хулгайчууд 160 тэрбум төгрөг цусласан. Татвар төлөгчдийн мөнгө шүү дээ. MCS ч зангарагтай байж чадаагүй, Богд уулсын онгоц бүсэд АСЕМ Villa гэж байшин бариад, дараа нь тус бүрийг нь 1 тэрбум төгрөгөөр зарсан. Том компани байж өлөн хулгайч шиг аашилж, авилгалдаж байгаад Хүүхдийн паркын газраас хулгайлан Шангри-Ла босголоо. Муу нэр хусавч арилахгүй гэдэг энэ буюу…
Нэргүй 2026-09-22 202.9.46.178
250 тэрбум төгрөгийг салхинд хийсгэсэн. Ямар ч үр дүн байхгүй, сохор зоос ч Монгол улсын дансанд орж ирээгүй. Цэвэр усны эх булаг, 70 гүний худаг ажилладаг Цэцэрлэгт хүрээлэнгийн зүүн талд баахан цемент зуурч, асфалт дэвсэн дотоодын цэргийн хамгаалалттай онцгой бүсэд халдан барилга барьчихсан. Одоо нэг хулгайч нь уг газрыг хулгайлахын тулд Цэдэнбалын гудамж гэж нэрлүүллээ. Удахгүй Улаанбаатарчуудын цэвэр усны хангамж бохирдох цаг айсуй…
Нэргүй 2026-09-22 202.9.47.99
Битүү хулгай цавчаа шахаа унац 10%-авилга,,,
Ам асууна Уянгаа байна 2026-09-22 66.181.165.234
хэдэн цаас орж ирэв
Ир 2026-09-22 202.126.88.183
Нэмэргүй зүйлд дэмий зардал нэмэж гаргах гэж, аудит бол хэрэггүй хоолны сав бөгөөд, шийдвэр гаргах ямар ч чадамжгүй газар, татвар төлөгчдийн мөнгөөр ингэж туйлах гэж ээ халаг эргүү муу балиар заваан сонгогчдын балаг дуусашгүйеэ бэрх,