niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 22:01 UTC Эх: https://news.mn/r/2888712/ 84d0bb7693bfe5b2… ← niitlelch.mn руу буцах

Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан уучлалт гуйвал бид хуралдаа оролцоно

Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан уучлалт гуйвал бид хуралдаа оролцоно

Б.Баярбаатар: УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан уучлалт гуйвал бид хуралдаа оролцоно

УИХ-ын гишүүн Б.Баярбаатар өнөөдөр/2026.09.21/ сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.


Тэрбээр " Үндсэн гурван чиг үүргийг парламентын гишүүд хэрэгжүүлдэг. Нэгдүгээрт, ард түмнийг төлөөлнө гэж тангараг өргөдөг. Хоёрдугаарт, ард түмний эрх ашигт нийцсэн хууль тогтоомжийг парламент батлах ёстой. Гуравдугаарт, төсвийн зардал үнэ дүнтэй зарцуулагдсан эсэх болон хууль тогтоомж хэрэгжиж байгаа дээр давхар хяналт тавьдаг. Тангараг өргөнө гэдэг өргөн цар хүрээ, агуулгатай. Харин өнөөдөр хэн өргөсөн тангаргаасаа няцсан гэдгийг үзэх хэрэгтэй. Төсвийн мөнгийг хятадын хөрөнгө оруулалтай сургуульд өгч байгаа нь өргөсөн тангарагт нь нийцэж байгаа үгүйг мэдэх хэрэгтэй.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан тухайн үед хийсэн мэдэгдлээ болон жагсаалтаар гарч ирсэн гишүүд, эмэгтэй гишүүдээс "уучлалт хүсэж байна" гэдэг ганц өгүүлбэр хэлэхэд болох асуудал. Гэтэл өнөөдрийг хүртэл яагаад хэлэхгүй байгаа. Уучлалт гуйхгүй бол чуулганд суухгүй гэсэн олон гишүүн байна. Миний хувьд өнөөдөртөө багтааж Л.Энх-Амгалан сайд өөрийн биеэр уучлалт гуйна гэж харж байгаа. Сайд намынхаа эрх ашгийг бодож уучлалт гуйх байх. Үүнээс гадна өнөөдрийн чуулганд би суухгүй гэж ойлгож болох юм.

Миний зүгээс төсөвтэй холбоотой ямар нэгэн зүйл хэлэхгүй. З.Мэндсайхан сайдтай олон удаа уулзаж хувьчилж асууж тодрууласан учир төсвөөр улс төр хийхгүй гэсэн байр суурьтай байгаа. Мэдээж төсвийг шүүмжилж гоочилж ярих тусам асуудал бол байдаг. Нэг талаараа хэвийн явагдаж байгаа зүйлийг хүртэл буруу, муу болгож харуулж чаддаг. Гэхдээ өнөөдөр тийм улс төр хэрэггүй гэж үзэж байна. Харин өнөөдөр тулгамдаж байгаа шатахууны асуудал цаашид үргэлжлэх шинжтэй байна. Эдгээр зүйл дээр онцгой анхаарах ёстой байхад төсвийн аль нэг өгүүлбэрийг авч шүүмжлэх нь утгагүй улс төр юм" гэлээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-09-21 64.119.16.62

Монголчууд казакуудыг, эрлийзүүдийг, Монгол улс дахь Оросуудыг ба Хятадуудыг хорлож улмаар АНУ-аас АНУ-д амьдрах ногоон картыг авдаг. АНУ нь бусад улсад үймээн самуун дэгдээж, зэр зэвсгийн наймаагаа хийдэг юм

Avatar

Нэргүй 2026-09-21 66.181.178.93

Улсын Их Хурал ард түмнийг төлөөлдөг байгууллага биш. Раамандаа яажигнаж сур. Алив парламент иргэдийг л төлөөлнө.

Avatar

Нэргүй 2026-09-21 64.119.24.166

2028 он

Avatar

Уншигч 2026-09-21 64.119.22.253

Энэ нөхөр юу яриад байгаагаа өөрөө ч ойлгохгүй бна, гутамшиг.

Avatar

Зочин9 2026-09-21 64.119.17.93

чи битгий тэнэгтээд бай. Энх-Амаглөн ямар их хурал юм уу. Тэр юу хэлэх нь их хурлын хуралдаантай ямар хамаатхй юм. Ийм гажиг юм ярихаас би их хурлын гишүүнээс тхтгалзлаа гэж хэлээд явчих зангарагтай бай.Чи бол чадахгүй л дээ

Avatar

Нэргүй 2026-09-21 202.9.40.113

паах, энэ завааан мэдлэг боловсролгүй харанхуйчуудыг жагсаалт нэрээр УИХ-д оруулж ирсэн нь маш буруу! одоо зайлуулья! Төрд ийм малнууд байх ёсгүй жагсаалт гэдгийг 2028 онд байхгүй болго!

Avatar

Нэргүй 2026-09-21 202.179.26.175

Нийтэд худал буруу мэдээлэл түгээсэн бол тэр сайд хуулийн хариуцлага хүлээх хэрэгтэй. Уучлал гуйхтай манатай

Avatar

Нэргүй 2026-09-21 66.181.181.184

Үг хөөхөөр үхэр хөө. Хөдөө гарч, чаддаг хүнд нь ажлаа өгөөд явсан нь дээр шүү.

Avatar

Нэргүй 2026-09-21 64.119.25.147

муусайн юмнууд хэрүүл хов жив ярихаас өөр чадах юм байхгүй. Толгой хүрэхгүй юм чинь та нар гудамж цэвэрлэ эсвэл барилга дээд ажилла!

Avatar

Нэргүй 2026-09-21 202.131.225.197

Энэ их хөөрсөн баагий. Хуцалгүй хуралдаа суу.

Avatar

d 2026-09-21 59.153.115.12

Жагсаалтынхан гэж суганы үснүүд нь үнэн ш дээ. Үнэнийг хэлснийг минь уучлаарай гэж юмуу хаашаа юм?

Avatar

Нэргүй 2026-09-21 66.181.184.99

энэ их тэнэг гар юм аа . ажлаа хийгээч

Avatar

Нэргүй 2026-09-21 122.201.20.153

Үгийн өө хайж хүүхэд шиг юм ярьж байхаар ажлаа хийгээч. Та нар УИХ-ын гишүүд хуралдаа суухгүй юм бол өргөдлөө өгөөд нэгмөсөн гишүүнээсээ татгалзаад явцгаа. Нөхөн сонгууль явуулж, дараагийн гишүүд нь орж ирж ажлаа хийг.

Avatar

ЗОЧИН 2026-09-21 203.91.115.54

ЯДАЖ БАЙХАД НӨГӨӨ ЭНХАМГАЛАН НЬ ЯАСАН ЮМ БОЛ.

Avatar

Нэргүй 2026-09-21 64.119.16.171

Айлын эрх хүүхэд шиг юу гээд балайраад байгаа л***р вэ..

Avatar

Толгойны хэмжээ 2026-09-21 66.181.165.234

Хошин шогоо улс төр хийж авбайна гэж андуурах

Avatar

Нэргүй 2026-09-21 202.133.76.51

эвийддээ чихэр өгвөл ирэх болуу ийм гомдомхой юмнууд саарал ордноос зайлаач

Avatar

ZOCHIN 2026-09-21 202.55.187.69

Төсвийн мөнгийг хятадын хөрөнгө оруулалтай сургуульд өгч байгаа нь өргөсөн тангарагт нь нийцэж байгаа үгүйг мэдэх хэрэгтэй…… yamar surguulid bas xeden tugrug ugchixvoooo

Avatar

Зочин 2026-09-21 202.55.191.194

Өөлхий дөө. гомдочихсон юм уу.

Avatar

зочин 2026-09-21 66.181.168.82

Юундаа алцагнаад байдгийн н**ш гэж

Avatar

иргэн 2026-09-21 66.181.171.252

Хошин шогийн хүний хүүхэд хошин шог л байх юм.

Avatar

Del 2026-09-21 202.133.76.51

зайлаач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж