niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 22:01 UTC Эх: https://news.mn/r/2888107/ 486bffbaa75a4f84… ← niitlelch.mn руу буцах

"Тавантолгой" станцыг хувийн хэвшилтэй хамтарч барина

"Тавантолгой" станцыг хувийн хэвшилтэй хамтарч барина

"Тавантолгой" станцыг хувийн хэвшилтэй хамтарч барина

Эдийн засаг, хөгжлийн яамнаас "Тавантолгой" цахилгаан станцын төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих саналыг Сангийн яаманд ирүүлжээ. Энэ талаар тус яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын дарга Ж.Дэлгэржаргал мэдээлэл өгөхдөө "Тавантолгой станц барих Эдийн засаг, хөгжлийн яамны саналыг нь хуулийн дагуу төсвийн эрсдэл талаас нь хянаж, санал дүгнэлт өгдөг. Одоо энэ процесс үргэлжилж байна. Сангийн яамны санал дүгнэлт гарсны дараа Засгийн газрын тогтоолоор энэ төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх эсэхийг батална. Үүний дараа сонгон шалгаруулалтыг зохион байгуулах юм. Төрөөс санхүүжилтийн 20 хувийг тусгах бол хувийн хэвшлээс 80 хувийг нь гаргаж, төслийг хэрэгжүүлнэ" гэсэн юм.

Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн дулааны цахилгаан станц барина гэснээс хойш 14, 15 жил өнгөрсөн. Энэ хугацаанд найман Ерөнхий сайдын нүүр үзэв.

Үндсэндээ 2012 оноос эхэлсэн Тавантолгойн станцын төсөл “Рио тинто” ХК-ийн төлбөрийн баталгаа, “Оюутолгой” ХК-ийн худалдан авах үнийн асуудал тохиролцоонд хүрээгүйн улмаас 2016 оноос зогсонги байдалд орсон. Сүүлд Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэн энэ төслийн хуулийн "гацаа"-г УИХ-аар хэлэлцэж, шийдэх хүлээлттэй байна. Ингэснээр олон жил гацсан бүтээн байгуулалтын тендерийг дахин зарлаж, үргэлжлүүлэх боломж бүрдэнэ гэдгийг хэлж байсан юм. Харин одоогийн салбарын сайд Б.Найдалаа энэ станцын тендерийг хүлээхийн оронд говийн бүсэд шинээр цахилгаан станц барихаар нээлттэй сонгон шалгаруулалт зарласан" гэдгээ мэдэгдсэн.

Тэгвэл энэ ажлыг Эдийн засаг, хөгжлийн сайд амлан авч, төр болон хувийн хэвшлийн түншлэлээр барьж байгуулах ажлыг эхлүүлэх гэнэ.

Үүнээс гадна БНХАУ-аас "Оюу толгой" компани эрчим хүч импортлох гэрээ 2030 онд дуусна. Өнөөдрийн байдлаар "Оюу толгой" компани БНХАУ-аас эрчим хүч импортлохдоо жилд 140 орчим сая ам.доллар төлдөг байна. Энэ талаар “Эрдэнэс Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тэлмүүнээс тодруулахад "Миний байр суурь бол нэг өдрийн өмнө Монгол Улсаас нэг кВт.цагийн эрчим хүч авах ёстой. Энэ чиглэлээр өмнө нь Эрчим хүчний яамны түвшинд маш олон гэрээ хэлэлцээр хийж байсан. Оюутолгой ХХК-ийн зүгээс Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу цахилгаан станцаа өөрсдөө барих саналыг тавьж байсан. Монголын талаас бид өөрсдөө "Тавантолгой" станцаа барина гэж байсан. Энэ станцыг тодорхой шалтгааны улмаас өдийг хүртэл барьж байгуулаагүй байна. Мэдээж хэрэг Эрчим хүчний яамтай хийсэн гэрээгээр бол Монголын тал эрчим хүчний эх үүсвэрээ бэлэн болгосон тохиолдолд 100 хувь эрчим хүчээ авах амлалтыг өгсөн байгаа. Харамсалтай нь өнөөдөр эрчим хүчний эх үүсвэр байхгүй үед энэ уурхай ажиллахын тулд хаа нэгтэйгээс эрчим хүчээ татах шаардлагатай. Тэр дагуу БНХАУ-аас эрчим хүч импортлох зардалд жилд 130-150 сая ам.доллар төлдөг. Үйлдвэрлэлийн хүчин чадлаас хамаарч зардал нь өөрчлөгддөг. Тиймээс аль болох Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрээр яаралтай барих шаардлагатай. Ингэснээр Монголын талын үр өгөөж нэмэгдэнэ гэж харж байна" гэсэн юм.

Харин энэ асуудалд "Оюу толгой" ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх хэвлэлд яриа өгөхдөө "Юуны түрүүнд найдвартай эрчим хүч чухал. Үүнд хүрэхийн тулд сэргээгдэх эрчим хүч зайлшгүй нэг хэсэг нь байх шаардлагатай. Манай компанийн хувьд төвийн эрчим хүчний системтэй хөрөнгө оруулалтын гэрээнийхээ дагуу 2022 онд гэрээ зураад, захиалгаа өгч, үнэ мөнгөө тохироод, нийлүүлэлтээ хүлээгээд сууж байгаа гэж ойлгож болно. Гэхдээ зүгээр суусангүй.

Эрчим хүчний эх үүсвэр чухал гэдгийг ойлгоод, манай хамт олон өөрийнхөө хэрэгцээг түрүүний системтэй зурсан гэрээнийхээ дагуу дор хаяж одоо 30 хувийг яаж бусад эх үүсвэрээс бий болгох вэ гэдэг эрэл хайгуул эхлүүлсэн.

Тэгээд 150 мВт-ын цахилгаан станц салхин цахилгаантай болох гэрээний хэлэлцээр хийж, санхүүжилтийг нь босгосон. Уг салхин цахилгаан станцын одоо Цогтцэций сумд байгуулна. Станц маань "Оюу толгой" ХХК-ийн өөрийн хэрэглээний 30 хувийг нийлүүлэх бол үлдсэн 70 хувийг төвийн эрчим хүчний системээс нийлүүлээсэй гэдэг хүсэлтэй байгаа" гэдгийг хэлж байв.

Улаанбаатар хотоос 570 км зайд байрлах Тавантолгойн цахилгааны станц нь Тавантолгойн нүүрсний уурхайтай залгаа байрладаг. Уг станцыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэд барьж байгуулахаар төлөвлөж буй. Өнгөрсөн 2012 оноос эхлэн хэлэлцээрийн шатанд 10 гаруй жил гацсан" Тавантолгой" 450 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр Оюутолгой, Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан онцолж байв.

Энэ зорилтынхоо хүрээнд станцын бүтээн байгуулалтыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм.

"Тавантолгой" дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 3.2 тэрбум КилоВатт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн БНХАУ-аас импортолж буй Өмнөд бүсийн эрчим хүчний системийн нийт хэрэглээний 93 хувийг дотоодын эрчим хүчний эх үүсвэрээс хангаж, дунджаар нэг жилд зарцуулж буй 120-140 сая ам долларын гадагшаа чиглэсэн валютын мөнгөн урсгалыг  дотоодод үлдээх боломжтой гэх тооцоолол бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-09-21 202.133.76.44

Том төслөөс хувь цавчаа, авилга авахгүй өгөхгүй бол гацааж зогсоодог төрийн хулгайч нараас л одоо болтол гацаж байгаа ажил.

Avatar

Нэргүй 2026-09-21 66.181.187.234

төр оролцвол 100% санхүүжилт хий. Чадахгүй бол хувийн хэвшилд 100% өг. Төр тэдэн % гэж гуцвал наад чинь дахиад гацна. АН утгаар нь хийнэ

Avatar

Нэргүй 2026-09-21 66.181.160.57

"Гүйх нохойн гүйхгүй нохой саад" гэгчээр хамтраад байх юмгүй, төр оролцох огт хэрэггүй, оролцвол наад төсөл чинь гацна!!!

Avatar

Уншигч 2026-09-21 64.119.26.187

Энэ төрд гарсан хүмүүст Монгол Улсаа бодох ямар ч сэтгэл алга төрийн сайд нь хоёр өөр юм яриад л явж байдаг. Засгийн газар чинь кабенитийн зарчмаар ажилладаггүй юм уу. Нэг засгийн газар гарч ирэнгүүт л Таван толгойн станцыг барина, ТЭЗҮ боловсруулна гээд байхан мөнгө идэцгээх юм. Бодвол их төсөвөөс ТЭЗҮ гээд мөнгө идэхэд унац нь арай их байдаг юм уу даа.

Avatar

зочин 2026-09-21 66.181.164.157

МАН дээр нь ХҮН нам тэр Найдалаа бүтэхгүй яасан заяа нь хаясан улс гэж ийм байдаг байна аа. Хамгийн чухал стратегийн салбар
олон жил хэрүүл хийлээ гомдтоор хулгайчууд юм аа одоо хар ХҮН нам гэж бөөн ашиг сонирхол үхэхнээ Хятадын хараат байдалд оруулах гэж зүтгэсэн Хулгайчуудыг тэнгэр ниргэг.

Avatar

Нэргүй 2026-09-21 66.181.185.182

10% Даваасүрэн. Женко хулгайч нтр энэ Засгийн Газрыг унагаад л төслийг будаа болгоно доо !!!
Орос сөнөсөн хойно л манайд ДЦС баригднаа, тэрнээс нааш бүтэхгүй.

Avatar

Нэргүй 2026-09-21 103.212.162.52

нэг л олон станц барих юм ярьсаар. Бага наснаасаа л өтөл нас хүртэл сонслоо. ..

Avatar

Нэргүй 2026-09-21 202.126.89.23

Засгийн газар ОЮУТОЛГОЙ хоёрын хооронд хийгдсэн эрчим хүч худалдах худалдан авах гэрээг хамгийн түрүүнд мартаж болохгүй. Шаардлага хангахуйц компаниар хийлгэхгүй бол найдваржилтын төвшин 99.6% гээд заацан. Хөндлөнгийн эксперт томилно. Олон нөхцөл хангаж байж баригдана. Хор найруулаад болчих юм шиг санах юм. Төр хувийн хэвшлийн түншлэлийг чөтгөр ав. дахиад л хугацаа алдана.

Avatar

Нэргүй 2026-09-21 66.181.187.234

Цэрэнпунцаг Чойжилсүрэн нар нийлж Кампучи компани зүтгүүлээд Дээд шүүх хүртэл заргалдаад унасан. Цаашид төр 100 % санхүүжүүлэх эсвэл 100% 25 жилийн хугацаатай барих -ашиглах-шилжүүлэх хэлбэрээр тендер зарлах л гарц байна. Хятадын төрийн өмчит компани санхүүлэх битгий хэл оролцох эрхгүй. Нөхцөл ийм бхад ацны чинь төр хувийн хэвшлийн түншлэл. 1 тэрбум $ гударсан. Барьцан бол жилд 240 сая$ Монголд үлдэх байлаа. МАН хэзээ ч чадахгүй.

Avatar

Нэргүй 2026-09-21 64.119.16.77

Нэмэргүй дээ! Хуулийн нэр томьёо сүр сүр юм яриад л зогсооно. Улс оролцонгуут гацаана. 30 онд хятадтай гэрээ сунгаж таарна.Тэгээд л “Эх орончид” нь ОТ зайл майл болоод л сонгогдоод л эхлэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж