niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 22:01 UTC Эх: https://news.mn/r/2888637/ 8d9f12719df22b04… ← niitlelch.mn руу буцах

Арвайхээрийн дулааны станцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

Арвайхээрийн дулааны станцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

Арвайхээрийн дулааны станцын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

Ерөнхий сайд Н.Учрал есдүгээр сарын 19-нд Өвөрхангай аймагт ажиллаж, Арвайхээр суманд барьж буй дулааны станцын бүтээн байгуулалтын явцтай танилцлаа.

Тус дулааны станцын барилгын ажил 45 хувийн гүйцэтгэлтэй байгаа бөгөөд санхүүжилтээс шалтгаалан зогсонги байдалд орсон байна. Ерөнхий сайд төслийн санхүүжилтийг 2027 оны төсөвт тусган шийдвэрлэж, төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээ илэрхийлэв.

Засгийн газраас Оюутолгой төслөөс Монгол Улсад ногдох ногдол ашгийн орлогыг ашиглан есөн аймгийн дулааны станцын бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахаар төлөвлөж байгаа аж.

Мөн Нарийнтээл, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан сумын Эрүүл мэндийн төвд түргэн тусламжийн авто машин, Хужирт сумын ЗДТГ-т албаны авто машин олгож, хөдөө орон нутгийн иргэдэд үзүүлэх яаралтай тусламж, үйлчилгээний чадавхыг сайжруулах, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж, шуурхай, аюулгүй байдлыг дээшлүүлэхэд эдгээр хөрөнгө оруулалт нь чухал хувь нэмэр оруулна гэдгийг онцлон хэлэв.

Ерөнхий сайд Өвөрхангай аймагт ажиллах үеэрээ Хангайн бүсийн МАН-ын анхан шатны гишүүдийн уулзалт, удирдах ажилтны зөвлөгөөнийг зохион байгуулж, мөрийн хөтөлбөрийн дагуу хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцууллаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

yabz ylcuin 2026-09-20 202.126.91.123

prktbrc #; XT ?

Avatar

yabz ylcuin 2026-09-20 202.126.91.123

prktbr XT ?

Avatar

Ublyylelt bol Nyraalt , bainguin xylgai Nuuclel 2026-09-20 202.126.91.123

TexnikJylaluin? -# ; +#; tochiktoi.

Avatar

bolxi texnik tabij, Cameraas chuluulux xyyli togtool. 2026-09-20 202.126.91.123

ypdnuixaapaa xyndrelgyi baigaachee bainguin Xylgaich gyilagchid Nuuclel CJN yc.

Avatar

Нэргүй 2026-09-20 66.181.191.148

нэг хэсэг соёлын төв гээд өчнөөн жил дуусдаггүй хулгай байсан нь дуусаад станц болж хувирчээ. хоёрын хооронд дулааны станц гэж байхаар нэг мөр цахилгаан дулааны станц гэвэл хэзээ нэгэн цагт дуусвал хэрэгтэй л юм даа

Avatar

ӨВ 2026-09-20 202.9.47.20

Битүү хулгай

Avatar

Нэргүй 2026-09-20 202.131.241.198

Энэ бүтээн байгуулалтаас засаг ноён байсан Тогтохсүрэн Ганболд хоёрыг л хол байлгаараа эсвэл тэр хоёр бас савраа дүрцэн үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж