АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт өнөөдөр /2026.09.18/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.
Тэрбээр “Намар л бид хэлэлцээд байгаа болохоос бүтэн жилийн процесс. Өнгөрсөн жил нь дараа жилийн төсвийг энэ хэмжээнд хийнэ гэсэн нэг баримт бичгийг хуульчлаад гаргаад ирсэн. Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хууль гэж байгаа. Төсөв энэ зарчмуудыг барьвал төсөв тогтвортой байна гэсэн хуультай. Сүүлийн үед ямар хандлага ажиглагдаж байна гэхээр төсвийн хүрээний мэдэгдлээ ч өөрчилдөг.
Төсвийн тогтвортой байдлын заалтуудыг заримыг нь хүчингүй болгож, заримынх нь хэрэгжих хугацааг хойшлуулдаг. Одоогийн байдлаар батлагдсанаас хойш 24 удаагийн өөрчлөлтийг хийж байна гэж байна.
Миний хувьд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлуулж байсан хүний хувьд туйлын харамсалтай байна. Үнэхээр анхнаас нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлагдсанаас нь хойш 15 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн бол Монгол Улсын эдийн засаг маш эрүүл байх боломжтой байсан. Үндэсний баялгийн сан хуримтлалтай байх боломжийг бүрдүүлж байсан.
Улстөрчид бол мэргэжлийн эдийн засагчид биш. Тэгэхээр Монголбанк, Эдийн засаг, хөгжлийн яам, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийнхөн зөв чиглүүлэх ёстой.
2012 онд болсон нэг жишээг сануулж байгаа. Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга, дээрээс нь Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга н. Батжаргал “Хөгжлийн банкнаас зээл авч, зарлага нэмэгдүүл гэж Засгийн газраас шахсан. Тэгэхэд нь би ингэж улс эх орныхоо эдийн засгийг хорлож чадахгүй. Мэргэжлийн хүний хувьд би ажлаа өглөө” гэж мэдэгдэл хийгээд, ажлаа өгч байсан. Үүнээс болоод тухайн жилдээ төсвийн зарлагыг нэмэгдүүлээгүй. Нэг хүн хүртэл улстөрчдийн буруу шийдвэрийг зогсоож чаддаг. Гэтэл үүнээс хойш мэргэжлийн байгууллагууд ажиллаж чадахгүй байна. “Бид нарын үгийг сонсохгүй ээ” гээд хий дүгнэлт гаргаад л суугаад байна. Монгол Улсын эдийн засагт ямар дутагдал гарч байна гэхээр бүх макро эдийн засаг сайн.
Улсын эдийн засгийн өсөлт 7.7 хувьд хүрсэн. Гэвч өрхийн орлого 4.4 хувиар буурсан байна. Тэгэхээр л энэ бодлого буруу байгаа нь мэдэгдэж байна.
Өрхийн орлого 5 хувьд хүрсэн бол эрх баригчид зөв юм хийж байна гэж харж болохоор. Мөн инфляцийн түвшин 13 хувьтай, хүнсний инфляци нь 25 хувьтай байна. Хүнсний инфляци хамгийн орлого багатай хэсэгт нөлөөлдөг. 100 төгрөгтэй байсан бол одоо 75 төгрөгийн худалдан авах чадвартай болж байна. Хамгийн орлого багатай, ядуу хэсэгт дарамт ирээд байна. Бодит орлого буураад байхаар бодлогын алдаа гаргаж байна. Их хэмжээгээр урсгал зардал нэмэгдэж байна. Үүнд цалин, тэтгэвэр нэмэгдэнэ. Энэ сайн. Гэхдээ үүнтэй параллель бизнесийн байгууллага цалин нэмэх шаардлага үүсдэг. Бизнесийн байгууллага төлөвлөлтөө хийчихсэн байгаа.
Бизнесийн байгууллага үүнд хоёр л арга хэмжээ авдаг. Эсвэл зээл авдаг, эсвэл зардлаа бууруулна. Зардлаа бууруулна гэдэг нь цомхотгол хийнэ гэсэн үг. Энэ нь өөрөө эдийн засгийг агшааж байгаа зүйл юм.
Одоо байгаа төсвийг харахаар би бол үр дагаврыг нь тооцолохгүйгээр хөдөлж байна гэж харж байгаа. Зардал нэмчихвэл зардлыг бууруулах хэцүү. Байгаа бүх мөнгөө төсөвт хийчихээр хувийн хэвшилд очих мөнгө байхгүй болно. Гадаад нөхцөл хүнд байгаа цаг үед МАН-ын бодлого, Ардчилсан намын бодлого гэлтгүй зэрэгцэж суугаад, ухаан зараад төсвөө, төсвийн тодотголоо ч нэгтгэж шийдэх хэрэгтэй. Төсвийн ДНБ-д үзүүлж байгаа хувь 40-өөс дээш болоод ирлээ. Ингэх л юм бол хувийн хэвшлээ шахаж байна гэсэн үг. Хувийн хэвшил хөгжиж байж татвар төлөлтөөр мөнгө олно гэж бодож байна. Хувийн хэвшил татвар бага төлж байсан ч ажлын байраар хангаж байна. Энэ бол баялаг бүтээж байгаа зүйл юм.
Төсөв бол ДНБ-ний 25 хувиас хэтэрч болохгүй ээ гэдэг. Гэтэл сонгуулийн жилүүдэд 40 рүү шахаж байдаг. Гэтэл сонгуулийн биш жил 37 хувь руу орж байна. Энэ бол маш үр дагавартай төсөв болно.
Хэн ч инфляцийг ярихгүй байна. Хүнд таалагдах гэсэн л зүйл ярьж байна” гэлээ.
3,605.46
















































zochin 2026-09-18 183.177.99.226
ene hulgaichiig ardchilcan namaas hurdan zailuul. 28 ond gai bolno shvv.
Нэргүй 2026-09-18 202.126.89.176
Нийслэлчүүд ядаад МАН сонгохоо больчихвол учир бгаамдаа уг нь
Зочин 2026-09-18 64.119.16.167
Энэ новшийн гай, юугаа хуцаад явнаа, үхээсэй байна.
ЗОЧИН 2026-09-18 103.157.184.146
УЛС ТӨРИЙН 3 ДАХЬ ХҮЧИНД АШИГТАЙ БАЙЖ МАГАДГҮЙ 2028 ОНЫ СОНГУУЛЬ
Ирэх 2027, 2028 оны сонгууль улс төрийн 3 дахь хүчинд ашигтай байж мэдэх төлөв үүсээд байна. Монголд албан ёсоор бүртгэлтэй 30 гаруй нам байдаг гэдэг боловч АН МАН 2- той үзчих хүчин харагдахгүй л байна. Гэхдээ өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд энэхүү 2 нам нэртэй луйврын бүлэглэл Монгол улсыг сүйдэлж гүйцлээ. Луйврын бүлэглэл гэдгийг ард түмэн ч, намынх нь гишүүд ч ил тод зарлах болсон. Энэ намуудын гишүүд ч өөрдсөө залхаж
Нэргүй 2026-09-18 64.119.17.157
goliison hogiin hujaa giin shees
Нэргүй 2026-09-18 103.229.123.215
бөх барилдаад тархи хөгжихгүй багийн, хамтран ажиллах замаар тархи хөгжинө
Нэргүй 2026-09-18 103.57.95.200
20k хувьсагчдтай хятадын баярцогуйа үг сонсоод хэрэг байна уу даа
Нэргүй 2026-09-18 103.229.123.215
Хоёр сая хүний дундаж цалин бодох тэгштгэл хоёр сая хувьсагчтай
Нэргүй 2026-09-18 202.9.41.121
Швейцарийн банкинд данс нээхдээ өөрийн иргэншлийг Хятад гэж мэдүүлсэн байсан. Хятадын Баярцогт Швейцарийн банкинд 1,4 сая ам.доллар нуугаад, дараа нь Авилгалтай Тэмцэх Газар илрүүлэхэд "би мартсан" гээд АНУ-руу зугтсан аюултай хулгайч шүү дээ.
Нэргүй 2026-09-18 202.9.41.121
УИХ-ын дэд дарга, гишүүн, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогтын тухайд 2008 оны тавдугаар сарын 29-нд Британийн Виржиний арлууд улсад “Legend plus capital limited” гэх нэртэй компани байгуулсныг АТГ зарласан. Ингэхдээ БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонг Конгод бүртгэлтэй “Portcullis TrustNet” компаниар дамжуулан “Credit Suisse” банкны CH7904835144829962000 дугаартай дансанд 2008 оны наймдугаар сарын 30-ны өдөр 1.4 сая ам.доллартай тэнцэх хэмжээний евро байршуулж нээсэн нь ил болсон.
Нэргүй 2026-09-18 202.9.41.121
20.000 хувьсагч Баярцогтыг зайлуулахгүй бол АН-ын рейтингийг үргэлж доош нь дарна шүү. Энэ хүн эх орноо худалдсан, Оюу толгойн хоолыг олон жил хийж, Рио Тинто-д худалдагдсан хүн гэдгийг учир мэдэх хүмүүс нь мэднэ шүү. Хожим найз Сайханбилэгтэй болон Элбэгдоржтой нийлж байгаад Эрдэнэт үйлдвэрийг хувьдаа авахаар хуйвалдсан этгээд… Ийм хог шааруудаасаа АН салах ёстой.
Нэргүй 2026-09-18 103.57.94.202
за энэ нөхөр л бишшүү. эхлээд иргэншлээ үзүүлэх хэрэгтэй болов уу.
Зочин 2026-09-18 66.181.186.149
Өрхийн орлого буурч ядуурал нэмэгдэж байхад АН чахлаараа цалин тэтгэвэр нэмэхэд саад болоод байгаа юм бэ
Нэргүй 2026-09-18 64.119.25.202
Харин эсрэгээрээ нэм гээд байгаа юм бишүү