niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 22:04 UTC Эх: https://news.mn/r/2888299/ 228939eb0db7e39a… ← niitlelch.mn руу буцах

О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Н.Учралд кабинет нь ч итгэхгүй байна

О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Н.Учралд кабинет нь ч итгэхгүй байна

О.Цогтгэрэл: Ерөнхий сайд Н.Учралд кабинет нь ч итгэхгүй байна

Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өнөөдөр /2026.09.18/ сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 


Тэрбээр, "Дараагийн ерөнхийлөгчид Ардчилсан намаас нэр дэвшихээ өөрсдөө мэдэгдсэн хүмүүс байгаа. Тодруулж хэлбэл, УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга асан Л.Гантөмөр, Н.Алтанхуяг дарга нар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Мөн өчигдөр /2026.09.17/ УИХ-ын гишүүн Д.Ганбатын нөхөд мэдээлэл гаргасан байсан. Харин өөрөө ямар байр суурьтай байгааг сайн мэдэхгүй байна. Энэхүү асуудал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухайн хуулиар зохицуулагдах асуудлын нэг. Хоёрдугаарт, энэ хуулийн хүрээнд болон намын дотоод дүрмийн хүрээнд зохицуулагдах юм.

Мөн сонгуулийн ажил бол хуулийн хугацааг тодорхой зааж өгсөн байдаг. Тиймээс хуулийн хүрээнд хуулийг баримталж ажиллах ажил хэрэг. Үндсэндээ, нам дотроо дотоодод сунгаа явуулна, мөн нам дотор нэр дэвшихээ илэрхийлэх болон дүрмийн хүрээнд асуудал зохицуулна гэдгийг ойлгох хэрэгтэй. Бүгд тус тусдаа асуудал. Одоогоор гишүүд өөрсдийн сонирхол, байр сууриа илэрхийлж байна. Гэхдээ санал хураах өдрөөс өмнө намын Үндэсний бодлогын хороо шийдвэрийг гаргадаг. Тэр хүртэл нам дотроо сунгааны хийх эрх зүйн бололцоо бий.

Намын дүрмийн хүрээнд таван дэд даргатай ажиллах ёстой гэсэн дүрэм бий. Энэ дүрмийн хүрээнд таван дэд дарга сонгосон. Харин одоо Ардчилсан намын дотоод асуудал цэгцэрч гадаад, дотоод улс төрийн ажил болон Монголыг өөрчлөх,  бүтээх хүрээнд гишүүд, дэмжигч рүү хандсан ажлыг хийж байна.

Мөн Ерөнхий сайд Н.Учралд кабинет нь итгэхгүй байна. Чуулганы ирц дээрээс харахад нам нь хүртэл итгэхгүй байна. УИХ дахь МАН-ын бүлэг нь Ерөнхий сайд, намын даргадаа итгэхгүй байна. Ийм байхад тэр хүн нь өөртөө итгэлтэй байгаа бол асуудлаа оруулж ирж УИХ-аар итгэл хүлээлгэх асуудлаа шийдвэрлүүлбэл төсөв болон Засгийн газраас барьж байгаа бүх зүйл асуудалгүй явагдах болно" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

Avatar

zochin 2026-09-18 183.177.99.226

altanhuag ni arai deer dee.

Avatar

UbchlyylJ 2026-09-18 202.126.90.63

# ; >

Avatar

Нэргүй 2026-09-18 66.181.185.219

хуцалгүй төсвөө батал ботокс минь зүгээр тэтгэврээ нэмүүлмээр байна

Avatar

ХУУЛЬЧ 2026-09-18 202.9.46.228

АРДЧИЛСАН НАМЫН ДАРГА ЦОГТГЭРЭЛ МАН-ЫГ ҮК ,ҮК гэж ХЭЛЭЭГҮЙ НЬ ЯАМАЙ ДАА . ,,,,ӨӨРӨӨ ХӨРӨНГӨЛӨГ,,, ФЕОДАЛ МАЯГИЙН ЦЭЦЭРЛЭГ ЭНЭ ТЭРТЭЙ,,, ХҮН ХОЙНО ТӨРИЙН ӨМЧИЙН БАЙГУУЛЛАГЫГ НАМЫНХАН НЬ ЗАСАГ БАРЬСАН ҮЕД ДАРАМТЛЖ ,ТӨРӨЛ ТӨРӨГСӨДӨӨ БҮТЭЭМЖИЙН МЕНЕЖИР БОЛГООД ОРЛОГО,, АШГИЙГ ЦААШИД ТӨР ТӨСӨВТӨӨ ТӨВЛӨРҮҮЛЭХ ҮҮЗЭГ БОЛГООД АВАХААР УУРЛАН ШҮҮ ДЭЭ .,,,,

Avatar

Нэргүй 2026-09-18 103.57.93.161

та нар болио, улс төр байж болхо, та нарын энэ асуудал таалагдахгүй бна. улс орноо бодооч, 2028 оны сонгуульд ялагдах нь тодорхой.

Avatar

Зочин 2026-09-18 192.82.92.42

Учрал зугээрээ, намаа л эрс шинэчлэх, яамдыг эрс цееруулж, терийг чадваржуулах, боловсролын сайд энээ тэрээгээ яаралтай солих хэрэгтэй. АН бол МАН -ын тоглоомын хуухэлдэй болчихсон, юун нам!!!

Avatar

зочин 2026-09-18 66.181.190.15

АН-ын гол зорилго бол,Засгийн газрын ажлыг гацаах, байнга мэрж, богино хугацаанд унагаж солих, монголыг самуун байдалд оруулах, эдийн засаг санхүүгийн байдлыг муутгах ,иргэдийн амьдралыг хүндрүүлэх бурууг бусд рүү чихэх ,луйврын аргаар төрийн эрхэнд гарах

Avatar

Нэргүй 2026-09-18 64.119.19.18

ЯАХ ГЭЖ ИНГЭЖ ЯРЬДАГ ЮМ БЭ ЗГ САЙН АЖИЛЛАЖ БАЙГААШДЭЭ.

Avatar

ЗОЧИН 2026-09-18 103.157.184.146

УЛС ТӨРИЙН 3 ДАХЬ ХҮЧИНД АШИГТАЙ БАЙЖ МАГАДГҮЙ 2028 ОНЫ СОНГУУЛЬ

Ирэх 2027, 2028 оны сонгууль улс төрийн 3 дахь хүчинд ашигтай байж мэдэх төлөв үүсээд байна. Монголд албан ёсоор бүртгэлтэй 30 гаруй нам байдаг гэдэг боловч АН МАН 2- той үзчих хүчин харагдахгүй л байна. Гэхдээ өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд энэхүү 2 нам нэртэй луйврын бүлэглэл Монгол улсыг сүйдэлж гүйцлээ. Луйврын бүлэглэл гэдгийг ард түмэн ч, намынх нь гишүүд ч ил тод зарлах болсон. Энэ намуудын гишүүд ч өөрдсөө залхаж

Avatar

Нэргүй 2026-09-18 66.181.191.166

Ман-ын зул нь Бөхөх өдөр улам ойртсоор өдөр өдрөөр маш буруу хүмүүс залуусаар бүрдсэн нам болсон гэдгээ харуулсаар АН БҮҮР цаашаа

Avatar

зочин 2026-09-18 66.181.190.15

Хэт барууны үзэлт ,Украины нацистүүдийг дэмжигч АН төрийн эрхэнд гарвал, яг кавказ, балтын орнууд шиг хөрш орнуудтай харилцах харилцаа хүйтэрч ,монгол уруудах замдаа орно биз

Avatar

тт 2026-09-18 202.9.40.14

женкогийн хошного долооч олон хуцахгүй шүү

Avatar

Нэргүй 2026-09-18 150.228.177.163

Женкогийн гар хөл болоод байхдаа яахав дээ Цогтгэрэлээ, зөв улс төр хийнэ шүү!!!

Avatar

Нэргүй 2026-09-18 66.181.178.21

УЧРАЛЫГ ОГЦРУУЛНА ГЭХЭЭР АН ДАНДААН ОГЦРУУЛАХААС ӨӨР ЮМ МЭДЭХГЗЙ ЮМ ГЭСЭН ШҮҮМЖЛЭЛД ӨРТӨӨД БАЙДАГ. ТЭГЭХЭЭР УЧРАЛЫГ ӨӨРӨӨР НЬ ХҮСЭЛТ ГАРГУУЛАХ НЬ ЗӨВ. ОДОО МАН-ЫН БҮЛГИЙН ГИШҮҮД ХОЁР ХУВААГДСАН ҮЕД ЭНЭ НЬ МАШ ЗӨВ ХУВИЛБАР. ЯМАР АН ОГЦРУУЛСАН БИШ, "БАЯРАА ӨӨРӨӨ УНАЧИХСАН ШҮҮ ДЭЭ" ГЭДЭГ ШИГ УЧРАЛ ӨӨРӨӨ ГҮЙЖ ИРЭЭД УНАЧИХСАН ШҮҮ ДЭЭ ГЭЭД ДАРАА НЬ БУХЧИХНА.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж