niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 22:04 UTC Эх: https://news.mn/r/2888272/ 212c249e4b893fd6… ← niitlelch.mn руу буцах

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр дахин цемент цутгаж болохгүй"

Live"Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр дахин цемент цутгаж болохгүй"

"Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар дээр дахин цемент цутгаж болохгүй"
НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг өнөөдөр /2026.09.18/ болно.

 

Шинэ нь эхэнд ньХуучин нь эхэнд нь
12 : 04
2026-9-18

Маршал Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамжтай болно

Нэрэмжит гудамж бий болгох тухай асуудлыг хэлэлцэж байна


Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаанаар Монгол Улсын төр, нийгмийн зүтгэлтэн, маршал Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан Баянзүрх дүүргийн 36, 26 дугаар хорооны нутаг дэвсгэрээс Гачууртын зам хүртэлх 6.8 км авто замыг Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамж болгох тухай асуудлыг хэлэлцсэн. Төлөөлөгчдийн саналыг үндэслэн тухайн гудамжны нэршил болон байршлыг дахин судалж, дараагийн хэлэлцүүлэгт оруулахаар шилжүүлсэн юм.

Үүнтэй холбоотойгоор төлөөлөгчид санал хэлж байна.

НИТХ-ын төлөөлөгч Ү.Оюунзул:

-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хойд хэсэг буюу COP17-ын талбайн хойд хэсгээр байршиж байгаа гудамжийг Ю.Цэдэнбал агсны нэрэмжит гудамж болгоё гэсэн саналыг танилцууллаа.

Танилцуулгандаа энэ орчмыг тохижуулах тухай асуудлыг хөндлөө.

Тэгэхээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөө 2014 онд батлагдсан. Тухайн батлагдсан төлөвлөгөөний дагуу нийт 973 га талбайн 85 хувьд нь ногоон байгууламж, 15 хувьд нь тохижилт хийх төлөвлөгөө батлагдсан. Энэ төлөвлөгөө одоо ч хүчин төгөлдөр үйлчилж байгаа.

Тэгэхээр одоо хийгдсэн тохижилтын ажил, мөн COP17-ын хүрээнд хийгдсэн 40 га талбайн тохижилтын ажлыг нийлүүлбэл, нийт газар нутагтайгаа харьцуулбал манай талбайд дахин тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийгдэх боломжгүй болсон. Бид дахин энэ газар дээр цемент цутгаж болохгүй гэх байр суурийг илэрхийллээ. 

Улмаар төлөөлөгчдийн 58.1 хувийн саналаар тогтоолын төсөл батлагдлаа. 

 

11 : 20
2026-9-18

Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа

“Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө” батлах тухай тогтоолын төсөлд Нийслэлийн Ардчилсан намын бүлгээс гаргасан саналуудыг танилцууллаа.

НИТХ-ын төлөөлөгч Ү.Ганболд:

-Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу хөгжлийн төлөвлөгөөнд тусгах асуудлууд тодорхой зураг төсөвтэй байж хийх боломжтой. Зураг төсөлгүй бол төлөвлөгөөнд тусгах боломжгүй.

НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт:

-2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд 538 заалт байна. Эдгээр та бүхний дэвшүүлсэн 538 зорилт бүгд зураг төсөвгүй байгаа. Үүнийг бүгд л мэдэж байгаа. Зураг төсөвтэйг нь авч үлдээд, зураг төсөвгүйг нь хасъя гэвэл 100 хүрэхгүй зорилт чинь л үлдэх байх шүү.

Улаанбаатар хот есөн дүүргээс бүрддэг. Статусын хувьд бүгд адилхан. Засаг захиргааны нэгжтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэнд Улаанбаатар хотын иргэн амьдарч байна. Нэг бол бүгдээрээ Багахангай дүүргийг Төв аймагт нь өгчихье л дөө.

Яагаад дэд бүтцийн асуудал гэж орж ирсэн бэ гэхээр би тэнд өөрөө ажилласан юм. Иргэдтэй уулзалт хийгээд үзэхээр 01 дүгээр төв замын хажууд Төв аймгийн Баян сумд станц баригдаж байгаа юм байна лээ шүү дээ. Суурьшлын бүсээс тав орчим километрийн зайтай. Дэд бүтэцтэй болчихвол тэнд тодорхой хөгжил бий болно л гэж харж санал оруулж байгаа юм. Үүнд ямар нэгэн ашиг сонирхол байхгүй. Үүнийг төлөвлөгөөндөө тусгаж өгнө үү гэсэн санал оруулж байна.

НИТХ-ын дарга Д.Ихбаяр:

-Зураг төсөвгүйг нь зураг төсвийг нь хийлгэхээр, зураг төсөвтэйг нь хэрэгжүүлэхээр төлөвлөгөөндөө тусгаад явж болохгүй юм уу?

НЗДТГ-ын Бодлого, төлөвлөлтийн газрын дарга П.Хадбаатар:

-Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай холбогдоод тухайн ажлын зураг төсвийг хийлгээд 2027 онд хэрэгжүүлэх боломжтой. Саналыг хүлээж авлаа.

НИТХ-ын дарга Д.Ихбаяр:

-Саналыг хүлээж авах боломжтой гэх хариу өглөө. Тэгэхээр Ардчилсан намаас дэвшүүлсэн таван саналыг бүхэлд нь дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураая.

Тус саналд:

  • Багахангай дүүргийн шинэ суурьшлын бүсийн цахилгаан хангамжийг шийдвэрлэх;
  • Багахангай дүүрэгт 200 хүүхдийн цэцэрлэгийн барилга барих;
  • Багахангай дүүргийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах;
  • Багахангай дүүргийн 45 км автозамын ажлын зураг, зураг төсөл болон үе шаттай хэрэгжүүлэх төлөвлөгөөнд тусгах асуудлууд багтсан.

Санал хураалтаар уг саналыг 70 хувийн саналаар дэмжлээ.

Ийнхүү НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааны II хэлэлцүүлгээр нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг баталлаа. Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөг 8 бүлэг 538 зорилтын хүрээнд төлөвлөсөн. Авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, иргэн, аж ахуйн нэгжийн орлогыг нэмэгдүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах, хүний хөгжилд анхаарах чиглэлээр олон төсөл хэрэгжүүлнэ. Нийслэлийн 16 мега төслийг эрэмбэлсэн, үргэлжлүүлнэ гэдгийг мэдээллээ. 

10 : 56
2026-9-18

НИТХ-ын ээлжит бус XIV хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг эхэллээ

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус XIV хуралдаан есдүгээр сарын 14-ний өдөр эхэлсэн. Хуралдаанаар “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө” батлах тухай зэрэг асуудлыг НИТХ-ын хороод болон намын бүлгээр хэлэлцсэн бөгөөд хоёрдугаар хэлэлцүүлгийг өнөөдөр буюу есдүгээр сарын 18-ны өдөр хийхээр товлоод байна.

Хоёрдугаар хэлэлцүүлгээр дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

  • Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай;
  • “Нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөө” батлах тухай;
  • Нийслэлийн 2026 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай;
  • Барилга байгууламжийг акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай;
  • Төрийн шагналд тодорхойлж уламжлах тухай;
  • Тогтоолд өөрчлөлт оруулах тухай;
  • Нэрэмжит гудамж бий болгох тухай зэрэг асуудал багтжээ.
 
 
 
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

irgen 2026-09-18 66.181.177.50

Цэдэнбалыг магтана гэдэг хуучин тоталитар дарангуйллын нийгмээ эргэн сэргээнэ гэсэн үг шүү. Ардчилсан Үндсэн хуульдаа үнэнч байж чадахгүй бол МАН-ыг татан буулгах хэрэгтэй.

Avatar

Хэрүүлч 2026-09-18 202.126.91.6

1. Төслийн бэлтгэл үе шатыг "Төлөвлөгөө"-ний урьдчилсан нөхцөл болгох (Зураг төсвийн хатуу шаардлага)Хуулийн дагуу Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөр болон жил бүрийн Хөгжлийн төлөвлөгөөнд тусгах төслүүдийг анхнаас нь шүүх суваг юм.Арга зам: Ямар ч яам, агентлаг төсөл санал болгохдоо зөвхөн "санаа" биш, харин Батлагдсан зураг төсөл, ТЭЗҮ, Магадлал (Audit)-тай төслийг л Хөгжлийн төлөвлөгөөний нэгдсэн санд бүртгэдэг байх журам.Үр дүн: Хэрэв зураг төсөвгүй бол төлөвлөгөөнд огт тусгахгүй байснаар, да

Avatar

Нэргүй 2026-09-18 66.181.185.182

Улаангомоо Цэдэнбал гэж нэрлээч !!!

Avatar

🇲🇳МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙГ 40 ЖИЛ УДИРДСАН ТӨР НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ-110 ЖИЛ. 🙏🇲🇳 2026-09-18 64.119.22.41

🇲🇳МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙГ 40 ЖИЛ УДИРДСАН ТӨР НИЙГМИЙН НЭРТ ЗҮТГЭЛТЭН ЮМЖААГИЙН ЦЭДЭНБАЛ-110 ЖИЛ. ӨНӨӨГИЙН ЭХ ОРОН ТУСГААР ТОГТНОЛЫГ ХОЙЧ ҮЕ БИДЭНДЭЭ БАТАЛГААЖУУЛЖ УЛС ОРНОО ХӨГЖҮҮЛЭХЭД ОРУУЛСАН ТҮҮНИЙ ХУВЬ НЭМЭР АСАР ИХ ЮМ ШҮҮ…
🙏🇲🇳

Avatar

Нэргүй 2026-09-18 66.181.164.23

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах ХУРД-7 төсөлд байрны захиалга авна. Манай байрнууд бүгд эко шийдэлтэй Богд уул руу харсан, ногоон байгууламжтай

Avatar

Зочин 2026-09-18 202.179.18.232

Цэдэнбал даргын Монголоо гэсэн сэтгэлийг Монголчууд бид мэднээ. Оросоос хятадуудаас ард түмнээ газар нутгаа байгалийн баялагаа түүн шиг ухаанаараа хамгаалж бидэнд үлдээсэн удирдагч үгүй. Түүхээ унш.

Avatar

Нэргүй 2026-09-18 66.181.179.91

Төрсөн бууц нь оросод байдаг юм шдээ. Түүх уншихаар тэгж гарч ирээд байх юм. Бас оросын тагнуул ч байх болох баримтууд бий

Avatar

Нэргүй 2026-09-18 64.119.16.108

Монголыг Орост нийлүүлж устгах гэж байсан хүн үндэсний баатар болоод явчихлаа. а******н МАНгасын оркууд.

Avatar

Нэргүй 2026-09-18 66.181.171.252

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг нийслэл олон жил удирдлаа. Энэ хугацаанд хэдэн хөшөө, бариммал, хашаа л барив. Магадгүй Рио Тинто-д өгөөд парк шиг тохижолт хийлгэвэл илүү гоё, тухтай болно гэж бодогдлоо.

Avatar

Нэргүй 2026-09-18 202.9.41.121

Тун хорлонтой үйл ажиллагаа явж байна даа. Цэвэр усны эх үүсвэр дээрээ ямар нэг барилга, жорлон барьж болохгүй байсан. СОР17 гэдэг хурлыг далимдуулаад барилга бариад авлаа. Одоо бүр гудамж үүсгэн, нэр өглөө. Удахгүй бүр том барилгууд баригдаад эхлэх нь байна. Цэвэр усныхаа эх булгийг хамгаалж чадахгүй бол Улаанбаатарчууд усгүй болно шүү, маш олон удаа анхааруулж байна. Усны газар нь юу хийгээд байдаг юм бэ?

Avatar

Нэргүй 2026-09-18 202.9.40.127

хужааманжуудтай хоилдцн хужааманжуулынмхулгайг яллн гж бхгүй бн.

Avatar

Нэргүй 2026-09-18 202.9.40.127

худла сүр дуйлаан шааж хурл гж шаагаад юуч сайжрхгүй хэдн хулгайч хужааманжууд гол юмны барьж худла хурл шааж жүжг тоглоод хужааманжужд хувирлбраа барьж ороод хужааманжууд таод шийдгдж шааж.

Avatar

Нэргүй 2026-09-18 202.9.40.127

уз намын бага хурл намын ихихжрлигэ хужааманжуудыг снгоод бүрдүллцн хулгайч хужааманжууд ихннь хужааманжууд нам бага нөм их хурлаас инглээ тэглээ гж нэрээр дулдуйдцн.хужаамэпанжуулыги42 жил шаагаад юуу сайржрав хужааманжууд хулгайлж эзлж зоргоор хулгай шааж толгойдишаааж бн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж