УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр /2026.09.17/-ийн үдээс хойно 14.00 цагт хуралдахаар товлогдсон боловч 126 гишүүнээс 52 гишүүний буюу 41.3 хувийн ирц бүрдэж, 50 хувьд хүрээгүй учир хойшиллоо. Тиймээс ирэх долоо хоногийн Даваа гаригт буюу энэ сарын 21-нд, Баасан гаригийн нэгдсэн хуралдааныг Мягмар гаригт тус тус хуралдуулахаар хойшлуулсан юм.
Чуулганы нэгдсэн хуралдааныг хойшлуулахдаа УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-ын гишүүдийн нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэнэ гэсэн тангаргийн үгийг сануулж, улс орны өмнө тулгамдсан бодлогын, шийдлийн олон асуудал тулгамдаж байгааг онцгойлон анхааруулсан юм. Улс үндэстний эрх ашиг, ард түмний аж амьдралаас илүү санаа зовох, өмнөө тавих, улс төржих зүйл байх ёсгүй гэдгийг тэрбээр тэмдэглэж, аль нэг бүлэглэл, аль нэг нам гэж туйлшрахгүй, улстөржихгүй байхыг УИХ-ын гишүүдэд зөвлөв.
Чуулганы нэгдсэн хуралдаанд МАН-ын 68 гишүүнээс 44 гишүүн бүртгүүлсэн байна. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Б.Баярбаатар нар эмнэлгийн чөлөөтэй, Б.Дэлгэрсайхан, Х.Баасанжаргал, С.Эрдэнэбат, Х.Жангабыл, Д.Батлут, Д.Энхтүвшин, Ц.Даваасүрэн, Б.Чойжилсүрэн нарын найман гишүүн томилолттой байсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Амарбаясгалан, Э.Болормаа, Б.Тулга, С.Лүндэг, Л.Оюун-Эрдэнэ, М.Ганхүлэг, Ж.Ганбаатар, О.Батнайрамдал, Н.Алтаншагай, С.Амарсайхан, А.Ариунзаяа, М.Энхцэцэг, О.Саранчулуун, Ц.Идэрбат гэсэн гишүүд чуулганы хуралдаанд ирээгүй байна.
АН-ын 42 гишүүн чуулганы хуралдаанд оролцохоос УИХ-ын гишүүн Д.Ганбат ирсэн, Б.Пүрэвдорж, Б.Түвшин, Х.Баттулга, Д.Батбаяр, Ш.Бямбасүрэн, Ж.Баясгалан, Ц.Баатархүү нар эмнэлгийн чөлөөтэй, Б.Бейсен, Р.Эрдэнэбүрэн, Л.Гантөмөр нар ердийн чөлөөтэй, Г.Хосбаяр, Ц.Мөнхбат, С.Цэнгүүн, С.Эрдэнэболд нар томилолттой, бусад 27 гишүүн буюу О.Алтангэрэл, С.Ганбаатар, П.Мөнхтулга, Д.Жаргалсайхан, Дав.Цогтбаатар, О.Цогтгэрэл, О.Амгаланбаатар, Ц.Туваан, Р.Сэддорж, Л.Мөнхбаясгалан, Г.Ганбаатар, Х.Болормаа, Н.Алтанхуяг, Ч.Лодойсамбуу, Ж.Батсуурь, П.Батчимэг, Ж.Баярмаа, А.Ганбаатар, Б.Жаргалан, Ц.Мөнхтуяа, Э.Одбаяр, С.Одонтуяа, Г.Очирбат, Б.Пунсалмаа, Х.Тэмүүжин, Ө.Шижир, Д.Энхтуяа нар чуулганы нэгдсэн хуралдаан тасалжээ.
"ХҮН" намын найман гишүүнээс Б.Мөнхсоёл чөлөөтэй, Т.Доржханд томилолттой, бусад зургаан гишүүн чуулганы нэгдсэн хуралдаанд ирсэн бол ИЗНН-ын дөрвөн гишүүнээс Р.Батбол, С.Замира нар ирсэн, М.Нарантуяа-Нара чөлөөтэй, Б.Батбаатар тасалсан байна. Үндэсний эвслийн дөрвөн гишүүн Н.Номтойбаяр, Д.Пүрэвдаваа, М.Сарнай, А.Ундраа нар мөн чуулганы нэгдсэн хуралдааныг тасалжээ.
3,605.46





















































зочин 2026-09-18 202.131.227.179
Хуралдаа суудаггүй, тасалдаг, ард түмэн,эх ороноо боддоггүй гишүүдэд арга хэмжээ аваач, эсвэл тар 126 гишүүн олон байна. УИХ-д тэнцэхгүй нөхөд байгааг болиулах хэрэгтэй.
Тэнэгүүд 2026-09-18 202.9.46.88
Тарцгаа хулгайчууд!