niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 22:30 UTC Эх: https://news.mn/r/2888102/ 8ba0349f884a7d16… ← niitlelch.mn руу буцах

Тендерийн хууль: Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулна

Тендерийн хууль: Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулна

Тендерийн хууль: Татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулна

Засгийн газраас 2026 оны төсвийн тодотгол өргөн барьсан, УИХ-ын гишүүд төсөв тойрч байх хооронд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл байнгын хорооны босго давав. Энэ хуулийн төслийн гол үзэл баримтлал нь эх оронч худалдан авалтыг дэмжих, ЖДҮ-ийг дэмжих, тендерийн хуулийг цэгцтэй болгох зорилго агуулж буй. Энэ хуулийг УИХ-ын гишүүн П.Сайнзориг нарын 28 гишүүн өргөн барьжээ.

Төрийн худалдан авах ажиллагааны журмаар зохион байгуулсан нийт тендер шалгаруулалтын 50-аас дээш хувь нь амжилтгүй болж, төсөв нь татагддаг болжээ. Тиймээс Сангийн яаманд гомдол их ирдэг болжээ.

Тухайлбал, 2025 онд Сангийн яаманд 1,266 оролцогчоос 2,284 гомдол ирсэн бөгөөд энэ нь өмнөх онуудад гаргасан гомдлын тооноос 114 гомдлоор нэмэгджээ.  Мөн Сангийн яамнаас шийдвэрлэсэн гомдлын 77.6 хувьд  нь гомдол гаргагчийн гомдол үндэслэлтэй гэж шийдвэрлэгддэг буюу захиалагчийн буруутай байдал ажиглагдаж байна.

Худалдан авах ажиллагааны цахим системээр давхардсан тоогоор 2025 онд 26,288 тендер шалгаруулалт зохион байгуулагдсан бөгөөд үүнээс 10 тэрбум хүртэлх төсөвтэй тендер шалгаруулалт 25,941 байсан буюу 98.7 хувь байсан байна. Аж ахуй эрхлэгч 100 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцоход 0.5 хувьтай тэнцүү хэмжээний баталгаа байршуулах шаардлагатай бөгөөд

2025 онд 35,801 тендерийн баталгаанд 493.9 тэрбум төгрөгийг банкны баталгаа хэлбэрээр байршуулж, үүний төлбөр, хүүнд ойролцоогоор 9.4 тэрбум төгрөгийг банканд төлсөн байна.

Тендерт оролцогчдын зардал үүнтэй холбоотойгоор болон тендер бэлтгэхтэй холбоотойгоор тогтмол өсч байгаа нь өрсөлдөөнийг бууруулж, тендер шалгаруулалтад оролцогчдын тоо буурч, тендер шалгаруулалт амжилтгүй болох нөхцөлийг бүрдүүлж байна гэж хууль санаачлагчид онцолжээ.

“ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫГ БОЛООД ЖДҮ-ИЙГ ДЭМЖИНЭ”

Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газраас санаачилсан дотоодын үйлдвэрлэлийг дэмжих үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийг эх оронч худалдан авалтаар дэмжих зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ. Хамгийн чухал зүйл бол бизнесийн өрсөлдөөнийг дэмжих, аж ахуй нэгжүүдээ дэмжих бодлого хуульд тусгагджээ.  Тухайлбал, орон нутгийн сургуулийн хоол үйлдвэрлэлийг зөвхөн тухайн орон нутагт ажлын байр бий болгож байгаа үйлдвэрлэгч, мах нийлүүлэх боломжтой, ногоогоо нийлүүлэх боломжтой хүмүүсээс худалдан авалт хийх зохицуулалт орж байгаа.  Энэ хүнсний хувьсгал, орон нутагт бага ч гэсэн ажлын байраа хадгалж байгаа жижиг аж ахуй нэгжүүдээ дэмжих боломжуудыг хуульд тусгаснаараа онцлогтой юм.

Дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжиж одоогийн хуулийн сайн зохицуулалтуудыг бүрэн хадгалж давуу эрхийн зөрүү тооцох аргачлалыг боловсронгуй болголоо. Мөн дотоодын барааг импортын бараатай өрсөлдүүлэхгүй ба зөвхөн Монгол бараа үйлдвэрлэгч хоорондоо өрсөлдөх юм. Засгийн газар чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалтыг баталж, чанартай, стандартад нийцсэн дотоодын барааг цахим дэлгүүрт байршуулж, төрийн байгууллагад тогтмол нийлүүлэх боломжийг бий болгоно.  Улаанбаатар хотоос бусад орон нутагт байнгын үйл ажиллагаа явуулдаг, тухайн орон нутагт бүртгэлтэй, орон нутгийн татварын албатай харьцдаг, ажлын байр бий болгодог үйлдвэрлэгчийн үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүнийг захиалагч тухайн үйлдвэрлэгчээс шууд худалдан авах боломжийг бүрдүүлэх юм байна.

“ТЕНДЕР НЭРЭЭР ТӨСӨЛ ГАЦААДАГ, ТӨСВӨӨ НЭМДЭГ, МАРГААН ҮҮСГЭДЭГ БАЙДЛЫГ ЦЭГЦЭЛНЭ”

Хууль санаачлагчдын нэг УИХ-ын гишүүн П.САЙНЗОРИГ:

-Дотоодын аж ахуй нэгж буюу үндэсний үйлдвэрлэгчээ дэмжиж худалдан авалт хийх зорилготой. Мөн төрөөс тодорхой хэмжээний төрөөс бодлогын тоног төхөөрөмжөөр дэмждэг жижиг дунд бизнес, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийж буй бүтээгдэхүүнийг худалдан авалтаар дэмжих ёстой гэж үзэж буй. Тендер зарлахдаа хамгийн хямд нөхцөлтэйг нь шалгаруулаад чанар муутай, олон жил сунжруулдаг байдал руу ордог учраас чанар болоод техникийн үнийн хосолмол аргаар шийддэг боломжийг бүрдүүлж байгаа юм. Мөн улс орны эдийн засгийн түлхэц болсон томоохон бүтээн байгуулалтын худалдан авалтыг хэлэлцээний аргаар шийдэх,  маргаан үүсэхэд гацдаг байдлаас яаж сэргийлэх, улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах энэ чиглэлийн худалдан авалтыг яаж зохион байгуулах тал дээр бодлогын өөрчлөлт оруулж байна. Ер нь бол тендерийн худалдан авалт тавхан сарын настай болж, хөрөнгө мөнгө нь хураагдах нөхцөл үүсдэг. Үндсэндээ сургууль, цэцэрлэг барих тендер ирэх жил рүү шилжиж байна гэдэг нь тэнд сурах хүүхдүүд л гурван ээлжээр хичээллэх, цэцэрлэггүй болох л нөхцөл болно гэсэн үг. Практит дээр гарч буй нэг зүйл нь аж ахуй нэгжүүд хоорондоо маргаан үүсгэх, тендерт ялагдсан тал нь ялсан компаниа шүүхэд өгөх, түүнээс үүдэж ажил явахгүй, шүүхийн гурван шат дамжих зэрэг асуудал их гардаг учраас маргаан таслах процессыг бие даасан зөвлөлөөр шийдвэрлүүлэх өөрчлөлт орж байгаа. Ер нь бол тендерийн үйл ажиллагааг нээлттэй ил тод, хариуцлагатай, татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулахад чиглэж буй хуулийн төсөл.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулсан хуулийг 2000 онд, тус хуулийн гүйцэтгэл, хэрэгжилтийг хангах хүрээнд Бараа, ажлын гүйцэтгэгчийг сонгоход баримтлах журмыг Засгийн газар баталснаар тендер шалгаруулалтын харилцааны эрх зүйн орчин анх бүрджээ. Тус хуулийг 2005 болон 2023 онд шинэчлэн найруулсан бөгөөд одоо 2023 онд шинэчлэн найруулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулиар энэхүү харилцааг зохицуулж байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-09-18 202.9.40.9

тендер гэсн нэрээр хчтд манжууд кпни гж шаагаад төвсийг бүгдийн хуваагаад хулгайлж шааж ирсн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж