niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 22:30 UTC Эх: https://news.mn/r/2888205/ ea6b7c7b2d8ee268… ← niitlelch.mn руу буцах

Хулгай үүрлэчихсэн ТӨК-иас 3.5 их наядыг төсөвт татвал гайхамшиг

Хулгай үүрлэчихсэн ТӨК-иас 3.5 их наядыг төсөвт татвал гайхамшиг

Хулгай үүрлэчихсэн ТӨК-иас 3.5 их наядыг төсөвт татвал гайхамшиг

Засгийн газар ирэх оны төсөвт Төрийн өмчит компани/ТӨК/-удаас 3 их наяд 544.8 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн нь олон хүний зүрхийг үхүүлж байна.

Том, том мөнгө эргэлддэг ТӨК-ийн удирдлагад өөрийн хүнээ томилж, хэтэвчээ зузаатган, бизнесээ тэтгэж ирсэн эрх баригчдын хувьд өөрт нь ногдож ирсэн ашгийг улсын төсөв рүү татна гэдэг бол аянга, ATM-гүй л болно.

Товчдоо Ерөнхий сайд Н.Учралын ТӨК-иудын ногдол ашгийг улсын төсөв рүү татаж авах шийдвэр нь зоригтой алхам.  Томчуудтайгаа л тулж байгаа хэрэг шүү дээ. Гэхдээ бас жүжиг тавиад байгаа юм биш биз гэх хардлагад ч хөтөлж буй. Учир  нь, Улаанбаатар хотын захирагч асан Х.Нямбаатар нүүр номоороо дамжуулан намын даргадаа үг дайхдаа “Эрдэнэс Тавантолгой” гэж саалийн үнээтэй мань Ерөнхий сайд Лодой байтугай бүх шантаажчингуудаа амаар нь гулгитал угжиж байна. Нөгөө хэд нь ч өдөр шөнөгүй Засаг огцрох ёсгүй гэж амь тавин орилж хэнийг ч хамаагүй гүтгэх доромжлох өдөр тутмын ажлаа сайн хийж байна даа…

Эрхэм Ерөнхий сайд Н.Учралд хэлэхэд урьдах ажлаа хийгээч ээ. Эдийн засаг элгээрээ хэвтчихээд байна. Аж ахуйн нэгжүүд чинь модоо барьж байна. Ам ажил чинь байнга зөрнө. “Эрдэнэс Тавантолгой” дээр ямар томилгоонууд хийгээд,  яаж байгааг чинь түмэн ярьж байна лээ шүү.

Аман дээрээ олон улсын нээлттэй компани болгоно, би ард түмнийхээ талд бла бла. IPO гаргахаар царайны хүмүүс та томилоогүй байна лээ.

Олон улсын аудит оруулаагүй байна лээ. Бүтэхгүй ээ” гэсэн нь анхаарах л ёстой асуудал.

Учир юу вэ гэвэл Засгийн газрын тэргүүн ТӨК-иудыг нээлттэй компани болгоно, хувьцааг нь дэлхийн хөрөнгө оруулагчдад санал болгоно гэж ярих ч  томилгоонууд нь чих халууцуулдаг. Нам нь шахдаг уу, өөрөө сонгодог уу, сайд нар нь тийм харалган уу, бүү мэд.  Одоог болтол  хүлээн зөвшөөрөгдсөн томилгоог ТӨК-иудад нэгийг ч хийгээгүй л байна.

Дээр нь УИХ-ын гишүүн Ө.Шижир “ТӨК-д өнөөдөр 70 мянга орчим хүн ажиллаж байна, 2025 онд 1.8 их наяд төгрөгөөр төсөл хөтөлбөр санхүүжүүлсэн байх жишээтэй. Нийгмийн чанартай төсөл хөтөлбөрийг ТӨК -иар санхүүжүүлдэг. Эргээд ТӨК -иар улс төрийн томилгоо авсан хүмүүс нь улс төрийн намдаа үйлчилдэг гажиг тогтолцоо үүсчихсэн.Улс төрийн томилгоогоор томилогдож байгаа ТӨК-ийн захирлын тансаглал, үйл ажиллагааны зардлыг хэн ч тоож хянадаггүй.

Аудитын байгууллага 2025 онд төрийн өмчит 96 компани дээр аудит хийхэд 8.4 их наядын зөрчил илэрсэн. 2012 онд Монгол Улсын төсөв 6 их наяд төгрөг байсан, гэтэл ТӨК -ийн зөрчил нь 8.4 их наяд” гэсэн нь угтаа бол буруу зарцуулагдсан мөнгийг эргүүлэн төлүүлэхэд анхаарахын зэрэгцээ маш том цэвэрлэгээ хийхээс аргагүйд хүрснийг илтгэж буй.

Нөгөө талдаа нөхцөл байдал иймдээ тулсан атал Засгийн газар ирэх онд ТӨК-иудаас 3.5 их наяд төгрөгийг, Оюутолгой компаниас 2 их наяд төгрөгийг ногдол ашиг хэлбэрээр улсын төсөвт төвлөрүүлэхээр тусгасан нь маш том эрсдэл дагуулж байгааг УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс анхааруулсан. Товчдоо дээрх компаниуд “ашиггүй ажилласан” гэвэл төсвийн гүйцэтгэлд эрсдэл учрахаар байгаа юм.

Нэг ёсны татварын бус орлогоор төсөвт төвлөрүүлэх байсан орлого орж ирэхгүй тохиолдолд цалин, тэтгэврээ ч тавьж чадахгүйд хүрэх эрсдэл бий.

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр 109 ТӨК үйл ажиллагаа явуулж байгаагаас 86 нь толгой компани, 23 охин, хараат компани юм. Эдгээрийн орлого, зарлагыг улсын төсөвтэй харьцуулахад, нийт орлого нь төсвийн 96 хувьтай, зарлага нь 75 хувьтай тэнцдэг. Ердөө гарын таван хуруунд багтах тавхан компани ашигтай ажилладаг, бусад нь алдагдал үйлдвэрлэдэг.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн мэдээллээр тус газарт харьяалагддаг компаниуд  энэ жил 80 гаруй тэрбум төгрөгийг улсын төсөвт ногдол ашиг хэлбэрээр төвлөрүүлэх боломжтой. Харин ирэх жилийн тухайд хэлэх боломжгүй. Гэхдээ нэг л зүйл ойлгомжтой байгаа нь Б.Цэнгэл даргын тайлбараар “Засгийн газраас ТӨК-иудын ногдол ашгийг төсөвт төвлөрүүлэх шийдвэр гаргалаа гэхэд 100 хувь төрийн өмчит компани  ч гэсэн үйл ажиллагаагаа Компанийн тухай хуулиар зохицуулдаг. Гэтэл ногдол ашиг хуваарилах эсэх тухай асуудал нь тухайн компанийн эрх барих дээд байгууллага болох ТУЗ шийдвэрлэдэг. Магадгүй тухайн компанийн жилийн орлого, ашгийг тооцоолж үзээд, ТУЗ нь тэр жилдээ ногдол ашиг хуваарилахгүй байх шийдвэрийг ч гаргаж болно. Учир нь хуулиндаа ингэж болно гээд заачихсан” гэсэн яриа өгснөөс үзэхэд тус газарт харьяалагддаг компаниуд ашиггүй ажилласан гэдэг тайлан гаргахыг байг гэх газаргүй нь.

Энэ тохиололд ТӨК-ийн ногдол ашгийг улсын төсөвт төвлөрүүлэх Засгийн газрын төлөвлөгөө хэрэгжих боломжгүйд хүрэх эрсдэл өндөр байна. Хэрвээ үнэхээр 2027 оны төсөвт суулгасан шигээ ТӨК-иудаас 3.5 их наядыг, Оюутолгойгоос 2 их наядыг төсөвт төвлөрүүлж чадвал гайхамшиг л гэж хэлье дээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-09-18 202.9.41.121

Хулгай байгааг мэдэж байна. Гэхдээ санхүүгийн аудит оруулж, буруу зарцуулагдсан, алдагдсан хөрөнгийг зохих албан тушаалтнаар төлүүлдэгээс биш Компанийнх нь мөнгийг хурааж авдаггүй байхаа… Асар буруу зарчим, мөнгийг нь хурааж авахаар ямар ч компани дампуурна. Тэнд мөрөөрөө ажиллаж байгаа 70,000 хүн яах уу? Цахилгаан тасрахад засах монтёр байхгүй болно гэсэн үг. Ус алдахад засах слесарь алга болно гэсэн үг. Зөв аргаар хулгайг цэгцэлнэ үү !!!! Олон хүний амьдралыг сүйтгэж биш.

Avatar

зочин 2026-09-18 66.181.190.15

Хулгай хулгай л гэнэ,Хяналт шалгалт байдаггүй газрууд юм уу, Тийм чөлөөтэй хулгай хийж байдаг цэгүүд юм уу, Эсвэл төрийн өмчийг бүрэн устгах зорилго бүхий ямар нэг бүлэглэлийн зориуд зохион байгуулж буй үйлдэл үү, Хоёр хөршид төрийн өмчийн компаниуд хэвийн ажиллаж болоод байна Бүүр улсын төсвийн бараг 40-өөд хувийг бүрдүүлж байна Хэрэв гол компаниудаа төрийн мэдэлд байлгаагүй бол хятад энгэж хурдан хөгжихгүй,орос энгэж үйлдвэрлэл, батлан хамгаалахаа бэхжүүлж чадахгүй байсан ч гэж байна

Avatar

зочин 2026-09-18 66.181.190.15

Жишээ нь Хятадын төсвийн ихээхэн хэсгийг бүрдүүлэгч хамгийн том 100 компаний 70 гаруй нь улсынх гэнэ,ДНБ-ний 60-аад хувийг хувийн компаниуд бүрдүүлдэгч гэсэн, эрчим хүч,банк,телекомуникаци,дэд бүтэц зэрэг стратегийн гол салбарт төрийн өмчит компаниуд давамгайлдаг байна,Хувийнх асар их ажлын байр буй болгодогч орлого ,хөрөнгийн хэмжээгээр улсынхад хүрэхгүй гэнэ, Хятадын үсрэнгүй хөгжиж буй шалтгааны нэг нь социализм ,капиталикмын аль альны нь ашигтай талыг авч хэрэглэсэнд гэдэг

Avatar

зочин 2026-09-18 66.181.190.15

Хятад Вьетнам зэргийг зах зээлийн социализм байгуулж байгаа гэдэг гэсэн,Асар хурдан хөгжөөд, Гайхамшгийг бүтээгээд,Үй олон иргэдийг ядуурлын төвшнөөс гаргаад,Нэг хүнд ноогдох ДНБ нь тасралтгүй өсөөд, Энэ олон жил уналт бараг үгүй,Худалдан авах чадвараар тооцсон ДНБ -ний хэмжээгээр Хятадууд ,АНУ-ыг 2015 онд гүйцэж түрүүлэн дэлхийд 1-р байранд явж байна, Гэтэл бид сүйрч буй капитализм байгуулах гээд,Бүх хөрөнгөө хэдэн луйварчдад өгөх гээд

Avatar

зочин 2026-09-18 66.181.190.15

Худалдан авах чадвараар тооцсон ДНБ гэгч бол улс орнуудын нийт үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг АНУ-тухайн жилийн долларын ханшаар үржүүлж гаргасан хэмжээ, Өөрөөр хэлбэл үнийн зөрүү, имфляцийг арилгаж тооцсон үзүүлэлт, Жишээ нь АНУ-д нэг бургер худалдан авах мөнгөөр монголд бүтэн өдрийн хоол худалдан авга ,Энэ мэт зөрүүг л арилгаж тооцсон үзүүлэлт гэдэг

0 0
Avatar

Нэргүй 2026-09-18 202.9.40.127

энэ хужааманжууд удхгүй манжаараа ярин шүү манж яртдг хужааманжууд шдэ нуугаад л ярихгүй бгаа болхоос уурлахаараа дотроо хоорондоо манж яриагаагаа оруулаад хоорндоо ярьдг манж хужаагууд шдэ.

Avatar

Нэргүй 2026-09-18 202.9.40.127

хулгайч хужааманжуудыг хужаамаэжруун хөөж зайлуулнаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж