Намрын хичээл, сургууль эхлэхтэй зэрэгцээд улс төрийн үйл явдлууд өрнөж, эрх баригч нам дотор Засгийн газраа унагах, авч үлдэх гээд талцаж хуваагдан, талцаж байна. Мэдээж Монголын улс төр намар, хавар халдаг зарчмын дагуу энэ намрын чуулганыг хамгийн их өдөөж буй зүйл бол ирэх 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль. Намрын улс төртэй зэрэгцээд өрнөсөн хамгийн их улстөрчдийг талцуулж, нэг нэгнээ “ангуучилж” байгаа асуудлын нэг нь МАН доторх 50-иас дээш настай ах нарын хүсэл. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ дахь улс төрийн 5 нам оролцох эрхтэй, түүгээр зогсохгүй 50-иас дээш настай, УИХ-д хэд хэд сонгогдчихсон гишүүдэд бол нэр дэвшихийг шөнө бүр зүүдэлж, тэсэн ядаж байгаа.
Тиймээс сошиал, хэвлэлээр тэр намаас тэр тэр нэр дэвшинэ, зарим нь бүүр өөрийгөө Ерөнхийлөгчид нэр дэвших бүрэн боломжтой, амбицтай гэдгээ ил, цагаан зарлаад эхэлсэн.
“ЦЭВЭРЛЭГЭЭ”
Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн өрсөлдөх боломжтой хүмүүсээр экс Ерөнхий сайд Г.Занданшатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан, УИХ-ын дарга С.Бямбацогт, Боловсролын сайд Л.Энх-Амгалан нар МАН-аас нэр дэвших хүсэлтэй горилогчдоор нэрлэгдэж байв. Эднээс хамгийн их яарсан нь Г.Занданшатар, С.Амарсайхан нар.
Өнгөрсөн өдрүүдэд болж буй үйл явдлуудаас ажиглавал Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр яригдаж байсан хүмүүс эхнээсээ АТГ-ын үүдийг сахих тийшээгээ хэлбийв.
МАН-ын 70-аад оны ах нар хоорондоо зодоон ихтэй байгаа. Учир нь бүгдээрээ 50-иас дээш настай учраас бүгдэд нь Ерөнхийлөгчид нэр дэвших хуулийн боломж бий болчихсон. Тиймээс тэд дотооддоо ч, ил цагаандаа ч нэгэнтэйгээ наашаа харж инээж, цаашаа харж уйлцгааж байгаа. Гэхдээ эдэн дундаас Г.Занданшатар хамгийн их яригдсан учраас намын зодоонд “нүдүүлчихэв”. Хууль зүй, дотоод хэргийн сайдын ажлаа өгсөн С.Амарсайхан, ажлаа өгөхийнхөө өмнө маш олон асуудал, баримт ярьсан нь бүгд Г.Занданшатар руу чиглэсэн.
Г.Занданшатарыг хууль, бизнес, улстөрчдийн мафи байгуулж, өөрийг нь санаатайгаар харлан, гүтгүүлж байгаа баримтуудыг дэлгэсэн байдаг. Яг энэ үед Г.Занданшатар эзгүй байсан бөгөөд өөрийгөө гүтгүүлсэн гэдгээ мэдэгдээд буй.
Харин ийн Г.Занданшатарын талаар мэдээлэл хийсэн С.Амарсайхан хэдхэн цагийн дараа өөрөө энэ албанаасаа чөлөөлөгдөв. С.Амарсайханы хувьд хоёр хуваагдсан МАН дотроо 30-ын бүлэгт хамаарна. Тиймээс ч 30 бүлгээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хүн бол С.Амарсайханыг гэж нэрлэж, бичиж байсан юм. Ингэхээр Ерөнхийлөгчийн сонгуульд горилогчдын нэрсээс хоёр хүн “цэвэрлэгээ”-нд өртөв. Мөн дараагийнх нь Боловсролын сайд Л.Энх-Амгалан бололтой. Түүний хувьд УИХ-д 4 дэх удаагаа сонгогдсон, сайд, УИХ-ын дэд дарга хийж байсан учраас нэр дэвших магадлалтай хүмүүсийн жагсаалтад бичигдэж байв. Өөрөө ч үүнийг ил, далд хүсч байгаа гэж намынхан нь хэлж буй. Тиймээс зарим улстөрчид Л.Энх-Амгалан руу “дайрах” ажиллагааг эхлүүлж, шүүмжлээд эхэлжээ. Бүүр зарим нь Н.Учралын Засгийн газрын “урвагч” байсан гэж жиг, жуг гэлцэж байгаа аж.
Тэдний хэн нь ч гэм буруутай эсэх, хуулийн байгууллагаар шалгагдах эсэх, юу нь үнэн, юу нь худлаагаас үл хамаараад "үнэн гутлаа өмсч байхад худал уул давдаг" гэдэг шиг олон нийтэд "харлуулчихав".
Г.ЗАНДАНШАТАРЫН ЧИМЭЭГҮЙ “НҮҮДЭЛ”
УИХ-ын дарга байхдаа 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсоныхоо дараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг “түшиж”, Тамгын даргаар нь томилогдсон хүн бол Г.Занданшатар. Гэвч МАН-ынхан 30/38-аараа хуваагдаж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагаж, намын эрхээ Ерөнхийлөгчийн тал авсан “цонх” үед Г.Занданшатар Ерөнхий сайд болон “дэвшсэн” байдаг. Гэхдээ түүнийг Ерөнхий сайдаар томилогдож байхад намын дарга биш, УИХ-ын гишүүн биш учраас “түр” Засгийн газрын тэргүүн гэлцэж байв. Есөн сарын дараа Н.Учрал намын тамгаа авч, Ерөнхий сайд болж, Засгийн газраа байгуулснаар Г.Занданшатар “гудамжинд” гарсан. Г.Занданшатарын хувьд Ерөнхий сайдаас буусныхаа дараа шатар тоглоод, улс төрөөс ангид яваа гэх имижийг харуулахыг зорьсон ч үнэн хэрэгтээ Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй бол ИЗНН-аас нэр дэвшинэ хэмээн, намынхнаа “шантаажилж” суугаа сурагтай. 2024 оны УИХ-ын сонгуульд хамтдаа өвдөг шороодсон УИХ-ын гишүүн асан Ц.Цэрэнпунцаг, Ц.Анандбазар нараар “тэтгүүлж”, ИЗНН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэх яриаг ч тодорхой хүрээнд хийсэн гэх бор шувуу улс төрийн хүрээнд өрнөж эхэлжээ.
Энэ мэтчилэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг сонгууль эхлэхээс өмнө “намнаж”, “цэвэрлэж” эхэлсэн гэх яриа ч Төрийн ордонд гарах болов. Гэхдээ мэдээж нэгэнт шийдсэн зарим нэг хүн зүгээр суухгүй намынхны “шантаажинд” оруулж, зарим нь “урвагч” болсон сурагтай.
2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль болох болоогүй. Гэхдээ МАН-ын ах нарт улс орны эдийн засаг, үнийн өсөлт, шатахууны асуудал гээд санаа зовних олон асуудал байхад өөрсдөө л ширээн дээрээс унаж, зарим нь эхнээсээ нэр дэвших “эрхээ” алдаж эхлэв бололтой. Цаашид илүү олон шинэ содон горилогчид гарч ирнэ, тэд ч гэсэн цагаасаа эрт "цэвэрлэгээ"-нд өртөхийг ч үгүйсгэмгүй.
Ш.ЧИМЭГ
3,605.46





















































Нэргүй 2026-09-18 66.181.164.23
Хувьсгал гарч бүгдийг нь АН МАН гүй буудаж цэвэрлээд төрөө шинээр эмхлэн байгуулах ганц л гарц харагдаж байна. Тогтолцоо мафийг устгаагүй цагт бүлэглэлүүдийн тоглоом үүрд үргэлжилж бид хэзээ ч нар үзэхгүй ээ
Zochin 2026-09-18 202.72.245.194
Zandanschataraa demjineeeeee
Болд 2026-09-18 202.126.88.111
ПОП ЭНХ-АМГАЛАН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД НЭР ДЭВШТЛЭЭ МОНГОЛ УЛС ДОРОЙТОХ ГЭЖ..
сонгогч 2026-09-18 202.9.46.185
Эрх баригчид нь худал амлана, худлаа ярина, хуулийн байгууллага нь дарга нарын гэмт хэргүүдээ шийдэхгүй хаацайлна, хэвлэл мэдээллийнхэн хаалтын гэрээгээр амаа үдүүлчихсэн ийм байхад иргэд хэнд, юунд итгэх вэ ? ИЙМ УЧРААС ИРГЭД ХЭНД Ч, ЮУНД Ч ИТГЭХЭЭ БОЛЬСОН…. БУРУУТАН НЬ ХЭН БЭ ???
Уншигч 2026-09-18 202.179.25.192
УИХ дарга байхдаа 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсон гэнэ үү, ийм л сэтгүүлчид NEWS т ажиллаж байна даа!!!
БИ 2026-09-18 202.131.242.154
Намын сунгаандаа ялагдсаныг хэлсэн бололтой
Нэргүй 2026-09-18 202.9.41.22
Урвагч нар гэж их ярьдаг болж жинхнэ урвагч бол Учрал шүү Оюун Эрдэнээс урвасан Нямбаатараас уравсан Залуу урвагч засаг унагахад онцгоы кноп дарсан шүү
Нэргүй 2026-09-18 192.82.66.149
энх-амгалан хамгийн болох хувилбар байна
Нэргүй 2026-09-18 202.126.89.178
ЭнхАмаглан зориуд санаатайгаар ордны гадууур луухаан алхаагаар алхаад байдаг
ЗОЧИН 2026-09-18 203.91.115.41
МАН ЫГ БҮХ ШАТАНД ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ. ХУЛГАЙЧУУДЫН БҮЛЭГЛЭЛ.ТӨРИЙН ЭРХ МЭДЛЭЭР УЛС ОРНЫГ ЦӨЛМӨСӨН хулгайчууд. юун улс орныг хөгжүүлэх.
Нэргүй 2026-09-18 66.181.185.121
106 жилийн түүхтэй МАН-ын дотоод эрч хүч, энерги нь аль хэдий дууссан…..
Монгол Улсыг аль хэдий үхсэн хатсан улс төрийн хүчин хүүрийн газарруу чирч гулдарч явна доо……, ?!
зочин 2026-09-18 202.131.227.179
Я.Содбаатарын зөв,хэрэгтэй бол намаа ашигладаг, хэрэггүй бол эсрэг кноп дардаг нөхөдөд арга хэмжээ авч шударга болгох хэрэгтэй .Дээрээсээ зөв байх ёстой.
Нэргүй 2026-09-18 66.181.160.57
Занданшатар харах царайны маанаг тул дизайны хувьд тэнцэхгүй!!! Энх-Амгалан тэр зиндааны хүн огт биш, Оджаргалын салхинд хисч явсан цаас!! Амарсайхан бол өсөхийн өлөн, буруу программтай хүн!!
Нэргүй 2026-09-18 43.242.242.59
Засгийн газрыг огцруулах акц яриаг АН л гаргаж тавьсан. Дандаа л тэгдэг шүү дээ. МАН бол өөрийн засгийн газраа огцруулах тухай огт яриа өгүүлэл гаргаагүй. АН нь сумаа харваад нумаа нуух нэж оролдоод нэмэргүй. Иргэдийг тэнэг гэж боддогоо болих хэрэгтэй. МАН нь дотроо хоёр хуваагдсан нь Ерөнхийлөгч болон Содбаатар нартай холбоотой. Эрх баригч нам хуваагдах нь АН-д сайхан идэж болж харагдаж байна
зочин 2026-09-18 66.181.164.157
Энхамгалан жинхэнэ түгжилдсэн ехсел файл дээр албаар Учралын нэр хамааралтай сургуулийг ил болгосон АН дарга хэлсэн угаасаа байнга татаас авдаг гэж энийг нь Энхамгалан ил болгосон одоо засаг унагаж өөрөө ерөнхий сайд болж улмаар ерөнхийлөгчид өрсөлдөх МСS төлөвлөгөө явж байна.Ёстой бузар юмаа.
Нэргүй 2026-09-18 66.181.191.244
Зандаан ИЗНН-аас дэвшээрэй. дэмжинэ шүү.
Нэргүй 2026-09-18 66.181.168.8
Энэ улс оронд чинь аятайхан нэр цэвэр хийсэн бүтээсэн юмтай аятайхан түүхтэй улс төрч гэж байна уу би лав энэ гурваас хэнийг нь ч сонгохгүй энэ гурав лав биш шүү
Зочин 2026-09-18 64.119.18.96
МАН-ыг дотор нь 2 хувааж хэрүүлийн алим болгоод байгаа Я. Содбаатарыг зайлуулж байж МАН эвэндээ орно..