niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 22:34 UTC Эх: https://news.mn/r/2887632/ 29fd821a71e9921f… ← niitlelch.mn руу буцах

Сурвалжлага: Ж.Энхбаяр сайд аа, махны үнэ буугаагүй байна шүү

Сурвалжлага: Ж.Энхбаяр сайд аа, махны үнэ буугаагүй байна шүү

Сурвалжлага: Ж.Энхбаяр сайд аа, махны үнэ буугаагүй байна шүү

Нийслэлийн Чингэлтэй дүүрэгт байрлах “Хүчит шонхор” худалдааны төв бол нийслэлчүүдийн хүнс, тэр дундаа мах, махан бүтээгдэхүүнээ худалдан авдаг том зах. Өнөөдөр ч тус захад хөл хөдөлгөөн их, махны тасгуудаар үйлчлүүлэгчид тасралтгүй зорчиж байлаа.

Махны хэсгээр ормогц лангуунууд шинэ махаар дүүрсэн нь нүдэнд тусна. Бод малын махны тасгаар алхахад нэг лангуун дээр үхрийн мах ангилан өрсөн байх бол дараагийн лангуун дээр худалдагчид үйлчлүүлэгчийн хүссэн хэсгийг эвдэж, жинлэн өгнө.

Харин худалдан авагчдын хувьд нэг л зүйл хамгийн их анхаарал татаж байв. Үнэ… Учир нь саяхан Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр махны үнэ 20 мянга руу буучихсан гээд чуулганы индер дээрээс хэлсэн болохоор, үнэхээр үнэ буусан эсэхийг нь нягтлан, сурвалжлав.

“Мах хэдтэй байна?”, “Энэ гуяны цул мах хэд вэ?”, “Хоёр килограмм авбал хэд болох вэ?” гэх асуулт лангуу бүрийн өмнө давтагдана. Ийнхүү “Хүчит шонхор”-ын махны зах дээрх нэг өдрийн дүр зураг махны хэрэглээ, үнэ ханш, иргэдийн худалдан авах чадварын талаар олон зүйлийг өгүүлж байлаа.

“Хүчит шонхор” худалдааны төвд тасралтгүй 10 гаруй жил лангуу түрээслэн, тогтвортой үйл ажиллагаа явуулж буй худалдагч бол Т.Лхагмаа юм. Түүний олон жилийн нөр их хөдөлмөрийг үнэлдэг үйлчлүүлэгчид лангууг нь тойрдоггүй талаар хэлэв. Бид Т.Лхагмаагаас махны үнэ ханш болон иргэдийн худалдан авах чадвар хэр байгаа талаар асуухад "Өнөөдрийн хувьд худалдан авалт өмнөх өдрүүдтэй харьцуулахад харьцангуй гайгүй байна. Манай лангуу дээр шинэ үхрийн ястай мах нэг килограмм нь 30 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ лангуун дээрээ олон жил тасралтгүй үхрийн мах зарж байгаа болохоор байнгын үйлчлүүлэгч ихтэй. Ихэвчлэн тогтмол авдаг газрууд маань шууд ирээд л авчихдаг юм" гэлээ.

"Хүчин шонхор" зах бол махны бөөний худалдаатай бөгөөд эндээс мах авсан нь Улаанбаатар хотын зах, худалдааны төвүүдээр илүү өндөр үнээр зардаг.

"НАМРЫН ДЭЛГЭР ЦАГТ МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТ НЭМЭГДЭЖ, ҮНЭ БУУРАХ ЁСТОЙ"

Жил бүрийн намар малчид оюутан хүүхдүүдийнхээ сургалтын төлбөрийг бэлдэж, малаа олноор нь хямд нийлүүлдэг ч хэрэглэгчдийн гар дээр ирэх үнэ буурахгүй байгаа нь хачирхалтай. Нөгөөтэйгүүр, эдийн засаг уналттай байгаа энэ цагт төгрөгийн ханш суларч, шатахууны үнэ нэмэгдсэн нь махны үнийг өндөр түвшинд тогтвортой барихад нөлөөлж буй гол хүчин зүйл болжээ.

Гэвч бодит байдал дээр үнэ дорвитой буусангүй, өвлийн улирлынхаас ердөө 1000-2000 төгрөгөөр л багассан талаар "Хүчит шонхор"-ын худалдагчид толгой сэгсрэн ярьж байв.

Улстөрчид, сайд нар махны үнэ 20 мянгаар буурсан гэсэн нь хөрсөн дээрээ иргэд болон махны худалдаачдыг хооронд нь талцуулж, үл ойлголцол үүсгээд авсныг зах дээр зогсох иргэд ч, худалдагчид ч яриандаа дурдаж, бухимдаж байлаа.

Салбарын сайд нь "Махны үнэ буурсан, хямд байгаа" гэх агуулгатай мэдээлэл хийж байх хойгуур зах зээлийн үнийн судалгааг хариуцдаг төрийн гол байгууллага нь түүний мэдэгдлийг няцааж, буруу гэдгийг нь баталж орхив. Тодруулж хэлбэл, Үндэсний статистикийн хорооны /ҮСХ/ гаргасан албан ёсны мэдээллээр энэ сарын 7-ны байдлаар махны үнэ буурах байтугай харин ч өссөн үзүүлэлттэй гарчээ.

ҮСХ-ны статистик баримтыг сөхвөл:

  • Үхрийн цул мах: 1 кг нь 34,821 төгрөг
  • Үхрийн ястой мах: 1 кг нь 31,186 төгрөг
  • Хонины ястай мах: 1 кг нь 26,294
  • Ямааны мах: 19,294 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.

"Хүчит шонхор" захаас бусад дэлгүүр, худалдааны төвүүд ч махаа өөрсдийн ашгаа нэмж жижиглэнгээр борлуулдаг. Үндсэндээ "Хүчит шонхор" зах дээр үхрийн цул мах нэг кг нь 27-32 мянган төгрөг, үхрийн ястай мах нь 26,000 төгрөгөөр зарагдаж байна. Жишээлбэл, үхрийн шинэ цул мах нэг кг нь 32 мянган төгрөгийн үнэтэй бол хоносон нь 30 мянган төгрөг болж буужээ.

Харин адууны мах нэг кг нь 16,000-17,000 төгрөгийн үнэтэй бол хонины цул мах нэг кг нь 24,500 төгрөгийн үнэтэй байв. Ямааны ястай мах нь нэг кг нь 22,000 төгрөгийн үнээр зарж байна.

Худалдан авалт муу байна гэж хэлэх энэ хүнийг Ө.Дарьсүрэн гэдэг. Түүний хувьд өдөрт арав гаруй хонь авч жижиглэнгээр зардаг аж. Тэрбээр хэлэхдээ “Махны үнэ мэдэгдэхүйц буурсан зүйл одоогоор алга. Хаврын үнэтэй харьцуулахад ердөө 1000-2000 төгрөгөөр л хямдарсан. Үнэ бага зэрэг буурсан ч худалдан авалт маш муу байна. Уг нь намар цагт махны нийлүүлэлт нэмэгдэх ёстой ч энэ жил нийлүүлэлт өссөнгүй. Жишээ нь, миний хувьд өглөө 14 бүтэн хонь авснаас одоогийн байдлаар ердөө дөрвийг нь л жижиглэж борлуулаад байна.

Иргэдийн худалдан авалтаас санхүүгийн боломж нь хэр байгаа нь шууд харагддаг. Үүнээс гадна шатахууны үнийн өсөлт махны өртөгт голлон нөлөөлж байна. Хүмүүс ихдээ л 100 мянган төгрөгт мах авч байгаа бол ихэнх нь 20-30 мянган төгрөгтөө тааруулан худалдан авалт хийж байна. Ард иргэдийн амьдрал үнэхээр хүнд байна” гэж ярилаа.

“Хүчит шонхор” худалдааны төвөөс хэрэглээний махаа цуглуулдаг иргэн Ш.Уранчимэг “Хүчит шонхор худалдааны төв дээр махны үнэ харьцангуй буурах төлөвтэй байна. Жишээ нь, үхрийн ястай мах килограмм нь 27 мянган төгрөгөөс эхэлж байна. Энэ хэвээрээ байж байгаад өвлийн идэш бэлтгэх үеэр ч гэсэн хямд байгаасай гэж хүсч байна. Манайх шиг 60 сая малтай оронд махны үнийг өндөр байлгах шаардлагагүй. Монголчуудын хувьд мах, махан бүтээгдэхүүний хэрэглээ өндөр учир үнийг нь цаашид ч буулгах хэрэгтэй. Хэрэв махны үнэ өссөөр байвал иргэдийн амьдралд хүндээр тусна. Тиймээс мах, гурилын үнийг тогтвортой барих нь салбарын сайдын хийх гол ажлуудын нэг юм” гэв.

Мөн тэрбээр тус захын үйлчилгээний талаар “Хүчит шонхор зах бусад захыг бодвол эмх цэгцтэй, өдөр бүр шинэ мах ирдэгээрээ давуу талтай. Заримдаа сиймхийгээр нь өдөр ирж мах авах гэхээр лангуунууд нь хэдийнэ дуусчихсан байдаг” гэж ярьсан юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-09-16 202.131.236.107

Ерөнхий сайд Н.Учрал хотын дарга нөөцийн мах алга болсон, махны үнийг хөөрөгдсөн гэж солиорч байгаад хотын дарга Х.Нямбаатарыг огцруулж өөрийн хүнээ тавьсан. Одоо тэгээд махны үнийг буулгах арга хэмжээ авна гээд хэдэн сар өнгөрөв дөө. Чөлөөлөх аяны баахан ТҮЦ эргэж ирсэн., бинзен, шатахууны үнэ нэмэгдсэн. Улс орон, УБ хотыг удирдана гэдэг нь сошиалаар солиорох, пи ар хийхийг хэлэхгүй гэдгийг долоон буудлын Должин чавганц хүртэл хэлнэ дээ. Арай л дэндэж байна. Мордохын хазгай гэдэг үг …

Avatar

Нэргүй 2026-09-16 66.181.186.84

Бодит үнэ дээрээ байгаа бус уу ? Бид мах арайй их идэж байгаа байхаа. 2 уут махыг хэдэн хүн ,хэд хоног идэхээр аваад энэ зураг дээр гарсан болоо. Махнаас өөр юм идэх нь бидний эрүүл мэндэд зөв байхаа

Avatar

Баяраа 2026-09-16 103.229.120.126

Ж.Энхбаяр сайдыг өөрийн биеэр Хүчит шонхор захаас худулдан аьалт хиййлгэ. Тэд сайдад чмар үнээр зарах нь вэ ? Харъя

Avatar

Нэргүй 2026-09-16 202.126.91.225

Тэр цагаан толгойтой сармагчин ер юу чадахавдээ, худлаа хэлж л чадна.

Avatar

зочих 2026-09-16 202.126.89.166

яагаад тувт хар барааныг нь хараад байдаг юм бэ. Яг үнэндээ авая гэвэл хонь 17,18 мняга үхэр 20-23 мянга байж л байна лээ. Үнэтэй дэлгүүрүүд И март энэ тэрийн үнэтэй харьцуулаад байх юм аа

Avatar

Нэргүй 2026-09-16 122.201.21.118

махны экспортоо квоттой болгоо хэн квотыг авч хаясан нь ойлгомжтойшдээ

Avatar

махчин монгол 2026-09-16 202.126.90.81

мах экспортлохыг зогсоох шаардлагатай гэдэг нь харагдаж байна шүү дээ

Avatar

Нар 2026-09-16 202.179.15.130

Бид 7 хоногт 1 өдөр л цагаан, ногоон хоол иддэг болоход махны хэрэглээ мэдэгдэхүйц буурна, эрэлт буурахаар үнэ буурах нь тодорхой. Үүнийг дагаад эдийн засагт ч хэмнэлттэй, эрүүл мэндэд ч ашигтай.

Avatar

зочин 2026-09-16 64.119.23.220

ганц хонины гуя Е мартад 95к

Avatar

ККК 2026-09-16 202.9.46.85

ихэнх нь хүчит шонхроос авч байна дэлгүүрт бол 30-35 к

Avatar

Нэргүй 2026-09-16 202.126.90.169

малын хөлийн татварыг 5-10 болгож оо

Avatar

Del 2026-09-16 202.133.76.122

манай сайд нар амьдрал мэдэхгүй шүү дээ

Avatar

Нэргүй 2026-09-16 202.133.76.52

малчдын халамжыг л зогсоогоод мал махаараа амьдардаг шудрага нийгмийг тогтоовол махны үнэ өссөн яахав малчид монголын бүх халамжыг 100%хүртэж байна шдээ зарлаггүй амьдарч байхад зах зээлд мах нийлүүлэх шаардлага алгадаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж