Шадар сайд, Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2026.09.14/ цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Ардчилсан намын бүлгийн албан ёсны шийдвэрийг хэвлэлээр дамжуулан сонссон. Мэдээж УИХ-д сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа бүлгийн шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байна. Улс төрөө хийж байна. Хуулиар олгогдсон бүрэн эрх нь шүү дээ. Энэ шаардлагыг хүлээж авах эсэх нь эрх баригч намын дарга бөгөөд Ерөнхий сайд Н.Учралын асуудал. Мэдээж Засгийн газарт байгаа миний хувьд засгаа хамгаалах нь үүрэг. Улс төр явж байдаг. Айж цочоод байх зүйл алга. Төсвийн тодотголын хувьд, мөнгөнийхөө эх үүсвэрийг баталгаажуулж, тодорхойлохгүйгээр 2026 оны төсвөө баталчихсан. Би тухайн үед нь шүүмжлэлтэй л хандаж байсан гишүүдийн нэг. Манай Засгийн газар өмнөх засгийнхаа "баасыг нь цэвэрлэж" байна.
Би Булган аймагт очсон. Хаана ч уулзалт болсон гэсэн тэнд очно. Тэнд айраг уух гэж очихгүй нь ойлгомжтой. Тэнд улс орны нөхцөл байдал, улс төрийн нөхцөл байдал, зарим залуу гишүүд шинжлэх ухааны үндэслэлтэй танилцуулгыг хийсэн. Тэрнээс биш Засгийн газар огцруулах асуудлыг огт яриагүй.
Тэнд Засгийн газрын гишүүд нь өөрсдөө очсон. Тэгээд өөр өөрсдийгөө огцруулах талаар ярих уу. Миний улс төрийн 18 жилийн цаг үе МАН-тай салшгүй холбоотой. Зөв зүйлийг нь дэмжээд, бурууг нь хэлээд л явдаг. Би гурван удаа МАН-аас хөөгдсөн. Энэ хугацаанд миний баримталдаг зарчим огт өөрчлөгдөөгүй. Буцаад намдаа орох яриа бол бий. Бодитой байгаа. Гагцхүү энэ яриа төдий зүйл. Албажаад ажил хэрэг болоогүй. Би гурван удаа хөөгдчихөөд хадаг барьж, МАН-ын цагаан байрны гадна очоогүй. Ер нь нөлөө бүхий улстөрчид 2024 оны УИХ-ын сонгуулиас хойш энэ асуудлыг ярьж байгаа. Надад албан ёсоор санал тавьбал бас эргэж харах ёстой. Ганцаараа шийдвэр гаргах эрх надад байхгүй. Яагаад гэхээр 2024 онд надад итгэж санал өгсөн олон мянган дэмжигчид байна. Надаас гадна хэд хэдэн УИХ-ын гишүүн байна. Хувийн байдлаар шийдвэр гаргах боломжгүй. "МАК" гэхээр Н.Номтойбаяр гэдэг шиг "Их засаг" гэхээр Ерөнхий сайдын нэр гардаг. Нэг зүйл дээр бат итгэлтэй байгаа нь юу гэхээр энэ 3.5 тэрбум төгрөгийг өөрөө авах гэж захиалах хүн огт биш. Энэ нотлогдож байгаа зүйл алга. Нөгөө талдаа Өргөдлийн байнгын хороон дээр яах аргагүй 50 тэрбум төгрөгийн бүтцэд байгаа 9.8 тэрбум буюу зургаан хувийн сургуулиудад хувьсах зардал нэрийдлээр тарааж өгөх ажлын хэсгийн тооцоо судалгаа байсан нь хөдөлшгүй нотлох баримт. Засгийн газрын зүгээс УИХ дээр энэ ирж байна. Мэдээж УИХ-ын гишүүд аливаа төсвийн задаргааг асуух нь зарчмын асуудал. Энэ гишүүд ажлаа хийсэн байхад Л.Энх-Амгалан сайд арай худлаа ярьчихлаа. Сайдын хувьд ярьж байгаа бол бодож яримаар байна. Бүгдийг нь хольж, хутгаад бусдыгаа эвгүй байдалд оруулж байгаа нь буруу " гэв.
3,605.46





















































Нэргүй 2026-09-14 124.158.107.69
Амарсайхан сайд өөрийгөө бариад өгчихсөн шдээ. ОЭ, АБ, Самраа нар улс төрөөс зайлах цаг болсон.
Сүрэн 2026-09-14 103.71.101.142
х**, энэ эргүүд санал тавьж, намаа, төрөө бузарлахгүй шүү.
Нэргүй 2026-09-14 202.9.40.249
Хаха
Нэргүй 2026-09-14 66.181.160.35
Энэ хүн монголын төрийн идээ бээрийг үе үе шахдаг,Тэрэнд эрх мэдэлтэнгүүд,мөнгө төгрөгтөнгүүд хэзээч нөлөөлж чаддаггүй.тэр монголд хэрэгтэй,тэрийгээч тэр мэддэг
Нэргүй 2026-09-14 64.119.19.38
Алим модноосоо хол унахгүй гэж өөрт нь ашигтай л бол хаа ч урвах өгөр л дөө энэ. Ердийн л нэг шуналтай хурган коммунист.
Нэргүй 2026-09-14 103.229.121.67
инээдтэй юм. хөөгдөнө хөөгдөнө зүтгэх нь ямар учиртай нь ойлгомжтой. эрх ашиг л биз. тийм шударга юм бол бүх үнэнийг хэлж, үнэний талд байхсан.
Нэргүй 2026-09-14 64.119.25.18
хөгийн гар 🤬
амиа бодсон арчаагүй эр дээ чи чамайг дандаа ингэж явахыг чинь харнаа чи ирэх сонгуульд нэлээн том асуудалтай тулнаа за..🤬
Нэргүй 2026-09-14 64.119.25.7
Номтойбаяр төрийн зүтгэлтэн болохоо Шадар сайдын ажлаар харуулсан. МАН дотроо орж нам даа ч, төр засагтаа ч зүтгээч. Өөлөөд бхгүй бол орно гээ. Чи ч хүүхэд шиг зангаа тат. Ямар ч гэсэн АНыхн шиг болчимгүй бөгөад чадваргүй нөхөр биш, бас шударга талдаа.
Нэргүй 2026-09-14 202.21.108.122
Номт бол төрд буй МАК-ийн БЭТ юм аа
Нэргүй 2026-09-14 66.181.177.243
Сонгуулиуд дөхөөд хумсаа нуусан муужгай тархи угааг гээд л
зочин 2026-09-14 66.181.160.8
Ганцхан хүнтэй " Үндэсний эвсэл" ч гэж юу байхав дээ….Бас болоогүй МАНгаруудаараа гуйлгах гээд байгаа болтой юм аа
Нэргүй 2026-09-14 192.42.116.57
Номт бол адгийн шааршдээ Данхыг өмөөрөөд үхэх гэж байгааг нь хараад ой гутаж байлаа. Зөвхөн гэр бүлийнхээ бизнесийн төлөө төрд шургалсан хулгайч.
Ф 2026-09-14 202.126.89.191
Номтын эвсэлд саналаа өгсөндөө харамсаад барахгүй байна
Нэргүй 2026-09-14 59.153.115.70
Энхамгалан бол албан тушаалын донтон тендерийн МАНгас