Ерөнхий сайдыг огцруулах давалгаа эрчимжихтэй зэрэгцэн Засгийн газрын тэргүүн өнгөрсөн Баасан гариг/2026.09.11/ -ийн үдэш Оюутолгой төслийн менежментийн зардлыг 30 их наяд төгрөгөөр бууруулж чадсан тухай мэдэгдэл хийсэн ч өндөр авсангүй.
Ерөнхийлөгчийн сонгууль хаяанд ирсэн, дотооддоо “зодоон”-той амаргүй үед эрх баригчдын хувьд хундага тавилгүй сархад сөгнөж, хутга тавилгүй мах идэж, эвлэх мэдээ л дээ. Гэтэл Оюутолгой төслийг эхлүүлсэн Ерөнхий сайд асан С.Баяраас өөр хэн ч догдолсонгүй.
Угтаа 30 их наяд бол Монгол Улсын бүтэн нэг жилийн төсөвтэй дүйх хэмжээний мөнгө юм. Энэ мөнгөөр Монгол Улс цахилгаан, дулааны станцаа барих боломжтойгоос гадна сургууль, цэцэрлэг ч байгуулж болно.
Харамсалтай нь, баярлах болоогүйг, бас Ерөнхий сайд Н.Учрал мэдээллээ ташаа өгсөн гэж Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Солонго нүүр номоороо дамжуулан жиргэсэн нь анхаарахгүй өнгөрч боломгүй сэдэв. Тэрбээр “Засгийн газрын Ажлын хэсэг Ерөнхий сайддаа үнэн зөв мэдээлэл өгмөөр байна. 30 их наядын менежментийн төлбөр хэмнэх боломжгүй шүү дээ. Ихдээ л 3 их наяд төгрөг буюу 800 гаруй сая долларын хэмнэлт хийх үр дүнг өмнө нь олон нийтэд мэдээлж байсан.
Хувь нийлүүлэгчийн зээлийн хүү буурууллаа гэж байгаа боловч өдөрт 15 тэрбум төгрөгийн зээлийн хүү төлдөг байснаа 11 тэрбум төгрөг төлөхөөр болсон. Суурь асуудал шийдэгдээгүй шүү. Манай Засгийн газрын пиар нь цөмөрлөө. Рио Тинто нь ч гайхаж байгаа биз” гэв.
Л.Оюун-Эрдэнийн танхимд дэд сайдаар ажиллаж байсан Б.Солонгыг Ерөнхий сайд Н.Учралын эсрэг зогсдогийг хүн бүр мэддэг ч яг үнэндээ “Рио Тинто” компани хэдэн жил махийж олох 30 их наядыг май гээд шууд Монгол Улсад өгөхөөр хүлээн зөвшөөрчээ гэж хэлэхэд эргэлзээ дагуулах асуудлууд байна.
Учир нь, “Оюутолгой” компани жилд хэдэн төгрөгийн цэвэр ашигтай ажилладаг талаар албан ёсны санхүүгийн мэдээлэл алга. Харин улсын төсөвт 2025 онд 2.34 их наяд төгрөгийг татвар, хураамж болон бусад төлбөрөөр төвлөрүүлжээ.
Мөн 2025 онд тус уурхай 345,199 тонн зэс, 455,864 унц алт баяжмал дахь хэмжээгээр үйлдвэрлэж, зэсийн олборлолтоо өмнөх жилээс 61 хувиар өсгөснөөр олон улсын зах зээлийн үнийн өсөлтөөс шалтгаалан чөлөөт мөнгөн урсгал нь төлөвлөснөөс хоёр дахин давсан байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улс 2009 оноос хойш өнөөдрийг хүртэлх 17 жилийн турш олборлуулсан нийт зэсийн баяжмал, алтны агууламжийн хэмжээг ямар нэг маргаангүйгээр тодорхойлж гаргах ёстой ч энэ асуудал бас л хэлэлцээгээр хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй.
Оюутолгойн ордын баталгаатай тогтоогдсон нийт нөөц 34 сая тонн зэс, 1800 тонн алт гэдэг. Энэхүү нөөцөөс хэдийг нь өнгөрсөн хугацаанд олборлож, экспортод гаргасан бэ гэдэг мэдээлэл тодорхой болж гэмээнэ ашиг орлогыг үнэн зөв тооцох боломжтой болно. Гэвч энэ мэдээлэл өнөөдрийг хүртэл хаалттай хэвээр.
Дээр нь Татварын ерөнхий газраас “Оюутолгой” компанид тавьсан 1.6 их наяд буюу 440 сая ам.долларын татварын өрийн маргаан шийдвэрлэгдээгүй, олон улсын арбитр дээр “уягдсан” хэвээр байна. Энэ өр хэрхэн шийдвэрлэгдэхээс Оюутолгой төслөөс Монголын хүртэх өгөөж бас нэмэгдэх эсэх тодорхойлогдох учиртай.
Дээр нь Оюутолгойн бүлэг ордын томоохон хэсэг “Онтрэ”-гийн лицензийг хөрөнгө оруулагч талд ямар нөхцөлөөр эзэмшүүлэхээр болсон гэдэг мэдээлэл дахиад л бүрхэг үлдэв.
Канадын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Онтрэ ресурс” компанийн мэдэлд Шивээ толгой(MV-015226), Жавхлант (015225) нэртэй тусгай зөвшөөрлүүд бий. “Оюутолгой”-н лицензийн талбайтай хил залгаа эдгээр ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд бүлэг ордын нөөцийн зэсийн 24, алтны 42 , мөнгөний 29, молибденийн металлын 94 хувь байгаа гэдэг урьдчилсан тооцооллыг мэргэжлийн байгууллагууд гаргасан. Нарийвчилсан тохиолдолд энэ нөөц өсөх боломжтой. Компани хороонд хийсэн гэрээний дагуу олборлолт хийх гүн нь газрын гадаргаас доош 560 метр хүртэл бол 70:30, 560 метрээс доош бол 80:20 хувийн эдийн засгийн өгөөж хүртэхээр тохиролцсон байдаг. Энэхүү 70-80 хувийн ашиг хүртэх эрхээ "Туркойз хилл ресурс" компани 2005 онд “Оюутолгой” ХХК-д шилжүүлсэн. Энэ асуудлаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа ч бас л тодорхойгүй хэвээр… Ийм нөхцөлд Оюутолгой төслийн менежментийг зардлыг 30 их наядаар буурууллаа гэж тайлбарлах нь бодит үнэнээс хэт холдуулсан л мэдээлэл болж бууж буй.
Г.ХОРОЛ
3,605.46





















































иргэн 2026-09-14 202.21.114.18
Бүх шийдвэр эх орны ирээдүйд ашигтай байдлаар шийдэгдэж байх учиртай. Намчирхаж, хэт материаллаг зүйл рүү тэмүүлэх нь эцэстээ баян хоосны ялгааг ихэсгэх, хөрөнгийг дахин хувиарилах хувьсгал дээр тулах байхаа. Бүүр цаашлаад амьд үлдэх эсэх, хэн нэгэн буруутанг олж тонилгох зэрэг хүчирхийлэл рүү явах магадлалтай.
Нэргүй 2026-09-14 122.201.21.254
ккк. өөрсдөө юу ч хийж бүтээх чадваргүй хоосон толгойнууд байж бас нэгийгээ нийлж бөөрөлхөхдөө гарамгай шүү. Угаасаа ажил хийх ямар ч боломжгүй нэвчсэн аалзны шүлс шиг авилгач даа цэгцлэхгүй бурхан ч гарч ирээд юу ч хийж чадахгүй.
Иргэн 2026-09-14 64.119.24.150
Яг үнэндээ бол Учрал, Оюунэрдэнэ аль нь ч ялгаагүй, хэн нь хэнээсээ юугаараа илүү болчихоод ингээд хоёр монгол хоорондоо тэнэгтээд байдаг юм бол…?! Харин наад гадаадуудтайгаа бол ухаанаараа, мэдлэг мэргэжлээрээ чадварлаг байж энэ улсдаа хэрэгтэй өгөөжтэй зүйл хийнэ шүү.
Чаддаггүй юм бол наад залуусынхаа үгийг сонс! Ичмээр бна шүү!
Нэргүй 2026-09-14 66.181.187.67
Яг үнэн гэвэл Учрал бөөс зүгээр л PR хөөсөн гөлөг. Хэрвээ энэ үнэн бол юун огцрох…..их юм болно шүү
Зочин 2026-09-14 59.153.114.154
БОЛОВСРОЛГҮЙ ХООСОН ТОЛГОЙ Ш ДЭЭ, ХУЛХИСҮХИЙГ ААВАА ГЭЖ ДОЛООСООР АМЬ ЗУУДГИЙН
сонгогч 2026-09-14 202.9.47.45
алтан дээр суусан гуйлгачин хэвээрээ үлдэх нь
Нэргүй 2026-09-14 192.82.66.174
алт ч үгүй болж байгаа юм биш үү
МОНГОЧУУДАА 2026-09-14 122.201.31.112
ЯАГ ҮНЭНИЙГ ХЭЛХЭД ОЮУНЭРДЭНИЙНГ АЖЛААРАА ГҮЙЦЭХ САЙД ӨНӨӨДӨРТӨӨ БАЙХГҮЙ БАЙНА
Нэргүй 2026-09-14 66.181.185.121
Монгоочууд гэж мангуучууд гсн үг үү ?
Нэргүй 2026-09-14 203.98.76.30
oyunerdene, nyambaatar, amarbayasgalan gej usuhiin ulun, dutuugiin komplekstoi garuud yaaj uraldaj huvaaj idseniig cham shig manguu medehgui l dee. husamaasaa ogod bsan biz cham meted zailuul,,,,, uchral naaduuliin chini derged yadaj l ulun bish, hulgaich bish tegeel bolooo ….. sain ajillahgui bsan ch hulgai hiihgui bhad l bolno …..