niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 23:02 UTC Эх: https://news.mn/r/2887207/ ccfc17a1b517b3c0… ← niitlelch.mn руу буцах

АН: Н.Учрал өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ирэх ёстой

АН: Н.Учрал өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ирэх ёстой

АН: Н.Учрал өөртөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ирэх ёстой

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өнөөдөр /2026.09.14/-ний өдөр хуралдаж мэдээлэл хийлээ.


Ардчилсан намын бүлгийн дарга О.ЦОГТГЭРЭЛ:

-Засгийн газраас хэрэгжих боломжгүй, залилангийн төсөв өргөн барьсан. Төсөв батлагдахгүй бол Ардчилсан нам руу буруугаа чихэж, хэрэгжих боломжгүй төсөв өргөн барьж, буруутныг нь Ардчилсан нам руу чихнэ гэсэн ийм л залилангийн төсөв баталсаар ирсэн, эрх баригчид. Тэтгэврийнхийг, төрийн албаныхан, аж ахуй нэгж, бизнесүүдийн хууран мэхэлж байна. Үүнийг батлахгүй бол Ардчилсан нам ард түмний эсрэг байна гэсэн пиар хийнэ. Ийм л төсвийн тодотгол өргөн барьж, Ерөнхий сайд нь ашиг сонирхлын зөрчилтэй, хувийн сургуульд ашиг сонирхол шингэсэн төсөв өргөн барьсан нь ил боллоо. Ардчилсан намын бүлгээс өнгөрсөн хавраас хойш ардын хүүхдийн амь нас үнэгүй болсон, эрх баригчдын явуулж буй бодлого шийдвэр үр дүнгүй байгааг бид хэлсээр, ярьж, шүүмжилсээр ирсэн. Ардчилсан намын Улс төрийн зөвлөлөөс Ерөнхий сайд Н.Учралыг огцруулна, үүний тулд Ерөнхий сайд Н.Учрал өөрөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ир гэсэн шаардлагыг тавьж ажиллахаар болсон. Яг үнэндээ оруулж ирсэн төсөвт парламентын гишүүд нь Н.Учралд итгэж байна уу, танхимын сайд нар Н.Учралд итгэж байна уу, өөрөө бас сайд нартаа итгэхгүй, кабинитын зарчимгүй ажиллаж байгаа учраас өөрөө итгэл үзүүлэх эсэх асуудлаа оруулж ир. Мөн Н.Учралын танхимын сайд нар нь ял наймаалцдаг нь ил болж байна, Гадаад хэргийн сайд нь гадаад паспортыг өөрийн компаниар хэвлүүлдэг, Зам тээврийн сайд нь хувийн төмөр зам барьж, луйвардсан асуудал үүсч байна, Хэрэг эрхлэхийн сайд нь 110 сая ам.доллар авсан гэх асуудал үүсэхэд чимээгүй сууж байна, Ерөнхий сайд нь өөрөө ашиг сонирхлын зөрчилд холбогдож байгаа нь өөрөө энэ Засгийн газарт итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ирж, үүний тулд Ардчилсан намын нийт гишүүд ажиллах ёстой гэсэн Улс төрийн зөвлөлийн шийдвэр гарсан. Мөн Ардчилсан намын зүгээс УИХ-ын дарга С.Бямбацогтыг 43 их наядын төсвийн тодотголыг өргөн барьсан ч хавар өргөн барьсан Төсвийн хүрээний мэдэгдлийг зөрчсөн, төсвийн хүрээг өөрчлөнө гэдэг зарчмаар төсөв өргөн барьсныг УИХ-ын дарга хүлээж авсан нь хууль зөрчсөн гэж үзэж, Цэцэд хандсан байгаа.

УИХ-ын гишүүн Ч.ЛОДОЙСАМБУУ:

-Өмнө нь намын дарга О.Цогтгэрэлийн бланк дээр Н.Учралын Засгийн газрыг огцруулах бичигт би гарын үсэг зурахгүй гэдгээ мэдэгдсэн. Өмнө нь Ерөнхий сайд Н.Учралыг томилогдоход залуу хүний хувьд итгэж, найдаж байгаа гэдгээ илэрхийлсэн. Би тэр итгэл үнэмшил дээрээ байгаа. Тиймээс Н.Учралаас асуумаар байна, Та намын дарга хэвээрээ юу, хариуцлага тооцно гэсэн яасан бэ, Хотын дарга асан Х.Нямбаатарт хариуцлага тооцно гэсэн яасан бэ гэдэг дээр одоо ч итгэл үнэмшил хэвээр байгаа. Ардчилсан намын зүгээс Ерөнхий сайдад итгэл үзүүлэх эсэх асуудлыг, намын бодлогыг дэмжээд, дагаад явна. Үүн дээр Ардчилсан намын бүлэг нэгдсэн байр суурьтай явах ёстой гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Б.ЖАРГАЛАН:

-Оюутолгойн хэлэлцээртэй холбоотойгоор УИХ-д нэг ч зүйл заалтын талаар мэдээлэл өгөөгүй. Гэтэл өнгөрсөн Баасан гаригт Ерөнхий сайд Н.Учрал бичлэг хийж тараасан. Одоогоор Оюутолгойн гэрээ, хэлэлцээрийн хүрээнд ямар өөрчлөлт орсон, хөрөнгө оруулалтын гэрээг яаж хийсэн талаарх мэдээлэл алга байна. Гэхдээ Ардчилсан намын зүгээс Оюутолгойн гэрээ Монголын ард түмэнд ашигтай, ногдол ашгийн бодлого яаж хувиарлах, ямар бодлого барьж байгаа талаар бидэнд ямар нэг мэдээлэл алга байна.

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

-Ардчилсан намын бүлгээс Н.Учралыг огцруулах бичигт гарын үсэг цуглуулж байгаа гэсэн. Энэ бичгээ яагаад өргөн барихгүй байна вэ

АН-ын дарга О.Цогтгэрэл:

-АН-ын бүлгээс Ерөнхий сайдад маш эелдгээр боломж олгож байна. Та үнэхээр УИХ-аар орж ирээд Ерөнхий сайдад итгэл үзүүлэх асуудал орж ирвэл парламентаар төсөв батлагдана. Энэ боломжийг ашиглахгүй бол огцруулах албан бичгээ өргөн барина.

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга С.БАЯРЦОГТ:

-Монголын төр ард түмний итгэлийг авч байх ёстой. Бидний харж байгаагаар Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмууд зөрчигдөж, 2026 оны төсвийн тодотгол нь нэг жилийн дотор 25 хувийн өсөлттэй, биелэгдэх боломжгүй төсөл байна. Зарим улсад төсөв нь парламентаар батлагдаж чадахгүй бол Ерөнхий сайд нь өөрөө итгэл үзүүлэх эсэх асуудлыг оруулж ирдэг. Ардчилсан намын зүгээс Үндсэн хуулийн суурь зарчмуудыг зөрчиж байна, төсөв эдийн засгийн хувьд бодлого болж харагдахгүй, мөн кабинитын зарчмаар ажиллаж чадахгүй байгаа учраас Н.Учралын Засгийн газар боловч Монголын төр юм. Ард түмнийхээ итгэлийг авахын тулд бодлогоо олонхиор дэмжүүл, тэгж чадвал энэ Засгийн газар цаашаа явна, үгүй бол энэ Засгийн газар ажиллах боломжгүй гэсэн үг. Ардчилсан намаас ийм л зарчмын шаардлага тавьж байгаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-09-14 66.181.179.95

Энэ засагийг унагах гэж улс төрчид, эдийн засагчидыг хөлсөлж авсан байна. Цалин тэтгэвэр нэмвэл юмны үнэ нэмэгдэнэ гэх мэтийг сурталдах боллоо. Цалин тэтгэвэр нэмээгүй байсан ч худалдаачид үнээ нэмдэгийг ярихгүй байна. Хуучин цалин бага тул ..амьдрал ядуу байна…гэдэг байлаа. Одоо тэр багыг нь нэмэх гэхлээр элдэв шалтагаар эсэргүүцэж байгаа нь нэг хачин… Ердөө л засаг унагах махинац…

Avatar

Нэргүй 2026-09-14 202.21.107.97

ийм цаг үед улс төржилт хэрэггүй

Avatar

Нэргүй 2026-09-14 202.9.41.9

АН-аас МАН нь арай дээр юм гэж иргэд тэднийг УИХ-д олонх болгосн.Хэрвээ АН-ыг олонх болгосон бол бид өдийд үүнээс ч дор амьдрах байсныг зарим тэнэгдүү хүмүүс ойлгохгүй байна. МАН нь удаан хугацаагаар төрийн эрх барьсан одоо АН-ыг хэсэг хугацаанд төрийг эрх бариулъя гэвэл Монгол улс хоёр хилээ хаалгаж Орос улсаас бензин шатахуун, цахилгаанаа авч чадахгүй хоёр хадны завсар хавчуулагдаад амь наана там цаана байх байсан. АН-ынхныг ажилтай байлгахын тулд бид ингэж сүйрэхийг хүсэхгүй байна АН-ынхан

Avatar

Нэргүй 2026-09-14 202.55.191.130

АН ч дээ. Засаг уналаа гээд АН гарч чадах биш дээ. Жонхуугийн боол болж, Данх-Жонхуу бүлэглэлд үйлчилж байгаа л хэрэг. Учралыг сайн гэсэнгүй. Гэвч Учралыг унагаачихвал Данх-Жонхуу бүлэглэл толгойгоо өндийлгөх гэд байгаад л учир байна. Жонхуугаасаа салахгүй бол АН-д ямар ч ирээдүй байхгүй. Үүнийг хатуу ойлго.

Avatar

Энэ улс....ба МАН 2026-09-14 202.126.89.176

МАН-ыг Монголчууд Толгой дээрээ Завсаргүй 20 шахам жил заллаа….Үр Дүн нь " Төрийн Бүх Шатанд Ажил Хийж бгаа Газар, Албан хаагч алгаа цөмөөрөө Худлаа Шалтаг тоочоод 1000-2000 гаран долларын цалинтай Зүгээр суугчид, Өсөлтгүй эдийн засаг, Инфляци, Утаа, Түгжрэл, Авилгал, Ард Иргэдийн Аж Амьдрал Доройтсон улс болжээ…..

Avatar

Зочин 2026-09-14 103.145.234.36

АН-ын үндсэн ажил бол улс болон төрийн ажлыг гацаах, зогсоох, хорлох л байдаг. Монголчуудад хэрэгтэй зүйл хийдэггүй харин гацаах, зогсоох, хорлох олон ажлыг хийдэг АН-ын төрийн түшээд Монгол улсад хэрэгтэй юу??? Монгол улсын эсрэг ажилладаг АН тарвал таарна.

Avatar

Нэргүй 2026-09-14 203.98.76.30

ene neg zasagt orj hulgai hiih gesen ulbiison yum bnaa kkkk

Avatar

Сөрөг хүчний мантуунууд ажлаа хийцгээ, арчаагүй шаарнууд юм даа та нар??? 2026-09-14 192.82.92.204

Сөрөг хүчин ажлаа хийцгээ, огцруулвал огцруулаад тараавал тараагаад нэг талдаа гарах хэрэгтэй, эрх баригчид энэ засаг хууль журмыг уландаа гишгэж дураараа дургиж байна, Ерөнхий сайдын ээж хувийн сургуульдаа улсын төсвөөс мөнгө хулгайлж байгаад баригдлаа, ХЗДХ сайд гомдол гаргасан иргэнийг дарамтлууллаа, мөн жолоочийн эхнэр, дүү 2-ыг хууль бусаар дарга болгуулсаныг Шийдвэр гүйцэтгэлийн генерал мэдээллээ. Боловсролын сайд, ТНБД нар 30 минутын зайтай 2 өөр худал мэдээлэл тараалаа, ийм цадиггүй???

Avatar

Зочин 2026-09-14 103.145.234.36

Тэнэгт АН-ын хулгайч новшоо

Avatar

зочин 2026-09-14 202.131.227.179

АН нь ЗГ-тай нь ноцолдож, өөрсдөө эрх мэдэлд хүрэх хүсэлтэй байгаа бол онолын үүднээс судалгаа тооцоотой ойрын 15 жилийн ЕС нарыг жагсааж, өөрийнх,ерөөлийн намын бүгдийг үнэнээр тооцож, гаргаж зөв байж сурах хэрэгтэй.

Avatar

зочин 2026-09-14 202.131.227.179

АН эх орноо бодсон сөрөг хүчин бай, хувилдаан үүсгэж бидний амьдралыг доош чир,2-3 жилийн өмнөөс бидний амьдрал доошоо орсон.

Avatar

Нэргүй 2026-09-14 66.181.185.121

Сангийн сайд Мэндсайхан ер нь математикт маруухан нөхөр л дөө, яаж ч төсөв санхүүг барихавдээ, шал дэмий р дээ !!!

Avatar

Иргэн 2026-09-14 202.9.47.122

ЗГ тогтвортой ажиллах нь улс орон иргэдэд хэрэгтэй. Их хурал төсвийн тодотголоо хэлэлцмээр байна.

Avatar

Нэргүй 2026-09-14 202.126.91.12

мэдрэл зданууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж