niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 23:02 UTC Эх: https://news.mn/r/2887138/ 71a482b7d55fe7da… ← niitlelch.mn руу буцах

Н.Тавинбэх нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа

Н.Тавинбэх нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа

Н.Тавинбэх нарт холбогдох шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Тавинбэх нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр /2026.09.14/ Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд эхэлсэн юм. Гэвч прокурор шүүгчээс татгалзах хүсэлт гаргалаа.

Прокурорын зүгээс "П.Товуудорж, П.Даваадорж нартай шүүгч төрөл садны хамааралтай тул татгалзаж байна" гэв. Харин шүүгчийн хувьд “П.Товуудорж, П.Даваадорж нар нь аль аймгийн харьяат хүмүүс вэ” гэж асуув.

Яллагдагч нарын өмгөөлөгч “Энэ хэрэгт П.Товуудорж нар нь хамааралгүй байгаа. Дээр нь шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлэгт байхгүй хүмүүсийг шүүгчтэй төрөл садны холбоотой гэдэг үндэслэл гаргаж байгааг ойлгохгүй байна. П.Товуудорж нар нь Увс аймгийн харьяалалтай” гэв.

Харин шүүгчийн зүгээс “Миний хувьд Дундговь аймгийн харьяат. Хаа байсан баруун хязгаараас төрөл садантай болгоод байгааг гайхаж байна” гэлээ.

Эцэст нь шүүх хурлын урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэр гаралаа. Хуулиараа прокурор шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан нөхцөлд хангах шаардлагатай аж. Мөн прокурор нь шүүгч нь П.Товуудорж, П.Даваадорж нартай төрөл садны холбоотой гэдэг мэдээлэл баримтаа ерөнхий шүүгчид гаргаж өгөх юм байна.

Авлигатай тэмцэх газраас Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Н.Тавинбэхийг бусадтай бүлэглэн Монгол Улсад хийгдэж буй төслийн хүрээнд ажлын гүйцэтгэл нь хангалтгүй байсан зөвлөх үйлчилгээ үзүүлэгч аж ахуйн нэгжийн гэрээний хугацааг сунгуулах болон 2,965,515.69 ам.доллараар зөвлөх үйлчилгээний төсвийг нэмэгдүүлэн нэр бүхий аж ахуйн нэгжид эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалган, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

Avatar

Зочин 2026-09-14 103.229.121.161

Мөнгө олохын тулд баруун аймгийн хүнтэй ах дүү болох нь энүүхэнд бүр улс,тив алгасаад хамууд болж байгаа шүүдээ.

Avatar

CHOIJOO PROKURORUUDAD NOLOOLSON UU 2026-09-14 202.126.89.89

Товуудорж яагаад Нямаа 2 яагаад сугарч алга болов. Чойжоо сугалсан уу. Бас хэрэг наймаалцсан уу. АТГ, Прокурор ялын өгөөчээ

Avatar

gadni geree shylaa xuixgyi baix, gryshek TB zorilgo. 2026-09-14 202.126.88.208

gemt byleglel mafi

Avatar

yxmel texnik1 ydaa mungo abna,tyrbo tasdalt Ubchlyylel 2026-09-14 202.126.88.208

byx OCnui ycni mungu, delxuig shylj galzyyrax ni.
boliniOCXOT gej yu baixab.Nuuclel gadni xylgaichuin
oplog zailyyl.

Avatar

ycnui toolyyr gej ard urgedig shylj,Ubchtei xolbolt shyllaa? 2026-09-14 202.126.88.208

zz bolinic Nyraaj gadni CJNOC
ycni toolyyr ycni abaargyijil? tyrbo tacdalt, yabz
ylcuin umch, xynui opon gerlyy xylgailagcad shoron.

Avatar

Нэргүй 2026-09-14 103.212.119.124

Худ ураг гэж Увс Дундговь байтугай хаа холын Африк хүртэл байж болно бизд ээ цус ойртоогүй юм бол

Avatar

Нэргүй 2026-09-14 64.119.21.53

Бусад холбогдсон хүнийг нь Чойжоо сугалчих аа

Avatar

Нэргүй 2026-09-14 103.119.92.177

TER PROKURORIINHAA NERIIG BICHEECH lUIBARCHID ARGAA YADAHDAA ELDVIIN MUU ARGA HEREGLEJ BAINA

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж