НЭМЭЛТ:
Ардчилсан намын Улс төрийн зөвлөл Төрийн ордонд хуралдаж дуусаад, одоо УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж эхэлжээ. Тус бүлгийн хуралдаанаар Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах эсэх асуудлаар гаргасан Улс төрийн зөвлөлийн шийдвэрийг хэлэлцэх юм байна.
АН: ЕРӨНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛАХ ЭСЭХ АСУУДЛААР ШИЙДВЭР ГАРГАНА
Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдөр /2026.09.14/ 09.00 цагаас хуралдаж эхэллээ. Уг хурлаар Ерөнхий сайд Н.Учралыг огцруулах эсэх асуудалд байр сууриа нэгтгэн, улс төрийн шийдвэр гаргахаар хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна.
УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн. УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх шатанд Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд 3.5 тэрбум олгохоор тусгасан нь ёс зүйгүй үйлдэл гэх асуудал хөндөгдөж, улмаар энэ асуудлыг Авлигатай тэмцэх газарт шалгуулахаар Ардчилсан намын гишүүн Б.Энхмөнх гомдол гаргасан. Харин Ерөнхий сайд Н.Учрал үгүйсгэж, эл асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан.
Олон нийтийн хувьд төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль нь гурван ээлжээр, сурагчид нь хуванцар сандал дээр хичээллэж байхад татвар төлөгчдийн мөнгийг хувийн сургуульд хувьсах зардал нэрийн дор олгох нь зохисгүй. Татварын төлөгчдийн мөнгөөр хувийнхаа бизнесийг дэмжих гэсэн энэ үйлдэл нь Ерөнхий сайдын хувьд өөрөө огцрох хангалттай үндэслэл гэж байр сууриа илэрхийлсээр байгаа.
Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хуралдаж дууссаны дараа УИХ дахь Ардчилсан намын бүлэг үргэлжлүүлэн хуралдах юм.
3,605.46





















































Зочин 2026-09-14 103.145.234.36
АН-ын үндсэн ажил бол улс болон төрийн ажлыг гацаах, зогсоох, хорлох л байдаг. Монголчуудад хэрэгтэй зүйл хийдэггүй харин гацаах, зогсоох, хорлох олон ажлыг хийдэг АН-ын төрийн түшээд Монгол улсад хэрэгтэй юу??? Монгол улсын эсрэг ажилладаг АН тарвал таарна.
зочин 2026-09-14 202.131.227.179
АН дотороо цэгцрэх хэрэгтэй, Доторх зүйлээ зөв зохицуулахгүй, ард түмэн биднийг бодсон дүр эсгээд хэрэггүй,
Нэргүй 2026-09-14 43.242.242.59
Засгийн газрыг огцруулахаас өөр улс оронд хэрэгтэй бодлогын чанартай дорвитой санаа санаачлага энэ намаас ер гарахгүй юмаа.
Зочин 2026-09-14 103.145.234.36
АН өөрсдөө сайд болохын тулд улсаа нураасан ч хамаагүй гэж байна.
Зочин 2026-09-14 202.131.227.179
Ерөнхий сайдын оронд болохын тулд зохион байгуулалттай унагаж засагт орж,ажиллах хүсэлтэй улс төрч олон байдаг бололтой. Учрал ээж аав нь боловсролын салбарт зүтгэж сургууль байгуулж эх орондоо сайн үйл хийсэн нь хүүд нь гай болж троллууд ажиллаж байгаа нь харамсалтай.Ямар ч бүтээн байгуулалтгүй хөрөнгөжсөн хүмүүсээ шалга. Эх орон засаг төрөөрөө тоглох хэрэггүй,
зочин 2026-09-14 202.131.227.179
Махны үнэ ерөнхий сайдаас үл хамаарна. Гагцхүү бид сонгууль зөв өгдөггүй, 30 жил сул сонгууль өгч улс төрчид одоо яриад засагаараа тоглох гээд байгаа нөхөд ч төсөвийн мөнгөөр тоглож ирлээ. Одоо залуучууд бүгд гадаад олигтой сурахгүй боолын хөдөлмөр хийж байгаа нь хоосон улс төрөөс болж байгаа байх шүү
Нэргүй 2026-09-14 66.181.164.23
МАН аас та нар юу хүлээсийн 30 жил тасралтгүй сонголоо, сонгосон өвгөд эмгэд нар үзэлгүй хар цайгаа усаар эмийн мөнгөчгүй үхсээр, ирэх жил дахиад сонго, тахиа гахай битий хэл хувхай яс ч мэрж чадахгүй жалгандаа хэвтэцгээнэ, гадагшаа хэдэн зуун мянгаараа дүрвэсэн залуусын оронд Хуужаа Хасгууд дүүрч байна. Шуналдаа шулам болсон Халхын ноёд Монголоор тоглоод дуусваа хөөрхий
Зочин 2026-09-14 64.119.25.150
огцрох хэрэгтэй юу хийсийн дан попрол ,хулгай
Нэргүй 2026-09-14 66.181.161.32
огцор огцор
Нэргүй 2026-09-14 66.181.179.254
МАХНЫ УНИЙГ НЭМЭЭД БАЙГАА ЕРОНХИЙ САЙДЫГ ОГЦРУУЛЖ МАХНЫ УНИЙГ ХЯМДРУУЛАХ ЕРОНХИЙ САЙД ХЭРЭГТЭЙ БАЙНА
Нэргүй 2026-09-14 64.119.25.121
Огцор