Үндэсний их баяр наадмаас хойш ард түмний амьдрал уруудсаар л байна. Шатахуун, мах, өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсч, эсрэгээрээ ард түмний орлого тэг зогсолт хийсэн хэвээр. Гэтэл улстөрчид нь өнөөдрийн сандал суудал, сураг нь ч гараагүй Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэж, Засгийн газрынхаа хувь заяагаар “тохуурхаж” сууна.
УИХ-ын ээлжит бус чуулган үүргээ гүйцэтгэж чадалгүй намрын чуулгантай золгох нь ээ. 2026 оны төсвийн тодотгол батлаад, намрын чуулгантай золгох байсан ч ирц бүрдэхгүй, Засгийн газрын тойрохыг зурах асуудал руу шилжив.
Өнгөрсөн долоо хоногт ээлжит бус чуулганыг нээж, 2026 оны төсвийн тодотгол хэлэлцэхээр тогтсон. Ээлжит бус чуулганы хуралдаанаар 2026 оны төсвийг хэлэлцэх эсэхийг дэмжиж байнгын хороодын хуралдаанаар хэлэлцэхээр товлосон ч байнгын хороодын ирц бүрдэхгүй байсаар тодотголын хэлэлцүүлгийг хийж чадсангүй. Түүнээс гадна 2026 оны төсвийн тодотголд Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд 3.5 төгрөгийг суулгасан асуудал Н.Учралын Засгийн газрын хувь заяаг бараг л шийдчихэв.
Гэхдээ энэ бүхэн одоо үүсээд байгаа асуудал ч биш. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулсан цагаас эхлэн МАН хоёр хуваагдчихсан. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах операц хамар доороос нь буюу засаг дотроос нь эхэлсэн байдаг.
Тэгвэл одоо Н.Учралын Засгийн газрыг унагах операц мөн л танхим дотроос нь эхлэв үү гэж улс төрийн хүрээнд ярьж эхэлж. Учир нь Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд 3.5 тэрбум төгрөг олгоно гэх асуудлыг Засгийн газар дотроос гаргасан бөгөөд Н.Учрал нь өөрөө “урвагч”-аа хайж байгаа. Магадгүй “урвагч”-аа олчихсон ч биз. Гэхдээ хэн нь худлаа ярьсан, хэн нь үнэн ярьсан нь тодорхойгүй хэвээр. Анхнаасаа ийм санаачлага гаргасан байсан эсвэл огт байхгүй зүйлийг байгаа мэтээр “чулуу” хаяж өгсөн үү гэдэг тодорхойгүй.
Үнэн гэвэл, Ерөнхий сайдын хувь заяаг шийдэх 3.5 тэрбум төгрөг УИХ-д олонх байгаа МАН дотроос гарсан, магадгүй түүний танхим дотроос гарсан.
2026 оны төсвийн тодотголд Ерөнхий сайдын хамаарал бүхий компани төсвөөс мөнгө авах талаар ямар ч зүйл байхгүй гэдгийг Сангийн сайд нь, Ерөнхий сайд нь хэлсэн ч одоо энэ асуудал байсан, байгаагүйн асуудал биш Н.Учрал байх уу, байхгүй юу гэдэг дээр тулав.
МАН сүүлийн 10 жилийн хугацаанд төр барьж байгаа. Ингэхдээ 5 дахь Ерөнхий сайдын нүүр үзэж буй. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг эс тооцвол бүгдээрээ л дотроосоо, танхим дотроосоо нэгнийгээ “түгжилдэж” засгаа унагаж ирсэн. Тиймээс энэ удаагийн Н.Учралын Засгийн газар унах эсэх асуудал мөн л МАН-ын талцал, хуваагдлын л үр дүн.
Эцэстээ МАН Засгийн газраа унагаж “тоглож” байх зуур ард түмний амьдрал уруудсаар, үнийн өсөлтөд сөхөрч байна. Удахгүй өвөл болно. Утаа, түгжрэл, мах, шатахууны үнэ, өргөн хэрэглээний барааны үнийг ч хазаарлаж чадахгүй болох вий. Улсаа боддог бол өнөөдөр улс төржиж, нэгнийгээ унагаж суухаас илүү улс орны эдийн засаг, ард түмний амьдрал, орлогыг нь нэмэгдүүлэхийн тулд ядаж 2026 оны төсвийн тодотголоо хэлэлцээд сууж байх учиртай, МАН-ынхан.
3,605.46





















































зочин 2026-09-14 202.131.227.179
Эх орон гол болохоос ЕС-тай зууралдах үе бишээ.2-3 жил өмнө мөнгө нь багадахгүй Мега төсөлүүд хаачсан бэ? 126 гишүүн олон байна. 50 эх орон ч шударга гишүүн байхад л монголд болно. Дээшээ гарвал төсөвийн мөнгө, төсөл хөтөлбөрт татагдаж явдагаа болих хэрэгтэй.
Нэргүй 2026-09-14 66.181.183.69
Нусхай бацаан тэр үед Данхаа түгжилдсэн
зочин 2026-09-14 66.181.189.167
Оны эхэнд нүүрсний үнэ унасан, ялангуяа сүүлийн үед персийн булангийн дайн,мөн оросын гүн рүү цохилт өгч буй Украины нацистүүдын цохилтын гайгаар дэлхийн ихэнх орон түүний дотор монголд эдийн засгийн хүндрэл үүсэв Мөн үүнд ардчилагч гэх бүлэг хулгайчуудын засгийн газарт үзүүлж буй дарамт,байнга татан буулгах,огт ажиллуулахгүй байх бодлого нэрмээс болж байна Тэд эдийн засгийг улам муутган , бурууг засгийн газарт тохон,луйврын аргаар ерөнхийлэгчийн сонгуульд ялалт байгуулах хогийн замаа сонгожээ
Нэргүй 2026-09-14 66.181.183.69
Энэ нусхай бацаан өөрөө Данхаа Түгжигдсэн нь …одоо өөрийнх нь толгой дээр иржээ. Хурдан өргөдлөө өг…амьдрал хүндэрлээ
Нэргүй 2026-09-14 66.181.164.23
Монголд Оросын удирддаг МАН -г дэмжигчдээс хүн үлдээгүй бүгд өндөр хөгжилтэй улсууд руу зайлцгаасан. Тэдний орыг Хуужаа нар болон Хасгууд эзэлж эзэн суусаар байна. Удахгүй баруун 5 аймгыг нэгтгэсэн их ХАСАГСТАН улс байгуулна гэж Хасгууд яриад эхэлж
зочин 2026-09-14 66.181.189.167
Орос хятадыг нугасалж,устган,,дэлхийд ганцаар ноён суух, колоны системийг сэргээх, бусдыг гартаа оруул боол мэт зарж, шулж мөлжих зорилго бүхий барууны түрэмгий олегархууд,Украины нацистүүдийг хэн дэмждэг билээ Монголын ардчилагч гэх бүлэг этгээд, Эд нар орос хятадтай манай тогтоосон найрсаг харилцааг хүйтрүүлж устган, монгол орныг Украин шиг сүйрүүлэхийг оролдож байна Үүнд бүх хүчээ дайчилж байна, Бүү авт ,Манай хамгийн чухал зүйл бол хөршүүдтэйгээ хэвийн харилцаатай байх,хамтран хөгжих явдал
Нэргүй 2026-09-14 202.9.40.228
Өнөөгийн төрийн тогтолцоо эх орноо биш өөрийгөө л бодох орчинтой болсон хэр үргэжилхийг мэдэхгүй гэхдээ өөрчилхөөс өөр аргагүй
Сонгогч 2026-09-14 203.169.48.150
Эдийн засаг, ард түмэн, эх ороноо гэж боддог төрийн түшээ, их хурлын гишүүд нэг ч байхгүй. Бүгд л өөрсдийн эрх мэдэл, ашиг, албан тушаалын төлөө улайрсан, хуйвалдсан, худалдагдсан новшнууд. Ямарч засаг, хэн ч байсан "унагаау" өөрсдийн хуйвалдаан, идэж, уухаа зохицуулахаар дараагийн хуурамч дүртэнүүдийг Засагт залах сонирхол улайрсаар…
Нэргүй 2026-09-14 66.181.160.52
Ирэх оны сонгуульд ямар ч байсан МАН-ын нэр дэвшигч ялна!! Учир нь: Монгол дахь бүх сонгуулийг Оросууд удирддаг болоод олон жил болж байна!!!
Нэргүй 2026-09-14 64.119.19.93
чи л***р минь битгий хуцаад бай гөлөг минь