niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 23:03 UTC Эх: https://news.mn/r/2887061/ 8e013deacebc5292… ← niitlelch.mn руу буцах

Тойм: Ерөнхий сайдаас уяатай 3.5 тэрбум

Тойм: Ерөнхий сайдаас уяатай 3.5 тэрбум

Тойм: Ерөнхий сайдаас уяатай 3.5 тэрбум

NEWS агентлаг өнгөрч буй долоо хоногт Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд өрнөсөн онцлох үйл явдлыг тоймлон хүргэж байна.


УИХ-ын ээлжит бус чуулганыг өнгөрсөн Даваа гаригт нээн, Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж эхэлсэн ч Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг олгохоор тусгасан тухай дуулиан дэгдсэнээр Засгийн газрыг дэнжигнүүлж эхэллээ.

УИХ-ын Өргөдлийн байнгын хороо өнгөрсөн Мягмар гаригт хуралдан, Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр хувийн сургуулиудад нийт 9.8 тэрбум төгрөг хуваарилахаар тусгасан мэдээлэл ил болсон.

Улмаар Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир ““Их засаг кингс, Шинэ санаа, Империал сургуулиуд хамтран ажиллах хүсэлт өгсөн” гэдгийг мэдэгдсэн ч удалгүй тэрхүү тайлбараасаа буцсан юм.

Гэхдээ УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны гишүүд төсвийн тодотголын задаргааг эксель файлаар авахад дотор нь Ерөнхий сайдын ээжийн нэр дээр бүртгэлтэй “Их засаг кингс” сургуульд 3.5 тэрбум төгрөг олгохоор тусгасан байсан гэдэг асуудлыг хөндөж буй.

Харин Ерөнхий сайд Н.Учрал “Гэр бүлийн хамаарал бүхий сургууль төрөөс санхүүжилт хүсээгүй, хувьсах зардал авах хүсэлт гаргаагүй” гэж мэдэгдэн энэ асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаад байна.

Мөн “Албан хаагч нар ажлын төлөвлөгөө ч юм уу, хаанаас мэдэгдэхгүй эксель файл явуулж миний нэр хүндэд халдаж байгаад маш их гомдолтой байгаа” гэж Ерөнхий сайд мэдэгдсэн юм.

Дээрх дуулиантай зэрэгцэн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиуд нь гурван ээлжээр хуванцар сандал дээр сууж хичээллэн, сурах бичиг хэвлэгдээгүйгээс азын сугалаагаар ёндоогоо үзэж байхад Ерөнхий сайд Н.Учралын хувийн сургуульд улсын төсвөөс санхүүжилт олгох нь шударга бус. Ийм үйлдлийг таслан зогсоох ёстой. Ер нь “Гэрт ойрхон сургууль нэрийн дор эрх баригчид төсвөөс хулгай хийхийг санаархаж байна” гэх асуудал ч өндөр авч эхлэв.

Энэ асуудлыг эсэргүүцэж, Ардчилсан намын гишүүн Б.Энхмөнх өнгөрсөн Баасан гаригаас эхлэн Төрийн ордны баруун хаалган дээр Ерөнхий сайд Н.Учралыг огцрохыг шаардаж суулт эхлүүлсэн.

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлах ёстой байсан ч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс гацаанд оров.

Олон нийтэд одоогоор Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын задаргаа ил болоогүй байна. Засгийн газар төсвийн тодотголоо бүрэн эхээр нь вэб сайтдаа байршуулаагүй бол УИХ  ч мөн байршуулсангүй. Уг нь 2026 оны төсвийн тодотголыг УИХ, Засгийн газар бүрэн эхээр нь байршуулсан бол олон нийт өөрсдөө дуулиан дагуулаад буй асуудлыг үзэх боломжтой. Гэвч энэ боломж нь хязгаарлагдмал байгаагаас Засгийн газар 3.5 тэрбумаас ч их “но”-той ноцтой зарцуулалтыг төсвийн тодотголд суулгачихсан нь төслийг бүрэн эхээр нь ил болгох боломжгүй ацан шалаанд оруулав уу гэх хардлага ч араасаа дагуулсаар байгаа юм.

Авлигатай тэмцэх газар энэ асуудлыг шалгаж эхэлсэн. Шалгалтын дүнг олон нийт хүлээж байна.

Н.Учрал: Оюутолгой төслийн зардлыг 30 орчим их наядаар буурууллаа

Үе, үеийн Засгийн газар Оюутолгой төслийн үр өгөөжийг Монгол Улсад ашигтай байдлаар шийдэх хэлэлцээг “Рио Тинто” компанитай хийсээр ирсэн түүхтэй.

Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал өнгөрсөн Баасан гаригт хийсэн мэдэгдлийнхээ үеэр “Оюутолгой төслийн хүрээнд 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж чадлаа” хэмээн мэдэгдэв. Энэ талаар тэрбээр “Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн баялгаас Монголын талын хүртэх өгөөжийг ирээдүйд 13 орчим их наяд төгрөгөөр нэмэгдүүлэх түүхэн хэлэлцээг хөрөнгө оруулагч талтай амжилттай эцэслэж, 17 жилийн дараа хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнд гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Хувь нийлүүлэгчдийн гэрээний нэмэлт өөрчлөлтөөр менежментийн зардлыг бууруулж, давхардлыг арилгаснаар найм орчим их наяд төгрөг, хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулснаар 22 орчим их наяд төгрөг нийт 30 орчим их наяд төгрөгийн зардлыг бууруулж, чадлаа.

Энэ бол Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулагчидтайгаа үүссэн аливаа асуудалд ажил хэрэгч, яриа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэж чаддаг бодит жишээ болж байна. Оюутолгой төслийн үр өгөөжийг Монголын ард түмэнд бодитоор хүргэх итгэлийг баталгаажуулах хэлцэлд хүрч чадсан хөрөнгө оруулагч талдаа талархал илэрхийлье. Миний бие "Рио Тинто" группийн гүйцэтгэх захирал ноён Саймон Тротттой Оюутолгойн төслийг манай улсад илүү үр ашигтай байх дараагийн шатны хамтын ажиллагааны суурь болгож, тус төслөөс авах ногдол ашгийг 2027 оноос хуваарилж, Монголын талын өгөөжийг нэмэгдүүлэхээр харилцан тохиролцлоо" гэсэн юм.

Гэхдээ бас энэ хэмжээний үр дүнд хүрээгүй гэх асуудал ч давхар хөндөгдөж байна.

ҮСХ: Инфляц 12.5 хувь

Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ -ны мэдээллээр энэ оны наймдугаар сард инфляц улсын хэмжээнд 12.5 хувьтай гарсныг зарлалаа.  Энэ нь хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх оны мөн үеэс 12.5 хувиар, өмнөх сараас 1.1 хувиар тус, тус өсчээ. Улсын инфляцад импортын барааны үнэ 2 хувиар, дотоодын барааны үнэ 4.4 хувиар өссөн нь тус, тус нөлөөлжээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол, Монгол Улсын 20027 оны төсвийн хуулиудад зааснаар төрийн зардал өссөн. Энэ оны арваннэгдүгээр сарын 1-нээс ахмад настны тэтгэврийг нэмнэ. Шинэ онд төрийн албан хаагч нарын цалинг нэмнэ. Дээр нь гадаад орчны нөхцөл байдлын улмаас түлш, шатахууны үнэ өсөх, мөн тасрах зэрэг нөхцөл байдал үүсэх эрсдэл өндөр байгаа. Иймээс инфляцийг нэг оронтой тоонд оруулахад Төв банкны зүгээс ихээхэн хүчин чармайлт гаргах шаардлага үүссэн. Энэ долоо хоногт Монголбанк ирэх онд төрөөс баримтлах мөнгөний бодлогодоо инфляцийг бууруулах зорилт тавьсан бөгөөд энэ хүрээнд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхээс аргагүй болсноо дуулгаад буй.

Дээрх тохиолдолд зээлийн хүү өндөр болно, энэ хэрээр аж ахуй нэгжүүд зээлийн дарамтад орох эрсдэл өндөр хэвээр байх юм.

Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны төсөвт нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 34, 780, 0 тэрбум төгрөг бол нэгдсэн төсвийн нийт зарлага 36, 493.4 тэрбум төгрөг байхаар заасан. ДНБ-ийн өсөлт 5.8 хувь, инфляцийг 7 хувьд барихаар төлөвлөсөн.

Эдийн засагчдын зүгээс Засгийн газрыг зардлаа хумьж, уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлтөд найдлага тавихгүй байхыг анхааруулж буй. Тухайлбал, эдийн засагч А.Энхбат “Ирэх оны төсвийн төсөл нь их хэмжээгээр төсвийн зарлагыг тэлсэн, өмнөх жилүүдийн бодлогын алдаа, сургамжаас үүссэн сөрөг үр дагавраас сургамж аваагүй, уул уурхайн эдийн засагтай байсан улсуудын алдааг дахин дахин давтсан шинжтэй байна. Энэ бол хөгжиж буй орнуудын төрийн, нийтийн санхүүгийн удирдлага сул байгаагийн нэг тод илрэл бөгөөд үүний жишээ нь Монголд болж байгааг анхаарах хэрэгтэй.

Эрдэс баялгийн үнийн хэт өсөлт буюу тэсрэлттэй байх үед явагдсан улсын зарлагын тэлэлт, цалин тэтгэвэр, тэтгэмжийн өсөлт, их хэмжээний зээл авалт  нь дараагийн мөчлөгт тохиолдох эрдэс баялгийн үнийн уналтын үед мөн л эдийн засаг, төлбөрийн чадварт асар их дарамт болж, үүнээс хамаарч төсвийг орлого, зарлагыг хумихаас өөр гарцгүй болгож, Засгийн газрыг хүнд байдалд оруулдаг. Монгол Улсын хувьд байгалийн баялгаа зүй зохистой удирдаж чадахгүй, улсын төсвийн төлөвлөлт сул, хангалтгүй, Засгийн газрын эдийн засгийн байгууллагууд эдийн засаг, төсвийн бодлогоо зөв төлөвлөж чадахгүй байсаар байна. Бидэнд дунд болон урт хугацаанд макро эдийн засгийн болон төсвийн тогтвортой байдал туйлын чухал байна” гэж мэдэгдсэн юм.

Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэв

Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдрийг Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр  болгон орон даяар тэмдэглэдэг.  Энэ өдөр өнгөрч буй долоо хоногтийн Пүрэв гаригт тохиолоо.

Төрийн ордны баруун талд байрлах Хэлмэгдэгсдийн хөшөөнд УИХ, Засгийн газрын гишүүд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэв. Мөн аймаг, сумдын Иргэдийн төлөөлөгчдийн хурал,  Засаг даргын Тамгын газрын төлөөллүүд орон нутаг дахь дурсгалын хөшөөнд цэцэг өргөж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Гандантэгчэнлин хийд болон 21 аймаг, 9 дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх сүм хийдүүд хэлмэгдэгсдийн гэгээн дурсгалд зориулж нэгэн зэрэг буяны ном хурлаа

УИХ-ын 1996 оны 33 дугаар тогтоолоор энэхүү тэмдэглэлт өдрийг анх бий болгосон юм.

1937 оны есдүгээр сарын 10-ны өдөр Х.Чойбалсан тэргүүтэй Онцгой бүрэн эрхт комисс байгуулагдаж, улс төрийн их хэлмэгдүүлэлт нийтийг хамарч эрчимжсэн тул энэ өдрийг түүхийн гашуун сургамжийг санах, хүний эрхийг дээдлэхийг сануулсан дурсгалын өдөр болгон сонгосон байдаг. Албан ёсны мэдээллээр Монгол Улсад 37 мянга гаруй хүн хэлмэгдсэнээс өдгөө 30 гаруй мянган иргэнийг цагаатгаад байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-09-13 103.242.47.254

Учка хүү ч хүзүүнээс нь салахгзй урт оосор өөртөө зүүчих шиг боллоо, залуу хүн ажил хийж чадахгүй ч гэсэн ахмад коммунистуудаасаа үгүй дээ шуналаараа бага харагдаж ялгарахгзй бол ямар хэрэг байхав

Avatar

Нэргүй 2026-09-13 64.119.25.7

Улсын сургууль нь дийлэхгүй байхад хувийн сургуулийг дэмжихэд яадийм. АНусууд Засгаар тогломоор байдаг Учралыг унагах их том юм олоо юу. Өөлөх юм олдохгүй хэцүү байх шигээ.

Avatar

Зочин 2026-09-13 64.119.16.167

Учрал сайд аа, эцэг эхийн буянд өлбөрч үхэхгүй, энэ улс орны төлөө жаахан юм хийгээд өгчих, өөрөөс чинь бусад бүгд хулгайчид байна!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Avatar

glkn 2026-09-13 202.126.89.245

ozn

Avatar

cartilaGNy 2026-09-13 202.126.89.245

tochekni ys))))

Avatar

Нэргүй 2026-09-13 64.119.17.6

Нэг сургуулвд 3,5 тэрбум ₮ тавиа л биз Нэг ч гэсэн сургууль хөл дээрээ бос ч л байг.Санууллаа анхааруулла цааш нь сүржигнэх шаардлага бхйгуумуу.

Avatar

Нэргүй 2026-09-13 192.82.66.174

9 хамааралтай ХУВИЙН СУРГУУЛЬ гэдэгтээ асуудал нь байнаа. Нийтийн албан тушаалтан бол нийтийн эрх ашгийн төлөө явах учиртай болохоос хувийнхаа зүйлийг тордоод байж болохгүй. Иймхэн юм ойлгохгүй ч байх гэж

Avatar

хүннү 2026-09-13 202.9.47.63

Яадаг юм? Нэг хүүхэд ч гэсэн сургууль сурч байгаа нь олзуурхууштай юм биш үү? Ихэнх сургуулиуд ачаалалаа дийлэхгүй байна. Манай боловсролын чанар сургууль, багшийн хүртээмжээс болж уналтанд ороод байна. Сансар, Цайз, Дарь-Эх орчмын хүүхдүүд яагаад Их Засгийн дунд сургуульд сурч болдоггүй юм. Хүүхдийн тоогоор улсаас батлагдсан хувьсах зардлыг нь өгөхд л болно ш дээ. Хүүхдүүд л сурч байвал хэний сургууль байх нь ямар хамаатай юм.

Avatar

Арай л бна 2026-09-13 202.9.40.36

Троллууддаа их мөнгө өгч дээ, тэмээн дээр ямааны гарз гэж энэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж