niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 23:03 UTC Эх: https://news.mn/r/2887052/ d8bf514e51ad49b7… ← niitlelch.mn руу буцах

УИХ-ын ээлжит бус чуулганыг “самарсан” гишүүн  хэн бэ?

УИХ-ын ээлжит бус чуулганыг “самарсан” гишүүн  хэн бэ?

УИХ-ын ээлжит бус чуулганыг “самарсан” гишүүн  хэн бэ?

УИХ-ын ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн ч хоёрдугаар хэлэлцүүлэг дээр гацсанаар “самраач” нь хэн бэ гэдэг асуудал хөндөгдөж эхлээд байна. Учир нь, УИХ-аар төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг  ч хийж дуусгаагүй байтал ээлжит бус чуулганыг хаах өдөртэй тулж буй юм. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлөөс ээлжит бус чуулганыг есдүгээр сарын 7-14-ний хооронд хуралдуулахаар товлосон. Энэ өдөр маргааш дуусна.

Гэтэл одоогоор УИХ-ын Төсвийн байнгын хороо, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж чадаагүй байна.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Н.Наранбаатар “УИХ-ын ээлжит бус чуулган үр дүнгүй болчихлоо. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийхгүй болохоор Төсвийн байнгын хороог хуралдуулах боломжгүй байна” гэдэг тайлбарыг өнгөрсөн долоо хоногт өгсөн.

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороог УИХ-ын гишүүн Б.Заяабал удирддаг.  Байнгын хорооны дарга нь гишүүнийхээ ирцийг бүрдүүлж, товлосон цаг хугацаандаа хуралдаанаа хийх ёстой. Гэтэл УИХ-ын ээлжит бус чуулган хуралдсан эхний өдөр л УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал эзгүй, чөлөө авсан байсан.  Чөлөө нь дуусахгүй байсаар өнгөрсөн долоо хоногийг дуусгав. Орлоод хэн нэг нь Байнгын хороог удирдаж, хуралдааныг хийж болох ч тийм санаачлагыг эрх баригч хүчин гаргасангүй. УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо нь 32 гишүүнтэй. Ирц 50 хувийн босго давахад хуралдах боломжтой. Тодруулж хэлбэл, 17 гишүүн байнгын хорооны хуралд оролцоход ирц босго давах юм.

Байнгын хорооны ирц бүрдээгүй шалтгааныг УИХ-д суудалтай намууд биенээ буруутгасаар шинэ долоо хоногтой золгох болж байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд “Ардчилсан намын бүлгийнхэн ээлжит бус зарлан хуралдуул гэж шахаж шавдуучихлаад, чуулган эхлүүт  Хятад руу явсан” гэж буруутгасан. Харин УИХ дахь  Ардчилсан намын гишүүд “Бид Байнгын хорооны хуралдаа суух гээд хүлээж байгаа ч МАН-ын бүлгийн гишүүд өөрсдөө ирц бүрдүүлсэнгүй. МАН-ын бүлгээс олон гишүүн гадаадад болон дотоодод томилолтоор ажиллаж байна” гэж сөрсөн юм.

Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэн баталж чадаагүй байтал УИХ-ын намрын чуулганыг нээх цаг хугацаатай залгах болсон нь гишүүдийн хувьд ирэх өдрүүдэд шөнө дөлөөр ч болтугай хуралдаж, ажлаа нугалахаас аргагүй нөхцөлд хүргэж байна.

Хуулиараа УИХ-ын намрын чуулганыг есдүгээр сарын 15-нд нээнэ.  Төсвийн алдагдал 2.2 их наяд төгрөг давсан, инфляц 12.5 хувьд хүрсэн, 2026 оны төсвийн тодотголоор зарлага өссөн, 2027 оны Монгол Улсын төсөв 10 их наядаар тэлсэн зэрэг нөхцөл байдлын улмаас Монголбанк ирэх онд мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэхээс өөр сонголтгүй болсноо өнгөрч буй долоо хоногт зарласан. Иргэдийн амьжиргаа өдрөөс өдөрт доройтож, хаалгаа барьсан аж ахуй нэгжүүдийн тоо нэмэгдсээр байгаа энэ үед төр засгаас оновчтой бодлого хэрэгжүүлэх шаардлага үүссэн ч эрх баригч намын хувьд дотоод улс төрийн зодоондоо хамаг хүчээ барж байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

Avatar

Монгол Улс Төрөө гэж...... 2026-09-13 202.126.89.176

УИХ, НИТХ гишүүд аль аль нь 4 жилийн турш ТОЙРОГ ДЭЭРЭЭ АЖИЛЛАДАГГҮЙ !!! Тэд харин Сонгууль дөхөхөөр ТОЙРГОО УСАЛДАГ. Компьютер, элдэв Бэлэг тараах замаар Иргэдийн Саналыг УРЬДЧИЛЖ ХУДАЛДАЖ авдаг. Бид Толгой дээрэ Бие, Гэрээ зассан хүмүүс гэж залах ч Тэд УЛСАА ЗАСДАГГҮЙ, ХАРИН ХАР АМИА БОДОЖ УЛСАА ХОРЛОДОГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж