Шалгалтын явцад Б.Насантогтохыг эхнэр, хадам дүү нарын хамт тавуулаа бүлэглэн авлигаар олсон нийт 2.8 тэрбум төгрөгийн их хэмжээний хөрөнгө, орлогыг эзэмшиж ашигласан. Хамаарал бүхий иргэдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл худалдан авч мөнгө угаасан гэдэг үндэслэлээр буруутгасан байна.
Прокуророос Б.Насантогтох нарыг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, нийтийн албан тушаалтан хахууль авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан, хахууль өгсөн гэсэн Эрүүгийн хэргийн таван зүйл ангиудаар буруутгаж байгаа. Хэргийг дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлсэн байна.
Б.Насантогтох хөрөнгө орлого 2019 оны тавдугаар сарын 9-нөөс 2026 оны нэгдүгээр сарын 15-ны хооронд нийт 3 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгийг урьдчилсан байдлаар тогтоожээ. Энэ хугацаанд хамгийн том мөнгөн дүн яригдаж буй хэрэг нь Баянхонгор аймгийн Шинэнжинст суманд үйл ажиллагаа явуулдаг алтны уурхай, баяжуулах үйлдвэрийн цахилгаан хангамжийн дэд бүтцийг хариуцаж буй нэр бүхий компанитай холбогдсон.
Үүнээс гадна Б.Насантогтох нь бусадтай бүлэглэн “Б…” ХХК-ийн ерөнхий захирал Ц.О-ын хууль бус ашиг сонирхлын үүднээс 2024 оны гуравдугаар сарын 31-нд 257 сая төгрөгийн үнэ бүхий гурван өрөө орон сууцны өмчлөх эрхийг өөрийн хадам дүү Ч.Амгалантөгсийн нэр дээр шилжүүлэн авч, хахууль авсан. Энэ хэрэгт Ч.Амгалантөгсийг гэр бүлийнх нь хүний хамт шалгасан байдаг. Мөн “Р…” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс Д.Г-өөс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд 2022-2025 хугацаанд бэлнээр нийт 202 сая төгрөгийн хахууль авсан болохыг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон байдаг.
3,605.46





















































Нэргүй 2026-09-12 202.126.88.149
Төрийн албанд ажиллаж байхдаа хууль зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн иргэдийг төрийн албанд дахин хэзээ ч ажиллахааргүй хуульчлах хэрэгтэй Жил заадаг нь зүгээр хоёр сонгуулийн хооронд угаасаа л 4 жил байдаг, түр та амарч бай, завсарлага аваад хүлээж бай, гэсэнтэй адил. Хариуцлага хатуу тооцож байж энэ байдлаас сална, ингэж байж төрийн алба цэвэршинэ, нэр хүнд нь өснө
Зочин 2026-09-12 103.57.93.105
МОНГОЛЫН АВИЛГАЧДЫН НЭГДСЭН МАН НАМЫН АВИЛГАЧДЫН МАФИЙН БҮЛЭГЛЭЛ ГАНЦААРЧИЛСАН ТОГЛОГЧ АВИЛГАЧААРАА ТУГ ТАХИЖЭЭ….
Хулгайч 2026-09-12 202.9.47.9
Хулгай хохирлыг төлүүлэх хөрөнгийг лацдан хураах нь чухал. Нам өөрийнхөө хүнийг биемуу гээд тавьж л явуулна.
Болд 2026-09-12 59.153.113.92
Нүгэл нүдээрээ гэдэг шиг МАН-ын нэг дунд гарын авлигач ял авчдээ. Эрчим хүчнийхэн бүгд мэднэдэ энэ авлигачыг. Болорчулуун гишүүн асны л татаж гаргаж ирсэн хулгайч шд.
Нэргүй 2026-09-12 103.229.123.148
Хэхэ дээгүүрх хэд нь тун тахиж дээ энэ хүнээр.
зочин 2026-09-12 66.181.189.167
Зах зээлийн мөн чанар нь энэ, Бүгд мөнгөнд шунана, Бүхнийг мөнгө шийднэ, Үүний төлөө юу ч хийхээс буцахгүй , Хүнийг хүн биш болгоно,Хогийн нийгэм, Ардчиллын жишиг АНУ-ыг хар, Бусдыг түрэмгийлэнэ,өөрийн саварт оруулах, хамаг баялагийг нь шилж сорохыг л бодно,
Намчин 2026-09-12 202.126.88.178
идэж уух гэж төр рүү шургаж байгаа цүнхнүүд
Нэргүй 2026-09-12 64.119.18.120
yun baga ugdiin s**
Нэргүй 2026-09-12 103.212.117.166
Хамгийн гол нь хөрөнгийг хийхнь хурааж улс болон бусдад учруулсан хохирлыг төлүүлээд шоронд нь хийх,зүгээр л хэдэн жил өгөөд дараа нь ямар нэг байдлаар сулалдаг байдлаар шийдээд байвал наад авилгал чинь огт буурахгүй дээ
Нэргүй 2026-09-12 64.119.16.117
Күэй мөн ширүүн дориун хорвоо юмаа. Дээр үед нохдууд хазинодоод банк дампууруулаад л яагаа ч үгүй санагдах юм. Гэрт нь 10 тэрбум хураалттай нохдууд бараг зүгээр яваад байгаа биш билүү. Жинхэнэ манантай хорвоо юм.