Хуваарийн дагуу өнөөдөр УИХ-ын чуулган хуралдах хуваарьтай 2026 оны төсвийн тодотгол хэлэлцэж буй энэ цагт байнгын хороод ирц бүрдэхгүйгээс хуралдаж чадахгүй байна. Тухайлбал, өнөөдөр 10.00 цагт Эдийн засгийн байнгын хорооны хурал зарлагдсан ч ирц бүрдэхгүй учраас хурал одоо ч эхлээгүй байна. Мөн өнөөдөр Төсвийн байнгын хороо хуралдахаар товлогдсон юм.
Угтаа бол 2026 оны төсвийн тодотголыг цаг алдалгүй хэлэлцэж, УИХ-аар батлуулах ёстой төсөв тойрсон улс төрийн асуудал МАН доторх хагарлыг ч хурцатгасан бололтой. Дээрээс нь УИХ-ын гишүүд гадаадад, дотоодод ажиллаж байгаа, зарим гишүүд нь хуралдаа ирэхгүй байгаа нь Засгийн газраас өргөн барьсан 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэхэд асуудал үүсгэж байна.
2026 оны төсөвт зайлшгүй тодотгол хийх шаардлагатай, эмч, багш нар, төрийн үйлчилгээний албаны цалин нэмэх, тэтгэвэр нэмэгдүүлэх, эрчим хүчний засвар шинэчлэл хийх гэх мэт чухал санхүүжилт тусгасан төсвийн тодотголыг яаралтай батлахгүй бол иргэдийн орлого буурч, өвөл эрчим хүчний дутагдалд орж, цахилгаан хязгаарлах нөхцөл үүсээд байгааг Засгийн газраас тайлбарлаж буй.
3,605.46





















































Холбоотой мэдээ