niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-22 23:30 UTC Quelle: https://news.mn/r/2886854/ ff54cee3e9ee437d… ← zurück zu niitlelch.mn

Ерөнхий сайд танхимаасаа урвагч хайж байна

Ерөнхий сайд танхимаасаа урвагч хайж байна

Ерөнхий сайд танхимаасаа урвагч хайж байна

Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнжигнэж эхэлсэн эгзэгтэй үед “Ерөнхий сайд Н.Учрал хувийнхаа сургуулийг төсвийн 3.5 тэрбум төгрөгөөр “тордох” гэж байсан мэдээлэл цацагдсан нь даарин дээр давс үрсэн хэрэг болж буй.

Дээрх асуудлыг шалгуулахын тулд Ерөнхий сайд Н.Учрал өчигдөр Авлигатай тэмцэх газарт хандсан. Энэ үеэр нь сэтгүүлч “Танай кабинетаас таны эсрэг ажилласан байж болох уу” гэх асуулт тавьсан юм. Үүнд Ерөнхий сайд “Энийг шалгуулах л ёстой, үнэн мөнийг тогтоолгох ёстой.  Албан хаагч нар ажлын төлөвлөгөө ч юм уу, хаанаас мэдэгдэхгүй эксель файл явуулж миний нэр хүндэд халдаж байгаад маш их гомдолтой байгаа. Баримтгүйгээр нэр хүндэд халдаж байна” гэж хариулсан юм.

Дээрх тайлбараас ч болсон уу,  Засгийн газрын сайд нар биенээ хардаж эхэлсэн бол Ерөнхий сайд бүх сайд нараа хардаж, урвагч хайж эхэлсэн тухай “бор шувуу” саарал ордныг доргиож эхэллээ.

Анх эл асуудал УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр хөндөгдсөн бөгөөд эксель файл илгээсэн буруутнаар Сангийн яам, Боловсролын яам хоёр хамгийн тэргүүнд нэрлэгдэж эхэлсэн байдаг. Хэрэг бишэдсэнийг мэдсэн Сангийн сайд З.Мэндсайхан салхины зүг чигийг өөрчлөхийн тулд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирыг зандарч,  хэвлэлээр дамжуулан “Мэргэжлийн яам нь аль сургуульд хэдэн төгрөг хуваарилахаа мэднэ шүү, Сангийн яам ч, би ч мэдэхгүй” гэх байр суурь илэрхийлж амжсан.

Боловсролын яам руу гал чиглэнгүүт Франц улсад томилолтоор ажиллаж байсан УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Ерөнхий сайдын гэр бүлийн хамаарал бүхий сургууль ямар нэгэн хүсэлт гаргаагүй. Ийм санал хүсэлт байхгүй учраас тийм баримт гэж байхгүй гэдгийг хариуцлагатай хэлье” гэж Live хийн мэдэгдсэн.

Гэвч хэвлэлүүдийн гарт орсон Ерөнхий сайдын хамараал бүхий “Их Засаг Кингс Скүүл”сургуульд 3.5 тэрбум төгрөг олгохоор Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд суулгасан задаргааг эксель файл хэлбэрээр хаанаас хэн шидэв гэдэг хэргийн эзнийг олох ажиллагаа бүтэл муутай байгаа сурагтай.

Эцэс сүүлдээ 30-ын талынхнаас тавигдсан сайд нарыг энэ асуудалд холбоотой байж болзошгүй гэж хардаж ч буй юм байх.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ албан тушаалаасаа буух нь тодорхой болж асуудал үүсэхэд мөн л танхим дотроосоо урвагч хайж, одоогийн Ерөнхий сайд Н.Учрал нэрлэгдэж байв. Ерөнхий сайд Н.Учралын эсрэг ажилласан урвагч хэн бэ?… Танхим дотроосоо юу, танхимаас гадна уу.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
3
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

24 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-09-11 192.82.92.204

дотроосоо

Avatar

Нэргүй 2026-09-11 122.201.19.4

Л.Энх-Амгаланiin zasgiin gazar dandaa ogtsordog

Avatar

Нэргүй 2026-09-11 66.181.183.69

Өргөдлөө өгөөд зайл…Ард түмний мөнгийг ингэж идэж ханаагүй юу чи..2018 онд ЖДҮ -ийн зээл баригдангуут 2018.10.29 ны буцаан төлсөн баримт нь байна. Мэдэгдэхгүй ш*** нь муу хулгайч

Avatar

irgen 2026-09-11 202.9.40.245

Neg syragch-neg konpyter gedeg hotolbor demshyyllee geed bsan hyn hend yilchilj yanaglan horlob …Mash engii logik …

Avatar

Нэргүй 2026-09-11 202.9.40.245

Ychral batsaan irsen zamaaraa magrsh!!!Yaraltai ZG-taa selgee hiigeed yzbel on gartal tyr yldeh neg garts bna daa

Avatar

irgen 2026-09-11 202.9.40.245

Ezen todorhoi shttd.B.Enhbayr. Zandanshatar holooroo Enhbayr t tyshyylj ynasan bol Ychral Enhbayrt hyzyygeeree osorlyylj ynah nyhee beldlee gej hen zarlalsan bilee .. Zasgaar toglodog komnanii byleglel chn MCS l biz dee !!!! Bolibsroliin tosobiig hen bazaj bgaab MCS. Ychral henees mongo abch songyyliddag bilee !!! Ter oriin baritsaa ajillaj bgaa l daa !!! Mongo yolson hyn hogjmoo zahialj l taaraa…Erdoo l ene …

Avatar

ХУУЛЬЧ 2026-09-11 202.9.46.189

УРВАГЧ ГЭХЭЭСЭЭ БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ГАЛ ТОГООНЫ ЭЗЭН ШҮҮ ДЭЭ . ,,,БҮХ ДОТООД АСУУДАЛ,, ТОЦООЛОЛ ТААМГААР БИШ ӨӨРИЙН БИЕЭЭР НЭГ БҮРЧЛЭН ШАЛГАЖ ,ЯАМАР ҮЙЛ ЯВДАЛ БОЛСОНЫГ БУСДААС ИЛҮҮ МЭДДЭГ УЧИРТАЙ .ТИЙМ БОЛООД ЯАМ ГЭДЭГ АЙЛЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА БАЙДАГ ЮМ. ,,,,

Avatar

Нэргүй 2026-09-11 103.229.122.93

Мэдээж , Энхамгалн л байна шүү дээ . Сургууиас нь хүсэлт ирээгүй байхад 3, 5 ТБ бэлгэнд өгсөн хүн Энхамгалангаас өөр хэн байхав , биш бол ЕС л үүрэг өгсөн гэж ШҮГЭЛ үлээгч ЭА өөрөө боллж таараад байна . . .

Avatar

наахуу урвагчдыг огцруулаад зогсохгүй устга. 2026-09-11 103.168.34.115

Хайгаад байх юу байсан юм бэ? Ардчилалыян үхээрүүдтэй хуйвалдсан Доржханд, Номтойбаяр, Найдалаа гурав л байгаа ш дээ.

Avatar

Нэргүй 2026-09-11 103.168.34.233

.ман ан 2 казак гэж дайсан бхйна энн новшнуудаасаа л сал

Avatar

Хулгайч нар 2026-09-11 202.9.46.115

Нямбаагийн хор найруулга шүү! Нямбаа өөрөө xyжаа луйварчидтай нийлж туулын хурдны зам төслөөс 500 тэрбумыг хусчихаад Учралыг 3.5 хан тэрбумын шалихгүй юмаар нь далиммдуулан өшөөгөө авч байна. Учралд тиймхэн юм хэрэггүй, картандаа тэрбум цаастай хүн

Avatar

Зочин 2026-09-11 103.212.119.151

Алдсан хүн арван тамтай гэгчээр бүгд л урвагч харагдаад, сэжигтэй санагдаад байгаа байх даа, кк

Avatar

Нэргүй 2026-09-11 64.119.16.49

taarsan gaar shuudainuud

Avatar

Нэргүй 2026-09-11 64.119.24.59

Энхамгалан урхи тавьж Учралыг зайлуулж өөрөө 9 болох гэсэн баригдлаа, худлаа ярьж хутга шаахдаамэргэжлийн хулгайч

Avatar

Зочин 2026-09-11 202.179.18.235

урвагч нар олон бий цөөлөөрэй

Avatar

Нэргүй 2026-09-11 64.119.27.55

Хэн илрүүлсэн урвасан энэ тэр ямар хамаа бнаа зүгээр л энэ чинь байж болшгүй зүйл шүү дээ ашиг сонирхлын зөрчил ш дээ хэдий авч чадаагүй ч гэсэн угаасаа ийм юм байж болохгүй юунд ингэж бурууг өөрөөсөө биш бусдаас хайдаг бнаа

Avatar

Нэргүй 2026-09-11 66.181.178.21

НИЙСЛЭЛ ХҮҮ КИНО ДЭЭР ГАРДАГ Мэндээ эмчийн АРВАН ГУРВАН мэхийг АН УЧРАЛЫГ ОГЦРУЛАХЫН ТУЛД хийж байна.МАН-ын дотоод хагарлыг өдөөх, ард иргэдийн амьдрал доройтож байгааг байнга сануулахаа авахуулаад, ҮХЦ-д хандах, хамгийн сүүлд нь хамаарал бүхиЙ СУРГУУЛЬДАА ТӨСВӨӨС МӨНГӨ ӨГӨХИЙГ ЗАВДСАН гэх асуудал.ТЭГЭХДЭЭ ОВОО БОСГООГҮЙ БОЛ ШААЗГАЙ ЮУНД СУУХАВ ГЭСЭН ҮГ БИЙ.

Avatar

Нэргүй 2026-09-11 66.181.178.21

Уул нь хэдэн сарын өмнөх дүр зургаар бол МАН-ынхан нэр хүнд тааруугаа мэдэрсэн байдалтай, АН-ынхан ирэх сонгуульд ялалт байгуулчихсан юм шиг их л пээдгэр, тун ч баяртай байж билээ. Гэтэл Учрал ЕС болсноос хойш байдал эсрэгэээрээ эргэх маягтай боллоо. АН-ын нөгөө сонгуульд ялах мөрөөдөл нэг л биш болоод явчихлаа.Гол саад бологч нь Учрал. Түүнийг муулах гээд өнгөрсөн замыг нь шүүгээд буруутгах зүйл олдохгүй. ТЭГЭХЭЭР ТҮҮНИЙГ ОГЦРУУЛАХГҮЙ БОЛ АН-ЫН СОНГУУЛЬД ЯЛАХ МӨРӨӨДӨЛ ЛӨӨЛӨӨ БОЛОХ НЬ УУ.

Avatar

Нэргүй 2026-09-11 66.181.178.21

Асуулт:1/Хувийн сургуулиудад төсвөөс мөнгө өгөх талаар чуулган, БХ-ны хуралдаан дээр яригдсан уу. 2/Аудит, ТТБЗ энэ талаар мэдсэн үү, дүгнэлт гаргасан уу.3/СЯ, БШУЯ-ны хэн гэдэг ажилтан энэ асуудлыг гардан хариуцаж боловсруулсан юм.4/Сургууль нь хүсэлт гаргаагүй ч хэн нэгэн сайд, гишүүн, ТНБД г.м. албан тушаалтан энэ сургуульд мөнгө өгөхийг санаачилсан юм биш үү. Эдгээр асуултуудын хариу гарвал нэлээн юм тодорхой болно.

Avatar

Нэргүй 2026-09-11 202.72.243.182

саяхан бас нэг сайд нь хэн нэгнийг эх орноосоо урвагч гэсэн гэнээ

Avatar

Тунгаа 2026-09-11 64.119.20.175

Хэргийн эзэн Мэндсайхан баригдах болохоороо тэнэгтэж өгөх юмаа хахаха

Avatar

Иргэн 2026-09-11 202.126.88.167

Нам доторхи гэмт хэрэг, идсэн ууснаасаа болоод талцаж хэрэлдэж байгаа МАН 38/30 , нам дамжсан бүлэглэлүүд шударга ёс, хуулиа баримтлаач! Та нарын хөлд улс орон сүйрлээ. Иргэд хэцүүдлээ!!

Avatar

Иргээ 2026-09-11 202.126.88.167

За худлаа улстөржилт болгоод үамхруулах нь.. Ер нь энэ улстөржилт нэрийн дор гэмт хэрэг, бүлэглэлийн хууль бус ажиллагаагаа нуудгаа болихгүй юм уу? Улстөр хийх ч учиртай, өөрийн дүрэмтэй. Иргэдийн эрх ашгийн төлөө бодлогод нөлөөлөх ажиллагаа болохоос хуйвалдаан, үгүйсгэл биш!!!

Avatar

Нэргүй 2026-09-11 64.119.25.235

Ховд хүнээс өөр хэн байхав

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж