УИХ-ын Төсвийн байнгын хороо хуралдана
УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 10:00 цагт хуралдахаар товложээ. Уг хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх юм.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 31.9 их наяд төгрөг, нийт зарлага 34.0 их наяд төгрөг, төсвийн алдагдал 2.0 их наяд төгрөг буюу ДНБ-ий 2.0 хувь байна гэж тооцсон юм.
3,605.46





















































Холбоотой мэдээ