niitlelch.mn · Архивлагдсан хувь Архивласан: 2026-11-22 23:31 UTC Эх: https://news.mn/r/2886764/ 0437d58fe8375b8e… ← niitlelch.mn руу буцах

“Түгжил” ажиллагаа юу, эсвэл!

“Түгжил” ажиллагаа юу, эсвэл!

“Түгжил” ажиллагаа юу, эсвэл!

Ерөнхий сайдын хамаарал бүхий компани төсвийн тодотголоос 3.5 тэрбум төгрөг авах гэж байсан асуудал эцэстээ Н.Учралын Засгийн газрын тогтворгүй байдлыг улам хурцлав.

Ерөнхий сайдын ээжийнх нь үүсгэн байгуулсан хувийн сургуульд 3.5 тэрбум төгрөгөөр тоног төхөөрөмж авч өгөх асуудлыг Өргөдлийн байнгын  хорооны хуралдаанаар ярьж, хэвлэлүүд ямар учиртайг хөвөрдөж, Сангийн сайд З.Мэндсайхан ил гарч тайлбар хийсэн ч эцэст нь Ерөнхий сайд Н.Учралыг АТГ-ын хаалгыг татахад хүргэв.

Анх Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар 2026 оны төсвийн тодотгол хэлэлцэх үеэр боловсролын салбарын сургуулийн орчныг сайжруулах 50 тэрбум төгрөгийг юунд зарцуулах талаар холбогдох яамнаас мэдээлэл авсан бөгөөд үүн дунд Ерөнхий сайдын хамаарал бүхий сургууль байж. Тиймээс хэвлэлүүд Боловсрол, шинжлэх ухааны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очироос тодруулахад, тэрбээр мөн л Ерөнхий сайдын ээжийн үүсгэн байгуулсан сургууль байгааг хэлж.

Гэвч хэсэг хугацааны дараа энэ бүхэн худал мэдээлэл болж, зөвхөн Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн бичгийн дарга худал мэдээлэл хэлсэн болов. Ингээд асуудал олны анхааралд өртөж, чухам хэн нь худал, хэн нь үнэн яриад байгаа нь мэдэгдэхгүй болов.

Ерөнхий сайд Н.Учрал энэ бүхэн гүтгэлэг, ямар ч тийм зүйл байхгүй хэмээн өөрийн биеэр АТГ-т очиж шалгаж өгөх хүсэлтээ өгсөн юм. Ерөнхий сайд Н.Учрал АТГ-т хандаж буй талаараа “УИХ-аар  2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.  Төсвийн тодотголтой холбоотойгоор улстөржилт өрнөж байна. Манай ард иргэд намайг мэднэ, нуух хаах зүйл байхгүй.  Нээлттэй ил тод байх зармын үүднээс мэдээллийг нягтлах хүсэлтийг Авлигатай тэмцэх газарт гаргалаа. Үнэн мөнийг тогтоох байх. Манай гэр бүлийн зүгээс төсвөөс санхүүжилт шийдүүлэхээр ямар нэг хүсэлт өгөөгүй, сайд нарын хувьд бие биедээ төсөв хуваарилах асуудал яригдаагүй.  Төсөвт зардлууд нэгд, нэгэнгүй байдаг.  Жагсаалт болгоноор нь УИХ хэлэлцдэг.

Төсвийн хуульд байхгүй асуудлаар хүнийг гүтгэж, харлуулах, үүний цаана хоосон улстөржилт төсвийг унагаах гэсэн үйлдлүүд байх шиг байна. Тийм учраас үнэн мөнийг тогтоох ёстой гэж үзэж байна. Ерөнхий сайдын хамаарал бүхий сургуульд зардал шийдсэн гэсэн зүйл байхгүй, төсвийн хуулийг харж болно.

Ерөнхий сайдын хувьд ийм үйлдэл хийх шаардлага байхгүй. Дээрээс нь  миний гэр бүл, ажлын мэргэжлийн нэр хүндэд халдаж байна. Миний гэр бүлийн нэр хүндэд халдах шаардлага байхгүй. Сонгинохайрхан дүүрэгт сургууль байгуулагдаад есдүгээр сарын 1-нээс 1-12 дугаар ангийн хүүхдүүд хичээллээд явж байгаа юм билээ. Миний хамаарал бүхий этгээдүүдээс төсвөөс санхүүжилт авах ямар ч хүсэлт тавиагүй” гэсэн тайлбарыг өгсөн юм.

2026 оны төсөв бол төр танах ёстой зардлаа танаж, ард түмний орлогыг хамгаалах төсөв гэж Ерөнхий сайд Н.Учрал тодорхойлж буй. Гэвч төсвийн тодотгол хэлэлцэгдэх явц нэг иймэрхүү өрнөлтэй явна. Өрнөж буй үйл явцаас харвал Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга нь Ерөнхий сайдыгаа "түгжилдсэн" болж байна. Цаашид Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар “туг тахиад” өнгөрөх үү эсвэл энэ бүхэн хэн нэгний зохион байгуулсан, Н.Учралын хэлээд буй улс төр нь үү гэдэг ойрын өдрүүдэд тодорхой болох биз ээ. Ямар ч гэсэн намрын ээлжит чуулган хүлээж байсан улс төрийн халуурал цагаасаа өмнө “эхлэв” бололтой.

Цаашид ч Н.Учралын Засгийн газрын хувь заяа дээсэн дөрөөн дээр дэнчигнэсээр байх нь. Үүнийг Н.Учралын тэргүүлж буй МАН дотор төдийгүй сөрөг хүчин болох АН ч илүү их дэнчигнүүлсээр улс төрийн халуурал өрнөх нь ээ.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

Avatar

Нэргүй 2026-09-11 202.126.89.86

БАС Л НЭГ ХУЛГАЙЧ БАЙНА ДАА. 3,5 ТЭРБУМЫГ АВАХ ГЭЖ ЗАВДААД БАРИГДЛАА. МАН Ч ҮНЭХЭЭР ХУЛГАЙЧДЫН ҮҮР БОЛЖЭЭ

Avatar

Нэргүй 2026-09-11 66.181.180.220

дандаа захиалгаар бичиж бдаг нэг мөнгөний авгай фб дээр өмөөрөөд нэг юм бичсэн харагдсан

Avatar

Зочин 2026-09-11 103.212.119.151

Учрал ч жидүүчин шүү дээ, энэ зэргийг элбэгхэн хийх байх оо, боловсролын төрийн нарийн Ням-Очир гэх нөхрийг золигт гаргаад л өнгөрөх байх даа, хэл ам хийгээд байгаа нөхдөд аманд нь мөнгө цутгаад, дарамтлаад л чимээгүй болгох биз

Avatar

Огцор 2026-09-11 202.9.46.115

Гэрээрээ яасан ичгүүргүй шуналын туламнууд вэ. Монгол төрийг бүү сандайл өмхий хулгайч аа..

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа:ХЭН ЭНЭ АСУУДЛЫГ САНААЧИЛСАН ВЭ ГЭДГИЙГ ТОГТООЧИХОД БҮХ ЮМ ИЛ ТОД БОЛНО 2026-09-11 66.181.178.21

Асуулт:1/Хувийн сургуулиудад төсвөөс мөнгө өгөх талаар чуулган, БХ-ны хуралдаан дээр яригдсан уу. 2/Аудит, ТТБЗ энэ талаар мэдсэн үү, дүгнэлт гаргасан уу.3/СЯ, БШУЯ-ны хэн гэдэг ажилтан энэ асуудлыг гардан хариуцаж боловсруулсан юм.4/Сургууль нь хүсэлт гаргаагүй ч хэн нэгэн сайд, гишүүн, ТНБД г.м. албан тушаалтан энэ сургуульд мөнгө өгөхийг санаачилсан юм биш үү. Эдгээр асуултуудын хариу гарвал нэлээн юм тодорхой болно.

Avatar

Иргэн 2026-09-11 202.133.76.8

Учрал гуай "намайг ард түмэн мэднэ" гэчихжээ. Нөөцийн махны үнэ асуухаар Хүчит шонхор зах явдаг, Оюун-Эрдэнийг огцруулахаар аавынхаа сургуулийн оюутнуудыг талбай дээр аваачиж суулгасан гэсэн ярианд нэр нь холбогдож байсан нь хамгийн түрүүнд санаанд орж байх юм. Тэр оюутэуудын тухайд Д. БЯМБАСҮРЭН гуай телевизээр ярьж байхыг сонссондоо л үнэмшсэн

Avatar

Cokol 2026-09-11 66.181.182.25

Тимон уснаас хуурай гарна, асуудлуудыг чихгүй мэт л өнгөрөөх биз ойгүй т1 нохой юм шүү дэ тэр

Avatar

Олон түмний нэг 2026-09-11 202.126.88.126

Зохион байгуулалттай том гүтгэлэг явж байна гэж ойлголоо. Зорилго нь, Засгийн газрыг огцруулах, Монголчуудыг хооронд нь яс хаяж "а.лалцуулах", эмх замбараагүй байдал бий болгох. Ийм байдалд хүргэх нь хэнд ашигтай вэ гэдгийг бид дор дороо тунгааж бодмоор байна. Ийм байдал Монголчуудыг шулж байгаа гадны компаниуудад л ашигтай. Ер нь, хүзүүгүй хүн Монголд ирснээс хойш элдэв хэрүүл маргаан, хэрүүл тэмцэл улам эрчимжиж байна Сонор сэрэмжтэй л байх нь чухал байна шүү. Холоос шидсэн чулуу гэж байдаг

Avatar

Нэргүй 2026-09-11 202.9.40.151

эрүүгийн зүйл анги шүү. завдсан..

Avatar

Уянгын халил 2026-09-11 202.9.46.115

Битгий худлаа шaaж бай, албан тушаалаа чөлөөлүүлээд шалгуул. Энэ чинь монгол улсын АТГ болохоос чиний АТГ юм уу?

Avatar

Худалч хулгайч 2026-09-11 202.9.46.115

Огцороод шалгуул!!

Avatar

Нэргүй 2026-09-11 66.181.185.121

Баяд хүн бол Төсөв байтугай хаанаас ч шаана шүү дээ !

Avatar

Нэргүй 2026-09-11 59.153.112.87

огцор

Avatar

Нэргүй 2026-09-11 202.126.88.71

Картанд нь 2.7 тэрбум байдаг гэсэн. Яасан ханаж цадахаа байчихсан шуналын бузрууд вэ…2018 онд ЖДҮ -ээс бас 950 саяыг шаасан. Баригдахгүй бол хулгайлаад л байна. Баригдахаараа битгий тайлбар хийж бай.

Avatar

Нэргүй 2026-09-11 66.181.183.69

UBS авгай шунал бол байх л ёстой гэж боддог. Хулгайч нар миний хүүхэд 9 юм чинь яаж ч тарвалзсан миний дур гэж байхгүй юу…Хүүхдээ алаад хаячлаа. Энэ засаг ч онколдох зам руугаа явчлаа. Шалтгаан ч ХАНГА…ХАНГА

Avatar

Зочин 2026-09-11 66.181.186.149

Ан ыхан үнэндээ гэрт оыр сургууль хөтөлбөрт саад хийх болж байна

Avatar

Нэргүй 2026-09-11 202.55.191.130

гэрт ойр сургууль гэж ямар ч утгагүй хөтөлбөр. хүн хөрөнгө мөнгөндөө тааруулаад хүүхдээ улсын сургуульд өгөх, хувийн сургуульд өгөхөө шийддэг. гэтэл төсвөөс мөнгө гаргаад зарим нэг хүүхдийг хувийн сургуульд сургана гэхээр ойлгомжгүй олон асуудал гарна. 1. хэний хүүхдийг сургах вэ. танил талтай, улстөрд нөлөөтэй хүмүүс мөнгөө төлөхгүйгээр хүүхдээ хувийн сургуульд сургадаг болох уу. 2. хувийн сургуулийн ачаалал улсын сургуулийнхтай адил болох уу.

Avatar

Нэргүй 2026-09-11 202.55.191.130

нэг ангид сурах хүүхдийн тоо улсын сургуулиас ялгаагүй болбол мөнгөө төлөөд хүүхдээ хувийн сургуульд сургаж байгаа хүмүүс хүссэн үйлчилгээгээ авч чадахгүй болох уу. 3. хэдэн жил хэрэгжих төсөл вэ. энэ жил хүүхдээ шилжүүллээ, дараа жил буцаагаад шилжүүлэх үү. сургууль, ангиа солих нь хүүхдэд хүндээр тусдаг. хүүхэд туршилтын туулай юу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж