niitlelch.mn · Archivkopie Archiviert: 2026-11-22 23:32 UTC Quelle: https://news.mn/r/2886757/ 4ecc79a0d37129a1… ← zurück zu niitlelch.mn

Д.Бум-Очир: Т.Ням-Очирын чихэнд үг шивнэсэн зүйл байхгүй

Д.Бум-Очир: Т.Ням-Очирын чихэнд үг шивнэсэн зүйл байхгүй

Д.Бум-Очир: Т.Ням-Очирын чихэнд үг шивнэсэн зүйл байхгүй

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир хувийн сургуулиудад улсын төсвөөс тоног төхөөрөмж, лабораторийн зардал төсөвлөсөн гэх асуудлаар хэвлэлд тайлбар өглөө.


Тэрбээр "Улсын төсвөөр хувийн сургуульд тоног төхөөрөмж, лабораторийн зардал төсөвлөж болохгүй. Хэрэв төсөвлөсөн бол хуулийн хариуцлага хүлээх ёстой. Үүнийг Боловсролын яам ч мэдэж байсан. Байнгын хороон дээр миний асуусан гол зүйл бол тухайн сургуулиудад ийм төсөв тавьсан эсэхийг тодруулсан. Өчигдрийн Байнгын хорооны хуралдааны үеэр Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир тийм тоног төхөөрөмж, лабораторийн зардал төсөвлөөгүй гэж хэлсэн. Би өөрөө олон хуудас төсөв эргүүлж үзсэн. Түүн дээр ийм төсөв байгаагүй. Улсын сургуулиудын ачаалал ихдэж, нэг ангид 40-50 хүүхэд сууж байна. Тиймээс ачааллыг хувийн сургуулиудтай хуваалцах саналтай байгаа. Миний хувьд хоёр зүйлийг харж байна. Нэгдүгээрт, сургуулийн ачааллыг харах хэрэгтэй. Хоёрдугаарт, хүүхдүүдийн ашиг сонирхлын талаас нь харах хэрэгтэй.

Хэрэв тухайн сургуулийн нөөц боломж, сургалтын бааз нь байгаа бол энэ нь хүүхдүүдэд ашигтай. Эцэг эх, сурагчдын байр сууринаас харахад ч энэ нь буруу зүйл биш гэж үзэж байна.

Нэг хүүхэд бүрд хувьсах зардал гэж бий. Хувийн сургуулийн нэг ангид 20 хүүхдийн багтаамж байлаа гэж бодъё. Тэр тохиолдолд төрөөс нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг нь авч очих юм байна гэж би ойлгож байгаа. Өөрөөр хэлбэл, тухайн сургуульд хэдэн хүүхэд суралцаж байна, тэр хүүхдүүдийн тоогоор нь хувьсах зардал очно. Хувьсах зардал гэдэг нь сургуульд очих зардал биш, хүүхдүүдийн авч байгаа сургалтын үйлчилгээтэй холбоотой зардал юм. Ингээд харвал төсвөөс хувийн сургуульд хувьсах зардлын санхүүжилт очих боломжтой гэлээ.   Т.Ням-Очирт үг зааж, тайлбар хийлгүүлсэн гэх мэдээлэл гасан байсан. Үүн дээр тайлбар хийхэд байнгын хорооны хурал эхлэхийн өмнө мэндлээд, хэдэн үг сольж байгаад л гарсан. Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирын чихэнд нь үг шивнэсэн зүйл байхгүй. Тэр хооронд юу шивнэж амжих вэ дээ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

Avatar

МОНГОЛ ХҮН 2026-09-10 202.179.24.99

ЗАЛУУ ХҮН ГЭХЭД ЭНЭ ЁСТОЙ ХОРЧИН НӨХӨР ГЭЭД БГАМ ДАА. САЙХАН ААВЫН ГЕНЬ ЭНЭ НӨХӨРТ ҮЛДЭЭГҮЙ БОЛОЛТОЙ. ЭМ ХҮН БИШ ЭРДЭМТЭН ХҮН ШИГ БАЙ!!!

Avatar

Зочин 2026-09-10 66.181.183.47

за ер нь олон хулгайч оролцож

Avatar

Нэргүй 2026-09-10 64.119.27.55

Ард түмнийг дандаа тэнэг гэж доромжилж байх юмаа. Яахаараа төсвийн мөнгөөр хувийн сургуулийг дэмжих ёстой юм бэ ойлгомжгүй УИХийн гишүүн байж ховын шинжтэй шивнээ энэ тэр гээд яриад байх юм ичээч дээ

Avatar

Нэргүй 2026-09-10 103.57.93.105

ХОШГОРДОГ ГАР УУ ЭНЭ ЧИНЬ… САЙН ЭЦГИЙН НЭРИЙГ БААСТАЙ ХУТГАСАН ЭЗНИЙ ГӨЛӨГ

Avatar

Нэргүй 2026-09-10 103.229.121.182

Сонин юм ярих юм. Хувьсах зардлыг улсын төсвөөс өглөө гэхэд хувийн сургуулиуд сургалтын төлбөрөө буулгахгүй харин ч энэ жил хувийн бүх сургууль 2-10 саяар төлбөрөө нэмсэн. Тэр 50 тэрбумаараа ядаж 5 сургууль барьж төсөв дутуугаас дутуу барьсан сургуулиудаа ашиглалтанд оруулач. Хувийн сургуульд хүүхдээ сургаж байгаа эцэг эхчүүд боломжин амьдралтай. Харин тэр шахалдаж суугаа амьдралын боломж муутай сурагчдыг төлбөргүй сургах хувийн сургууль бий юу?

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа 2026-09-10 66.181.178.21

Асуулт:1/Хувийн сургуулиудад төсвөөс мөнгө өгөх талаар чуулган, БХ-ны хуралдаан дээр яригдсан уу. 2/Аудит, ТТБЗ энэ талаар мэдсэн үү, дүгнэлт гаргасан уу.3/СЯ, БШУЯ-ны хэн гэдэг ажилтан энэ асуудлыг гардан хариуцаж боловсруулсан юм.4/Сургууль нь хүсэлт гаргаагүй ч хэн нэгэн сайд, гишүүн, ТНБД г.м. албан тушаалтан энэ сургуульд мөнгө өгөхийг санаачилсан юм биш үү. Эдгээр асуултуудын хариу гарвал нэлээн юм тодорхой болно.

Avatar

Нэргүй 2026-09-10 66.181.185.10

Энэ нэг марзан гар

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж