Иргэн Б. Энхмөнх Ерөнхий сайд Н. Учралтай холбоотой 9.8 тэрбум төгрөгийн төсвийн санхүүжилт, ашиг сонирхлын зөрчил байж болзошгүй асуудал, мөн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т. Ням-Очирт дарамт шахалт үзүүлсэн байж болзошгүй гэх асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өнөөдөр /2026.09.10/ гомдол гаргав.
Тэрбээр "Бидний баримтаар үйлдэж ирсэн цаасыг Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагч нар хүчээр булааж авах гэсэн ноцтой үйлдэл гаргалаа. Монгол Улсын Ерөнхий сайд сая Төрийн тусгай хамгаалалтаар өөрийгөө хамгаалуулж ирээд бидэн рүү дайралт хийчихээд зугтаад явлаа. Хэлэх үг олдохгүй байна.
Ард түмний хүүхдүүд өдрийн гурван ээлжээр хичээллэж, хуванцар сандал дээр хичээлээ хийх гэж, хуванцар сандал дээрээс ирээдүйгээ олж авах гэж хичээж байхад өнөөдөр Монголын төр, Монгол Улсын Ерөнхий сайд ийм өөдгүй, ийм увайгүй үйлдэл гаргаж байгаад чин сэтгэлээсээ гашуудаж байна.
Би өнөөдөр Авлигатай тэмцэх газар дээр гомдол өгч, шалгуулахаар ирсэн. Гомдлын уншиж танилцуулъя. Авлигатай тэмцэх газарт авлигын гэмт хэрэг шалгуулах тухай.
Эрүүгийн хуулийн 2.8-ын 1 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах” гэж заасан байдаг.
Монгол Улсын Ерөнхий сайд Н. Учрал нь Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэхдээ өөрийн хамаарал бүхий этгээдэд 9.8 тэрбум төгрөгийн эдийн засгийн давуу байдал өгөхөөр төсөвт тусгасан байгаа нь эрх мэдэл, албан тушаалын давуу байдлаа ашиглан гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж үзэн энэхүү өргөдлийг гаргаж байна.
Монгол Улсын Ерөнхий сайд Н. Учрал нь өөрийн ээж болох Ж. Цэцэгмаагийн өмчлөлийн “Их засаг Кингис” гэх сургууль болон бусад сургуулиудад 9.8 тэрбум төгрөгийн эдийн засгийн давуу байдал олгохоор төсөвт тусгасан байдал нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна. Монгол Улсын төсөв нь Ерөнхий сайд, сайд болон эрх мэдэлтэн этгээдүүд өөрсдийн гэр бүл, хамаарал бүхий этгээдийг санхүүжүүлэх хувийн хөрөнгө биш. Ерөнхий сайд нь ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой төсвийн санал боловсруулах, хэлэлцүүлэх, шийдвэрлүүлэх ажиллагаанаас татгалзах үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ биелүүлэх эсэх нь олон нийтийн үндэслэлтэй эргэлзээг төрүүлж байна.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Их засаг Кингис” нарын сургуульд 9.8 тэрбум төгрөг олгохоор тусгасан талаарх мэдээллийг Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т. Ням-Очир мэдээлсэн. Улмаар уг мэдээллийг олон нийтэд мэдээлсэн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т. Ням-Очирыг айлган сүрдүүлж, худал мэдээлэл түгээсэн талаар Засгийн газар болон “Их засаг Кингис” нарын сургуулиас шахалт үйлдэж, дарамталсан үйлдэл гаргаж байгаа нь Эрүүгийн хуулийн нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэмт хэрэг гэж үзэхээр байна.
Иймд энэ хэргийг хянаж шалгаж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан.
Сонгинохайрхан дүүргийн “Их засаг Кингис” төрөлжсөн ахлах сургуульд 640 хүүхдийн суудалтай, жилийн сургалтын төлбөр, нэг хүүхдэд хувьсах зардал 5.5 сая төгрөг, нийт 3 тэрбум 520 сая төгрөгийн санхүүжилтийг энэ төсвийн тодотгол батлагдсан тохиолдолд өгөхөөр болсон байжээ.
Үүнийгээ 50 тэрбум дотор нуугаад Сангийн яаманд өгчихсөн байсан байна. Сангийн сайд З. Мэндсайхан гэдэг хүн үүнийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа байж өчигдрөөс хойш булзааруулсан.
Мөн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т. Ням-Очирт УИХ-ын гишүүн Д.Бум-Очир хэлэх үгийг нь зааж өгч, өөр тайлбар хийлгүүлсэн.
Ийм ноцтой үйлдлүүд Байнгын хорооны хурлаар төсвийн тодотголыг хэлэлцүүлэх шатанд явагдсан. Энэ бүгдийг бид баримтжуулж авсан. Хуулийн этгээдийн улсын бүртгэл дээр “Их засаг” сургуулийн эцсийн өмчлөгч нь Н.Ням-Осор, Н. Учрал, Н. Ундрал гэж гурван эзэмшигчтэй.
Хэдхэн жилийн өмнө, 2018 онд “Хүнү” ХХК-аар дамжуулан Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн сангийн зээлээс өнөөгийн Ерөнхий сайд Н. Учрал болон түүний аав Н. Ням-Осор 950 сая төгрөгийн зээл авч байсан. Монголын төрийн тогоог яагаад энэ айл өнгийж байгаа юм бэ. Монгол Улсын Ерөнхий сайд Н. Учрал, та өөрийн албан тушаалаасаа чөлөөлөгдөж, Авлигатай тэмцэх газарт шалгуулах ёстой.
3,605.46




















































Өө 2026-09-10 64.119.17.29
нэг иймэрхүү яс горьдсон худалч эх оронч гөлөгнүүд болимоор юм.
Зочин 2026-09-10 59.153.114.33
Огцор огцор. Ардын хүүхдүүд хуванцар сандал дээр суугаад эрдэм сурах гээд зүтгэж байхад Авлигачин улс төрч хувийн сургуульдаа тэрбум тэрбумаар нь мөнгө өгөх гэж байдаг
Нэргүй 2026-09-10 103.229.121.182
Хувьсах зардлыг улсын төсвөөс өглөө гэхэд хувийн сургуулиуд сургалтын төлбөрөө буулгахгүй харин ч энэ жил хувийн бүх сургууль 2-10 саяар төлбөрөө нэмсэн. Тэр 50 тэрбумаараа ядаж 5 сургууль барьж төсөв дутуугаас дутуу барьсан сургуулиудаа ашиглалтанд оруулач. Хувийн сургуульд хүүхдээ сургаж байгаа эцэг эхчүүд боломжин амьдралтай. Харин тэр шахалдаж суугаа амьдралын боломж муутай сурагчдыг төлбөргүй сургах хувийн сургууль бий юу?
ИРГЭН 2026-09-10 103.212.118.162
Зөв шд,,,,,алийн болгон Эд нарын Гэр бүлийг тэжээх гэж Мануус *татвар* нэрээр Эдэнд талхныхаа мөнгөнөөс өгч байна шд, ингэж тэмцэж Эдний булхай, луйвар, хулгайг зогсоох нь зөвөө, ЕС-д Н,Учрал огцорох ёстой,
Zochin 2026-09-10 202.133.76.62
Ogtsroh hrgteishtei Tim ger bull ussun yum chn shunaltai l bgaa
Нэргүй 2026-09-10 202.126.90.81
Ийм улаан цайм юм гэж юу байхав дээ улсын төсвийг зүйл заалт бүхнээр нь 126 гишүүнээс хуралдаа ирсэн ядаж 80, 90 хүн хэлэлцдэг юм байгаа биз дээ тэд нар нь үзээд боль оо Учирал аа гэнэ шүү дээ. Энэ марлисан нөхөр лав л АН ийн хүн биш хаанаас хэн ухаад гаргаад ирэв
yctgacan, Ubchlyylcen, Nuucleluiig, bolini XylgaichXT 2026-09-10 202.126.91.92
gadni gyilagchingyyd bolnic, cypgyyluin baishinryy
+ Ubchlyylj baigaa, Xylgaichid
– Xotuig Nyraaj baigaa gyilagchiingyyd yab zubluld.
yctgacan, Ubchlyylcen, Nuucleluiig, bolini Xylgaich, gaigyi 2026-09-10 202.126.91.92
gadni gyilagchingyyd bolnic, cypgyyluin baishinryy
+ Ubchlyylj baigaa, Xylgaichid
– Xotuig Nyraaj baigaa gyilagchiingyyd yab zubluld.
Нэргүй 2026-09-10 122.201.31.202
огцор
Хулгайч 2026-09-10 202.9.46.115
Ингээд хулгайнхаа харгайгаар их тэнгэрт амьдарлаа үргэлжлүүлэх аргагүйд хүрэвээ хөөрхий. ЕС-ч биш, хулгайчдын намын дарга ч биш боллоо доо. Уг нь овоо өсч яваа өсөх идэр ирээдүйтэй хулгайч байсан юмсан.
Нэргүй 2026-09-10 59.153.115.143
ЮҮН АЙМААР ХҮНЭЭР ГҮТГҮҮЛДЭГ ЮМ Бэ ДЭЭ, НААД ХҮНД ЧИНЬ ХЭН ИТГЭХ ЮМ БЭ ДЭЭ
Болд 2026-09-10 66.181.181.161
зөв. ингэж тэмцэх хэрэгтэй
Нэргүй 2026-09-10 202.126.93.198
ene hiitsgui heden AH garuud Danhiin zahialgaar yavj bga bz
Unshigch 2026-09-10 103.57.94.178
Ene ardchilsan nam olon tnii anhaaraliig handuulah gj dandaa bolj butehgui ajil hiij yvhiin. Henii zaraalaar ingej mederlel ogoh gj bnaaa
Үнэн 2026-09-10 202.9.46.115
Хулгайч хүн хулгайгаа нотол, эс бөгөөс Хулгайчдын Намын толгойлогч мөн болно.
Уншигч 2026-09-10 64.119.26.253
Чөлөөлөх нь зөвөө
Нэргүй 2026-09-10 203.98.76.30
Энэ нэг АН-ын шантааж хийж амьдрахаас өөрөөр юу ч хийж чадахгүй хулгайч махан толгой бацаан нэг байнаа. Яг ямар ажил хийдэг ямар орлогоор амьдардаг юм бол энэ шантаажчин махан толгой Энхмөнх бил үү . Хар залуугаараа нам дагаж хулгай хийж, шантааж хийж яваад сурчлаа шүү бүр. Залуучуудад муухай хортой нөлөө үзүүлж байна даа энэ махан толгой шантаажчин бацаан
зочин 2026-09-10 66.181.189.167
Хэн нэгэн хүн амжилттай ажиллаж,нэр хүнд нь иргэдийн дунд өсөөд ирэнгүүт, түүн рүү бүлэглэн дайрдаг, гүжирдэж гүтгэдэг,худал цуу тараадаг,бусармаг муу аргаар нэр төрийг нь унагахыг оролддог, Энэ нь АН гэх бүлэг этгээдүүдийн улс төрийн тэмцлийн үндсэн нэг арга нь болжээ, Ерөнхийлэгчийн сонгуульд өрсөлдөж болзошгүй нэр төр сайн ийм хүмүүсийн нэг нь ерөнхий сайд Учрал юм байна, Иргэдийг мал гэж тооцож,Амархан хууртана гэж үзэж, Энэ мэт бурангуй муу аргаар бид ялна, Амжилт олно гэж үзэж байна
Нэргүй 2026-09-10 66.181.180.220
тролл
Zochin 2026-09-10 202.72.245.200
Zailaa ES !