Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий “Их Засаг Кингс Скүүл” сургуульд улсын төсвөөс 3.5 тэрбум төгрөг олгохоор Монгол Улсын 2026 оны төсвийн төсөлд суулгасан задаргаа олон нийтэд ил болсноор Засгийн газрын сайд нарыг түргэн авахуулаад байна. Ерөнхий сайд Н.Учрал мэдээллийг үгүйсгэж эхэлсэн.
Мөн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга анхны хийсэн тайлбараа өөрчлөөд байгаа бол Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр сэтгүүлч нарт тодруулга өгөх үеэрээ “Ямар шалгуураар нэр бүхий хувийн сургуулиудыг сонгосныг би мэдэхгүй, Сангийн яам ч мэдэхгүй. Мэргэжлийн яам нь мэднэ” гэж Боловсролын яам руугаа бухав.
Энэ асуудалд Боловсролын сайд тайлбар хийх ёстой ч гадаадад томилолтоор ажиллаж байгаа юм.
Ардчилсан нам энэхүү асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандахаар болов.
Анх УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийх үеэр эл асуудал гэрэл цохисон. Ингэхдээ хувийн сургуульд 9.8 тэрбум төгрөг олгохоор төсвийн тодотголд суулгасан байна, ямар сургуульд олгох гэж байна вэ гэдэг асуудал хөндөгдсөн юм. Үүнд Боловсролын яамны холбогдох албан тушаалтан хариулт өгөөгүй. Харин хэвлэлүүдэд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир хариулт өгөх үеэрээ нэр бүхий гурван сургуулийн нэрийг дурдсан. Мөн улсын төсвөөс санхүүжилт авахаар хүсэлт гаргасан нэр бүхий сургуулиудтай холбоотой төсвийн задаргааг Байнгын хорооны гишүүдэд өгөх шаардлагыг Х.Баасанжаргал гишүүн хөндсөнөөр хэвлэлүүдийн гарт мэдээлэл нь ороод байгаа юм.
Сөрөг хүчин болох Ардчилсан нам асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсанаар сайд нар сандал суудлаа хамгаалах ажилд анхаарахаас аргагүйд хүрэв.
Ердөө жилийн өмнө Л.Оюун-Эрдэнэ хүүгийнхээ тансаглалыг тайлбарлаж чадаагүй үндэслэлээр Ерөнхий сайдын албанаасаа буусан. Харин энэ удаад Ерөнхий сайд Н.Учрал ээж Н.Цэцэгмаагийн нэр дээр бүртгэлтэй “Их Засаг Кингс Скүүл” сургуулийг татвар төлөгчдийн мөнгөөр санхүүжүүлэх санаархал гаргасан үндэслэлээр огцрох эсэхийг харах л үлдэж байна даа.
Г.ХОРОЛ
3,605.46




















































Нэргүй 2026-09-10 103.57.93.105
БОЛОВСРОЛЫН САЙД ЭМ СИ ЭСИЙН ТАВИУЛ ЭНХАМГАЛАН ОГЦРОХ ЁСТОЙ….
zo 2026-09-10 66.181.176.44
боловсролын сайд ийм юм хийснээрээ огцорох хэрэгтэйв гэмгүй муу төрийн нарийн яах вэ
Нэргүй 2026-09-10 66.181.176.43
Эд нар нүүрийн хувиралгүй сүр жүжиглэж сурсан нөхдүүд шүү залгамж залуу үe рүүгээ шилжсэн дээд ах нараасаа жүжиглэхийг сайн заалгаж сурсан бололтой улсаасаа хувьдаа тултал ханаж цадахгүй чичирдэг жүжгийг
Огцор 2026-09-10 202.9.46.115
Боловсролын саад Энх-Амгалан xyжааг олж авчраад нүүрэлдүүл.
Нэргүй 2026-09-10 202.21.107.112
omdondoo baastai said
Өшөө хонзон 2026-09-10 202.9.46.115
Нянбаа хулгайч өс хонзонгоо авахаар гүжирдэж байна гэж хуцах вий дээ хулгайч чинь!!
Нэргүй 2026-09-10 202.9.40.151
Энэ одоо огцорч ажлаа өг. Татвар төлөгчийн мөнгөнд энгэж хайнга хандана гж байхгуй шүү
Нэргүй 2026-09-10 103.212.116.167
Ардчилсан нам энэхүү асуудлыг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандахаар болов гэсэн өгүүлбэр байх юм. бүр нэг хийморь нь үхчихсэн ацнууд. авлилгыг шалгагчид энийг шалгаад ямар ацных нь үйлдэл хийж чадах юмбэ. Төсвийн талаар маш дэлгэрэнгүй судалгаа нтр хийлгээд, нийгэмд цацаач ацнуудаа
Үнэн 2026-09-10 202.9.46.115
Огцор, муу хулгайч, ийм хулгайчийг толгойлогчоороо залсаны гай!!!
Нэргүй 2026-09-10 66.181.185.121
МАН-ыхан цөмөөрөө хулгайч, үүний дар аа дахиад л нэг хулгайч гарч ирнэ, ялгаа гүй энэ нь л байж байг….дахиад учиргүй цуслахгүй байлгүй……
Зочин 2026-09-10 66.181.183.47
учралын бууны нохой
Нэргүй 2026-09-10 122.201.31.202
огцруулаач
Нэргүй 2026-09-10 66.181.190.235
өлөн гөлөг
Улсаа бүү Хорлоо 2026-09-10 202.126.89.176
Төрийн албаныхан ба Тэтгэврийихэний Цалинг Нэмэх нь УЛСАА ХОРЛОХ ҮЙЛДЭЛ Мөнөөсөө Мөн !!
Иргэн 2026-09-10 66.181.187.236
Луйварчид төрийн толгойд гараад бүр даварч гүйцэж байнаа. 20 саяын цүнх гэж шалтаг тоочиж Учрал аавынхаа сургуулийн оюутнуудыг талбай дээр суулгаж байгаад Оюун-Эрдэнийг огцруулж байсан. Одоо өөрөө огцроод зогсохгүй байлгүй дээ. Гэмт хэрэг үйлдээгүй ч гэсэн үйлдэхээр завдсан байна. 3.5 тэрбум шүү. Энэ мөнгөөр 20 саяын цүнх хэдийг авч болох вэ бодоод үзээрэй.
Зочин 2026-09-10 203.98.77.101
АТГ-ын үүдэн дээр орилолдож байгаа баньди нар арай ёс зүйгүй юу
Учрал гэдэг хувь хүнийг хүндлэхгүй байж болох ч
Ерөнхий сайд гэдэг нь хамгаалалтанд байх орон тоо байх шүү юу гэнэ үү хамгаалагч чинь намайг чимхээд түлхээд байна гэнэ үү хийж байгаа үйлдэл хэлж байгаа үгэндээ эзэн болж чадахгүй хүн гүтгэх нь арьчаагүй эрийн шинж байдаг байгаа шүү
7 хоног биш 7 цаг саатуулагдахад яадаг билээ
үндэслэл нотолгоогүй хүн гүтгэх нь улс төр үү
Нэргүй 2026-09-10 202.126.91.120
Энэ бол ү.б тай цэвэр гүтгэлэг байж магад бна.
Нэргүй 2026-09-10 202.126.90.84
Нэг мөсөн Энхамгалан болон Наранбаяр сайдыг зөвлөхүүдтэй нь шалгуулмаар байна.
1 2026-09-10 202.21.115.165
eo icheesei Uchral odoo zailsanni deer baihoo
Зочин 2026-09-10 103.212.119.151
Учрал унах нүхээ өөрөө малтчихсан юм биш үү, одоо энэ нүх рүү түлхэхэд л болохоор болжээ. Түлхэх нэгэн ч амархан олдох биз, кк
Нэргүй 2026-09-10 66.181.185.121
Аав ээж нь л хүүгээ алчихлаа даа !
Нэргүй 2026-09-10 103.242.47.254
сэжгийн өлөн гөлөг, МАНгарууд данх, нянбактер энэ хипхоп бацаан зэрэг хэнтийн чигийн хэдэн бирд шиг шуналтай тэнэг гаруудаар улс орныг сүйдэлж дууслаа шүү