Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 2026 оны 09 дүгээр сарын 09-11-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийхээр гэргий Нгуен Ти Тань Нга-гийн хамт хүрэлцэн ирээд байна.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман, гэргий Нгуен Ти Тань Нга нарыг өнөөдөр (2026.09.10) Жанжин Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан мэндчиллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, гэргий Ц.Ганцэцэг болон эрхэм зочид Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан, Эрхэмсэг ноён Чан Тань Ман хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман нарын албан ёсны хэлэлцээ Төрийн ордонд эхэллээ хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.
3,605.46



















































Зочин 2026-09-10 103.212.119.151
Вьетнам засвараас Вьетнамтай холбоотой юм манайд байна уу, ингэтлээ сэрэх хэрэг байх уу, бараг харилцаа гэх юм байхгүй биз дээ, тэр тусмаа Вьетнамын парламентаас авах, сурах юм манайд байх уу, хатуухан хэлэхэд Вьетнамын парламент гэдэг коммунист намынх нь хурал л биз дээ
зочин 2026-09-10 66.181.189.167
сонирхох юм байна, Бид бараг урагшалсангүй дороо сууж дотроо хэрэлдээд, Гэтэл Вьетнам урагшаа хэдэн мянгаар алхчиж, асар их юм бүтээх чадвартай болжээ, Үүнээс нь суралцах гээд үз л дээ
зочин 2026-09-10 66.181.189.167
Вьетнам нь АНУ-д бараа нийлүүлэх талаар Канад,Мексик тайвани,хятадын дараа ордог ,гол том түншүүдийн нь нэг
зочин 2026-09-10 66.181.189.167
Вьетнам нь нэг намын тогтолцоотой, коммунистүүд парламентийн 500 суудлын 482-г, эзлэдэг гэнэ Социалист чиг баримжаатай зах зээлийн эдийн засагтай, хурдан хөгжиж буй орон, Эдийн засаг нь томорч, худалдан авах чадвараар тооцсон ДНБ ээр дэлхийд 27-р байрт орж байна Зөвхөн сүүлийн 3 жилийн байдлаар ДНБ 5,1-8,1 хувь өссөн байна Бид мэт нь зах зээлийн капитализмыг мөрөөдөөд олигтой ч урагшилсан юм үгүй, Гэтэл Вьенам хятад мэт нь зах зээлийн социализм байгуулж л гайхамшигтай амжилт олж байна