“NEWS” агентлаг өнөөдрийн /2026.08.10/ үйл явдлыг онцолж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатовичийн Монгол Улсад хийж буй төрийн айлчлал өндөрлөнө.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын урилгаар Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман 9 дүгээр сарын 9-11-нд Монгол Улсад албан ёсны айлчлал үргэлжилнэ.
08:30 цагт: “Номын сан: Өнөөдөр, маргааш-V” форум МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд болно.
09:00 цагт: Байнгын хороодын хуралдаан эхэлнэ.
10:00 цагт: Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөрт зориулсан хүндэтгэлийн үйл ажиллагаа Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд болно.
11:00 цагт: Монгол Улсын хэмжээнд шинэчилсэн хаягийн нэгдсэн системийг хэрэгжүүлэх төслийн нээлт Новотел зочид буудалд болно. Утас 99074474
11:40 цагт: СУИС-ийн харьяа СУСХ-ийн Соёл судлалын секторын эрхлэгч Э.Дүүриймаагийн “Хөөмийлөхүй, хайлахуйн харилцан шүтэлцээ” номын нээлт МУҮНС-д болно.
16:00 цагт: ОХУ-ын гавьяат зураач Федор Семенович Торховын уран бүтээлийн “Монгольская палитра” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд нээнэ.
Гандантэгчэнлин хийдэд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэн ерөөл хурна.
3,605.46


















































иргэн 2026-09-10 122.201.19.99
Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын музей алга болсон
Улаан яргачин Сталин. 2026-09-10 202.9.46.115
Ум Ма Нэ Пад Мэ Хум…