Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль нь ачааллаа дийлэхгүйгээс байр түрээслэн, нэг ангид 40-үүлээ зөрөх зайгүй шахцалдан хичээллэх атал хувийн сургуульд төсвөөс санхүүжилт олгохоор, 9.8 тэрбум төгрөгийг Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголд суулгасан нь УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр ил болов.
Хамгийн ноцтой нь, Боловсролын яамнаас зарласан ачаалал тэнцвэржүүлэх, төрөлжүүлэх чиглэлийн санхүүжилтээс Ерөнхий сайд Н.Учралын хамаарал бүхий “Их Засаг Кингс Скүүл” сургуульд 3.5 тэрбум төгрөг хуваарилахаар төсөвт суулгасан нь асуудал дагуулж буй юм.
Учир нь, “Их Засаг Кингс Скүүл” сургууль нь Ерөнхий сайд Н.Учралын ээж Ж.Цэцэгмаагийн нэр дээр бүртгэлтэй аж. Хэрэв УИХ төсвийн тодотголыг хэлэлцэхдээ дээрх санхүүжилтийг хэвээр баталбал нэр бүхий хувийн сургуулиудад төсвөөс санхүүжилт олгоно гэсэн үг. Учир нь, дээрх санхүүжилтэд хамрагдахын тулд "Их Засаг Кингс Скүүл”-ээс гадна "Шинэ санаа", "Империал" зэрэг сургуулиуд ч хүсэлт өгчээ.
Төрийн өмчийн сургууль нь ачааллаа дийлэхгүй хүндэрч байгаа үед хувийн сургуулиудаа ад үзэх ёсгүй гэх асуудал хөндөх нэгэн байгаа ч төрийн өндөр дээд албан тушаалтны хувийн сургуулийг төсвийн мөнгөөр "угжиж" болохгүй. Хэрэв иймдээ тулбал, Л.Оюун-Эрдэнийг хүүгийнхээ тансаглалыг тайлбарлаж чадаагүй үндэслэлээр Ерөнхий сайдаас нь огцруулсан үйл явдал юу болох вэ.
Эл асуудлыг олон нийт шүүмжлэхтэй зэрэгцэн Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очирын яриа ч өөрчлөгдөв. Анх тэрбээр эл асуудлаар хэвлэлд мэдээлэл өгөхдөө дээрх сургуулиуд хүсэлт өгсөн гэж ярьсан бол үдээс хойш нь "Боловсролын яамнаас хамтарч ажиллах санал тавьсан" хэмээн байр сууриа эрс өөрчилсөн нь олныг гайхашруулж байна. Гэхдээ эндээс уг асуудал ямархуу хууль бус, ашиг сонирхлын зөрчилтэй болохыг давхар баталж буй.
Нийслэлийн сургуулиудын ачааллыг бууруулах, хичээлийн сургалтыг төрөлжүүлэх бодлогод төсөв хэрэгтэй байж болох ч энэ нь төрийн өндөр албан тушаалтны гэр бүлийн хамаарал бүхий компанид давуу эрх олгох халхавч байж болохгүй. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа тодорхой шалгуур өрсөлдөөнтэй, ил тод байх ёстой. Гэтэл Боловсролын яамны удирдлагууд нь хүсэлт өгсөн эсэх дээрээ хүртэл зөрүүтэй мэдээлэл өгсөн нь энэ шийдвэрийн цаана ямар нэгэн ашиг сонирхлын зөрчил байгааг харуулах бус уу.
Төрийн өндөр дээд албан тушаалтан нь төсвийн хөрөнгийг зөвхөн олон нийтийн эрх ашигт үйлчлэхэд зарцуулах ёстой болохоос биш хувийн бизнесээ дэмжих хэрэгсэл болгож таарахгүй. Учир нь, төсвийн мөнгө гэдэг нь цаад агуулгаараа татвар төлөгчдийн мөнгө.
Тиймээс УИХ хяналтаа тавьж, төсөвт гар дүрэхээс нь сэргийлж ажиллах ёстой. Ер нь бол төрийн өндөр дээд албан тушаалтнууд, түүний хамаарал бүхий этгээдүүд ухамсраараа төсвийн санхүүжилт, төрөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог бага хүүтэй зээлээс татгалздаг ёс зүйтэй болмоор байна.
Хэдэн жилийн өмнө Ерөнхий сайдаар Сү.Батболд ажиллаж байх үед төрөөс ноос, ноолуурын компаниудад хөнгөлөлттэй зээл олгох болж, түүнд нь Засгийн газрын тэргүүний хамаарал бүхий "Алтай кашмер" компани багтсан нь илэрч дуулиан тарихад тухайн компани нь буруу үйлдэл хийснээ ойлгож, хөнгөлөлттэй зээлээс татгалзсанаа ил тод зарласан.
Одоо Ерөнхий сайдын хамаарал бүхий сургууль хүсэлт өгснөө ил тод зарлаад санхүүжилтээс татгалзаж байгаагаа мэдээлсэн нь илүү шударга юм. Хэдий болтол "Санхүүжилт хүсээгүй" гэж мэлзэх юм бэ.
3,605.46




















































Нэргүй 2026-09-10 202.126.89.190
үхэж далд ор
Нэргүй 2026-09-10 202.131.227.222
учрал огцор
Батаа 2026-09-10 202.126.88.185
том том юм ярина ачир дээрээ хулгайлаастай
Нэргүй 2026-09-10 66.181.176.101
МАН АН ын өлөн хулгайчууд төрд байгаа цагт юу ч өөрчлөгдөхгүй улс орон дампуураад дуусна. Энэ новшнуудад улс орон ард иргэд яах нь ямар ч хамаагүй
ИРГЭН 2026-09-10 103.212.116.105
Танд ухаан байна уу… Тэмээ гэхээр ямаа гэдэг шиг энд АН ямар хамаатай юм бэ …
Нэргүй 2026-09-10 66.181.164.23
Овоо гайгүй юмуу гэтэл овоолсон баас байжээ, Монгол ноёд үеийн үед эх захгүй шуналаасаа болж булшныхаа нүхийг өөрсдөө ухацгааж хятад манж оросуудад эзлэгдэж байсан түүхтэй. Учрал хүү хусагдах нүхээ ухчихвуу
Нэргүй 2026-09-10 202.126.89.167
2018 онд ЖДҮ-ийн сангаас "Хүннү education " гэх компаниар 950 саяыг шаасан. Боловсролын т.н.б Ням-Очир тиймээ гээд гэрчиллээ. Яасан өлөн шаарууд вэ. Заавал ард түмнээс илүү юм гусах гээд үхлээ юу…Өргөдлөө өгөөд зайлаачээ
Нэргүй 2026-09-10 202.126.89.37
Ман байгаа цагт Монгол хөгжихгүй
ЮУ ЯРИАД БАЙНААА ! 2026-09-10 202.126.90.186
ИХ ЗАСАГ МОНГОЛДОО БОЛОВСРОЛЫН ГОЛ СУДАС ШҮҮ ДЭЭ ! САЙН БОЛОВСРОЛ ӨГЧ ЧАДАЖ БАЙВАЛ МӨНГӨӨР ТУСЛАХ Л ХЭРЭГТЭЙ ! УЧРАЛЫН ГЭР ГАЗРЫН ЛИЦЕНЗЭЭР МӨНГӨ ХИЙГЭЭГҮЙ. ЖИНХЭНЭ БОР ЗҮРХЭЭРЭЭ МОНГОЛЫН БОЛОВСРОЛД ӨӨРЧЛӨЛТ ХИЙСЭН ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ ! ОДОО ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЭНЭ СУРГУУЛИЙНХАН Л АЖИЛЛАЖ БАЙНА ДАА
Нэргүй 2026-09-10 66.181.176.54
ишш
MCS-ын тавиул учрал 2026-09-10 202.9.46.115
Ураан Учрал урааны лоббиг хийхдээ хэдэн сая доллар авилгалд авлаа? Бас сансарт пуужин хөөргөнө гээд хэдэн зуун сая долларын хулгайн шаанс хөөцөлдөж байлаа? Зайлаарай муу ЖДҮ хулгайч, MCS-ийн тэжээвэр тавиул!!
Нэргүй 2026-09-10 66.181.176.54
Орчлон сургуульд АХБ ны хөнгөлттэй зээлийг өгч байр барьсан асуудлыг яахав тэгвэл
зочин 2026-09-10 203.98.76.30
ЗА болиооо Хөвсгөлийн Боловсролын сайд Л.Энх-Амглан түүний суганы үс Г.Ням-Очир хоёрын л Учрал руу албаар дайрсан зохион байгуулалттай л асуудал байна лээ ш дээ. Бүгд мэдсээр байж л Учрал руу мэдэн будилж дайрах юм. Учрал намын бүх ах нарын хулгайн хэрэгсэл болсон Төрийн өмчит компаниудыг цомхотгоод, хулгайлдаг байсан мөнгөнүүдийг ил гаргаад авилгачидтай тэмцээд ирэхээр үхэх гэж байна ш дээ МАНАН-гийн хулгайчууд. Учрал та нарын дэргэд нэр цэвэр хулгайч сэтгэлгээгүй ганц Ерөнхий сайд шүү.
зочин 2026-09-10 103.79.156.109
өмнөх нийгмийн төрийн удирдлагууд эргээд ирдэг ч болоосой, тэгвэл энэ улс амархан хөгжиж иргэд нь мөнгөтэй сэтгэл хангалуун амьдрах боломж бүрдэнэ дээ улсад маань мөнгө их байна даанч дарга нар нь энэ мэт хулгайн аргаар хусаад байх юм. харамсалтай
Нэргүй 2026-09-10 202.9.40.151
огцрох шалтгаан шүү. Ийм хулгайч ЕС хэрэггүй
Зсссссс 2026-09-10 59.153.112.200
Хулгайлж, луйвардаж авсан мөнгөтэй нөхдүүдийг сонгохгүй байх хуультай болмоор байна шүү.
Нэргүй 2026-09-10 59.153.112.87
огцруул
Нэргүй 2026-09-10 66.181.185.121
Учрал залуу чнь бас ЖДҮ-гийн үеэр бас зүгээр суугаагүй шүү, юу боллоо ?!
Аа тийм тийм, аавынхаа нэрээр бас 1 тэрбумыг чаачихсан ш дээ көөркөс……
Нэргүй 2026-09-10 64.119.23.197
Хулгайгаар сайддаа өгөх гээд баригдсан даа.. онигоотой. Сургуулиа намын дэмжлэг авч явдаг арчаагүй тархитай юм бэ
зочин 2026-09-10 103.229.121.156
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ СУМЬЯАБААТАР ДАРГАА!!! ТА БГД-ИЙНХЭЭ 32-Р ХОРООНЫ 12, 13-Р БАЙРНЫ ДУНД БАЙДАГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ИРЭЭД НЭГ ХАРААЧ. ЗҮРХ ШИМШИРМЭЭР БОЛЖЭЭ. ХЭДЭН САРЫН ТУРШ ШҮҮ. ЯГ Л АГААРААС БӨМБӨГДӨӨД ХАЯЧИХСАН ШИГ. ТЭНД ТОГЛООМ ГЭХЭЭР ЗҮЙЛ Ч БАРАГ АЛГА. ХАЖУУД НЬ БАЙГАА МОД ЗҮЛГЭЭ ЗУН НАМРЫН ТУРШ АРЧИЛСАНГҮЙ. СӨӨГ, ЗҮЛЭГ НТРЭЭ ТЭГШИЛСЭНГҮЙ,ЗЭРЛЭГ НЬ БАРАГ МОДНООСОО ӨНДӨР УРГААД, СҮҮДРЭВЧИНД НЬ ХЭДЭН АРХИЧИД СУУЖ ХАРАГДАХЫН. АРЧААГҮЙ2 ГЭХЭД АРАЙ2 БНА ШҮҮ.
Нэргүй 2026-09-10 103.11.194.145
ЖДҮ-ээс мөнгө хуссантай адилхан болжээ