Монгол Улсын Засгийн газар Тавантолгойн дулааны цахилгаан станц барина гэснээс хойш 14, 15 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хэдэн ч сайдын нүүр үзэв. Үндсэндээ 2012 оноос эхэлсэн Тавантолгойн станцын төсөл “Рио тинто” ХК-ийн төлбөрийн баталгаа, “Оюутолгой” ХК-ийн худалдан авах үнийн асуудал тохиролцоонд хүрээгүйн улмаас 2016 оноос зогсонги байдалд орсон. Сүүлд Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэн энэ төслийн хуулийн "гацаа"-г УИХ-аар хэлэлцэж, шийдэх хүлээлттэй байна. Ингэснээр олон жил гацсан бүтээн байгуулалтын тендерийг дахин зарлаж, үргэлжлүүлэх боломж бүрдэнэ гэдгийг хэлж байв.
Харин одоогийн салбарын сайд Б.Найдалаа энэ станцыг барих найдвар тасарсан гэдгийг хэлсэн юм.
Тэрбээр "Тавантолгойн цахилгаан станцыг 2012 оноос хойш ярьсан. Одоо 14 жил болж байна. Бүтсэн юм нэг ч байхгүй. Дээр нь нүүрсний цахилгаан станцад хөрөнгө оруулалт олдох нь боломжгүй болсон. Бид энэ бүтэхгүй станцын тендерийг хүлээж, маргааныг хүлээгээд суух уу. Ингэснээр бид жилд 150 сая ам.долларыг алдана. Тэгж байхаар сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцөө ашиглаж, тендер бус нээлттэй сонгон шалгаруулалтаа зарлаж, эртхэн хөгжүүлээд, эрчим хүчээ нөхөх ёстой. Тиймээс говийн бүсэд шинээр цахилгаан станц барихаар нээлттэй сонгон шалгаруулалт зарласан" талаар мэдээлэв. Өөрөөр хэлбэл, олон жил цаасан дээр гацсан төсөл дээр ХҮН намынхан тоглолт хийх нь. Гэвч шинээр барих станц өмнөх түүхээ давтахыг ч үгүйсгэхгүй.
Үүнээс гадна БНХАУ-аас "Оюу толгой" компани эрчим хүч импортлох гэрээ 2030 онд дуусна. Үүнээс цааш Монгол Улс эрчим хүчээр хангах ёстой учраас өөрсдөө шинэ станц барих ажлаа эхлүүлэх шаардлагатай гэдгийг салбарын сайд нь яриандаа онцолж байлаа. Өнөөдрийн байдлаар "Оюу толгой" компани БНХАУ-аас эрчим хүч импортлохдоо жилд 140 орчим сая ам.доллар төлдөг байна.
СТАНЦЫГ 2028 ОНД АШИГЛАЛТАД ОРУУЛАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙВ
Улаанбаатар хотоос 570 км зайд байрлах Тавантолгойн цахилгааны станц нь Тавантолгойн нүүрсний уурхайтай залгаа байрладаг. Уг станцыг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн дэргэд барьж байгуулахаар төлөвлөж буй. Өнгөрсөн 2012 оноос эхлэн хэлэлцээрийн шатанд 10 гаруй жил гацсан" Тавантолгой" 450 МВт-ын дулааны цахилгаан станцын төслийг хэрэгжүүлснээр Оюутолгой, Тавантолгойн орд газрууд, бусад стратегийн ач холбогдолтой өмнөд бүс нутгийн уул уурхайн төслийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг дотоодоос хангах боломж бүрдэнэ гэдгийг албаныхан онцолж байв.
Энэ зорилтынхоо хүрээнд станцын бүтээн байгуулалтыг 2028 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн юм.
"Тавантолгой" дулааны цахилгаан станц ашиглалтад орсноор жилд 3.2 тэрбум КилоВатт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн БНХАУ-аас импортолж буй Өмнөд бүсийн эрчим хүчний системийн нийт хэрэглээний 93 хувийг дотоодын эрчим хүчний эх үүсвэрээс хангаж, дунджаар нэг жилд зарцуулж буй 120-140 сая ам долларын гадагшаа чиглэсэн валютын мөнгөн урсгалыг дотоодод үлдээх боломжтой гэх тооцоолол бий.
ТҮЛХҮҮР ГАРДУУЛАХ НӨХЦӨЛТЭЙГӨӨР ТЕНДЕР ЗАРЛАХ БОЛОМЖГҮЙ БОЛСОН
Тавантолгойн дулааны цахилгаан станцын төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр 2021 оны аравдугаар сард болон 2022 оны тавдугаар сард тус тус зарласан боловч амжилтгүй болсон билээ. Энэ талаар Эрчим хүчний сайд асан Б.Чойжилсүрэн өмнө нь ярихдаа "Тавантолгойн цахилгаан станцын тухайд 2023 оны долдугаар сард тендер зарласан. Хоёр компани тендерт оролцсон ч хоорондоо маргасаар байгаад гурван шатны шүүхийн шийдвэр гарсан. Тендерийг дахин зарлах шийдвэр гарсан.
Гэтэл 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс Тендерийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр тендер зарлах боломж хаагдсан. Тиймээс хуулийн өөрчлөлтийн дараагаар энэ станцын тендерийг зарлах хууль эрх зүйн орчин бүрдэнэ.
Тийм учраас 2025 онд Эрчим хүчний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан. Эдгээр хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганаар хэлэлцэж, шийдвэрлэснээр бүтээн байгуулалтыг хийх боломж бүрдэнэ" гэдгийг хэлж байсан юм.
3,605.46




















































Зочин 2026-09-10 202.126.91.98
сэргээгдэх бүтэхгүй. нүүрс хямд тусна.
Уншигч 2026-09-10 202.126.88.154
Монгол эрчим хүчээр бүрэн хангагдах боломжууд бн. Тухайлбал сэргээгдэх эрчим хүч. Мөн нүүрсний уурхайгаа түшиглээд дулааны станцууд, нефтийн үйлдвэр барих гэх мэт. Харин нь сонгууль дөхөөр энэ мөнгө хоосон амлалт, намын болон улс төрийн албан хаагчдын зардал болж бидний толгойг угаахад зарцуулагдаад дуусдаг байх даа
Нэргүй 2026-09-10 103.212.163.249
эргүү махнууд, Монголын сайд нар хулгай хийхээс өөр юм чадахгүй.
Сэтгүүлч 2026-09-10 202.126.88.81
Орос л тойруу замаар энэ төслийг бүр мөсөн когсоож байна шүү дээ. Одоогийн засагтайгаа байсан цагт Орос манайд цахилгаан станц бариулахгүй ээ. Энэнийг хэлээд, бичээд л байгаа шүү дээ.
Нэргүй 2026-09-10 64.119.23.2
Хятадын лобинд автсан станц барих сонирхолгүй хэдэн тэжээвэр гөлөг байнаа.
Нэргүй 2026-09-10 66.181.183.69
Барих-ашиглах-шилжүүлэх нөхцөлөөр тендер зарлах боломж байна. Харин Доржханд тахалын зүтгүүлээд байгаа сэргээгдэх эрчим хүчээр хангах боломж муу. 20-25 жил ашиглаад л улсад үнэ төлбөргүй өгөх нөхцөл бол болно.
Нэргүй 2026-09-10 122.201.31.6
Энэ их амархан шд.Зүгээр л Оюутолгойд станц барих зөвшөөрөл өгөөд л боллоо.Харин илүүдэл тогийг чинь манайх хөнгөлөлттэй үнээр худалдан авна шүү нүүрсээ дэлхийн зах зээлийн үнээр биднээс аваарай гээд л дуусаа шд.
Нэргүй 2026-09-10 103.212.116.167
хахаха. ёсоор л болж. Орондоо орох завгүй олзлон булаалданаа гэж энийг л хэлнэ дээ. Хахахаха. Гоё гоё: энэ чигээрээ л байгаад байёөө. Гоё байнаа адал явдалтай.
Т1 юм 2026-09-10 202.9.46.115
Гадаргын усгүй цөлд ямар элэнцэгний нь ДЦС байгуулагдах вэ? Говийн гүний усаар нүүрсээ ч угаагаад Оюу толгойг ч хангуулаад байхад цаана нь хэр их ус үлдэх билээ???
Нэргүй 2026-09-10 202.133.76.19
нүүрс шиг их юм алга. нүүрсээ зараад барьж болно. намчин оркууд аа гэж.
найдлаа 2026-09-10 202.21.126.106
битгий худлаа цэцэрх ТТд нар салхи станц барих ни Хятадын ЭХний хараат бдалд орно харин дулааны цс барих нь хамгийн зөв шийдэл ДЦС барихгүй нар салхи гэж бгаа хүмүүс бол хятадын барьцаанд цаагуураа оруулах гэсэн атгаг муу санаа
зочин 2026-09-10 66.181.189.167
Оны эхэнд нүүрсний үнэ унаж мөн Украин ,Иранд үүссэн дайнаас улмаас, дэлхий нийтэд түүний дотор монголд эдийн засгийн хүнд хямрал үүсэв, Төсөвт алдагдал үүсч, зарим чухал обьктуудыг барьж байгуулах ажлыг хойшлуулахаас өөр аргагүй байдалд орж байх шиг, Энэ нь АН-ын хувьд нар мандалт ажээ, Бусдыг гүтгэх Төр засгийг муулах,доромжлох,иргэдийн толгойг угаах ажиллагаа идэвхжлээ, Үүнийг тэд Ерөнхийлэгчийн сонгуульд ялалт байгуулах гол хэрэгсэл гэж үзэж байх шиг байна Монголчуудыг мал гэж бодож байна
зочин 2026-09-10 66.181.189.167
Орос хятадтай тогтоосон харилцааг хүйтрүүлж устгахыг эд нар тасралтгүй оролдож байна,Одоогийн Засгийн газрыг оросын тавиул гэж гүтгэж сууна, Хөрш хоёр оронтой тогтоосон харилцааг бэхжүүлэх талаар хийж буй бүхий л оролдлогод дайсагнаж байна, Орос хятадыг устгах барууны түрэмгий бодлогыг илт дэмжиж байна, Нацистүүдийг сайшаан магтаж байна
Нэргүй 2026-09-10 66.181.185.121
Оросын тавиулын Засгийн Газар маш саын ажиллаж байгаа юм бнаа !
Нэргүй 2026-09-10 66.181.185.121
Оросын Тавиулуудын ЗГ их сайн ажилласан бгаа ! Тавиул 10 % Ц. Д нэг хэдэн жил бүр Эрчим Хүчний сайд нь хүр тэл бёан ш дээ, тэхээр аргагүй ш дээ, хө !