Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв өнөөдөр /2026.09.08/ шатахуунтай холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийв.
Тэрбээр “Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 160 ШТС-д 2,000 тонн АИ-92 шатахуун, орон нутгийн 84 ШТС-д 1,038 тонн автобензин түгээсэн. Өмнө мэдээлж байсанчлан, хөдөө орон нутгийн шатахууны хангамжийг сайжруулахад анхаарч ажиллаж байна. Орон нутгийн 12 суманд газрын тосны бүтээгдэхүүн, тэр дундаа автобензиний хомсдол үүссэн. Үүний дагуу эдгээр сум руу шатахуун ачуулах ажлыг зохион байгуулна. Монгол Улсын хэмжээнд орон нутгийн шатахууны түгээлтийг хэвийн болгох шаардлагатай байна. Ялангуяа хадлан, тэжээл бэлтгэх улирал эхэлсэнтэй холбогдуулан орон нутгийн шатахууны хангамжийг хэвийн болгох ажил улсын хэмжээнд явагдаж байна.
Улсын хэмжээнд шатахууны дараалал багасаж, нөөц бүрдүүлэх боломжтой болж байна. Олон эх үүсвэрийг нэмэгдүүлэх хүрээнд ОХУ, БНХАУ, БНСУ болон бусад холбогдох улс орнуудаас бүтээгдэхүүний хэмжээг нэмэгдүүлэх талаар хэлэлцээ хийж байна.
Боомтуудыг өргөтгөх, шинэчлэх, аюултай ачаа тээвэрлэх боломжийг нэмэгдүүлэх ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. Замын-Үүд боомтын гурван байгууламжийн бэлэн байдлыг хангасан. Улмаар тус боомтоор дамжуулан сард 150 мянган тонн бүтээгдэхүүн авах боломжтой болсон. Мөн онгоцны түлшийг БНХАУ-аас авах боломжийг нэмэгдүүлсэн. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд боомтоор 2000 тонн автобензин орж ирсэн бол Эрээнцав боомтоор 785 тонн бүтээгдэхүүн орж ирсэн. Эрээнцав боомтоор бүтээгдэхүүн оруулж ирэх нь давуу талтай. Учир нь Зүүн бүс рүү шууд түгээлт хийх боломжтой. Харин Баруун бүс рүү Улаанбаатар хотоос түгээлт хийж байна” гэлээ.
3,605.46




















































Ganba 2026-09-08 88.183.144.162
saihan ch yum shig muuhai ch yum shig
Зочин 2026-09-08 103.212.119.151
Энэ нөхөр ажиллаад л байгаа, байдал бахь байдгаараа, ажиллаж байна гэж худлаа яриад байдаг юм уу, эсвэл чадвар нь дутаад байдаг юм болов уу, ямар ч гэсэн бүтэл муутай л нөхөр харагдах, тэр Дамдинням гэж энэнээсээ бараг дор, сайхан худалч гар нэг байх
Зочин 2026-09-08 66.181.185.137
Чи одоо худлаа хуцахаа болиоч ,Бүх аймаг сум,хот хомсдолтой очертой бна яваад үзээч малаа МАН н боловсролгүй юу ч мэдэхгүй ийм тавиулууд улс орныг сүйрүүлж бна далд орооч п
иргэн 2026-09-08 66.181.189.184
санал нэг бн
Иргэн 2026-09-08 202.133.76.112
Нийлүүлэхээр ажиллаж байна гэнэ үү??? Хэдэн сар ажиллах юм бэ дээ тэгээд??? Эргүү дагзнууд
Зочин 2026-09-08 64.119.20.96
хүн сайн шоолөол тусгай албанд ажилд авна гэсэн Даанч худ гарууд бсан юмшив дэ
хүрэл 2026-09-08 202.21.126.106
12 суманд шатхуун хүргэх тийм аймаар ажил мөнө үү